| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/0501/Э/220/2024/0856 |
| Дугаар | 2024/ШЦТ/661 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Нямжав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/661
2024 06 05 2024/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.АмуУУУарь,
Улсын яллагч М.Нямжав,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Болортуул
Шүүгдэгч М.М- түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа түүний нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сан овогт М-гийн М-т холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай 2 хавтаст хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт М-гийнМ-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М- нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Б.Б-тай дотно харилцаа үүсгэж, уг харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “...биллардны ширээ зараад буцаагаад өгнө, машины хүү төлнө, цагдаад шалгагдаж байгаа, эгч хүн зодсон хохирлыг нь өгөх хэрэгтэй, би 6 настай хүүхэд дайрчихлаа” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар нийт 51 455 000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Б.Б-гаас мөнгө авсан нь үнэн гэхдээ залилж аваагүй” гэжээ.
Эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.М- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би Б.Б-тай 2022 оны 03 дугаар сарын сүүлээр танилцсан. Би тухайн үедээ биллиардны газар ажиллуулж байгаад Ковид-19 цар тахлын нөлөөнөөс болоод үйл ажиллагаагаа зогсоогоод биллиардны тоног төхөөрөмжүүдээ зарж эхэлсэн. Тэгээд анх Б.Б- надтай холбогдож 1 ширээг 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр бодож худалдаж авсан. Би Б.Б-гийн aвсан ширээг угсарч өгөөд анх танилцаж байсан. Тэгээд Б.Б-тай 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу ханш нээгдэх өдрөөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлалтай Хамрын хийд рүү хамт явж ирээд ер нь уулзах болсон. Би тухайн үед өөрийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сайн ломбарданд тавьсан байсан. Миний ломбардны хугацаа дуусаад машин хураагдахаар болсон байсан тул Б.Б-д болсон асуудлын талаар хэлэхэд “би чамд тусалъя” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар Б.Б-гаас 8 000 000 төгрөг авч ломбардны өрөө өгч машинаа авсан. Би ломбарднаас машинаа аваад асаах гэтэл удаан зогссон засвар үйлчилгээ хийх хэрэгтэй байсан тул нөхцөл байдлаа Б.Б-д хэлээд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 5 000 000 төгрөгийг өөрийн дансаараа авч машины засвар үйлчилгээндээ хэрэглэсэн. Би автомашин сонирхдог болохоор тухайн үедээ хэд хэдэн тээврийн хэрэгсэлтэй байсан. Би өөрийн Лексус /Lexus/ загварын автомашин болон 0000-0000 дугаарын утсаа Бичил глобус банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан тул би Б.Б-д хэлж 6 000 000 гаруй төгрөг авч зээлээ сунгасан. Дараа нь миний 2 тээврийн хэрэгслийг ломбарданд тавьсан зүс таних Баяраа гэх хүн над руу залгаад “Сонгинохайрхан дүүрэг дээр шалгагдаж байна. 20 000 000 төгрөгийн хэрэг байна" гэхээр нь би Б.Б-д хэлэхэд миний Хаан банкны 0000000000 дугаарын данс руу 20 000 000 төгрөг шилжүүлэн хохирогч гэх хүнтэй холбогдож байгаад данс руу нь шилжүүлж өгсөн. Тэгээд дараа нь манай эгч хүнтэй маргалдаад цагдаад шалгагдаж байсан тул би хохирлыг нь барагдуулах гэж мөнгө авч байсан. Мөн би машины араас мөргөөд мөнгөний хэрэг гарсан байсан тул мөнгө авч байсан. Би яг дансны хуулгаа харж байгаад ахиж тодорхой хэлье. Би Б-тай анх танилцаж байхад 2 том болсон хүүхэдтэй, ганцаараа амьдралын төлөө зүтгэдэг гэж танилцсан. Тэгээд бид 2 хамт агаар салхинд гарах зэргээр дотноссон. Бид 2 агаарт гарч үнсэлцэх тэврэлдэхээс хэтэрдэггүй байсан. Бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би Б.Б-гийн будаа, элсэн сахарын үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжийг би өөрийн гараар угсарч, зарим тохиолдолд өөрийнхөө тээврийн хэрэгслээр хүргэлтэд нь явдаг байсан, Би өөрөө бензин тосоо хийгээд холбогдох зардлаа өөрөөсөө гаргадаг л байсан. Зарим тохиолдолд Б.Б- над руу бензин тосны мөнгө гэж мөнгө өгдөг байсан. Би Б.Б-гаас авсан мөнгөө буцааж өгнө, бага багаар өгье гэхэд Б.Б- нь “хоёулаа үйлдвэрээ «нээчихвэл болно шүү дээ" гээд надаас мөнгө авдаггүй байсан. Би надад өгсөн мөнгөнийхөө дансны хуулгыг гаргаад өгчих, би их мөнгө бөөнд нь өгч чадахгүй, бага багаар нь төлье гэж хэлэхэд Б- болноо л гэдэг байсан. Сүүлд салсан нөхөртэйгөө уулзаж ирчихээд зан нь хувираад надтай харьцахаа больсон. Би Б-г залилж мөнгө авсан зүйл огт байхгүй, би мөнгийг нь өгнө, миний санхүүгийн байдал муу байгаа болохоор ингэж удсан, би Б.Б-тай байнга холбоотой байгаа" гэх /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.М- 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Б-гаас мөнгө авсан нь үнэн, би авсан мөнгөө бүрэн барагдуулж Б.Б-г хохиролгүй болгоно. Би ийм асуудалд холбогдсондоо маш их харамсаж байна. Миний төрсөн эгч М.Мөнхчимэг нь архи их ууж гудамжинд гарсан байсан. Архи ууж яваад хүнтэй маргалдаад түлхээд унагаасан юм билээ. Тэр асуудлаар хохирсон гэх хүний ар гэр нь цагдаад хандана гээд байхаар нь би мөнгө төлж өгч хэл амгүй салцгаасан. Эгч маань одоо хаана байгааг нь хэлж мэдэхгүй байна. Гадуур л явж байгаа байх” гэх /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.М- 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Б.Б-гаас хувийн шалтгаанаар мөнгө зээлж авсан ба мөнгөнөөсөө одоогоор төлж эхлээгүй байгаа. Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автозасварын төв нээж ажиллуулж байгаа тул ойрын хугацаанд хохирлоо нэн даруй хувааж төлөх боломжтой болгож байгаа. Би Б.Б-гийн хохирлыг бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 236 дугаар хуудас/
Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2009 оноос хойш Н зах болон Ц захад гурил, будаа зарж байгаа. Хажуугаар нь өөр бизнес хийх гээд 2022 оны 03 дугаар сарын эхээр /өдөр хоног санахгүй байна гэх/ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 71в байрны В1 давхрыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. Тэндээ биллиард ажиллуулах гээд хүмүүсээс биллиардны ширээний үнийг судалж эхэлсэн юм. Би ойр дотны хүмүүстээ энэ талаараа хэлэхэд манай ангийн найз н.Пүрэвдорж надад зар дээрээс биллиардны ширээ зарна гэсэн хүн оллоо гэж анх М.М- гэх хүнтэй холбож өгсөн. Тэгээд би М.М- гэх хүнтэй 0000-0000 дугаарын утсаар холбогдож байгаад 2 000 000 төгрөгөөр 1 ширхэг биллиардны ширээ худалдаж авсан. Тэгээд би үйл ажиллагаагаа явуулаад байж байхад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр надад биллиардны ширээ зарсан М.М- гэх залуу над руу холбогдоод “боломж байвал 8 000 000 төгрөг зээлчих, би үлдэгдэл биллиардны ширээнүүдээ зараад чамд өгье” гэхээр нь би өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас М-ын Хаан банкны 0000000000 дугаарын дансанд 8 000 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 5 550 000 төгрөгийг “мөнгөний хэрэг гараад байгаа тул өмнөх зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд өгье” гэхээр нь бас гэрээсээ шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М.М- над руу залгаад “Лексус машин болон 8811-тэй дугаараа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьчихсан байгаа, тэрнийхээ хүүний мөнгийг төлмөөр байна” гэхээр нь би нийт 5 удаагийн гүйлгээгээр 6 810 000 төгрөгийг гэрээсээ шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөн холбогдоод “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байна, хохирлын мөнгөө төлчихвөл гарах гээд байна, надад 20 000 000 сая төгрөг зээлчих” гэхээр нь би мөн л өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас гэртээ байхдаа М.М-ын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр над руу залгаад “эгч маань хүн зодоод гэмтэл дээр ирсэн байна, зодуулсан хүний ар гэр нь мөнгө төгрөг нэхээд байна, найздаа мөнгө зээлээч” гээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 13 удаагийн гүйлгээгээр нийт 9 030 000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Ц орчим явж байгаад 6 настай хүүхэд дайрчихлаа, найздаа мөнгө зээлчих гээд” нийт 16 удаагийн гүйлгээгээр нийт 4 365 000 төгрөг дансаараа шилжүүлэн авсан. Ингээд надаас нийт 53 755 000 төгрөгийг янз бүрийн шалтгаан хэлж шилжүүлэн авсан. Надаас авсан мөнгөнөөс 2 200 000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бага сагаар өгч байя гээд миний данс руу шилжүүлсэн. Сүүлдээ үлдэгдэл мөнгө болох 51 555 000 төгрөгөө өгөхгүй, утсаа авахаараа өнгө шүү дээ, түр зуур байж л байлдаа гэх мэтээр харьцаж байгаа тул цагдаад хандсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Б-гийн Хаан банкны депозит дансны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 20-34/
Хохирогч Б.Б-, М.М- нарын харилцаж байсан гэх зурвасын зураг /1-р хавтаст хэргийн 35-52/
Шүүгдэгч М.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 59/
Хаан банк ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/5135 дугаар албан бичиг, хавсралт М.М-ын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга /1-р хавтас хэргийн 67-76/
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 77-79/
Шүүгдэгч М.М-ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /1-р хавтаст хэргийн 167-169, 219-227, 246-250, 2-р хавтаст хэргийн 1-13/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хавтаст хэргийн 230-232/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.М-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М- нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Б.Б-тай дотно харилцаа үүсгэж, уг харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “...биллардны ширээ зараад буцаагаад өгнө, машины хүү төлнө, цагдаад шалгагдаж байгаа, эгч хүн зодсон хохирлыг нь өгөх хэрэгтэй, би 6 настай хүүхэд дайрчихлаа” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар нийт 51 455 000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2009 оноос хойш Н зах болон Ц захад гурил, будаа зарж байгаа. Хажуугаар нь өөр бизнес хийх гээд 2022 оны 03 дугаар сарын эхээр /өдөр хоног санахгүй байна гэх/ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 71в байрны В1 давхрыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. Тэндээ биллиард ажиллуулах гээд хүмүүсээс биллиардны ширээний үнийг судалж эхэлсэн юм. Би ойр дотны хүмүүстээ энэ талаараа хэлэхэд манай ангийн найз н.Пүрэвдорж надад зар дээрээс биллиардны ширээ зарна гэсэн хүн оллоо гэж анх М.М- гэх хүнтэй холбож өгсөн. Тэгээд би М.М- гэх хүнтэй 0000-0000 дугаарын утсаар холбогдож байгаад 2 000 000 төгрөгөөр 1 ширхэг биллиардны ширээ худалдаж авсан. Тэгээд би үйл ажиллагаагаа явуулаад байж байхад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр надад биллиардны ширээ зарсан М.М- гэх залуу над руу холбогдоод “боломж байвал 8 000 000 төгрөг зээлчих, би үлдэгдэл биллиардны ширээнүүдээ зараад чамд өгье” гэхээр нь би өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас М-ын Хаан банкны 0000000000 дугаарын дансанд 8 000 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 5 550 000 төгрөгийг “мөнгөний хэрэг гараад байгаа тул өмнөх зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд өгье” гэхээр нь бас гэрээсээ шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М.М- над руу залгаад “Лексус машин болон 8811-тэй дугаараа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьчихсан байгаа, тэрнийхээ хүүний мөнгийг төлмөөр байна” гэхээр нь би нийт 5 удаагийн гүйлгээгээр 6 810 000 төгрөгийг гэрээсээ шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөн холбогдоод “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байна, хохирлын мөнгөө төлчихвөл гарах гээд байна, надад 20 000 000 сая төгрөг зээлчих” гэхээр нь би мөн л өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас гэртээ байхдаа М.М-ын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр над руу залгаад “эгч маань хүн зодоод гэмтэл дээр ирсэн байна, зодуулсан хүний ар гэр нь мөнгө төгрөг нэхээд байна, найздаа мөнгө зээлээч” гээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 13 удаагийн гүйлгээгээр нийт 9 030 000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Ц орчим явж байгаад 6 настай хүүхэд дайрчихлаа, найздаа мөнгө зээлчих гээд” нийт 16 удаагийн гүйлгээгээр нийт 4 365 000 төгрөг дансаараа шилжүүлэн авсан. Ингээд надаас нийт 53 755 000 төгрөгийг янз бүрийн шалтгаан хэлж шилжүүлэн авсан. Надаас авсан мөнгөнөөс 2 200 000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бага сагаар өгч байя гээд миний данс руу шилжүүлсэн. Сүүлдээ үлдэгдэл мөнгө болох 51 555 000 төгрөгөө өгөхгүй, утсаа авахаараа өнгө шүү дээ, түр зуур байж л байлдаа гэх мэтээр харьцаж байгаа тул цагдаад хандсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Б-гийн Хаан банкны депозит дансны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 20-34/
Хохирогч Б.Б-, М.М- нарын харилцаж байсан гэх зурвасын зураг /1-р хавтаст хэргийн 35-52/
Хаан банк ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/5135 дугаар албан бичиг, хавсралт М.М-ын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга /1-р хавтас хэргийн 67-76/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч М.Нямжав гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Болортуул гэм буруугийн талаар: “...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй таарч байна. Иймд М-ын үйлдлийг тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх саналыг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гэм буруугийн талаар: “...Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанууд дутуу хийгдсэн байгаа учраас 60 хоногоор хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч М.М-ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийн халдашгүй байдалд шунайхан сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, танил дотно харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг шинжтэй.
Шүүгдэгч М.М- нь хохирогч Б.Б-тай дотно харилцаа үүсгэж, уг харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “...биллардны ширээ зараад буцаагаад өгнө, машины хүү төлнө, цагдаад шалгагдаж байгаа, эгч хүн зодсон хохирлыг нь өгөх хэрэгтэй, би 6 настай хүүхэд дайрчихлаа” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Буянсангийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас нийт 51 455 000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “их хэмжээний хохирол учруулж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...их хэмжээний хохирол учруулж...” үйлдсэн гэж тусгасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид их хэмжээний хохирол гэдэгт 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирлыг ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч М.М-ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Буянсанд 51 455 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.М- нь залилах гэмт хэргийг удаа дараагийн үйлдлээр хохирогчид нийт 51 455 000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.
Баянзүрх дүүргийн хяналтын Прокуророос шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Иймд шүүгдэгч М.М-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч М.М- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Б-д 25 000 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсаныг дурдаж, үлдэгдэл 26 455 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.М-оос гаргуулан хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч М.Нямжав эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналтай байна гэх ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 25 000 000 төгрөгийг өөрийн боломжоороо төлж барагдуулсан, эрүүл мэндийн хувьд 3 удаа харвасан шалтгааны улмаас хохирлыг бүрэн төлөх боломжгүй байдал үүссэн. Цаашид үлдсэн төлбөрөө төлөх боломжоор нь хангаж 10 000 000 төгрөгөөр торгох торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх,
Хохирогч Б.Б-гийн өмгөөлөгч Н.Болортуул шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирол төлбөрөө бүрэн төлөөгүй хүнд торгуулийн ял шийтгэл оногдуулах нь оновчгүй тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10 000 000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт М-гийн М-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.М-ыг 10 000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан 10 000 000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-оос 26 455 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
6. Шүүгдэгч М.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 25 000 000 төгрөгийг хохирогч Б.Буянсанд төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА