Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 153/шш2022/00027

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр             Дугаар 153/ШШ2022/00027                       Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Толгойт гудамж 32а байр 38 тоотод оршин суух,  А.Ц /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-4 тоотод оршин суух, Т.Б /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 153/2021/00503/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

                 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ******* нь *******тэй 2010 онд танилцаж 2013 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2011 онд хүү Бат-Оргил төрсөн. 2014 оноос хойш сүүлийн 4-5 жил бид тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр Т.Бат- Өлзий нь маш удаан хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаа бөгөөд одоо ч гэсэн энэ байдал хэвээрээ үргэлжилж байгаа. Энэ тухай мэдэж 2019 онд эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж байсан. Би үр хүүхдийнхээ ирээдүйг бодож их л олон жил энэ хүнийг өөрийнхөө алдааг ухаарч засрах байх гэж харж, хүлээж явсан даа. Бид хоёр тусдаа амьдраад маш удаж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй учраас бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******ыг ээж Цэцэгмаа миний асрамжид үлдээж, тэтгэлгийг хуульд зааснаар тогтоож өгнө үү гэв.

                 Хариуцагч хариу тайлбартаа: Төмөртогтох овогтой Бат-Өлзий миний бие *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргав. ******* миний бие *******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                 Нэхэмжлэгчээс *******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамж 35,250 төгрөг, 70,200 төгрөг төлсөн баримт, *******ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******, ******* нарын 094 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан өрхийн эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай *******ийг эсэн мэнд бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай ******* нь 5в ангид сурдаг гэх тодорхойлолт, *******гаас Г.Батзаяад олгосон 2021 оны 07 дугаар сарын 09 өдрийн итгэмжлэл, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 293 дугаартай маргааныг дуусгавар болгосон тэмдэглэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ “...Би *******тэй 2010 онд танилцаж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Хүү ******* нь 2011 онд төрсөн, 10 настай. Намайг ажилд явахад нөхөр болон манай эцэг эх дээр байдаг. Манай нөхөр өөр хүнтэй 10 жилийн өмнөөс холбогдож эхэлсэн. Хамт амьдарсан хугацаа бидэнд байхгүй. Бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. Би хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй байсан боловч нөхөр маань өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг *******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлов.

Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар “... Анх гэр бүл болоод би өөр хүнтэй холбогдож байсан нь үнэн. Бид хоёр нэг хэсэг хамт амьдарч байсан. Т.Цэцэгмаа 2013 оноос өдийг хүртэл уул уурхайн байгууллагад ажлаа хийгээд явсан. Манай хүүхэд хадам эцэг эх болон манай эцэг эхтэй хамт байдаг. Би сүүлийн 2 жил хүүхдээ харсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, харин тэтгэлгийг банкинд данс нээж сар бүр хадгаламжинд нь 100,000 төгрөг хийх хүсэлтэй байна...” гэж тайлбарлав.

Гэрлэгчид нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү Бат-Өлзийгийн Бат-Оргил төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдов. /хавтаст хэргийн 4-5 дахь тал/

            Нэхэмжлэгч ******* нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ******* нь ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхэд хариуцагч *******тэй эвлэрэх боломжгүй, 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхээс татгалзсан, хариуцагч *******д эвлэрүүлэн зуучлалын уулзалтад удаа дараа дуудуулсан боловч ирээгүй тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгожээ. /хавтаст хэргийн 10-11 дэх хуудас/

            Шүүх хуралдаанд хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба хариуцагч ******* нь өөр хүнтэй хамт амьдарч байгаагаа илэрхийлсэн, нэхэмжлэгч ******* нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоож олон жил болсон тул эвлэрэх боломжгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан тул шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Бат-Өлзийгийн Бат-Оргилын саналыг асуухад ээжийн хамт амьдрах санал гаргасан, насанд хүрээгүй хүү ******* нь эх *******гийн хамт амьдардаг бөгөөд ээж нь уурхайд ээлжээр ажиллах хугацаанд эцэг ******* болон нагац эмээ, өвөөгийн хамт амьдардаг болох нь хүүхдийн санал, гэрлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, хүү ******* эхийн асрамжид эрүүл саруул бойжиж байгаа нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаар тодорхойлолтоор, ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 5в ангид суралцдаг тул хүүхдийн санал, сургуулийн болон амьдарч байгаа орчин, эхийн асрамжид байгаа байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Бат-Өлзийгийн Бат-Оргилыг эх *******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв. /хавтаст хэргийн 5-8 дахь хуудас/

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар шүүх хуралдаанд хариуцагч ******* нь хүү *******ын нэр дээр банкны хадгаламж нээж 2022 оны 01 сараас эхлэн 16 нас хүртэл сар бүр 100,000 төгрөг, 16-18 нас хүртэл сар бүр 200,000 төгрөгийг хүүхдийн хадгаламжид хийхээр, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх хүлээн авч зохигчдын эвлэрлийг батлав. Зохигчид нэхэмжлэлийн тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү *******ыг эх *******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хариуцагч *******гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, эцгийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ уулзах эрхээ эдлэхэд нь эх ******* нь саад учруулахыг хориглож шийдвэрлэв.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,450 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсан, нэхэмжлэлийн зарим шаардлагаар гэрлэгчид эвлэрсэн тул хариуцагч *******гөөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тольтон бургууд овогт Алтангэрэлийн Цэцэгмаа /РД:ПО84053002/, Бөх овогт Төмөртогтохын Бат-Өлзий /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Бат-Өлзийгийн Бат-Оргил /ПЮ11290836/-ыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т зааснаар хариуцагч ******* нь хүү *******ын нэр дээр банкны хадгаламж нээж 2022 оны 01 сараас эхлэн 16 нас хүртэл сар бүр 100,000 төгрөг, 16-18 нас хүртэл сар бүр 200,000 төгрөгийг хүүхдийн хадгаламжид хийхээр, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчдын “эвлэрлийн гэрээ”-г баталсугай.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч *******, энэ үүргээ биелүүлж, мөн хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч ******* нарт тус тус даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,450 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******гөөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Ням-Адъяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталсан тул хүүхдийн тэтгэлгийн талаар зохигчид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.РАУШАН