| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00406/И |
| Дугаар | 153/шш2022/00011 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 153/шш2022/00011
| 2021 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2022/00011 | Жаргалант сум |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын баг, тоотод оршин суух, РД:*******, А.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, баг, тоотод оршин суух, РД:*******, М.А,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, баг, тоотод оршин суух, РД:*******, Т.А нарт холбогдох,
“Охин ******* Төрийн банк ХХК-ийн Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дугаар бүхий хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээс *******, ******* нарыг хасуулж, хууль ёсны асран хамгаалагч ээж *******ийг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох, хүүхдийн мөнгөн хадгаламжаас *******ын зарлага гаргаж авсан 420,000 төгрөг гаргуулах,
“Охин ******* “Төрийн банк” ХХК-ийн Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн ******* дугаар бүхий хадгаламжийн данснаас *******, ******* нарын зарлага гаргаж авсан 2,340,000 төгрөг, нийт 2,760,000 төгрөгийг хадгаламжийг цуцалсан банкны хүүгийн хамт гаргуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 153/2021/00406/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 153/ШШ2021/00 шийдвэрээр *******, ******* бидний гэрлэлтийг цуцалж, охин , хүү ******* нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Миний бие нь охин ад төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль ёсны асран хамгаалагчийн хувьд өөрийн нэр дээр шилжүүлэхээр Төрийн банкны Ховд салбарт хандахад 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс хойш олгогдох хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн боловч 2021 оны 06 сараас өмнөх хугацааны ******* нэр дээр байх хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хадгаламжны хамтран эзэмшигчээр *******, түүний ээж ******* нар байх тул ******* намайг хамтран эзэмшигчээр бүртгэх боломжгүй, өмнөх хамтран эзэмшигч нарын биеэр банк дээр ирж бичгээр гаргаж өгөх өргөдөл хүсэлтээр шийдвэрлэх боломжтой эсхүл шүүхэд хандаж шийдвэрлүүлж ир гэсэн хариуг өгсөн. Миний бие нь хариуцагч *******д дээрх асуудлыг өмгөөлөгч нараараа дамжуулан *******ын өмгөөлөгчид хандан хүсэлт дамжуулсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Иймд охин ******* Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хадгаламж бүхий хүүхдийн дугаар бүхий хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээс *******, ******* нарыг хасч, хууль ёсны асран хамгаалагч ээж *******ийг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоож, хүүхдийн мөнгөн хадгаламжнаас *******ийн зарлага гаргаж авсан 420,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 153/ШШ2021/00 дугаартай шүүхийн шийдвэрээр *******, ******* бидний гэрлэлтийг цуцалсан. Охин ******* Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дугаар бүхий хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээс ******* намайг хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгөн хадгаламжнаас *******ын зарлага гаргаж авсан 420,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг 420,000 төгрөг нь нэхэмжлэгч *******, ******* биднийг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө гэр бүл байх үедээ гэр бүлийн хэрэглээндээ зарцуулсан мөнгө тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан охин ******* Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дугаар бүхий хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээс *******, ******* нарыг хасуулж, хууль ёсны асран хамгаалагч ээж *******ийг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай, хүүхдийн мөнгөн хадгаламжнаас *******ын зарлага гаргаж авсан 420,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 153/ШШ2021/00 дугаартай шийдвэрээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн банкны Ховд салбараас ******* хадгаламжийн дансны хуулгыг гаргуулахад MN570034111800454052 данснаас ******* нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,340,000 төгрөг, *******, ******* нар нь нийт 2,760,000 төгрөгийг охин ******* Монгол Улсын Засгийн газраас өгч буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хадгаламжийн данснаас гаргаж авсан байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд охин ******* Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн MNS70034111800454052 дугаар бүхий хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр хууль ёсны асран хамгаалагч ээж ******* намайг тогтоож, хүүхдийн мөнгөн хадгаламжнаас *******, ******* нарын зарлага гаргаж авсан 2,760,000 төгрөгийг хугацаат хадгаламжийн хүүг цуцалсны банкны хүүгийн хамт гаргуулж, охин ******* хууль ёсны асран хамгаалагч надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “... Уг 420,000 төгрөгийг ******* нь 2015 онд надтай хамт явж, би гарын үсэг зурж, *******д авч өгсөн мөнгө юм. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр *******, ******* бидний гэрлэлтийг цуцалсан. Иймд дээрх 420,000 төгрөг бол биднийг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө үр хүүхдүүддээ зарцуулсан мөнгө тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч *******ийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 сарын 05-ны өдөр гаргасан охин Аманжол овогтой Хундызын Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн тэтгэмжийн дугаар бүхий хадгаламжийн данснаас *******, түүний ээж ******* нарын зарлага гаргаж авсан 2,760,000 төгрөг охины хадгаламжийн хугацааг цуцалсан банкны хүүгийн хамт гаргуулах тухай, мөн ******* хүүхдийн мөнгөн хадгаламжийн үлдэгдэлтэй дансыг хууль ёсны асран хамгаалагч *******ийн хамтран эзэмшигч болгож шилжүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь 2019 оны 12 сарын 13-ны өдөр миний Хаан банкны данснаас 26,000,000 төгрөг болон жижиг суудлын автомашиныг авч явсан. Улмаар би мөнгөгүй болж 2020 оны 05 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 30-ны өдөр 1,340,000 төгрөгийг авч хэрэглээндээ зарцуулсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойшх хүүхдийн мөнгөн тэтгэмж нь охин ******* хүүхдийн дансруу орж байгаа болно. *******ийн гэр бүл цуцлуулсан, 1 жил 11 сар тусдаа амьдрах хугацаанд Аманжол 2 хүүхдээ гэж нэг ч удаа уулзаагүй... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2 хүүхэдтэйгээ уулзах гээд *******ийн эцэг эх, ******* руу удаа дараа залгасан боловч 2 хүүхдийг минь уулзуулах боломжгүй гэж хэлээд уулзуулахгүй байсан. Улмаар би Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч шийдвэр гүйцэтгэгч нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрт хүүхдүүдтэйгээ уулзах хугацааг заагаагүй учир уулзуулах боломжгүй, та шүүхэд дахиад ханд гэсэн хариуг өгсөн...” гэжээ.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч *******ийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 сарын 05-ны өдөр гаргасан охин Аманжол овогтой Хундызын Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дугаар бүхий хадгаламжийн данснаас *******, түүний ээж ******* нарын зарлага гаргаж авсан 2,760,000 төгрөг охины хадгаламжийн хугацааг цуцалсан банкны хүүгийн хамт гаргуулах тухай, мөн ******* хүүхдийн мөнгөн хадгаламжийн үлдэгдэлтэй дансыг хууль ёсны асран хамгаалагч *******ийн хамтран эзэмшигч болгож шилжүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсан бөгөөд уг мөнгө тэдний гэрлэлтээ цуцлуулахаас өмнө болон дараах үр хүүхэддээ зарцуулсан мөнгө тул надад хамаагүй. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн 2,760,000 төгрөгнөөс би нэг ч төгрөг хэрэглээгүй, надад хамааралгүй...” гэв.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...2021 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нараас мөнгөгүй болсон тул тухайн мөнгийг авсан гэх зүйлийг тайлбарлаж байна. Хүүхдийн мөнгө нь тухайн хүүхдийн хуваарьт хөрөнгө бөгөөд хүүхэд өөрөө захиран зарцуулах ёстой. Би хүүхдээ оюун ухааны академид жилийн хугацаатай бүртгүүлж, хичээлд нь явуулмаар байна. Мөнгөгүй байлаа гээд хүүхдийнхээ мөнгийг авах ёсгүй. Би 2018 оноос хойшх *******ын банкны дансны хуулгыг гаргуулсан. Тус баримтан дээр хүүхдийн мөнгө гаргаж авах үед *******ын дансанд хэдэн төгрөг байсан нь нотлогддог. ******* 26,000,000 төгрөг авсан тул бид мөнгөгүй байгаа гэдэг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 2.4-т зааснаар дундын өмчийг зарцуулах бүрэн эрхийнхээ дагуу би авсан. ******* шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй байсан. Хариуцагч нарын гаргаж авсан нийт мөнгө болон үлдэгдэл мөнгийг миний охины захиран зарцуулах эрхэнд нь шилжүүлж өгнө үү...” гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би 2015 онд 420,000 төгрөгийг авсан нь *******тэй холбоотой мөнгө байсан. 2020 онд авсан 1,000,000 төгрөгийн хувьд би ажил хийх боломжгүй байсан тул ээжээр авахуулсан нь үнэн. 2021 оны 7 дугаар сард 1,340,000 төгрөг авахуулсан. Хүүхдийн тэтгэлэг 9 сар хүртэл төлөгдөөгүй байсныг 6 сарын мөнгийг хийсэн. ******* нь шөнийн цагаар 6,000,000 төгрөг, ******* 10,000,000 төгрөг, *******ын 10,000,000 төгрөг, нийт 26,000,0000 төгрөгийг мөн 9596 гэх улсын дугаартай машиныг авч явсан. Дараа нь гэр оронг ачаад явсан. Би цагдаа, шүүхээр шалгагдаж байхдаа мөнгөгүй болсон тул тус мөнгийг авч хэрэглэсэн. Хүүхэдтэйгээ уулзаагүй, хүүхдээ тоодоггүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ би эцэг нь тул би хүүхдүүдээ харна. Намайг хүүхэдтэйгээ уулзах гэхэд 5 минутын хугацаанд л уулзуулна гэдэг. Улмаар би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүүхэдтэйгээ уулзах тухайгаа хэлж хандахад шийдвэр гүйцэтгэгч гэрт ирж, мөнгөө төл гэхэд нь би мөнгөө төлсөн. Тухайн шийдвэр гүйцэтгэгч нь *******тэй уулзана гээд явсан. Гэтэл шүүгчийн захирамжинд сард 2 удаа уулзана гэсэн. Харин цаг хугацаа заагаагүй. Би хүүхдээ эрхлүүлэх эрхтэй гэж 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр хэлж байсан. Шүүхэд хүсэлт гаргаж байж хүүхэдтэйгээ уулзана гэсэн. Уг хэрэг дууссаны дараа хүүхэдтэйгээ уулзана гэж бодсон. Би хүүхдээ бодоогүй бол машины асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Би 2 хүүхдээ даарчих вий гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргаагүй...” гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ын нэрээр овоглож байгаа тохиолдолд тэр хүүхдүүд миний ач байна. Иймд хадгаламж дээр гарын үсэг зурсан нь үнэн. Хүүхэд төрөөд гэрт ирэхэд нь бид хоёр очиж гэрчилгээг нь авсан. ******* 1,000,000 төгрөгийн хэрэг боллоо, мөнгө гаргаж өгөөч гэхэд нь би мөнгө гаргаж өгсөн. 2021 оны 07 дугаар сард гаргаж өгсөн 1,340,000 төгрөгийн тухайд *******, ******* нарын гэрлэлтийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цуцалсан бөгөөд Ковид-19 халдвараас болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр дуудагдаагүй байж байгаад сүүлд дуудагдаж, *******д нэхэмжлэл ирэхэд тэрээр надад 800,000 төгрөг төлөхөөр боллоо, мөнгө хэрэг болж байна гэхэд нь би мөнгө гаргаж өгсөн. Түүнээс биш би ач хүүхдийнхээ 100,000 төгрөгийг авахаар хүн биш. Надад өөрийн гэсэн амьдрал бий. ******* нь 31 настай, миний асаргаанд орсон, миний гэрт байдаг, эхнэр нь хөрөнгийг нь авч явсан юм. Эцэг нь яагаад хүүхдийнхээ мөнгийг хэрэглэж болохгүй юм. Дөнгөж сая ч бас хүүхдийн тэтгэлгээ төлчихөөд ирж байна. Шаардлага бүрийг бид биелүүлж байгаа. 08 дугаар сард *******ын төрсөн өдөр болсон. Би ******* рүү утасдаж би ганцаараа байна. Чи хүүхдүүдээ дагуулаад хүрээд ир гэхэд надад чиний хог новш сонин биш гэж хэлсэн. Намайг эд хөрөнгө, мөнгө боддог, хүүхдээ боддоггүй гэсэн байна. Би хүүхдээ боддог. Би мөнгийг эцэгт нь гаргаж өгсөн. Нэхэмжлэгчид мөнгө хэрэгтэй байхад *******д яагаад хэрэггүй байдаг юм бэ? *******д надад хүүхдийнхээ мөнгөнөөс 2,000,000 төгрөг авч өг гэхэд нь би авч өгсөн. 420,000 төгрөгийг авч *******д өгсөн гэж байна. Би ач нарыгаа орхихгүй. Ач нар маань над дээр ирэх, уулзах цаг ирнэ. Иймд хэргийг зөв шийдэж, үлдсэн мөнгийг нь хүүхдийг 18 нас хүртэл нь битүүмжилж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.Аманжол, А.Айсэвлэ нарт холбогдуулан Охин ******* Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дугаар хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээс *******, ******* нарыг хасуулж, хууль ёсны асран хамгаалагч ээж *******ийг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хадгаламж бүхий ******* MN570034111800454052 данснаас *******ын зарлага гаргасан 420,000 төгрөг, хариуцагч *******, түүний ээж ******* нарын зарлага гаргаж авсан 2,340,000, нийт 2,760,000 төгрөгийг охины хадгаламжийн хугацааг цуцалсан хүүгийн хамт гаргуулах тухай, ******* хүүхдийн мөнгөн хадгаламжийн үлдэгдэлтэй дансыг хууль ёсны асран хамгаалагч *******ийг хамтран эзэмшигч болгож шилжүүлэн тогтоолгох-оор нэмэгдүүлжээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч *******, *******, нэхэмжлэгч ******* нар нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох охин ******* Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн MN570034111800454052 дугаар хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээс М. Аманжол, ******* нарыг хасуулж, хууль ёсны асран хамгаалагч ээж *******ийг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагын талаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулснаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хадгаламж бүхий ******* MN570034111800454052 дугаартай хадгаламжийн данснаас *******ын зарлага гаргасан 420,000 төгрөг, хариуцагч *******, түүний ээж ******* нарын зарлага гаргаж авсан 2,340,000 төгрөг, нийт 2,760,000 төгрөгийг охины хадгаламжийн хугацааг цуцалсан банкны хүүгийн хамт гаргуулах шаардлагын тухайд
Хариуцагч ******* нь “...420,000 төгрөгийг бидний гэрлэлтээ цуцлуулахаас өмнө үр хүүхдүүддээ зарцуулсан, ******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний ХААН банкны данснаас 26,0 сая төгрөг болон жижиг суудлын автомашиныг авч явсан. Улмаар би мөнгөгүй болж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,340,000 төгрөгийг хэрэглээндээ зарцуулсан...” гэж, хариуцагч ******* нь “...*******, ******* нарын гэрлэлтийг цуцалсан бөгөөд уг мөнгө тэдний гэрлэлтээ цуцлуулахаас өмнө болон дараах үр хүүдэддээ зарцуулсан мөнгө тул надад хамаагүй. Би *******ийн нэхэмжилсэн 2,760,000 төгрөгөөс нэг ч төгрөг хэрэглээгүй...” гэж тус тус нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа ******* нэр дээр бүртгэлтэй дансны дугаарыг хүүхдийн мөнгө ордог дугаартай дансаар биш хугацаагүй хадгаламж нээсэн MN570034111800454052 дугаартай данс болгон өөрчилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг банкнаас зарлага гаргасан 2,760,000 төгрөгөөр нэхэмжилснийг болон банкны хүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус тодруулсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлага 2,760,000 төгрөг гаргуулах тухай маргааныг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс 2,760,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
******* MN570034111800454052 дугаар бүхий хадгаламжийн данснаас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 420,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,340,000 төгрөг, нийт 2,760,000 төгрөгийн зарлага гарсан нь Төрийн банкны Ховд салбарын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 27/857 дугаар албан бичгээр тогтоогдсон байх ба уг мөнгөнөөс хариуцагч ******* нь 2,340,000 төгрөгийг гаргаж, хариуцагч *******д авч өгсөн гэдэгт маргахгүй байна. /хх-ийн 48-50 дахь хуудас/. Харин 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зарлага гаргасан 420,000 төгрөгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн хамт гаргаж авсан гэж тайлбарладаг, нэхэмжлэгч ******* нь уг тайлбарыг үгүйсгэж маргадаг.
2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* нэр дээр MN570034111800454052 тоот хугацаагүй хадгаламжийн данс нээгдэж, уг дансны харилцагчаар *******, хамтран эзэмшигчээр ******* нар бүртгэгдсэн, төрөөс хүүхдэд сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж нь дугаартай дансаар дамжин хүүхдийн мөнгө холбосон данс буюу хариуцагч *******, ******* нар хамтран эзэмшдэг MN570034111800454052 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд шилжиж ордог болох нь тогтоогдов.
******* хадгаламжийн данснаас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 420,000 төгрөгийн зарлага гарах үед нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар гэрлэлтээ цуцлуулаагүй байсан ба 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийн зарлага гарах үед нэхэмжлэгч *******ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,340,000 төгрөгийн зарлага гарахад зохигчид гэрлэлтээ цуцлуулсан, охин ******* хууль ёсны асран хамгаалагчаар ээж *******ийг тогтоосон болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр нотлогдож байна. /хх-ийн 6-17 дахь хуудас/
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д зааснаар хүүхдэд сар бүр төрөөс олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмж нь Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдийн өдөр тутмын суурь хэрэгцээг хангах /хоол, хувцас гэх мэт/-д зарцуулагдах бөгөөд иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдийн хувьд мөн журмын 1.2, 1.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.4.16-д зааснаар хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан олгогдохоор зохицуулагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т гэрлэгчид хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхэд адил үүрэг хүлээхээр заасан тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтээ цуцлуулаагүй үед буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* хадгаламжийн данснаас зарлага гаргаж авсан 420,000 төгрөг нь дээрх журмын дагуу хүүхэд ******* өдөр тутмын суурь хэрэгцээг хангахад зарцуулагдах учиртай гэж дүгнээд нэхэмжлэгчийн 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар *******, ******* нар нь гэрлэлтээ цуцлуулах, шүүхэд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргах хүртэл охин ******* хууль ёсны төлөөлөгч буюу эцгийн хувьд ******* нь эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, үр хүүхдээ тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан тул эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй юм. Мөн нэхэмжлэгч ******* нь 420,000 төгрөгийг хариуцагч *******гээс биш хариуцагч *******аас нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээж авсан, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрлэгчид тус тусдаа амьдарч, насанд хүрээгүй хүүхдүүд гэрлэлтээ цуцлуулах хүртэл эх *******ийн асрамжид байсан нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийдвэр, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсон тул 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,340,000 төгрөг, нийт төрөөс охин д олгосон хүүхдийн мөнгөн тэтгэмж 2,340,000 төгрөгийг түүний хууль ёсны асран хамгаалагч эх *******д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагчаар “...уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу...” нэхэмжлэл гаргана гэж зааснаар насанд хүрээгүй охин ******* хууль ёсны асран хамгаалагч ******* нь хүүхдээ төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдвал зохино.
Хариуцагч ******* нь “...******* данснаас зарлага гаргасан 2,340,000 төгрөгөөс нэг ч төгрөг зарцуулаагүй, эцэг *******д авч өгсөн. Нэхэмжлэгч ******* нь *******ын бүх хөрөнгийг авч явсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргадаг боловч уг маргаан нь төрөөс насанд хүрээгүй хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмжид хамааралгүй бөгөөд ******* хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй түүний данснаас зарлага гаргасан, уг мөнгө нь ******* өдөр тутмын суурь хэрэгцээг хангахад зарцуулагдаагүй болох нь хариуцагч *******ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон тул хариуцагч *******, ******* нар нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигчийн хувьд төрөөс хүүхэд д олгосон 2,340,000 төгрөгийг хууль ёсны асран хамгаалагч *******д /хүүхэд д/ буцаан өгөх үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан 2,340,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,390 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 425 төгрөг, зохигчдын эвлэрлийг баталснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоож тооцоход 17,550 төгрөг, нийт 17,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийн 65,900 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн /MN570034111800454052/ дугаар дансны хамтран эзэмшигчээс Мамай овогтой Аманжол, Турсынбек овогтой Айсэвлэ нарыг хасуулж, хууль ёсны асран хамгаалагч ээж *******ийг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим шаардлагаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хадгаламж бүхий ******* MN570034111800454052 дугаартай хадгаламжаас зарлага гаргаж авсан 2,340,000 /хоёр сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагч *******оос гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид Төрийн банкны Ховд салбараар дамжин Монгол Улсын Засгийн газраас олгогддог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн /MN570034111800454052/ дугаар дансны хамтран эзэмшигчээс Мамай овогтой Аманжол, Турсынбек овогтой Айсэвлэ нарыг хасуулж, хууль ёсны асран хамгаалагч ээж *******ийг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 425 төгрөг, зохигчид нэхэмжлэлийн зарим шаардлагаар эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувийг бууруулан тогтоож тооцоход 17,975 төгрөг, нийт 17,975 /арван долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, 52,390 /Таван хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг хариуцагч *******, ******* нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн үлдэх 65,900 /Жаран таван мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН