Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/274

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002900314 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ******* ТӨХК-д машинист ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоот гэрийн гадаа тээврийн хэрэгсэл дотор тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүзүү, эрүүнд зүсэгдсэн өнгөц шарх, хүзүү цээж, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ асуудалд холбогдсоноос хойш дахин ийм үйлдэл гаргаагүй, цаашид гаргахгүй” гэв.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод, мөн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны гадаа тээврийн хэрэгсэл дотор тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүзүү, эрүүнд зүсэгдсэн өнгөц шарх, хүзүү цээж, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд гэрээсээ гарахад эхнэр гадаа машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд би эхнэр уулзаж машинд суухад эхнэрийн найз хамт явж байсан. ...би ийг “чи бас л хамт яваа юм уу, зайлаач” гэж хэлэхэд машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд би эхнэрийг “өмнөх асуудлаа шийдье, учраа олъё” гэхэд “үгүй” гээд байсан бөгөөд урд талын хайрцаг онгойлгоход чүдэнз гарч ирэхээр нь би “хэн энд чүдэнз хийсэн юм, эмэгтэй хүний машинд чүдэнз байна гэж юу байдаг юм” гэхэд эхнэр юм дуугарахгүй машинаас буухаар нь би машинаас гарч эхнэрийг түлхэж машинд суулгаад хүзүүнээс нь гараараа татаж чангаасан. Тэгэхэд эхнэр цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь би явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...нөхөр гаднаас бас л согтуу орж ирсэн. 2 хүүхэд маань баяр болж байгаа гээд талбай орохоор гарсан. Тэгсэн чинь хаалга түгжиж, чамайг ална гээд заазуур хутга ирлэж байгаад хутга хоолойд тулгаад намайг газарт хэвтүүлээд үсдээд, биений энд тэндээс базаад татаад байсан. ...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би ажлаасаа 12 цаг өнгөрөөгөөд гэрийнхээ гадаа ирсэн. ...манай нөхөр найз бид хоёрыг хараад л шууд “та 2 хаагуур банзалдаж байгаад ирсэн” гээд т агсам тавьж зодох гээд байхаар нь юмаа аваад яваад өгсөн. ...Ингээд ийг явсны дараа намайг үснээс маань чирээд машинд суулгаад машинаа асаа хамт гүүр рүү явж нисэж үхнэ гэхээр нь би чадахгүй гэхэд намайг биенээс чирээд, үснээс зулгаагаад машинаас 2, 3 удаа буулгаж суусан. Бас жолооны ард суулгаад өөрөө арын суудал дээр суугаад сандлын араас хоолой боосон. Машинаас чүдэнз олоод намайг машинтай маань хамт шатаана гээд чүдэнз зурж асаасан.  ...Тэгж байтал хажуугаар явж байсан залуу “болиоч, цагдаа дуудлаа” гэхэд намайг орхиод явчихсан. ...Би тухайн үед өвчин намдаах эм хэрэглэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас надад хор уршиг учраагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.ийн “...Би найз хамт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр машинтай нь юманд явж байгаад өдөр 12 цаг өнгөрөөгөөд гэрийнх нь гадаа очсон. Тэгсэн нөхөр нь согтуу байдалтай машинд орж ирж суугаад “та хоёр янхан минь хаашаа яваад ирж байгаа юм” гэж элдвээр хэлээд машинаас буугаад өөрөө явж байсан машин руугаа очоод буцаад ирэхээр нь би юмаа аваад явсан. Харин , хоёр үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...ээж над руу фэйсбүүк чатаар цагдаад дууд гэж хэлэхээр нь би 102 дугаарын утас руу залгаад нөхөр нь эхнэрээ зодоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэсэн утгатай дуудлага өгсөн. ...Би хараагүй ч ээжийн хэлснээр ална гэж хутга тулгадаг гэж сонссон...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 320 тоот “... биед хүзүү, эрүүнд зүсэгдсэн өнгөц шарх, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар шанааны  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Ж.Бямба-Очир нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Бямба-Очирын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан болон бусад хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Бямба-Очирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА