| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00387/И |
| Дугаар | 153/ШШ2022/00031 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 153/ШШ2022/00031
| 2022 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2022/00031 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хааллтай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сум 2-р баг, Хөх бэлчирт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Хамтран нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сум 2-р баг, Хөх бэлчирт оршин суух, ******* овогт*******ын ******* /РД:*******,
Хамтран нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сум 2-р баг, Хөх бэлчирт оршин суух, ******* овогт*******ын /РД:ПД03271701/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Дуут сум 2-р баг Хөх бэлчирт оршин суух, ******* овогт Бүдээгийн******* /РД:/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ХААН банкны № дугаартай 7,000,000 төгрөг, зээлийн хүү 1,039,298 төгрөг, нийт 8,039,298 /найман сая гучин есөн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийн малчны зээлийг хариуцагч Б.*******ээр хуваан төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хамтран нэхэмжлэгч Б.******* /цахимаар/, , хариуцагч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Б.******* би Бүдээгийн тай 1999 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын 13-рт бүртгүүлсэн. Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд 2000 онд хүү Б *******, 2003 онд охин Б , 2009 онд хүү , 2013 онд охин төрсөн. Нөхөр Б. нь гэр бүл болсон үеэсээ хойш архи ууж, агсам тавьж намайг элдвээр харааж зүхэж, байнга цохиж зодон, гэрээсээ хөөж хээр хонуулах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон.
2001 оны зун хардаж намайг калебрь буугаар буудаж азаар сум дайраагүй. 2010 оны зун Б. өөрөө хүнтэй нийлж, тэр нь ил болохоор намайг зодож зүүн талын хавирга хуга цохиж байсан. Надад гэр бүлийн харилцаанд нэг ч төгрөгийн мэдэл байхгүй, Б. нь надад гар утас бариулдаггүй, орсон гарсан, найз нөхөд надтай харьцсан бүгдтэй харддаг байсны улмаас манайх жилийн дөрвөн улиралд байнга ганц гэрээр нутагладаг. Би гэр бүлийн хүчирхийллийн улмаас том хүү Б.*******, охин нарыг хөдөө гэртээ 8 сартай дутуу төрүүлж байсан. Миний бие Б.ын байнгын хүчирхийлэл, дарамтанд амьдарч хүүхдүүдээ өсгөсөөр өдий хүрсэн. Би цагдаагийн байгууллагад олон удаа гомдол гаргаж байсан ба хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд олон удаа нөхөр Б*******ыг уучилж байсан.
Гэр бүлийн байнгын хүчирхийлэлд байсны улмаас хүүхдүүдийн хүмүүжил зан харьцаанд өөрчлөлт орж, гэртээ амьдрах боломжгүй болоод байна. Нөхөр Б.ын дарамт, хүчирхийлэл миний болон хүүхдүүдийн амь, нас, эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрч, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 14 хоногийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэвэр оногдуулсан. Нөхөр Б. нь баривчлагдах шийтгэврээ дуусгаад гарч ирсэн бөгөөд миний болон хүүхдүүдийн амь нас эрүүл мэндэд бодитой заналхийлэл учруулж, миний амь, нас, эрүүл мэндэд дахин хохирол учруулж, үргэлжийн дарамт учруулж байнгын хүчирхийлэл үйлдэж байгаа тул миний бие Ховд аймгийн Хүүхэд, залуучууд, хөгжлийн төвийн дэргэдэх хамгаалах байранд амьдарч байгаад, түрээсийн байранд нууц байдлаар амьдарч байна.
Бидний хамтын амьдралын хугацаанд 650 толгой ямаа, 4 толгой адуу, Уаз-469 машин, Муусай машин, мотоцикль, дуран хараатай ангийн буу, 5 ханатай дан бүрээстэй, шалгүй, тавилгагүй монгол гэр, 6 ханатай, шалтай дан бүрээстэй, бүрэн тавилгатай гэр, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг-гэх газарт байршилтай өвөлжөөний газар, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн-гэх газарт байршилтай хаваржааны газар зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болсон. Б. Б.******* бидний гэрлэлтийг цуцалж, хүү , охин нарыг эх Б.******* миний асрамжид үлдээж, эцэг Б.аас хүүхдүүдийг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон охин , хүү нарт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2. Хамтран нэхэмжлэгч Б.*******, нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ ...******* овогт*******ын *******,*******ын бид ээж ******* овогт *******ийн *******ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Б.*******, бид 18 насанд хүрсэн боловч өрх тусгаарлаж, гэр бүлийн гишүүнээс гараагүй, аав, ээжтэйгээ хамт нэг гэр бүлд амьдарч байгаа тул хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Нэхэмжлэгч Б.*******ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Б. би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 72 дугаар зүйлд заасан эрхийн дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Би эхнэр Б.*******тэй 1999 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд 2000 онд хүү Б.*******, 2003 онд охин , 2009 онд хүү , 2013 онд охин Б.Батчимэг нар төрсөн. Бид гэр бүл болоод 22 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд амьдрал ахуйтай холбоотой асуудлаас болж маргадаг байсан боловч эхнэр Б.*******ийн нэхэмжлэлд дурдсан шиг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, эхнэр, хүүхдүүдээ дарамталж, айлгаж байсан удаагүй. Хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчинд өсөн торниж байна. Миний бие Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.3-т хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ биелүүлсээр ирсэн.
Бидний дунд гэр бүл цуцлах ноцтой шалтгаан байхгүй, хамтын амьдралд бага зэрэг маргаан үл ойлголцол гардаг. Бидний гэр бүлийг цуцлуулахаар дарамт, хүчирхийлэл, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул хор учирч болзошгүй үндэслэлүүд байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. 26.2.1. хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүргээ ойлгож ухамсарлаж байна. Би цаашид эхнэр, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай, сайн сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэжээ. Иймд нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ХААН банкны № дугаартай 7,000,000 төгрөг, зээлийн хүү 1,039,298 төгрөг, нийт 8,039,298 /найман сая гучин есөн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийн малчны зээлийг хариуцагч Б.*******ээр хуваан төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Эхнэр Б.******* нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэмж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мал, 5, 6 ханатай гэр, сансрын антен, нарны цахилгаан үүсгүүр зэрэг нь Хаан банкны малчны зээлийн барьцаанд байгаа болно.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүд болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, мөн хуулийн 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө мөн хуулийн 126.2.4. гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө мөн хуулийн 26.4. Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт /2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай тогтоол/ Мөн зүйлийн 126.2.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэдэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон эзэмшлийн эрхийн шимтгэл, эзэмшүүлж, ашиглуулснаас олсон орлого, мөн дундын эзэмшлийн шимтгэл, ногдол ашгийн орлого, зээлийн ба хадгаламжийн хүү, анз, үл хөдлөх хийгээд хөдлөх хөрөнгө, үнэт цаас борлуулсны орлогоор бий болсон эд хөрөнгийг тус тус хамааруулан ойлгоно. Энэ зүйлийн 126.2.3-т заасан ногдол хувь, үнэт цаас нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах орлогоор, гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон байхыг анхаарвал зохино... гэжээ.
Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах хүсэлттэй байна. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкны №ЗГ/202146784160 дугаартай 7,000,000 /долоон сая/, зээлийн хүү 1,039,298 төгрөг, нийт 8,039,298 төгрөг ний малчны зээл авсан, манай бүх мал Хаан банкны барьцаанд байна.
Иймд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр авсан Хаан банкны №ЗГ/202146784160/ дугаартай 7,000,000 /долоон сая/ төгрөг, зээлийн хүү 1,039,298 төгрөг, нийт 8,039,298 төгрөгийн малчны зээлийг хариуцагч Б.*******ээр хуваан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд ...******* овогт *******ийн ******* миний бие ******* овогт Бүдээгийн ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар хүсэлтийг гаргаж байна. Манайх 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкнаас 7,000,000 /долоон сая/ төгрөгийн зээл авсан. Зээл авахад мал барьцаалсан бөгөөд сансрын антен, нарны цахилгаан үүсгүүр, 5, 6 ханатай гэр барьцаалаагүй. Банкнаас авсан 7,000,000 /долоон сая/ төгрөгийг Б. зарцуулсан. Банкнаас авсан зээлийг хүүгийн хамт Б.тай 8,039,298 төгрөгийн 4,019,644,5 төгрөгийг тэнцүү хувааж төлөхийг зөвшөөрч байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг биет байдлаар үнэлэн хувааж авна. Малыг гэр бүлийн гишүүдэд ногдох байдлаар нь хуваана. Аймгийн төвд байгаа 6-н ханатай гэрийг хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд өсөх, амьдрах боломжийг хангах зорилгоор хүүхдүүддээ үлдээнэ. Миний бие 2021 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл бага насны 2 хүүхдээ дагуулан айл дамжин амьдарч байгаа ба өвлийн хүйтэнд тогтвортой амьдрах орон гэргүй, хүүхдүүддээ амьдралын гачигдал зовлон амсуулж, сэтгэл санаа, эрүүл мэндийн дарамт учруулж байгаадаа маш их харамсаж, ядарч байна. 12 дугаар ангид сурдаг охин маань гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас шалтгаалан айл дамжин амьдарч, хичээл сурлагадаа муудаж, 21 настай хүү маань хөдөө эзгүй газар ганцаараа мал маллаж, хоол унд муутай ядарч хүүхдүүд маань сэтгэл санааны хүнд дарамтад амьдарч байна. Шүүх, хуулийн байгууллагаас хичээнгүйлэн хүсэхэд бидний нэхэмжлэлийг яаралтай хугацаанд шийдвэрлэж, хүүхдүүдийг минь сэтгэлийн дарамтгүй тайван орчинд амьдарч, сурч хүмүүжих, ирээдүйдээ итгэх итгэлээ алдахгүй байх боломж олгоно уу... гэсэн тайлбарыг гаргасан.
6. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* овогт Бүдээгийн /РД:/, ******* овогт *******ийн ******* /РД:*******/ нарын №0226570 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* овогт*******ын Баттөр /РД:ПД09222117/, ******* овогт*******ын Батчимэг /РД:ПД12311409/, ******* овогт*******ын Баттөр /РД:ПД09222117/, гэрэл зургууд, Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 49, 50 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн тодорхойлолтууд, Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А5/53 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Б.ын мал тооллогын нотариатаар гэрчлүүлсэн баримтууд, хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ЗШ/133 дугаартай шийтгэвэр, Б.*******ийн өмгөөлөгч тэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картууд, Сэтгэл зүйн үйлчилгээний үнэлгээний маягтын баталгаат хуулбар, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын баталгаат хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ/202146784160 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ховд аймгийн Дуут сумын хөх бэлчир багийн иргэн Б.ын 2019, 2020 оны жилийн эцсийн мал тооллогын А картын баталгаат хуулбар, Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг гэх газарт байршилтай өвөлжөөний газрын 000470020 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний баталгаат хуулбар, Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн-гэх газарт байршилтай хаваржааны газрын 000470021 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний баталгаат хуулбарыг, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б.ын эзэмшлийн 28-82 ХОЕ улсын дугаартай Муусай маркийн тээврийн хэрэгсэл, 69-89 ХОҮ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн лавлагааг, хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №ХВ21/35, №ХВ21/34 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангууд зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулж Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай гэж, хамтран нэхэмжлэгч Б.*******, нар нь Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай тус тус үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ХААН банкны № дугаартай 7,000,000 төгрөг, зээлийн хүү 1,039,298 төгрөг, нийт 8,039,298 /найман сая гучин есөн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийн малчны зээлийг хариуцагч Б.*******ээр хуваан төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулж Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Б.ын байнгын хүчирхийлэл, дарамтад амьдарч хүүхдүүдээ өсгөсөөр өдий хүрсэн. Би цагдаагийн байгууллагад олон удаа гомдол гаргаж байсан ба хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд олон удаа нөхөр Б.ыг уучилж байсан. Гэр бүлийн байнгын хүчирхийлэлд байсны улмаас хүүхдүүдийн хүмүүжил зан харьцаанд өөрчлөлт орж, гэртээ амьдрах боломжгүй болоод байна. Нөхөр Б.ын дарамт, хүчирхийлэл миний болон хүүхдүүдийн амь, нас, эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрч 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 14 хоногийн албадан сургалтад хамруулж 7 хоног баривчлах шийтгэвэр оногдуулсан. Нөхөр Б. нь баривчлагдах шийтгэврээ дуусгаад гарч ирсэн бөгөөд миний болон хүүхдүүдийн амь нас эрүүл мэндэд бодитой заналхийлэл учруулж, миний амь, нас, эрүүл мэндэд дахин хохирол учруулж, үргэлжийн дарамт учруулж байнгын хүчирхийлэл үйлдэж байгаа... гэж, хамтран нэхэмжлэгч Б.*******, нар нь Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...аав, ээжийн гэр бүл цуцлуулахыг дэмжиж байгаа, тиймээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулна... гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч Б. нь ...Бид гэр бүл болоод 22 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд амьдрал ахуйтай холбоотой асуудлаас болж маргадаг байсан боловч эхнэр Б.*******ийн нэхэмжлэлд дурдсан шиг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, эхнэр, хүүхдүүдээ дарамталж, айлгаж байсан удаагүй. Хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчинд өсөн торниж байна. Миний бие Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.3-т хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ биелүүлсээр ирсэн. Бидний дунд гэр бүл цуцлах ноцтой шалтгаан байхгүй, хамтын амьдралд бага зэрэг маргаан үл ойлголцол гардаг. Бидний гэр бүлийг цуцлуулахаар дарамт, хүчирхийлэл, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул хор учирч болзошгүй үндэслэлүүд байхгүй, гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Насанд хүрээгүй 2 хүүхдээ би өөрийнхөө асрамжид авна, 2 хүүхдийн ногдох хувийг буюу малыг би өөртөө үлдээхийг хүсч байна .. гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нар нь 1999 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2000 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүү Б *******, 2003 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин , 2009 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү , 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин нар нь төрсөн, одоо 2000 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б *******, 2003 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б нар 18 насанд хүрсэн, 2009 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нар эх Б.*******тэй хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, гэрлэгчдийн тусдаа амьдарч байгаа болон Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ЗШ/133 дугаартай шийтгэвэрээр хариуцагч Б. нь эхнэрийнхээ биед халдаж, зодсон үйлдлийг хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил үйлдсэнд тооцсон шийтгэл, мөн Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйл үйлчилгээний үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтад тусгагдсан үйл явдал зэргийг тус тус харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох маргааны тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ...асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Б. нь ...насанд хүрээгүй 2 хүүхдээ Б.*******ийн асрамжид өгөхөөс татгалзаж байна... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, гэрлэгчид 2021 оны 05 сараас эхлэн тусдаа амьдрах хугацаанд хүү , охин нь эхийн асрамжид байсан ба одоо хүртэл эхийн хайр халамжид өсөн торниж байгаа, бага насны, цаашид эх нь асарч хамгаалах, хүмүүжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн тул хүү , охин нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээж, үүнтэй холбогдуулан эцэг Б.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч нарын Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухайд:
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Б.******* нь доорх хүснэгтэд тусгагдсан эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлж, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:
| № | Эд хөрөнгө | Үнэлгээ |
| 1 | 650 толгой ямаа - Сэрх 120 /120x128,000=15.360.000/ - Ишиг 150 /150x30.000=4.500.000/ - Гурван настай ямаа 70 /70x95,000=6.650.000/ - 5 болон түүнээс дээш настай 310/310x95.000=29.450.000/ |
55,960,000
2,600,000 |
| 2 | 4 толгой адуу - Гүү 7 настай 2/2x700.000=1.400.000/ - Даага 1 /1x400.000=400.000/ - Морь 1 /1x800.000=800.000/ | |
| 3 | Тавилга | 270,000 |
| 4 | Шүүгээ | 520,000 |
| 5 | Хөлдөөгч | 252,000 |
| 6 | Мотоцикл | 1,000,000 |
| 7 | 5 ханатай дан бүрээстэй, шалгүй, тавилгагүй монгол гэр | 720,000 |
| 8 | 6 ханатай дан бүрээстэй, бүрэн тавилгатай гэр | 1,320,000 |
|
| Нийт дүн: | 62,642,000 |
| 9 | Уаз-469 | 6,200,000 |
| 10 | Муссай машин | 7,300,000 |
| 11 | Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг гэх газарт байршилтай Өвөлжөөний газар | 94,500 |
| 12 | Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн гэх газарт байршилтай Хаваржааны газар | 94,500 |
| 13 | Дуран хараатай ангийн буу | - |
|
| Нийт дүн | 76,331,000 |
Нэхэмжлэгч нараас уг эд хөрөнгүүдийн өөрт ногдох хувийг гаргуулна гэж анх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд;
- Дуран хараатай буу,
- Уаз 469 маркийн 69-82 ХОҮ улсын дугаартай авто машин,
- Муссай маркийн 28-89 ХОЕ улсын дугаартай авто машин,
- Мотоцикл,
- 5 ханатай, дан бүрээстэй, шалгүй, тавилгагүй монгол гэр зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч Б.т үлдээхэд татгалзах зүйлгүй, маргахгүй гэж тайлбарлаж, харин
- Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн гэх газарт байршилтай хаваржааны газар,
- Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг гэх газарт байршилтай өвөлжөөний газар,
- 6 ханатай дан бүрээстэй, бүрэн тавилгатай гэр /хөлдөөгч, шүүгээ, тавилга/ зэргийг нэхэмжлэгч нарт үлдээж өгөхийг шүүхээс хүсч байгаагаа, мөн 546 толгой ямаа, 4 толгой адууг гэр бүлийн гишүүдэд ногдох хувиар хувааж авна гэдгээ илэрхийлсэн.
Хариуцагч Б.ын хувьд, дээрх нэхэмжлэгч талаас гаргуулахыг хүссэн эд хөрөнгүүдээс Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн гэх газарт байршилтай хаваржааны газрыг өөртөө үлдээхийг, мөн 546 толгой ямаа болон 4 толгой адуунаас өөрт болон насанд хүрээгүй 2 хүүхдийн ногдох хувийг өөртөө үлдээнэ гэж маргаж, бусад эд хөрөнгүүдтэй маргахгүй гэдгийг тайлбарласан болно.
Нэхэмжлэгч Б.*******ээс анх шүүхэд 650 толгой ямаа, 4 толгой адууг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 18 насанд хүрсэн хүү болох Б.******* нь яг одоогийн байдлаар 546 толгой ямаа /108 ишиг, 270 эм ямаа, 168 сэрх/, 4 адуу байгаа гэж тайлбарласныг нэхэмжлэгч, хариуцагч нараас аль аль нь маргаагүй болохыг дурдвал зохино.
Гэрлэгчид Б., Б.******* нарын гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө буюу Дуран хараатай буу, Уаз 469 маркийн 69-82 ХОҮ улсын дугаартай авто машин, Муссай маркийн 28-89 ХОЕ улсын дугаартай авто машин, Мотоцикл, 5 ханатай, дан бүрээстэй, шалгүй, тавилгагүй монгол гэр, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн гэх газарт байршилтай хаваржааны газар, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг гэх газарт байршилтай өвөлжөөний газар, 6 ханатай дан бүрээстэй, бүрэн тавилгатай гэр /хөлдөөгч, шүүгээ, тавилга/, мөн 546 толгой ямаа, 4 толгой адуу байгаа болох нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/226 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн хариуцагч Б.ын нэр дээрх нэгж талбарын 8420500055 дугаар бүхий 2500 м2 талбайтай хаваржааны газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 8420500054 дугаар бүхий 2500 м2 талбайтай өвөлжөөний газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2019, 2020 оны мал тооллогын баримт, Ховд аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 073 дугаартай Бүдээ овогтой******* нь 2003 онд үйлдвэрлэгдсэн 69-82 ХОҮ улсын дугаартай, Уаз 469 маркийн тээврийн хэрэгсэл, 2004 онд үйлдвэрлэгдсэн 28-89 ХОЕ улсын дугаартай Musso маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтоор нотлогдож байх тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцох нь зүйтэй байна.
Гэрлэгчдийн болон насанд хүрсэн хүүхдүүд буюу хамтран нэхэмжлэгч нарын маргаж буй гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын эд хөрөнгө болох Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлсэн 546 толгой ямаа, 4 толгой адуу, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн гэх газарт байршилтай хаваржааны газар, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг гэх газарт байршилтай өвөлжөөний газар зэргийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн 6 /зургаан/ гишүүнд тус тус тэнцүү хувааж, харин зохигчдын маргаагүй эд хөрөнгүүдийг тус бүрт нь маргаагүй байдлаар үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд, дуран хараатай ангийн буу, Уаз 469 маркийн 69-82 ХОҮ улсын дугаартай авто машин, Муссай маркийн 28-89 ХОЕ улсын дугаартай авто машин, Мотоцикл, 5 ханатай, дан бүрээстэй, шалгүй, тавилгагүй монгол гэр, 19 толгой ишиг, 45 толгой эм ямаа, 28 толгой сэрх, даага 1 толгой, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн гэх газарт байршилтай хаваржааны газар зэргийг тус тус хариуцагч Б.т үлдээж,
гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.*******, насанд хүрээгүй хүү , охин , хамтран нэхэмжлэгч Б.*******, нарт оногдох эд хөрөнгө болох 6 ханатай дан бүрээстэй, бүрэн тавилгатай гэр /хөлдөөгч, шүүгээ, тавилга/, 89 толгой ишиг, 225 толгой эм ямаа, 140 толгой сэрх, 2 гүү, 1 морь, Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг гэх газарт байршилтай өвөлжөөний газар зэргийг хариуцагч Б.аас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан ХААН банкны Ховд аймаг, Дуут сумын салбартай 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ/202146784160 дугаартай зээлийн гэрээний гүйцэтгэгдээгүй үүргийн үлдэгдэл 8,039,298 төгрөгийн 50 хувь буюу 4,019,649 төгрөгийг хариуцагч Б.*******ээр төлүүлэх тухай гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Б.******* зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зохигчид ХААН банкнаас дээрх зээлийг авахдаа бүх мал, 5, 6 ханатай гэр, сансрын антен, нарны цахилгаан зэргийг барьцаалсан байх тул хөрөнгийг хуваах боломжгүй гэж маргах боловч хариуцагч Б.******* нь тухайн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир уг татгалзлыг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамж, шинжээчийн зардлын тухайд:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,911 төгрөгийг, хариуцагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.аас 509,911 /348,778+70,200+90,933/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.*******ээс 63,475 төгрөгийг гаргуулан хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Б.т олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн зардалд гарсан 160,000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ийн *******, ******* овогт Бүдээгийн******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү , охин нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******т даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Машийн улаан элхэн гэх газарт байршилтай хаваржааны газар, дуран хараатай ангийн буу, УАЗ 469 маркийн 69-82 ХОҮ улсын дугаартай авто машин, Муссай маркийн 28-89 ХОЕ улсын дугаартай авто машин, Мотоцикл 1 ш, ишиг 19 толгой, эм ямаа 45 толгой, сэрх 28 толгой, даага /адуу/ 1 толгой, 5 ханатай, дан бүрээстэй, шалгүй, тавилгагүй, монгол гэр зэргийг хариуцагч Б.т үлдээж,
Хариуцагч Б.аас гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс нэхэмжлэгч Б.*******, хүү , охин Б.Батичмэг, хамтран нэхэмжлэгч Б.*******, нарт оногдох эд хөрөнгө болох Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг Марцдын хөх бөөрөг гэх газарт байршилтай өвөлжөөний газар, 6 ханатай дан бүрээстэй, бүрэн тавилгатай монгол гэр /шүүгээ 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, тавилга 1 ширхэг/, Гүү /адуу/ 2 толгой, Морь 1 толгой, ишиг 89 толгой, эм ямаа 225 толгой, сэрх 140 толгой зэргийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ХААН банкны Ховд аймаг Дуут сумын салбартай 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ/202146784160 дугаартай зээлийн гэрээний гүйцэтгэгдээгүй үүргийн үлдэгдэл 8,039,298 төгрөгийн 50 хувь буюу 4,019,649 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,911 төгрөгийг, хариуцагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.аас 509,911 /348,778+70,200+90,933/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.*******ээс 63,475 төгрөгийг гаргуулан хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Б.т олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн зардалд гарсан 160,000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулан төрийн санд олгосугай.
10. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН