Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2017/207

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны . дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ж.А

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/303 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 06 дугаар тогтоолоор хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь буюу олонхийн санал авч Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилуулахаар Нийслэлийн засаг даргад санал болгосон Цэ******* овогтой Б******* миний биеийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилохыг Нийслэлийн засаг даргад даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, А.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ: “...Хан-уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж тус хуралдаанаас иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс нэр дэвшиж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 56 хувийн санал авсан Цэ******* овогтой Б*******г дүүргийн Засаг даргад томилуулахаар Нийслэлийн Засаг даргад санал болгохыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Б*******т үүрэг болгосон.

Үүний дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б*******ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 240 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад анхдугаар хуралдааны тогтоолуудыг тэмдэглэлийн хамт хүргүүлсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ж.Аг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилох тухай” Нийслэлийн Засаг даргын Б/303 дугаар захирамж батлагдан гарч Ж.А г Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилсон нь дүүргийн Засаг даргад томилогдохоор нэр дэвшсэн Ц.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдлөө.

Нийслэлийн Засаг даргын Б/303 дугаар захирамжийг гаргах хууль зүйн үндэслэл болгосон “05” дугаар тогтоол нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон дарга гарын үсэг зураагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны тамга дарагдаагүй тогтоол юм

Мөн уг захирамжинд “...олонхийн санал авсан Ж.А Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилсугай” гэснээс харахад Ж.А төлөөлөгчдийн хэдэн хувийн санал авсан нь тодорхойгүй байгаа болно

Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/303 дугаар захирамжийг хүчингүй болгох, мөн 2016 оны 11 дүгээр сарын 11 -ний өдөр хуралдсан Хан-уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас Хан-уулдүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 06 дугаар тогтоолоор хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь буюу олонхийн санал авч Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилуулахаар Нийслэлийн Засаг даргад санал болгосон ЦА овогтой Б миний биеийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ: “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаас тус дүүргийн Засаг даргад Ц.Бг нэр дэвшүүлж, томилуулахаар ирүүлсэн саналыг судалж үзэхэд сонгогдсон 35 төлөөлөгчөөс 20 төлөөлөгчийг оролцуулаагүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэн шаардлагыг хангаагүй болно.

Харин Ж.А  Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилох асуудлыг хэлэлцэх Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Анхдугаар хуралдаанд 35 төлөөлөгчдөөс 20 төлөөлөгч оролцож тус дүүргийн Засаг даргад нэр дэвшиж буй Б.А дийлэнх олонхийн саналаар буюу хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 100% саналаар дэмжсэн тухай материалыг ирүүлсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нийслэлийн Засаг дарга 2016 оны Б/303 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргаар Ж.Аг батламжилсан болно.

Иймд иргэн Ц.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ: “...2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр шинээр сонгогдсон Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай анхдугаар хуралдаан хуралдаж нэр бүхий 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоол гарсан бөгөөд бүрэн эрх нь дуусгавар болсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга албан бланк, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан тул тогтоолыг дэмжиж санал хураалтанд оролцсон төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 03 тоот тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Ц сонгон баталсан.

Ийнхүү бүрэн эрх нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нийт 35 төлөөлөгчийн нэр бүхий 20 төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргад Ж*******ын А******* миний биеийг нэр дэвшүүлсэнийг дэмжсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 05 тоот тогтоолыг баталсан.

Үүний дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ц  2016 оны 11 дүгээр рын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б хандсан Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг анхдугаар хуралдааны тэмдэглэл, тогтоолуудын хамт хүргүулсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ж.А г Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилох тухай Нийслэлийн Засаг даргын Б/303 дугаар захирамж батлагдан гарч Ж.А миний бие албан ёсоор Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилогдсон болно.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/303 дугаар захирамжийн 3-т зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О Хан-Уул дүүргийн Засаг даргын ажил хүлээлцүүлэх ажпыг Хан-уул дүүргийн Хан-Уул дүүргийн Засаг даргын албан өрөөнд зохион байгуулж Засаг дарга Ж.Г үүрэгт ажлаа шинээр томилогдсон Засаг дарга Ж.А  надад албан ёсоор хүлээлгэн өгсөний дагуу Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авч ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно.

Иймд Ц.Б гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/303 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 06 дугаар тогтоолоор хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь буюу олонхийн санал авч Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилуулахаар Нийслэлийн засаг даргад санал болгосон Ц.Б бүтээгдэхүүн  миний биеийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилохыг Нийслэлийн засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...уг захирамжийг гаргах хууль зүйн үндэслэл болгосон 05 дугаар тогтоол нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны тамга дарагдаагүй, шинээр сонгогдсон дарга гарын үсэг зураагүй...тогтоолд Ж.А хэдэн хувийн санал авсныг тодорхой заагаагүй...санал өгсөн 9 гишүүний тухайд шүүхэд хэрэг үүссэн байсан тул саналын эрхгүй этгээд гэж үзэх ёстой...” гэж, хариуцагч уг үндэслэл шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.  

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэлээс үзвэл тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанд 33 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон байх ба хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 20 төлөөлөгчийн саналаар Хан-Уул дүүргийн Засаг даргад Ж. А нэр дэвшүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилж өгөхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б санал болгохоор шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу гарсан, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолоор Ж.Аг тус дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, түүнийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилж өгөхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б санал болгожээ.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэл /өмнөх тэмдэглэлтэй адил огноо, дугаартай/ -ээс үзвэл нийт сонгогдсон 35 төлөөлөгчөөс маргаантай 9 нэр дэвшигчийг хасч тооцон ирвэл зохих төлөөлөгчийн тоог 25-аар тогтоож,  үүнээс 11 нь хуралдаанд оролцохоос татгалзсан, 1 нэр зэвшигч ирээгүй гэх үндэслэлээр 56 хувийн ирцтэйгээр хуралдсанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад Ардчилсан намын бүлгээс нэр дэвшиж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн дийлэнх олонхийн буюу 56 хувийн санал авсан Ц.Б г дүүргийн Засаг даргад томилуулахаар Нийслэлийн Засаг даргад санал болгохыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга /Д.Б г/-д үүрэг болгосон байна.

 Үүний дагуу гарсан, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Дүүргийн Засаг даргыг томилуулахаар санал болгох тухай” 06 дугаар тогтоолоор Ц.Б  дүүргийн Засаг даргаар томилж өгөхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б  санал болгожээ.

Нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Анхдугаар хуралдаанаас дүүргийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан Ж.А Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилж түүний цалингийн хэмжээг тогтоон, ажлыг хүлээлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.О /-т даалгасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...аймаг, нийслэл сум дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3 дахь хэсэгт “...энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...дүүргийн Засаг даргыг Нийслэлийн Засаг дарга...томилох”-оор тус тус заажээ.

Үүнээс үзвэл Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанаас 05, 06 дугаартай хоёр тогтоол гаргаж ирүүлснийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авсан байх ба 05 дугаар тогтоолын хувьд Ж.А нь хуралдаанд оролцсон 34 төлөөлөгчдөөс Монгол Ардын Намаас нэр дэвшигч 18 төлөөлөгч болон бие даан нэр дэвшигч 2 төлөөлөгч  нийт 20 төлөөлөгч буюу олонхийн  санал авсан, түүнчлэн эдгээр 20 төлөөлөгчийн гарын үсэг бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг ирүүлснийг тус тус үндэслэн Ж.Аг тус дүүргийн Засаг даргаар томилсон нь дээрхи хуулийн заалтад нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн маргаж буй “тамга дарагдаагүй албан бичгийг үндэслэсэн, шинээр сонгогдсон дарга гарын үсэг зураагүй” гэх үндэслэлүүд нь Нийслэлийн Засаг даргад санал болгож буй албан бичгийн хэлбэрийн хувьд хамаарах бөгөөд эдгээр нь нэр дэвшигч нарын өгсөн саналыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүйг, тус Иргэдийн хурлын 9 төлөөлөгч нь Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч тухайн Засаг даргыг сонгох Анхдугаар хуралдаанд санал өгөх бүрэн эрхтэй байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсоныг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б гийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/303 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 06 дугаар тогтоолоор хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь буюу олонхийн санал авч Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилуулахаар Нийслэлийн засаг даргад санал болгосон Ц овогтой Б миний биеийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилохыг Нийслэлийн засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.Д