| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/196 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Н.Цогням
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000240 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******,*******, регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орой 23 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “*******” караокед хамт үйлчлүүлж байсан *******той төлбөр тооцооны улмаас маргалдаж, улмаар алгадсан шалтгаанаар *******ын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж, түүнийг газарт унасны дараа толгой хэсэгт хөлөөрөө 2 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
....******* нь фейсбүүкээр залгаад хаана байгаа юм, андаа яваад очъё гээд байхаар нь *******д караокед байна гэсэн чинь хүрээд ирсэн. ******* бид гурав тэндээ хэсэг сууж байгаад цагаа дуусгаад гарсан. найз охинтойгоо уулзах гээд түрүүлээд гарсан. ******* бид хоёр текэн дээр очоод 77.500 төгрөгийн тооцоо гарснаас би 30.000 төгрөгийн тооцоо төлсөн. Үлдсэн тооцооноос болж ******* бид хоёр маргалдаж байсан. Түүнээс хойш би юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлгийн яаралтай тусламж дээр толгойд оёдол тавьсан байдалтай өвдөж сэрсэн. *******тэй би тооцооноос болж маргалдаад байх шиг байсан. Тэгээд би муудсан байсан учраас эмнэлэгт сэрсэн чинь миний баруун хөмсөгний дээд талд 4 оёдол толгойны орой хэсгийн зүүн талд 2 оёдол тавьсан байсан. Тэгээд 2, 3 хоногийн дараа намайг шинжээч эмч ирж үзсэн,... Би аймгийн эмнэлэгт хэвтэж 9 хоног эмчилгээ хийлгээд гараад Өвөрхангай аймагт очиж томографикийн зураг авхуулаад ирсэн.. Толгой байнга өвдөж байна. Шилэн хүзүү рүү өвдөж байгаа. Гомдолтой байгаа..гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/,
Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...*******ын эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,775,198 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай караокены 4 номерын өрөөнд сууж байсан 2 эрэгтэй тооцоон дээрээсээ болж маргалдсан ... зодуулсан залуу нь гэзэгтэй залууг нэг удаа алгадсан чинь нөгөөх нь нүүрэнд нь нэг удаа цохитол газарт унасан. Гэтэл нөгөө залуу нь толгой дээр нь 2 удаа хөлөөрөө дэвсээд авсан чинь *******төмөр ах залгахад гэзэгтэй залуу нь гараад явсан... Зодуулж эмнэлэг рүү явсан гэх залуу 30,000 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдлийг нь шилжүүлэх гэсэн чинь утас нь унтарчихсан. Тэр гэзэгтэй өндөр залууг тооцооноос болоод маргалдаж байхдаа 1 удаа алгадсан чинь гэзэгтэй өндөр залуу нь зөрүүлээд гараараа 1 удаа нүүрэн тус газар нь цохиод газар унагаасан, тэгээд дараа нь толгой тус газар нь 2 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд *******төмөр ах салгаад тэр гэзэгтэй залуу нь гараад явчихсан. Эргэж орж ирээгүй. Тэр залуу толгой дээрээ дэвсүүлсний дараа цус гараад босож ирэхгүй байсан учраас цагдаа, эмнэлэг дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Л.*******төмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
"..Одоогоос нэг сар гаруй өмнө манай караокед үйлчлүүлж байсан 2 эрэгтэй тооцоо хийх гээд текэн ирсэн. Тэгснээ нэгнийгээ тооцоо хий гээд маргалдаад байснаа зодуулдаг эрэгтэй нь нөгөө гэзэгтэй эрэгтэйгээ нэг удаа баруун шанаа орчим руу цохисон. Гэтэл гэзэгтэй залуу нь эхэлж цохисон эрэгтэйгээ нэг удаа баруун шанаа руу нь цохитол шалан дээр унасан. Тэгснээ толгой руу нь 2 удаа өшиглөчихөөр нь би текний араас гараад салгаад зодсон залууг нь караокеноос гаргасан. Тэгээд манай ажилтан цагдаа, эмнэлэг дуудсан. Тухайн үед зодуулсан залуугийн толгойноос цус гарсан байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаартай шинжээчийн
1.*******ын биед баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл болно.
3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..гэх дүгнэлт /хх-ийн 46-48/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 92/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орой 23 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “*******” караокед хамт үйлчлүүлж байсан *******той төлбөр тооцооны улмаас маргалдаж, улмаар алгадсан шалтгаанаар *******ын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж, түүнийг газарт унасны дараа толгой хэсэгт хөлөөрөө 2 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******гийн... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
Хохирогч *******ын... Нэг сэрсэн чинь эмнэлгийн яаралтай тусламж дээр толгойд оёдол тавьсан байдалтай өвдөж сэрсэн. *******тэй би тооцооноос болж маргалдаад байх шиг байсан. Тэгээд би муудсан байсан учраас эмнэлэгт сэрсэн чинь миний баруун хөмсөгний дээд талд 4 оёдол толгойны орой хэсгийн зүүн талд 2 оёдол тавьсан байсан..гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******“...*******ын эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,775,198 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. ..гэх мэдүүлэг /хх-ийн 21-22,
Гэрч *******ын... зодуулсан залуу нь гэзэгтэй залууг нэг удаа алгадсан чинь нөгөөх нь нүүрэнд нь нэг удаа цохитол газарт унасан, нөгөө залуу нь толгой дээр нь 2 удаа хөлөөрөө дэвсээд авсан чинь *******төмөр ах залгахад гэзэгтэй залуу нь гараад явсан..гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Л.*******төмөрийн... тооцоо хий гээд маргалдаад байснаа зодуулдаг эрэгтэй нь нөгөө гэзэгтэй эрэгтэйгээ нэг удаа баруун шанаа орчим руу цохисон, Гэтэл гэзэгтэй залуу нь эхэлж цохисон эрэгтэйгээ нэг удаа баруун шанаа руу нь цохитол шалан дээр унасан. Тэгснээ толгой руу нь 2 удаа өшиглөчихөөр нь би текны араас гараад салгаад зодсон залууг нь караокеноос гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаартай шинжээчийн...*******ын биед баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...хөнгөн зэрэг тогтоогдлоо..гэх дүгнэлт /хх-ийн 46-48/,болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 46-48/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондын таарамжгүй харьцааны улмаас бусдын үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь шүүгдэгч ******* анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1775198 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 1775198 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” дүгнэлтийг
Шүүгдэгч *******гээс .... би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх... дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын 2000000 төгрөгийн орлоготой/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт,шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА