Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/307

 

 

2024     07        01                                           2024/ШЦТ/307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                               

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******************************************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Г овогт Г-ийн Б /РД; **************/,

Шүүгдэгч Г.Б нь; 

согтуурсан үедээ, 2024 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө тодорхой шалтгаангүйгээр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат бaг Манханы 9 дүгээр гудамжинд хохирогч Ц.А-ын нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Г.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай гэр бүлийн найз А утсаар залгаад “найз нь алдарт эхийн одон болон дархан бэр болсон, манайд хүрээд ирээрэй.” гэж урихаар нь нөхрийн хамт гэрт нь очсон. Гэрт нь очоод хоол, цай болоод архи, дарс уугаад байж байтал А нөхөртэйгээ хэрүүл, маргаан хийгээд гэрээсээ гараад явсан, ...гэртээ харихаар болоод машинд суугаад явж байтал урдаас цагдаагийн машин гарч ирж зогссон, хойд талд зогссон машинаас нэг хүүхэн бууж ирээд надтай хэрэлдээд байхаар нь үсдэж газар унагаад, нүүрэнд нь нэг удаа цохисон. ...А-д эмчилгээний зардал 500.000 төгрөг төлсөн.” гэсэн хавтаст хэргийн 35 дахь талд авагдсан мэдүүлгээс гадна,

хохирогч Ц.А-ын өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хохирогч Ц.А-ын “...2024 оны 5 дугаар сарын 31-ний шөнө төрсөн дүү Ц.А ой гарантай нялх хүүхдээ тэвэрчихсэн, уйлчихсан манай гэр болох ***** баг **-** тоотод ирсэн, дүүгээсээ юу болсон талаар асуухад нөхрийн найзууд “янхан, банзал гэж доромжлоод, гэрээс хөөж туусан” гэж хэлсэн. Би дүүгийнхээ нөхөртэй утсаар ярих гээд залгахад нэг эмэгтэй утсыг нь аваад “янхан, банзал ална шүү, чи муу манай дошин дээр байгаа шүү” гээд орилж байгаад тасалсан, цагдаад дуудлага өгчихөөд дүүгийнxээ гэр лүү очиж явтал дүүг хөөж туусан гэх нөхрийн найзууд урдаас ирсэн, машинаасаа буугаад нөгөө хэд дээр очоод “та нар яагаад нялх хүүхэдтэй дүүг маань гэрээс нь хөөж байгаа юм” гэхэд үл таних согтуу хүүхэн намайг машин дотроос хэл амаар доромжилж байгаад бууж ирээд цoxиx гээд байхаар нь түлхсэн чинь намайг үсдэж газар унагаад, зүүн нүд pyy rapaapaa цохисон. ...гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор хохирол учраагүй, эмчилгээний зардал, хохирлоо төлүүлж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

гэрч Ц.А-ын “...2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Алдарт эх”-ийн одонгоо угааж, гэр бүл, найз нөхдөө гэртээ урьж цайлсан, Б-ыг нөхрийнх нь хамт урьсан. ...архи, пиво ууцгаагаад бүгд нэлээн халсан байсан, манай нөхөр зүгээр байж байгаад намайг “битгий ирээрэй” гээд үгээр идээд доромжлоод байхаар нь би хүүхдээ аваад гэрээс гарч такси бариад эгч А-ын гэрт очоод болсон зүйлийн талаар ярьсан, эгч уурлаад дүү Б-ыг дагуулаад манай гэр лүү явах замдаа Б-д зодуулсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

гэрч Ц.Б-ын “...2024 оны 5 дугаар сарын 31-ний шөнийн 00 цагийн үeд эгч А над pyy утасдаад “аниа чинь хүүхдээ тэврээд уйлаад манай гэрт хүрээд ирлээ” гэхээр нь “юу болсон” талаар асуухад “нөхөр нь хардаад гэрээсээ xөөxөөp нь гэрээсээ rapaaд явчихжээ” гэж хэлсэн. Би А эгчийн хамт А эгчийн гэр лүү явж байтал нэг хүүхэн машинаас бууж ирэхээр нь эгч машинаасаа буугаад яваад очсон чинь нөгөө хүүхэн үгийн зөрүүгүй А эгчийг үсдээд байж байтал цагдаа ирээд үсдэхээ болиод нүд рүү нь гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

гэрч Э.Э-ийн “...“Даваат баг Манханы гудамжны үзүүрт зодоон болоод байна” гэх дуудлагын дагуу очиход нэг эмэгтэйг дээлтэй хувцастай залуу машинд суулгах гээд ноцолдож байхаар нь очиж салгаад, “юу болсон” талаар асуухад хоорондоо маргалдаад юм хэлээгүй. Би согтуу эмэгтэйн нөхрөөс болсон явдлын талаар асууж байтал согтуу эмэгтэй нэг эмэгтэй рүү очоод үгийн зөрүүгүй үсдээд, нүүрэнд нь гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Б-ийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 532 дугаартай; “...Ц.А-ын биед нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

шүүгдэгч Г.Б-ын “...2024 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ц.А-ыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирлоо нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн “...гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор хохирол учраагүй, эмчилгээний зардал, хохирлоо төлүүлж авсан.” гэх хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Г.Б ухамсарлан ойлгосон байх тул

шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэснийг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ, ар гэрийн ахуй амьдралыг нь харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т “...шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх.” санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тодорхой хуульчилсан,

шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул өмгөөлөгчийг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Бусад асуудал;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э