Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2022/00244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 10 дугаар гудамжны 20 тоотод оршин суух Халх Ч-ын Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 10 дугаар гудамжны 01 тоотод оршин суу Б-ийн А (РХ84071517)холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг  хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаярнэхэмжлэгч Ч.Д, хариуцагч Б.А нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие Ч.Д нь Б.Атай 2003 онд танилцаж, үерхэж байгаад 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн.

Энэ үеэс хамтран амьдарч, энэ хугацаанд хүү А.Б 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Хамт амьдрах үеэс үзэл бодол тохирохгүй үргэлж архины хэрүүлтэй байсан тул цаашид  хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос хойш тус тусдаа амьдарч ирэв.  Иймд 2006 оны 393 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү А.Бийг өөрийн асрамжд авна, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Батхуяг овогтой А би Човогтой Дтай 2003 онд танилцж үерхэж байгаад 2006 онд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж энэ хугацаанд хү А.Б 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Хамт амьдрах хугацаанд үзэл бодол тохирохгүй мөн Б.А би авто уул уурхайн ажилтай болж гэр орондоо олон сараар ирдэггүй байсны улмаас 2010 оноос хойш тус тусдаа амьдарч эхэлсэн.

Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. А.Б хүүгээ ээжид нь үлдээнэ. Ч.Д бид хоёр эд хөрөнгийн маргаан бахйгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх би 2010 онд гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, эвлэрлийн хугацаа авсан ч тухайн хугацаанд эвлэрээгүй. Ингээд дахин 2012 онд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл өгсөн.Гэвч би гадагшаа явах болоод нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх дээр ирж чадаагүй юм. Б.А ч тухайн үед ажилтай гээд ирээгүй. Одоо Б.А нь өөр хүнтэй хамтран амьдарч, гэр бүл болсон. Бид цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй. Мөн хүүгээ ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөр нь гадагшаа авч явах гэж байгаа, энэ тохиолдолд эцгийн зөвшөөрөл хэрэгтэй гээд асуудал үүссэж магадгүй тул шүүхэд асуудлаа нэг мөр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.  2010 оноос хойш тусдаа амьдарсан хугацаанд хүү Б миний асрамжид өнөөдрийг хүртэл байна ба хүү А.Бээгээ өөрийн асрамжид авах саналтай, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо би өөр хүнтэй гэр бүлсон нь үнэн. Би Ч.Дтай хамтран амьдрах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс ургийн овог: Онход эцэг /эх/-ийн нэр: А, нэр: Б, РД: РЮ05321816 гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 4 дүгээр тал)

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын иргэн, РД: РХ84071517, нөхрийн овог: Онход, эцэг /эх/-ийн нэр: Батхуяг, нэр: А, Монгол улсын иргэн, РД: РО85021264, эхнэрийн овог: Халх, эцэг /эх/-ийн нэр: Чулуунбаатар, нэр: Д нарын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-рт бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 5 дугаар тал)

Их эмч Л.Пүрэвдоржийн “...Баянзүрх сумын А овогтой Б нь 16 настай, эрэгтэй, РЮ05321816 регистрийн дугаартай, эрүүл бойжиж байгаа нь үнэн...” гэх тодорхойлолт, (хх-ийн 6 дугаар тал)

Хөвсгөл аймаг дахь сум дудын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, (хх-ийн 7 дугаар тал) зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүх Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүү болох А.Бээс санал авч нотлох баримт бүрдүүлсэн.  (хх-ийн 20 дугаар тал)

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Б.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Ч.Д, Х.Энхтүвшин нар 2010 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон  зэрэг бодит  шалтгаан  нь  гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна. (хх-ийн 7 дугаар тал)

Ч.Дэлгэмаа, Б.Энхтүвшин нар 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын иргэн, РД: РХ84071517, нөхрийн овог: Онход, эцэг /эх/-ийн нэр: Батхуяг, нэр: А, Монгол улсын иргэн, РД: РО85021264, эхнэрийн овог: Халх, эцэг /эх/-ийн нэр: Чулуунбаатар, нэр: Д нарын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-рт бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 216701002524 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 5 дугаар тал)

тэдний хамтран амьдрах хугацаанд хүү А.Б 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн болох нь ургийн овог: Онход эцэг /эх/-ийн нэр: А, нэр: Б, РД: РЮ05321816 гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэл, зохигчийн  тайлбар зэрэг баримтуудаар   тогтоогдож  байна. (хх-ийн 4 дүгээр тал)

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Бийг төрсөн эх Ч.Дгийн асрамжид үлдээв.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү А.Бийг эх Ч.Дгийн асрамжид  үлдээсэн  нь  эцэг Б.Аын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. 

Өөрөөр хэлбэл хүү А.Бий эцэг Б.А хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд Ч.Д, Б.А нарын гэрлэлтийг цуцалж, хүү А.Бийг эх Ч.Дгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бүргэд овогт Онход Б-ийн А, Халх Ч-ын Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бийг төрсөн эх Ч.Дгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.А, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.Д нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад  хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ