Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 153/шш2022/00127

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр             Дугаар 153/ШШ2022/00127                      Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, багийн тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 153/2022/00016/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагч Д.******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Д.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

                 Миний бие Н.******* нь 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.*******тэй гэр бүл болж амьдарч эхэлсэн. 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр том хүүгээ төрүүлсэн. 2011 онд 09 дүгээр сарын 18-ны өдөр охиноо төрүүлсэн. Амьдрах хугацаандаа бусдын адил хоёулаа зүтгэж Д.******* хүүхдээ харж би ажлаа хийгээд жирийн л амьдарч байсан. Гэр бүл цуцлуулах шалтгаан архинаас үүдэлтэй. Сүүлийн үед Д.******* архи уух нь ихсэж гэрт хэрүүл маргаан тасардаггүй байсан. Архинаас болж бид хоёр маргалдаж үүнээс бол Д.******* уурлаад 2014 онд Улаанбаатар хот руу явсан. 2016, 2017 онд буцаж ирсэн боловч мөн л зөрчилдөөн үүсэж буцаж явсан. Д.******* нь Улаанбаатар хотол очоод эхнэртэй болж хүүхэдтэй болсон байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон боловч эвлэрээгүй. Иймд Д.*******, Н.******* бидний гэрлэлтийг цуцалж хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү. Д.******* нь 5 ханатай гэрийг хоёр хүүхдэдээ өгнө гэж эвлэрүүлэн зуучлалаар тохиролцсон тул эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

                 Хариуцагч хариу тайлбартаа: Д.******* миний бие Н.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Н.*******гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хамт амьдрах хугацаанд хүү, охинтой болсон. Амьдрах хугацаандаа би боломжоороо ажил хийж амьдралаа өөд татах гэж хичээж байсан. Гэтэл миний нуруу суулттай хүнд ажил хийхээр нуруу өвдөөд хавддаг. Тийм болохоор хүүхдийн тэтгэмж төлнө гэдэг боломжгүй. Яагаад гэхээр би хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодоод хотод сургууль соёл гээд ирвэл хүний гар харуулж айлын хаяа сахиулахгүй гэсэндээ 1 хашаа байшин хувь зээлээр авсан. Сар бүр өр төлдөг. Одоогоор өвөл болоод ажил олдохгүй, олдсон ч авсан цалин хоол унд түлээ нүүрсэнд яваад дуусаж байна. Нөгөө хүнтэйгээ тохироод 3 сар төлөлт хийхгүй гэж тохирсон байгаа. Тийм болохоор би сар бүр тэтгэмж төлөх боломжгүй, сар болгон хэдэн төгрөг авч идэж байхаар үр хүүхдийнхээ ирээдүйг бодсон нь дээр гэдгийг Н.******* ойлгоно гэж бодож байна. Гэр авч өгөхийн тухайд бол хавар дулаарахаас авч өгөх болно гэв.

 

                 Нэхэмжлэгчээс , нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 521 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ “...Би Д.*******тэй 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Хүү 2008 онд, охин нь 2011 онд төрсөн. Бид 2014 оноос хойш үл ойлголцлоос болж тусдаа амьдарч байна. Д.******* нь Улаанбаатар хотод өөр эхнэр, хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг Д.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлов.

2. Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар “... Би Н.*******гийн гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нуруу өвддөг тул хүнд ажил хийх чадваргүй бөгөөд сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна...” гэж тайлбарлав.

3. Гэрлэгчид нь 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин *******ийн Анар нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдов. /хавтаст хэргийн 4-5 дахь тал/

            Нэхэмжлэгч Н.******* нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Н.******* болон Д.*******тэй /онлайн/ хамтарсан уулзалт хийхэд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь эвлэрэх боломжгүй, 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхээс татгалзсан, хариуцагч Д.******* өөр гэр бүлтэй болсон тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгожээ. /хавтаст хэргийн 7-9 дэх хуудас/

            Шүүх хуралдаанд хариуцагч Д.******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг Н.*******гийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба /хариуцагч Д.Батилэг нь өөр хүнтэй хамт амьдарч, хүүхэдтэй болсон/ гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан тул шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.1. 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин *******ийн Анар нарын саналыг асуухад ээжийн хамт амьдрах санал гаргасан, 2014 оноос хүүхдүүд эх Н.*******гийн асрамжид байгаа болон Ховд аймагт суралцаж байгаа байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин , нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв. /хавтаст хэргийн 22-23 дахь хуудас/

3.2. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар тохиролцож чадаагүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Д.*******ийн тайлбар, орлого олох боломжтой гэх хугацааг нь харгалзан жилд хоёр удаа буюу 6 сард нэг удаа хүүхдийн тэтгэлэг төлөхийг эцэг Д.*******т үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч Д.*******ийн нуруу нь өвддөг талаар нэхэмжлэгч Б.******* маргаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэж заасан зохицуулалт нь тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан нь нотлогдсон тохиолдолд тэтгэлгийн хэмжээг багасгах эрхийг шүүхэд олгожээ. Хариуцагч Д.*******ийн нурууны өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй /шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбараар тогтоогдсон/, байнгын эмчийн хяналтад байдаг болохыг нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн төлөх тэтгэлгийн хэмжээг багасгах боломжгүй байна. Хүүхдүүдийг эх Н.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэснээр хариуцагч Д.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хүлээнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг түүний насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон байгаа ба Ховд аймагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 238,800 төгрөг байна. нь 11 нас хүрсэн тул түүнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүрэх хүртлээ 238,800 төгрөгөөр, охин ыг 11 нас хүрэх хүртлээ тус аймагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 буюу 119,400 төгрөгөөр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүрэх хүртлээ 238,800 төгрөгөөр тооцож /тэтгэлгийн хэмжээ нь сар бүр шийдвэрт заасан хэмжээгээр тооцогдоно/ тус тус тэтгэлэг төлөх үүргийг эцэг Д.*******т хүлээлгэж, тэтгэлгийг жилд хоёр удаа хувааж төлөхөөр шийдвэрлэлээ.

3.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин *******ийн Анар нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хариуцагч Д.*******ийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, эцгийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ уулзах эрхээ эдлэхэд нь эх Н.******* нь саад учруулахыг хориглож шийдвэрлэв.

4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдаж байна.

5. Нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсан, нэхэмжлэлийн зарим шаардлагаар гэрлэгчид эвлэрсэн тул хариуцагч Д.*******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:*******/, ******* овогт *******ийн ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү //, 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин *******ийн Анар // нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2.1-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Бат-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 238,800 төгрөгөөр, 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин *******ийн Анарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу 119,400 төгрөгөөр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол 238,800 төгрөгөөр олгох тэтгэлгийг сар бүр шийдвэрт заасан хэмжээгээр тооцож, тэтгэлэг төлөх хугацааг жилд хоёр удаа /6 сард нэг удаа/ төлж байхаар тогтоож, хүүхдүүдийг эцэг Д.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.*******, энэ үүргээ биелүүлж, мөн хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Н.******* нарт тус тус даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.*******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Ням-Адъяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН