Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2021/00681

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2021/00681

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хааллтай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Н.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Одоо ээж, дүү, хүүхдийн хамт амьдардаг. Би Н.*******тай 2017 онд танилцаж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон. Бид хоёр гэр бүл болж 2 жил хамт амьдрах хугацаанд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр охин төрсөн. Н.******* нь гэр бүл болсон цагаас хойш байнга архи уудаг, эрүүл согтуу хэзээ ч хамаагүй дуртай үедээ барьж зоддог, чамайг алаад хаячихна шүү гэж байнга дарамталдаг, энэ бүгдээс болж хамт амьдрах боломжгүй хүсэлгүй болсон. Н.*******аас гэр бүлээ цуцлуулан, хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй учир шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм.

Би хариуцагчаас салах хүсэлттэй байна. Хариуцагчтай дахиж уулзаагүй. Намайг утсаар дарамталсан. Өөр хэлэх зүйл байхгүй. Иймд би Н.*******аас гэр бүлээ цуцлуулж, охин д хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй тул шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулахгүй. Хүүхэддээ тэтгэлэг төлж чадахгүй. Өөрөө тодорхой хийсэн ажилгүй. Би Г.*******тэй 2017 онд танилцаж, миний охин нь 2018 онд төрсөн. ******* бид хоёр 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр айл болоод 2 жил болоход 2 сар хамт байсан. Би гэрлэлтээ цуцлуулахгүй, эхнэр хүүхэдтэйгээ хамт элэг бүтэн сайхан амьдарна гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Өөр хэлэх зүйл байхгүй... гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.

Г.*******, Н.******* нар нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчид гэрлэлтээ бүргүүлээгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр охин нь төрсөн, одоо эх Г.*******тэй хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Н.******* нарт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШЗ2021/02108 дугаартай шүүгчийн захирамжаар 1 /нэг/ сарын эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэрлэгчдийн 2021 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин эх Г.*******ийн асрамжид үлдээхээр тохиролцоогүй боловч хариуцагч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, мөн шүүх хуралдаанд энэ талаар байр сууриа тодорхой тайбарласан, бусдын эрхийг хохироогоогүй, мөн хүүхэд нь 2018 оноос хойш эхийн хамт амьдарч байх тул охин ыг эхийн асрамжид үлдээж, үүнтэй холбогдуулан эцэг Н.*******аар нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 105,364 төгрөг гаргуулан 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35,164 төгрөгийг төрийн санд тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД:*******, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин ыг эх Г.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.*******т даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 105.364 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ТАСХЫН