Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0026/з |
Дугаар | 221/МА2017/0160 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2017/0160
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ц.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, нэхэмжлэгч Ц.Даваадорж, Б.Буянхишиг нарын өмгөөлөгч Б.Бат-Өлзий, хариуцагч Н.Цагаанхүү, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар болон тэдний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: ”Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.5, 70.5.13, 115 дугаар зүйлийн 115.1, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т заасныг тус тус баримтлан Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын “Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг илт хууль бусд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар болон тэдний өмгөөлөгч Б.Наранхүү давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж. буруу хэрэглэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2, 118 дугаар зүйлийн 118.1-д заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн тохиолдолд зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг нягталж тогтоогоогүй боловч Орхон сумын Монгол ардын нам Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоож, хариуцлага ногдуулсан байх ба Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ардын намаас тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж маргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болжээ ... гэсэн нь шүүх захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, ... Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ... 32.2 ... Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй... гэсэн заалтаар хэргийн оролцогчийн тайлбар нэхэмжлэлээс гадна уг “гүтгэлэг” гэгдэж буй материал тараасан газар, хамрагдсан хүн, ямар байгууллагатай, ямар хэмжээтэй, үүнд нэр дэвшигч бүр яаж эрх зүйн холбоотой болох бусад нэр дэвшигч нь яагаад холбогдолгүй бол байгаа талаар шүүх нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлгийг тэгш оролцоотойгоор аваагүй нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.
... Мөн нэхэмжлэгч нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрсөн гэж үзэж, тогтоосон ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, харин ч хариуцагчийн өмгөөлөгч Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-д заасан зөрчлийг нэр дэвшигч Ц.Даваадорж гаргаагүй, гэж мэтгэлцэж байгаагаас үзвэл үндэслэх хэсэгт дурдсан үндэслэл нь хууль нийцэхгүй, логик уялдаагүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна.
Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч, нам эвсэл гэж зааглан хариуцлагыг ч өөр байдлаар ялгамжтай ногдуулсан байхаар тусгасан.
... Түүнчлэн тогтоох хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь заалтуудыг дурдсан нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, учир нь маргаан бүхий тогтоол нь Монгол Ардын намын нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр жагсаалтаас хассан. Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянаж, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинээр авахуулах шаардлагатай байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Мандал багт Монгол Ардын намаас нэр дэвшиж, санал хураалтаар сонгогчдын олонхийн саналыг авсан боловч Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэврээр Булган аймгийн Орхон сумын Ардын намыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 /сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах/-д заасан илтэд хуурамч мэдээлэл тараасан гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл ногдуулсантай холбогдуулж тус сумын Сонгуулийн хороо 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтыг үндэслэн дээрх Мандал багаас нэр дэвшсэн Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, тэдгээрийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцож, нийтэд мэдээлэхээр шийдвэрлэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч нарын тухайд тэдгээр нь Сонгуулийн тухай хуулийн 153-155 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу орон нутгийн хурлын сонгуульд Монгол Ардын намын Булган аймгийн Орхон сум дахь салбар байгууллагаас нэр дэвшиж оролцсон, тэдгээрийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 /Орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгааг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын болон нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулна/, 77 дугаар зүйлийн 77.4 /Нэг нам, эвслийн нэр дэвшигчид, түүнчлэн нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвсэл хамтран сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар гаргаж болно/, 77.5 /Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь нэгдмэл байдалтай бол нүүр тус бүр нь тухайлсан нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан байна/ дахь заалтуудын хүрээнд нэр дэвшсэн Орхон сумын Монгол Ардын нам нэгдмэл байдлаар явуулсан, ийнхүү явуулахдаа сурталчилгааныхаа тараах материалдаа хуурамч мэдээ, мэдээллийг тусган тарааж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар болон Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэврээр тогтоогдсон байна.
Мөн сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно/ дахь заалтаас үзвэл сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулсан намын штаб болон ажилтнуудын Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдэд хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй.
Иймд шүүхийн шийтгэврээр Булган аймгийн Орхон сумын Монгол Ардын намд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-д заасныг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь тус намаас нэр дэвшсэн Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэх үндэслэл болох тул тэдгээрийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон Орхон сумын Сонгуулийн хорооны маргаан бүхий захиргааны акт Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т нийцжээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл “Монгол Ардын намын сонгуулийн штабын ажлын хариуцлагагүй байдалд шүүхээс шийтгэвэр ногдуулсан болохоос нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар зөрчил гаргаагүй, нэр дэвшигч, нам эвсэл гэж зааглан хариуцлагыг ч өөр байдлаар ялгамжтай ногдуулсан байхаар тусгасан” гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.
Эдгээр асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР