Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2022/00125

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2022/00125

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-9 тоотод оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцаг: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзын 7-11 тоотод оршин суух, *******т холбогдох,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие нь 2015 онд *******тэй танилцаж, улмаар 2015-2020 оны 8 дугаар сар хүртэл хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин ******* төрсөн.

******* 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр намайг төрүүлэхээр ирсэн. Би охиноо төрүүлэх гээд өвдөөд эмнэлэгт байж байх хугацаанд намайг ажлаас дуудаад байна гээд Говь-Алтай аймаг явсан. Би төрчихөөд хүүхдээ аваад Говь-Алтай аймагт очиход хүүхдээ хүлээж авахгүй байсан. Би 2019 оноос 2020 оны хооронд сургуулиасаа жилийн чөлөө аваад хүүхдээ хараад Ховд аймагт байсан. Энэ хугацаанд би охиноо аваад 2-3 удаа Говь-Алтай аймагт очсон. ...Бид нар хамт амьдарч байхдаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 7-11 тоотод амьдарч байсан. Миний охин Сайнзаяа миний асрамжид байгаа. Манай охин одоо 4 настай. Охиноо төрснөөс нь хойш би өөрөө асарч байгаа. ******* охинтойгоо уулзадаггүй. Охиноо анхаардаггүй. Аавын хайр халамж байхгүй.

Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний охин *******г миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Бид нар охиноо төрснөөс хойш хамт амьдарсан. Миний охин 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Би 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаасаа чөлөө аваад Ховд аймаг руу явсан. Албан байгууллагууд аавын 5 хоногийн чөлөө өгдөг. ******* 2018 оны 9 сарын 01-ний өдөр сургуульдаа ирээд байранд орно гэж байгаад болиод бид гурав хамт хашаанд нэг гэр бариад 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цагаан сар буюу 2 сар хүртэл хамт байсан. ******* нялх хүүхэдтэй хичээл хийхэд хэцүү байна гээд сургуулиасаа нэг жилийн чөлөө авсан. ******* 2021 оны 9 дүгээр сард ирээд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охиныг аваад буцсан. *******ын хэлж байгаа зарим зүйл дээр нь санал нийлэхгүй байна.

******* нь 2021 онд Говь-Алтай аймгийн Анагаахын их сургуулийг төгссөн бөгөөд сургуулиа төгссөний дараа хурим найраа хийх төлөвлөгөөтэй байсан боловч гэрлүүгээ яваад эргэж ирээгүй.

Би охин *******гаа өнчрүүлэх хүсэлгүй бөгөөд М.Догдогдуламтайгаа гэр бүл болж цаашид хамт амьдрах хүсэлтэй байна... гэжээ.

3. Нэхэмжлэгч *******аас өөрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг даргын 20221 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны 490 дугаартай албан бичиг, *******гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт, иргэн *******,******* нарын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулж Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

1.Мягмаржавын Дондогдулам, Саямандахын Баттөмөр нарыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сар хүртэл, мөн 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба тэдний дундаас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин ******* нь төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаат хуулбар зэргээр тогтоогдож байна.

*******, ******* нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.

Хариуцагч ******* нь цаашид ...охин *******гаа өнчрүүлэх хүсэлгүй бөгөөд М.Догдогдуламтайгаа гэр бүл болж цаашид хамт амьдрах хүсэлтэй... гэж маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч Т.Саранчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Зсааг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай ...******* нь ам бүл 6, эцэг эх, ах, дүү, хүүхдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн болно... гэх, тус сумын өрхийн эмчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэсэн огноотой ...Баттөмөрийн Сайнзаяа нь 3 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно... гэх, Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай ...Тус цэцэрлэгт Баттөмөрийн Сайнзаяа нь дунд бүлэгт хүмүүждэг нь үнэн болно... гэх тодорхойлолтуудыг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдээ өөрөө асрамжилж, хамт амьдарч байгаа болох нь тогтоогдсон болно.

Талуудын мэтгэлцээний байр суурь, хэрэгт цугларсан нотлох баримтаар эцэг, эхийн хүүхдээ асрах боломжийн хувьд хэн нэгнийг онцгойлон авч үзэх боломжгүй байгаа боловч хүүхдийн нас, хүйсэнд тохирсон хайр халамжийн онцлог, асрах арга барил, хүү Б.Дүүрэндалай нь одоо эхийн асрамжид байгаа, мөн бага насны хүүхдийг ээнэгшин дасан зохицсон, хамтдаа байсан гэр бүлээс нь салгаж одоо өсөж буй орчинг солих нь хүүхдэд сөргөөр нөлөөлөх тул одоо байгаа асрамжийг үргэлжлүүлэн хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох эрх нээлттэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин *******г сар бүр эцэг *******өөр нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 35,100 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан, 35,100 төгрөгийг нэхэмжлэгчид, 35,100 төгрөгийг төрийн санд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Мягмаржавын Дондогдулам, Саямандахын Баттөмөр нарыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сар хүртэл, мөн 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин *******г эх *******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин *******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******өөр нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******д даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан, 35,100 төгрөгийг нэхэмжлэгчид, 35,100 төгрөгийг төрийн санд оруулж, 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН