Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/шш2021/01457

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ула... хот, ...дүүрэг, 22 дугаар хороо, ... дугаар гудамж, .... тоот хаягт оршин суух, Т... овогт Г...ын А... /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ула... хот, ...дүүрэг, 6 дугаар хороо, ... дугаар байр,  ... тоот хаягт оршин суух, А овогт Д гийн Ч /РД: .../-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О , хариуцагч Д.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А...ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О гийн гаргасан тайлбарт: Г.А... би Д.Ч тай ... онд гэр бүл болоод хоорондын таагүй харилцааны улмаас 2020 оны 09 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Одоо хүү А.Т... нь эцэг Г.А...ын асрамжинд өсөж байна. Иймд эх Д.Ч аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О би хариуцагч Д.Ч тай харилцан тохиролцсоны дагуу хүү А.Т...ийг эх Д.Ч ын асрамжид үлдээх нь зөв гэж тохиролцлоо. Хүүхдийг ээжээс нь илүү хайрлах хүн гэж байхгүй юм. Хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Д.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Г.А... би Д.Ч тай ... онд гэр бүл болоод хоорондын таагүй харилцааны улмаас 2020 оны 09 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Одоо хүү А.Т... нь эцэг Г.А...ын асрамжинд өсөж байна. Тухайн үед миний бие нь өвчний улмаас хүүхдээ эцэг Г.А...ын асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн. Одоо миний бие нь эмчилгээ хийлгэж эрүүл болсон тул хүү А.Т...ийг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахыг хүсч байна. Хүүхдийн асрамжийг өөрчлөхийг нэхэмжлэгч талтай ярилцаж тохиролцсон болно гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А... нь хариуцагч Д.Ч д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.А..., хариуцагч Д.Ч нар ... онд танилцан, хамтран амьдарч, ... оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, ... оны 10 дугаар сарын 21-ний хүү А.Т... төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Т...ийг эцэг Г.А...ын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О , хариуцагч Д.Ч нарын ... хэдийгээр шүүхийн шийдвэрээр хүү А.Т...ийг эцэг Г.А...ын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн боловч одоо бид харилцан тохиролцож хүү А.Т...ийн асрамжийг өөрчилж эх Д.Ч ын асрамжинд үлдээж, эцэг Г.А... тэтгэлэг төлөхөөр тохиролцлоо гэх тайлбараас үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамжийг эх Д.Ч д үлдээхээр мөн хүүхдийн тэтгэлэгийг эцэг Г.А...аас гаргуулахаар харилцан тохиролцсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ... оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Т...ийг эх Д.Ч ын асрамжид үлдээж, эцэг Г.А...аар хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А...ын хариуцагч Д.Ч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ... оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Т...ийг эх Д.Ч ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан ... оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Т...т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.А...аас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР