Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2021/00647

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар /ШШ2021/00647

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн цагдаагийн айлын тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн цагдаагийн айлын тоотод оршин суух, ******* бургууд овгийн ******* /РД:ПЭ84101909/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* би *******тай танилцаж, хамтран амьдарч байгаад 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтийн дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн.

Биднийг хамтран амьдрах хугацаанд 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр , 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Б. нар төрсөн.

Сүүлийн хоёр жил бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай, хүйтэн хөндий амьдарч байна.

******* бидний дундын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн айлын тоотод байрлах өрөө орон сууцны ипотекийн үндсэн зээлдэгч нь би өөрөө бөгөөд сар бүрийн 475.000 төгрөгийг Б.******* би цаашид үргэлжлүүлэн төлж тус орон сууцыг хүүхдүүдийнхээ өмчлөлд үлдээх, хүү , Б. нарыг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг шүүхийн журмаар тогтоолгохгүй байхаар бид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон тул цаашид гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар ямар нэгэн маргаангүй.

Харин миний эцэг *******ийн надад өгсөн 6 ханатай монгол гэрийг би өөрөө авна. Иймд Б.*******, ******* бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

...Миний бие *******тай хамт амьдраад 14 жил болж байгаа. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Хоорондын таарамжгүй харилцаанаас болж гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан... Эвлэрье гэж бодсон боловч бидний хооронд үзэл бодол таардаггүй. Мөн би хэрэв гэрт очиход эхнэртээ уурлаж, зодож цохих асуудал үүсгэх вий гэж айдаг. Хоорондоо ярилцъя гэхэд ярилцах боломжгүй байдаг... гэв.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ...Миний бие эхнэр *******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр эхнэр ******* нь байрны ипотекийн зээлийг сар бүр өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч, миний бие өрөө байраа үр хүүхдүүддээ үлдээхээр шийдсэн болно. Бид хоёр үүнд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, миний бие хүүхдийн тэтгэлэг төлж, асрамжийн талаар маргаан огт байхгүй... гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******тай 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтийн дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд өнөөг хүртэл 14 жил амьдарч, 2 хүүхдийн эцэг, эх болсон. Миний том хүү 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Одоо 8 дугаар ангийн сурагч. Миний бага нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Нөхөр Б.******* нь удаа дараа гэр бүлийн гадуур харилцаа тогтоон намайг зодож, дарамталж байсан. Гэсэн хэдий ч өдий босгосон амьдрал, 2 хүүгээ бодож амьдарсан боловч 2021 оны 10 дугаар сард Б.******* нь шүүхэд өргөдөл өгч гэр бүл цуцлах дагуу дуудагдсан. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, байрны зээлээ би өөрөө төлж, байраа өөрийн нэр дээр авч, хүүхдийн тэтгэлэгийг Б.******* төлөхөөр харилцан тохиролцлоо. Тийм болохоор эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй.

...Бид хамт амьдраад 14 жил болж байгаа. Том хүүхэд маань 1 настай, бага хүүхэд маань ой сартай. Би нэхэмжлэгчийг ингэнэ гэж бодоогүй. Нэхэмжлэгчийг өөр хүнтэй харилцаатай байгааг 2021 оны 06 дугаар сард мэдсэн. Улмаар 2021 оны 10 дугаар сар хүртэл чимээгүй явсан. 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэгч нь ажилтай гэж хэлээд Улаанбаатар хот руу явж тус хүнтэйгээ 10 хоног хамт байж байгаад ирсэн. Надад зураг нь байгаа. Тухайн үед нэхэмжлэгч нь ням гаригт Улаанбаатар хотоос ирээд даваа гаригт нь би шүүх дээр дуудагдсан. Бид 14 жил хамт амьдрахдаа бид хоёрын хооронд гэр бүлээ цуцлуулахаар том маргаан байгаагүй. Том хүү маань 20 онд төрж, би 2011 онд хагалгаанд орсны улмаас хүүхэдтэй болох боломжгүй болсон. Улмаар би бага хүүхдээ үр шилжүүлэн суулгуулж төрүүлсэн. Би Улаанбаатар хотод жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж, үр суулгуулсан. Тухайн үед хариуцагч Улаанбаатар хотод байсан. Одоо бодоод үзэхэд нэхэмжлэгч нь өөр хүнтэй 2 жилийн өмнөөс харилцаж эхэлсэн байсан. Би 14 жил хамт амьдрахдаа өнөөдөр ингээд сууж байгаадаа харамсаж байсан. Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан өргөдөлдөө 2 жилийн өмнөөс хүйтэн хөндий байсан гэсэн. Миний хувьд тийм зүйл байгаагүй. Би 1 хүүхэдтэй байх нь багадах байх гэж бодон хичээж байгаад 16,000,000 төгрөгийн цалингийн зээл авч хүүхэдтэй болсон. Би хүүхдээ төрүүлээд 14 хонож байхад Улаанбаатар хотоос ирээд сартай байхад нь ажилдаа орсон. Мэдээж гэр бүлийн маргаан байсан. Гэхдээ өнөөдөр ийм байдалтай байна гэж бодоогүй. Би 14 жил амьдрахдаа нэхэмжлэгчийг ажлаа хийж, бид нарыг тэжээхийн тулд явж байна итгэж байсан. Нэг хүүхэдтэй байхад надад олон зүйл хэлж байсан. Харин би түүнд нь гомдоллодоггүй, гэр бүл учраас аль болох сайнаар шийдэхийг хүсч байсан. Магадгүй надад бага хүүхдээ гаргахгүй байх боломж байсан. Надад үнэхээр харамсалтай байна. Хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгаа тул хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь *******д холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.

Б.*******, ******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Б.*******, ******* нар нь 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр хүү , 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү Б. нар нь төрсөн, одоо 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү , 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б. нар нь эх *******тай хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү , хүү Б. нарыг эх *******ын асрамжид үлдээхээр тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаарх зохигчийн тохиролцоо нь сайн дурын үндсэн дээр шүүхэд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, мөн шүүх хуралдаанд энэ талаар байр сууриа тодорхой тайбарласан, бусдын эрхийг хохироогоогүй, мөн хүүхдүүд нь эхийн хамт амьдарч байх тул хүү , хүү Б. нарыг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба 2008 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү , 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх *******ын асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.*******ы хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.*******аас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх ******* нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 1, 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг ******* овгийн *******ийн ******* /РД:*******, ******* бургууд овгийн ******* /РД:ПЭ84101909/ нарын гэр бүлийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү , Б. нарыг эх *******ын асрамжинд үлдээсүгэй.

. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нь зохигчдод хэвээр үлдэхийг тайлбарласугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 11.9, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН