Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 0284

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч: С.Уянга

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Б.Эрдэнэболор

шүүгдэгч: Г.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт Хөрөнгө овогт Гэрэлийн Бат-Оргилд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725010955 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5  дугаар сарын  08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөрөнгө овогт Гэрэлийн Бат-Оргил, 1993 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын  хамт Сонгинохайрхан  дүүргийн 23 дугаар хороо Хангайн 67б дугаар гудамжны 4-а тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй ,РД:ОЮ93040410,

Холбогдсон хэргийн талаар:

        Г.Бат-Оргил нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 а дугаар байрны 0 тоотод оршин суухГ.Ганхуяг, Б.Амартүвшин нарын гэрт илүү түлхүүрийг нь ашиглан хууль бусаар  нэвтэрч Делл маркийн нөөтбүүк, хар өнгийн эрэгтэй хүний савхин куртка, нокиа маркийн гар утас, эрэгтэй хүний түрийвч зэргийг хулгайлж 613.000 төгрөгийн буюу багабус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

      Шүүгдэгч Г.Бат-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад Ганхуяг дуудахаар нь би тэдний гэрт очсон. Гаднаас Амартүвшин орж ирсэн. Тэр орой Ганхуяг гарч яваад би Амартүвшинтэй цуг тэдний гэрт хоносон. Маргааш өглөө нь Ганхуяг гэртээ ирсэн. Зөрөөд Амартүвшин гараад явсан. Тэгээд өдөр нь бид гурав нийлж “Ардын эрх”-н тэнд ПС тоглож байгаад 19 цагийн үед би тэднээс салж хадмындаа очиж хоносон. Тэгээд 3 дугаар сарын 07-нд би хадмынхаасаа гарч явахдаа Ганхуяг руу залгаад “танайд очлоо, түлхүүр чинь байна уу” гэхэд тэр “надад байхгүй, чи Амараа руу залга” гэхээр би Амартүвшин рүү залгасан боловч тэр утсаа авахгүй байсан. Тэр үед миний халаасанд тэдний гэрийн нэг илүү түлхүүр байгаа нь санаад ороод би Ганхуягын гэрт очиж хэсэг хэвтэж амарсан. Гарахад нэг нөүтбүүк байхаар нь “түр хэрэглээд буцааж өгье” гэж бодоод авч гарсан. Тэгээд явж байхад мөнгө хэрэгтэй болсон учир гудамжинд явж байсан хүнд уг нөүтбүүкийг нь зарсан гэв.

 Шүүгдэгч Г.Бат-оргил мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 1993 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Бага насандаа Эрдэм-Оргил цогцолбор сургуульд элсэн орж 2010 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Хувиараа барилгын ажил хийдэг байсан. Би 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэртээ байж байтал манай найз Ганхуяг над руу утсаар яриад DVD байвал аваад манай гэрт хүрээд ирээ кино үзье гэсэн. Би гэрээсээ DVD-гээ аваад найз Г.Ганхуяг, Б.Амартүвшин хоёрын амьдардаг байр буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13-а байрны 2 билүү 3 дугаар орцны подволд очиход найз Г.Ганхуяг байсан. Удалгүй гаднаас Амартүвшин орж ирээд бид 3 хамт гарч Сансарын тунелийн орчимд байдаг ПМ тоглоомын газар орж тоглож байгаад орой 22.00 цагийн үед буцаад Амартүвшин, Ганхуяг хоёрын гэрт ирээд Амартүвшин хоол хийх гэж байсан би Ганхуягтай юм яриад сууж байтал тэдний шалан дээр нэг түлхүүр байсан би тэр түлхүүрийг аваад энэ танай түлхүүр мөн үү гэхэд Ганхуяг тэр түлхүүрийг надаас авч үзчихээд тиймээ манай гэрийн түлхүүр мөн байна гэж хэлчихээд цаашаа хураачихсан.  Тэгээд нэг их удалгүй орой Ганхуяг эхнэр дээрээ очиж хононо гээд явсан. Амартүвшин бид хоёр тэднийд хамт хоносон. Маргааш өглөө нь буюу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 9.00 цагийн орчимд Ганхуяг хадмыхаасаа ирсэн. Амартүвшин ажилтай гээд Ганхуягтай зөрөөд явсан. Ганхуяг бид хоёр үлдээд кино үзэж байгаад өдөр  хоол хийж идчихээд Ганхуяг Амартүвшин рүү чат бичээд хүрээд ир ПС тоглое гээд байсан. Амартүвшин ирээд бид 3 хамт гарах болсон тэр үед би тэдний түлхүүрийг аваад кармандаа хийчихсэн. Тэгээд бид нар Ардын эрх орж Жавхлантөгс, Мөнхжин нартай уулзаад хамт Дота тоглож байтал манай эхнэр намайг дуудаад байхаар нь би түрүүлээд гараад явчихсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хадмынхаа гэрт унтаж байгаад гараад өдөр 12-13 цагийн орчимд Ганхуяг руу утсаар яриад хаана байгааг  асуухад Ганхуяг ажил дээрээ байна гэсэн. Тэгэхээр нь танайд очих гэсэн  юм гэрт чинь хүн байгаа юу гэрийн чинь түлхүүр байгаа юу гэхэд гэрийн түлхүүр Амартүвшинд байгаа гэсэн. Би Амартүвшин рүү залгаад утсаа авахгүй байсан. Тэгээд би явж байгаад тэдний гэрийн түлхүүр надад байгааг санаад Амартүвшингийнд очиж унтая гэж бодоод гэр лүү нь явсан. Гэр лүү нь орох гэтэл гадна хаалгыг нь онгойлгож чадахгүй зогсож байтал хажуу айлын нэг ах ирээд хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд гэрт нь ороод жаахан сууж байгаад гарахдаа хар өнгийн Делл брэндийн нөөтбүүк, эрэгтэй хүний савхин куртик, Нокиа маркын гар утас, Ганхуягын мөнгөний түрүүвч зэргийг авч гарсан. Тэгээд авсан зүйлүүдээ Хархорин зах орж зарсан. Савхин курткыг 70.000 төгрөгөөр, нөөтбүүкийг 180.000 төгрөгөөр зарсан гэжээ. /хх-ийн 24/

Хохирогч Б.Амартүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13а байрны 0 тоотод өөрийн найз Ганхуягтай амьдардаг юм. 2017 оны 3 дугаар сарын 5-нд манай найз Бат-Оргил манай гэрт ирж хоносон юм. 2017 оны 03 дугаар сарын 07-ний өглөө 10.00 цагийн орчимд Жавхлантөгс бид 2 манай гэрээс гараад Ардын эрх орж найзуудтайгаа РС тоглосон. Тэгээд өдөр 11-12 цагийн орчимд Бат-Оргил над руу залгаад байсан би тоглож байсан болохоор утсаа аваагүй. 14.00 цагийн орчимд Бат-Оргил руу залгаад яасан бэ гэхэд танай гэрт очих гэж байгаад больчихлоо гэсэн. Тэр орой би Нөөтбүүкээ байхгүй байгааг анзаарсан. Тэгээд Ганхуягийг аваад хураачихсан юм байх гэж бодсон. 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ажлаа хийж байтал орой 20.00 цагийн орчимд Ганхуяг над руу утсаар залгаад андаа миний савхин куртик хаана байна гэж асуусан. Тэгээд 23.00 цагийн орчимд Ганхуяг бид хоёр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд миний нөөтбүүк, Ганхуягийн савхин куртик, түрүүвч, гар утас, мөн 3 сарын 5-нд Бат-Оригио манайд ирж хонохдоо орхисон байсан түүний түрүүвч зэрэг зүйлүүд алга болсон байсан. Ганхуяг бид хоёр гэрт хэн орсон юм болоо, хулгай орсон байна гэж хоорондоо ярилцаад 2017 оны 3 дугаар сарын 5-нд Бат-Оргил ирж хонохдоо манай гэрийн илүү түлхүүрийг барьж байсан ба тэр түлхүүр хаана байгаа юм гэж Ганхуяг надаас асуусан. Тэгээд л Бат-Оргил ирж хонохдоо гэрийн илүү түлхүүрийг авч яваад буцаж ирээд хулгай хийсэн байна гэж мэдсэн. Хөрш айлаасаа асуухад хөрш айлын ах 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 12.00 цагийн орчимд танай нэг өндөр найз чинь ирээд орцны хаалга тогшоод байхаар нь би хаалга онгойлгож өгсөн. Тэгээд тэр өндөр залуу танай гэрийг түлхүүрээр түлхүүрдээд онгойлгож орсон ш дээ гэж хэлсэн. Бид хоёр Бат-Оргил байна гэдгийг мэдээд цагдаад хандсан гэжээ. /хх-ийн 10-11/

                 Хохирогч  Б.Амартүвшин мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13-а байрны 00 тоотод өөрийн найз Ганхуягтай хамт амьдардаг юм. 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай найз Бат-Оргил манай гэрт DVD авч ирээд Ганхуяг бид нар хамт байж байгаад тэр орой 22.00 цагийн орчимд Ганхуяг найз охиныхоо гэрт очиж хонох гээд явсан. Бат-Оргил бид хоёр хамт манай гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 9.00 цагийн орчимд манай найз Ганхуяг найз охиныхоо гэрээс ирсэн. Би Ганхуягтай зөрж гараад ажилдаа явсан ба тэр өдөр Ганхуяг, Бат-Оргил хоёр манай гэрт үлдээд хамт кино үзэж өнжсөн байсан. Намайг ажлаа хийж байтал орой 16.00 цагийн үед Ганхуяг над руу залгаад гэртээ хүрээд ир гэсэн би гэртээ очиход тэр хоёр байж л байсан. Тэгээд бид 3 гэрээс гараад Ардын эрх орж Жавхлантөгс, Мөнхжин нарыг дуудаад уулзаж бид нар РС тоглосон. Бат-Оргил жаахан тоглож байгаад найз охин нь дуудаад байна гээд яваад өгсөн. Бид нар орой 21.00 цаг хүртэл тоглож байгаад Ганхуяг, Жавхлантөгс бид 3 манайд очсон. Гэрч очоод нэг их удаагүй 22.00 цагийн орчимд Ганхуяг мөн л найз охин дээрээ очиж хононо гээд явсан. Жавхлантөгс бид хоёр манайд хоноод 2017 оны 3 дугаар сарын 7-ны өглөө 10.00 цагийн үед Жавхлантөгс бид хоёр манайхаас гараад мөн Ардын эрх орж РС тоглосон. Өдөр 11-12 цагийн орчимд Бат-Оргил надруу залгаад байсан. Би тоглож байсан болохоор утсаа аваагүй. Тэгж байгаад өдөр 13.00 цагийн орчимд би ажил руугаа яваад 14.00 цагийн орчимд Бат-Оргил руу залгаад яасан бэ гэхэд танай гэрт очих гэж байгаад больчихлоо одоо гэртээ байна гэсэн. Би ажлаа тараад мөн л Ардын эрх орж найз нартайгаа тоглож байгаад орой 20.00 цагийн орчимд гэрлүүгээ явсан. Гэртээ ирэхэд Ганхуяг ганцаараа ирчихсэн байсан. Бид нар юм яриад сууж байгаад нэлээн орой болж Жавхлантөгс явсан. Тэр орой миний нөөтбүүк байхгүй байхаар нь би Ганхуягийг аваад хураачихсан юм байх л гэж бодсон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 3 дугаар сарын 8-ны өглөө босоод бид хоёр ажилдаа явцгаасан. Орой ажил дээрээ байж байхад Ганхуяг яриад андаа миний савхин куртик хаана байна гэж асуусан.  Бид хоёр орой 23.00 цагийн орчимд гэртээ ирээд юмнуудаа бүртгэж үзэхэд миний нөөтбүүк, Ганхуягын савхин куртик, түрүүвч, утас, мөн Бат-Оргил манайд ирж хонохдоо түрүүвчээ орхисон байсан тэр түрүүвч зэрэг зүйлүүд алга болсон байсан. Бид хоёр хулгайч орсон юм болов уу гэж ярилцаад гэрийнхээ илүү түлхүүрийг хайсан. Тэгээд гэрийн илүү түлхүүр Бат-Оргилд байсан тэр л авч гэж ярилцсан. Бид хоёр Бат-Оргилыг авсан бол буцаагаад аваад ирэх байх гэж бодоод 1-2 хоног хараад байтал  ирэхгүй байсан. Тэгэхээр нь хөрш айлаасаа асуухад танай өндөр найз ирээд орцны хаалга тогшоод байхаар нь би хаалга нээж өгсөн гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн гэжээ. /хх-н9-11 /

Хохирогч  Г.Ганхуяг  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би өөрийн найз болох Амартүвшинтэй хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын 13 дугаар байрны 00 тоотыг түрээслэн амьдардаг юм. 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай найз Бат-Оргил манай гэрт ирж хоносон. Манай орны хажууд байх жижиг тавиур дээр байсан манай гэрийн илүү түлхүүрийг Бат-Оргил аваад энэ танай гэрийн илүү түлхүүр юм уу гээд бариад сууж байхаар нь би тиймээ гэж хэлээд Бат-Оргилоос түлхүүрээ аваад цаашаа хураачихсан юм. 2017 оны 3 дугаар сарын 7-нд ажил дээрээ байж байтал 11.00 цагийн үед Бат-Оргил над руу утсаар яриад би гэрээсээ гараад явж байна танай гэрт очих гэсэн юм хүн байгаа юу гэрийн чинь түлхүүр хаана байгаа бэ гэж асуухаар нь би надад түлхүүр байхгүй, Амартүвшинд байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд орой 20.00 цагийн үед гэрт ирэхэд хүн байгаагүй. Гэртээ ороод савхин курткээ өмсөх гээд хартал миний савхин куртик байхгүй байсан. 2017 оны 3 дугаар сарын 5-нд Бат-Оргил манай гэрт ирж хонохдоо түрүүвчээ орхичихсон байсан ба тэр түрүүвч нь мөн алга болчихсон байхаар нь би Бат-Оргилыг манай гэрт ирсэн юм байна гэж бодсон. Тэгээд Бат-Оргил руу утсаар залгаад чи манайд ирсэн юм уу гэхэд үгүй би танайд очоогүй гэсэн. Тэгэхээр нь Амартүвшин рүү яриад миний савхин куртик хаана байгаа юм бэ мөн Бат-Оргилын түрүүвч байхгүй байна гэхэд Амартүвшин мэдэхгүй намайг өглөө гэрээс гарахад Бат-Оргилын түрүүвч байсан гэж хэлсэн гэжээ. /хх-н 12-14 /

Г.Ганхуягын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн үүсгэн шалгасан байна./ хх-н 4/

Г.Ганхуяг, Б.Амартүвшин, Г.Бат-Оргил нараас асууж авсан тайлбар/ хх-н 5-8/,

          Гэрч Д.Гансүх  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13а байрны 2 дугаар орцны 00 тоот подволд амьдардаг юм. Гэхдээ тэр орц нь гаднаа нэг хаалгатай дотогшоо ороод тус тусдаа хаалгатай 4 айл байдаг юм. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр буюу мартын наймны өмнөх өдөр санагдаж байна намайг гэртээ ганцаараа байж байтал манай гадна талын коридор руу орох хаалгыг 1 хүн цохиж нүдсэн. Би гарч ирээд гадна хаалгыг онгойлгож өгөхөд урд нь манай хажуу айлд ирээд байдаг 175-180 см орчим өндөртэй залуу байсан. Тэр залуу өө гэртээ орох гэтэл гадна хаалганы түлхүүр байдаггүй ээ гэж хэлээд дотогшоо орсон. Тэгээд намайг яг хараад зогсож байтал манай эсрэг талын айлын хаалгыг түлхүүрээр түлхүүрдээд онгойлгоод тэр айл руу ганцаараа яваад орчихсон гэжээ. /хх-ийн 15/

          Гэрч Г.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний дүү Г.Бат-Оргил нь 1993 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд Гэрлийн 3 дахь хүү болж төрсөн юм.  Улмаар бага  насандаа буюу 1996-1999 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цэцэрлэгт явж хүмүүжиж байгаад 2000 онд 7 насандаа Увс аймгийн Эрдэм Оргил ерөнхий боловсролын 2 дугаар 10 жилийн сургуульд элсэн орж тэр сургуульдаа 10 дугаар анги хүртлээ суусан. Тэгээд 10 дугаар ангиа төгсөөд 1 жил гэртээ байж байгаад 2011 онд Улаанбаатар хотод Барилга технологийн коллежид элсэн орж суралцаад 2013 онд төгссөн. Сургуулиа төгсөөд ээжтэй хамт янз бүрийн барилгын газруудаар явж ажил хийж байгаад сүүлдээ ажилгүй болсон. Зан аашийн хувьд их даруухан, дөлгөөн хүүхэд байгаа юм гэжээ.  /хх-н  16/

          Г.Бат-Оргилыг Г.Батбаяр, Б.Намуунтамир нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 17-20

          Г.Бат-Оргилыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 21-26/,

Г.Бат-Оргилын иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 27 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болохыг тодорхойлсон байна. /хх-н 28/,Сонгинохайрхан  дүүргийн 23 дугаар хороо Хангайн 67б гудамжны 4а тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 30-31/зэрэг болно.

Г.Бат-Оргил нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 а дугаар байрны 0 тоотод оршин суухГ.Ганхуяг, Б.Амартүвшин нарын гэрт илүү түлхүүрийг нь урд өдөр нь гэрээс нь хулгайлан авсанаа ашиглан гэрт нь орж Делл маркийн нөөтбүүк, хар өнгийн эрэгтэй хүний савхин куртка, нокиа маркийн гар утас, эрэгтэй хүний түрийвч зэргийг хулгайлж 613.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Б.Амартүвшингийн  мөрдөн байцаалтад өгсөн …. Тэр орой миний нөөтбүүк байхгүй байхаар нь би Ганхуягийг аваад хураачихсан юм байх л гэж бодсон.. Орой ажил дээрээ байж байхад Ганхуяг яриад андаа миний савхин куртик хаана байна гэж асуусан.  Бид хоёр орой 23.00 цагийн орчимд гэртээ ирээд юмнуудаа бүртгэж үзэхэд миний нөөтбүүк, Ганхуягын савхин куртик, түрүүвч, утас, мөн Бат-Оргил манайд ирж хонохдоо түрүүвчээ орхисон байсан тэр түрүүвч зэрэг зүйлүүд алга болсон байсан. Бид хоёр хулгайч орсон юм болов уу гэж ярилцаад гэрийнхээ илүү түлхүүрийг хайсан. Тэгээд гэрийн илүү түлхүүр Бат-Оргилд байсан тэр л авч гэж ярилцсан. Бид хоёр Бат-Оргилыг авсан бол буцаагаад аваад ирэх байх гэж бодоод 1-2 хоног хараад байтал  ирэхгүй байсан. Тэгэхээр нь хөрш айлаасаа асуухад танай өндөр найз ирээд орцны хаалга тогшоод байхаар нь би хаалга нээж өгсөн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-н 10/

Хохирогч  Г.Ганхуягийн   мөрдөн байцаалтад  өгсөн … 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай найз Бат-Оргил манай гэрт ирж хоносон. Манай орны хажууд байх жижиг тавиур дээр байсан манай гэрийн илүү түлхүүрийг Бат-Оргил аваад энэ танай гэрийн илүү түлхүүр юм уу гээд бариад сууж байхаар нь би тиймээ гэж хэлээд Бат-Оргилоос түлхүүрээ аваад цаашаа хураачихсан юм. Бат-Оргил над руу утсаар яриад би гэрээсээ гараад явж байна танай гэрт очих гэсэн юм хүн байгаа юу гэрийн чинь түлхүүр хаана байгаа бэ гэж асуухаар нь би надад түлхүүр байхгүй, Амартүвшинд байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд орой 20.00 цагийн үед гэрт ирэхэд хүн байгаагүй. Гэртээ ороод савхин курткээ өмсөх гээд хартал миний савхин куртик байхгүй байсан. 2017 оны 3 дугаар сарын 5-нд Бат-Оргил манай гэрт ирж хонохдоо түрүүвчээ орхичихсон байсан ба тэр түрүүвч нь мөн алга болчихсон байхаар нь би Бат-Оргилыг манай гэрт ирсэн юм байна гэж бодсон. Тэгээд Бат-Оргил руу утсаар залгаад чи манайд ирсэн юм уу гэхэд үгүй би танайд очоогүй гэсэн. Тэгэхээр нь Амартүвшин рүү яриад миний савхин куртик хаана байгаа юм бэ мөн Бат-Оргилын түрүүвч байхгүй байна гэхэд Амартүвшин мэдэхгүй намайг өглөө гэрээс гарахад Бат-Оргилын түрүүвч байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 13 /

          Гэрч Д.Гансүхийн   мөрдөн байцаалтад  өгсөн … намайг гэртээ ганцаараа байж байтал манай гадна талын коридор руу орох хаалгыг 1 хүн цохиж нүдсэн. Би гарч ирээд гадна хаалгыг онгойлгож өгөхөд урд нь манай хажуу айлд ирээд байдаг 175-180 см орчим өндөртэй залуу байсан. Тэр залуу өө гэртээ орох гэтэл гадна хаалганы түлхүүр байдаггүй ээ гэж хэлээд дотогшоо орсон. Тэгээд намайг яг хараад зогсож байтал манай эсрэг талын айлын хаалгыг түлхүүрээр түлхүүрдээд онгойлгоод тэр айл руу ганцаараа яваад орчихсон гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/

Шүүгдэгч Г.Бат-оргилын өгсөн ..… Ганхуяг руу утсаар яриад хаана байгааг  асуухад Ганхуяг ажил дээрээ байна гэсэн. Тэгэхээр нь танайд очих гэсэн  юм гэрт чинь хүн байгаа юу гэрийн чинь түлхүүр байгаа юу гэхэд гэрийн түлхүүр Амартүвшинд байгаа гэсэн. Би Амартүвшин рүү залгаад утсаа авахгүй байсан. Тэгээд би явж байгаад тэдний гэрийн түлхүүр надад байгааг санаад Амартүвшингийнд очиж унтая гэж бодоод гэр лүү нь явсан. Гэр лүү нь орох гэтэл гадна хаалгыг нь онгойлгож чадахгүй зогсож байтал хажуу айлын нэг ах ирээд хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд гэрт нь ороод жаахан сууж байгаад гарахдаа хар өнгийн Делл брэндийн нөөтбүүк, эрэгтэй хүний савхин куртик, Нокиа маркын гар утас, Ганхуягын мөнгөний түрүүвч зэргийг авч гарсан. Тэгээд авсан зүйлүүдээ Хархорин зах орж зарсан. Савхин курткыг 70.000 төгрөгөөр, нөөтбүүкийг 180.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг . /хх-ийн 24/ мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Г.Бат-Оргил нь хоёр хоногийн өмнө гэрт хонохдоо гэрийн түлхүүрийг авч гараад дараа нь Ганхяг, Амартүвшин нар луу залгаж гэртээ байхгүйг нь мэдэж аваад гэрт нь орж эд зүйл хулгайлсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Г.Бат-Оргилын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул  түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээнийи хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Г.Бат-Оргилыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзэв.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хорыг арилгасан  зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

        Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөрөнгө овогт Гэрэлийн Бат-Оргилыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээнийи хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч   үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дахь хэсэгт зааснаар Г.Бат-Оргилоос эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Бат-Оргилд оногдуулсан хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Бат-Оргил нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Г.Бат-Оргилд оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст даалгасугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бат-Оргилд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН