| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00755/И |
| Дугаар | 153/ШШ2022/00002 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2022/00002
| 2021 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2022/00002 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Даланжаргал сумын 4 дүгээр багт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Ховд аймгийн сумын багт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.******* /цахимаар/, хариуцагч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай. Би Л.*******тэй 2007 оны 6 дугаар сард танилцаж үерхэж, хамт амьдарч байгаад 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин төрсөн. Цаашид хамтдаа амьдрах боломжгүй болж бид 2010 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна.
Энэ хооронд бид тус тусдаа амьдрал зохиож амьдарч байгаа. Энэ хугацаанд Л.******* бид Шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын журмаар гэр бүлээ цуцлуулахаар хандсан, эвлэрэх боломжгүй тул Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болж, нэгэнт бид хоёр хэн хэн нь тусдаа амьдралтай болсон болохоор шүүхийн журмаар цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин ыг ээж Л.*******ийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
2. *******иуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.******* бид хоёр 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулаад хамт амьдарч байгаад 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин төрсөн. Охиноо төрөөд 1 сарын дараа Х.******* нь чамтай амьдарч чадахгүй гээд хувцсаа аваад явсан. Тэр цагаас хойш холбоогүй байна. Х.******* эхнэр 2 хүүхэдтэй болсон. Би мөн хүнтэй сууж 2 хүүхэдтэй болсон. Бид 2 тус тусдаа амьдралтай болсон тул Х.*******ын гэрлэлт цуцлуулах, охин ыг ээж Л.******* миний асрамжид үлдээхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин төрсөн цагаас хойш эх миний асрамжид өсөж бойжиж байгаа охин д эцэг Х.*******оос хуулийн дагуу тэтгэлэг авна гэжээ.
3. Нэхэмжлэгч Х.*******оос гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрлүүлсэн хуулбар, охин ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн сумын багийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 153/ЭТ2021/00472 дугаартай шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл, Х.*******ын өмгөөлөгч той байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.
Х.*******, Л.******* нар нь 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин нь төрсөн, одоо эх Л.*******ийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, зохигчид өөр өөр гэр бүлтэй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин ыг эх Л.*******ийн асрамжид үлдээхээр тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаарх зохигчийн тохиролцоо нь сайн дурын үндсэн дээр шүүхэд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, бусдын эрхийг хохироогоогүй, мөн хүүхэд нь төрснөөс хойш эхийн хамт амьдарч байх тул охин ыг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.
*******иуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэх боловч тус шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул тэтгэлгийн асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд энэ талаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин ыг эх Л.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,919 төгрөгнөөс 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 55,719 төгрөгийг төрийн сангаас, мөн хариуцагчаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН