| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01407/И |
| Дугаар | 155/ШШ2022/00140 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2022/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Шивлэг 01 дүгээр багт оршин суух Шарнууд Бын Н,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Шивлэг 01 дүгээр багт оршин суух Улаан хуулар Бын О нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 33,061,141.19 (гучин гурван сая жаран нэгэн мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,170,461.55 (хоёр сая нэг зуун далан мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг тавин таван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,469.29 (хорин хоёр мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, бүгд 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2021/01407/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Н, Б.Октябрь нар нь Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбарын харьяа Улаан-Уул тооцооны төвөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 201400207678 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 (дөчин сая) төгрөгийн бизнесийн зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Нийт бизнесийн зээлийн үлдэгдэл 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөг байна. Хариуцагч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар 153 хоногоор хугацаа хэтрүүлсэн.
Иймд үндсэн зээлийн төлбөр 33,061,141.19 (гучин гурван сая жаран нэгэн мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,170,461.55 (хоёр сая нэг зуун далан мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг тавин таван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,469.29 (хорин хоёр мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, бүгд 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Б.Н нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан гэх боловч өөрөө гаргаагүй, охин нь өгсөн. Бид хүсэлттэй нь холбогдуулж Б.Нтай холбогдох гэхэд утас нь болохгүй, хаяг дээрээ байгаагүй. Гэтэл Н өөрөө төв банканд хүсэлт гаргасан байсан. Ингээд бид гэрээгээ цуцалж шүүхэд хандсан юм. Мөн банк хүсэлт гаргах бүрд нь зээлийн хүүг зогсоох үүрэг байхгүй гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан дээр ямар нэг маргаан байхгүй. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нийтдээ 12,251,889 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш 2021 оны 10 дугаар сард 668,000 төгрөг, 11 дүгээр сард 350,000 төгрөг төлсөн. Мөнгөний асуудал хүндэрсэн, орлогогүй болсон, тэгээд банкны зээл төлөх боломжгүй болсон. Би өвчний учир группт байдаг.
Энэ группийн мөнгө банканд тушаагддаг. Тэгэхээр нь би 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр банканд хүсэлт гаргаж өгсөн, тэр өдөр банкны хүү зогсоогдох учиртай. Иймд банканд төлсөн бүх мөнгөө үндсэн зээлээс хасуулах хүсэлттэй байна гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, барьцаалбар №67-29847, барьцаалбар №67-29848 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нийт 2 хуудас, Б.Н, Б.Окьябрь нарын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Бизнесийн зээл хүссэн өргөдөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Улаан-уул сумыншивлэг багийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 13/ дугаар Төрийн банкинд гэх албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, зээлдэгчийн зөвшөөрөл болон зээлдэгчийн актийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, тайлбар бичсэн Ариунмөрөн гэх бичиглэл бүхий 1 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Хариуцагчаас итгэмжлэл 1 хуудас, Төрийн банкны Улаан-Уул суман дахь тооцооны төвд гэх бичиглэл бүхий 1 хуудас эх хувь баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Н, Б.О нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 33,061,141.19 (гучин гурван сая жаран нэгэн мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,170,461.55 (хоёр сая нэг зуун далан мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг тавин таван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,469.29 (хорин хоёр мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, бүгд 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь: хариуцагч Б.Н, Б.О нар нь Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбараас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №201400207678 дугаартай зээлийн гэрээ, № 201400207678 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 40,000,000 (дөчин сая) төгрөгийг сарын 1.6, жилийн 19.20 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасны дээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч байгууллага, хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 153 хонож байгаа тул гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцэж байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд...би 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр банканд хүсэлт өгсөн, тэр өдөр банкны хүү зогсоогдох учиртай. Иймд банканд төлсөн мөнгөнөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хасахгүй, бүгдийг нь үндсэн зээлд тооцуулна...гэж маргалаа.
Гэвч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүү сарын 1.6, жилийн 19.20 хувь байна, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан байх тул хариуцагч нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 6,331,030.19 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох боломжгүй байна.
Мөн зээлийн хүү тогтоох, зээлийн хүүг зогсоох нь гэрээний оролцогчдын харилцан тохиролцож шийдвэрлэх асуудал бөгөөд шүүх энэ асуудалд оролцох, гэрээний тохиролцоог өөрчлөх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй, гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ нотолсон холбогдох баримтаа хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй.
Түүнчлэн хариуцагч Б.Н, Б.О нар нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсон үндсэн зээлийн төлбөр 33,061,141.19 (гучин гурван сая жаран нэгэн мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,170,461.55 (хоёр сая нэг зуун далан мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг тавин таван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,469.29 (хорин хоёр мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нийт 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, барьцаалбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь Төрийн банк ХХК-д гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан хэмээн тайлбарлаж, Төрийн банкны Улаан-Уул суман дахь тооцооны төвд гэх бичиглэл бүхий 1 хуудас баримтыг гаргасан боловч нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбар хүлээн авсан эсэх нь тодорхойгүй баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд хариуцагч Б.Н, Б.О нараас үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 334,221 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.Н, Б.О нараас үндсэн зээлийн төлбөр 33,061,141.19 (гучин гурван сая жаран нэгэн мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,170,461.55 (хоёр сая нэг зуун далан мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг тавин таван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,469.29 (хорин хоёр мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, нийт 35,254,072.03 (гучин таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 334,221 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Төрийн бакны ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ