Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/719

 

          

                           

 

 

2024         06         20                                   2024/ШЦТ/719

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Э.Чингис, Э.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийнбичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч З.Өлзийхүү

Иргэдийн төлөөлөгч С.Н

Хохирогч Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч, орчуулагч О.Б

Шүүгдэгч О.М-түүний өмгөөлөгч П.Аюушжав

Шүүгдэгч С.Т- түүний өмгөөлөгч Д.Жаргал

Шүүгдэгч Б.Т- түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар О овогт О-ийн М-

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар  У овогт Б-ын Т-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Товогт С-ийн Т- нарт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 0318 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт О-ийн М

МУ овогт Б-ын Т

Товогт С-ийн Т

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нар нь урьдчилан үгсэн тохиролцож  бүлэглэн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч-ийг 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж байхад нь хохирогчийн хоолойг боож хутга тулган  зэвсгийн чанартай зүйл хэрэглэн айлган сүрдүүлж    түүний биедээ авч явсан Айфоне 14 про макс /I phone 14 pro max/ загварын rap утас,   2 194 000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэрэгт  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн.Би одоо жирэмсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан тул хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв.

 

Хохирогч Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хавьцаа Вьетнам Улсын тэмдэглэлт өдөр болж байсан. Тэгээд хорооллоос М-р /О.М-/ Дарь эх рүү хүргүүлээд буцаад явахаар машинд суутал машины арын суудал руу гаднаас хоёр хүн орж ирээд нэг нь миний хүзүүнд хатуу юм тулгаж мөнгө утсаа өгөхийг шаардан нэгжээд Iphone 14 promax,              бэлэн 2 194 000 төгрөгийг авсан.Миний хохирлыг төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2406 00000 0318 дугаар хэргээс:

 

Хохирогч Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Ч /С/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 00 дугаар хороо, зүүн нарангийн 00 тоот засварын газартаа ажиллаж байгаад Вьетнамын цагаан сар болж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Вьетнам засварт хоол идэх гэж ирсэн юм. Тэнд манай найзууд болох Гэн, Хуан, Лен нар баяраа тэмдэглэх гэж ирсэн байсан. Манай засварын жолооч, таксинд явдаг охин О.М-ийг 86**-**68 дугаарын утастай холбогдоод ирж ав гэж хэлээд О.М-ийн бор саарал өнгийн Тоёота приус маркийн 0000 УНВ улсын дугаартай машинтай Дарь эх рүү явцгаасан. 12:00 цагийн үед тухайн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Хас захын хойд талын Вьетнам засварын газартаа ирээд манай найзууд мөн хэдэн Монгол охидын хамт архи ууж хоол идсэн, тэнд 1 Монгол засварчин залуу байсан. Намайг тэр газар буулгаад О.М-яваад өгсөн юм. Тэгээд 01:00 цагийн үед О.М-рүү залгахад засварын газраас намайг авахаар ирсэн. О.М-өөрийн машинтайгаа төв замын хажууд зогссон. Би засварын газраас махаа аваад Тоёота приус маркийн машины багаажинд хийгээд урд талын суудал руу суусан. Ингээд хөдлөх гэж байхад хоёр залуу шууд хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд миний ард сууж байсан нэг залуу нь миний хүзүүг боож хутга тулгаад машин хөдөлгөөд урд талын гудамж руу ороод бид хоёрыг нэгжээд Iphone 14 promax, өмдний кармаанд байсан 2 194 000 төгрөгийг аваад явсан. Тухайн хоёр залуу нь тэндээс буугаад төв зам руу гараад араас нь явахад алга байсан. Тэр хоёр залуу малгайтай масктай, хар өнгийн цамцтай байсан болохоор сайн харагдаагүй. Ямар хоёр залуу байсныг харах гээд чадаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 51 дэх тал/,

 

 Хохирогч Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Ч /С/-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би О.М-ийг 4 жилийн өмнөөс мэднэ. Сүүлийн 2 жилийн хугацаанд илүү ойр байгаа О.М-ийг таксинд явах болохоор дуудаад хүргүүлж явдаг юм. О.М-нь манай найз цуг машин засдаг Тань /БНСВУ-ын иргэн/-тай 4 жилийн өмнөөс үерхэж байгаад 4 сар орчмын өмнөөс салсан. Тань үерхэж байхдаа О.М-т одоо унаж байгаа приус машиныг нь авч өгч байсан. Би тухайн залуучуудыг урд өмнө ерөөсөө харж байгаагүй. Намайг тухайн машинд суухад л ард танихгүй хоёр залуу суугаад л шууд харанхуй гудамж руу оруулж машин дотор байсан бид дөрвөөс өөр ямар ч хүн байгаагүй. Тэр өдөр би О.М-тэй энгийн зүгээр урдынх шигээ л харилцаатай байсан. Намайг О.М-ийн машины жолоочийн эсрэг талын урд талын суудалд суухад ард танихгүй хоёр залуу орж ирээд миний ард суусан залуу миний ардаас хүзүүнээс зүүн гараа оруулж ирээд машины суудлын дэртэй хамт боосон мөн О.М-ийг хамт явж байсан залуу нь адилхан боосон байсан. Тэгээд намайг боосон залуу баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан миний хүзүүнд тулгаад байсан. Тэгэхээр нь би өмнөх мэдүүлэг дээрээ хутга гэж хэлсэн тэрнээс биш яг хутга мөн бишийг нь хараагүй. Намайг айлгах гээд л гартаа ямар нэгэн зүйл барьсан миний хүзүүнд тулгаад байсан. Тухайн үед намайг боосон залуу миний цээж хэсэгт 2 удаа зөөлөн хүрсэн. Тэрнээс биш чанга цохиогүй өвтгөөгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 55 дахь тал/,

 

Шүүгдэгч О.М-мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  өгсөн : “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны орой Бан гэх нэртэй Вьетнам улсын иргэнийг хорооллын Энхбаярын замаас аваад Дарь эхийн Вьетнам засвар дээр хүргэж өгсөн. Дараа нь нарны гүүрээс Тиен гэх Вьетнам улсын иргэнийг аваад хорооллын Энхбаярын зам дагуу байрлах Вьетнам засварт буулгаад харих замдаа үеэл ах Б.Т-тай утсаар ярьж би одоо гэр лүү харьж байна, буцаж Дарь эхээс Вьетнам хүн авна, тэр хүн архи уугаад согтуу гарч ирнэ, айфоне 14 про макс барьдаг юм байна лээ, тэрийг айлгаж байгаад зарчихвал яах вэ гэтэл за юу ч гэсэн хүрээд ир гэсэн Гэрийн гадаа бид хоёр таарсан. Өмнө С.Т-ын гар утсыг ломбард тавьсан байсан. Гар утсаа аваад үлдсэн мөнгөөр нь байрныхаа түрээсийн мөнгөө хийчихье гэж ярилцсан. Гэрт ороод С.Т-аад энэ талаараа хэлэхэд С.Т-аа  би тийм юм хийхгүй гээд уурлаад бид 3 маргалдсан. С.Т-аа надад хоёулаа халтуур хийнэ гэж яриа биз дээ гэхээр нь уг нь ч тийм л дээ гэсэн. Б.Т- одоо угаасаа хамаг юмны цаг нь тулчихлаа бэлэн гаргаад өгөх мөнгө байхгүй юм чинь хийцгээе гэсэн. Тэгээд С.Т-аа уурлаад гарахаар нь би хамт гараад машинаа асаагаад явж байтал араас Б.Т- байн байн залгаад байхаар нь автал буцаад ир гэхээр нь яваад очсон. Байрны гадна ирээд Б.Т-д утсаар ирчихлээ гэтэл гарч ирээд одоо хаачих юм гэхээр нь Дарь эх орно гэсэн. Тэгээд Дарь эх рүү явж байх замдаа бид 3 ярилцаад гудамжинд таараад мөрлөөд муудалцаад гар утсыг авъя гэхээр нь би тэр худлаа такси ирээгүй бол Вьетнам улсын иргэн замаар алхахгүй гэсэн. Бид 3 дахиж ярилцаад машины арын суудал дээр сууж байгаад хойноос нь боогоод гар утсыг авчихъя. Бас намайг дээрэмдэхгүй бол сэжигтэй байна гээд тохиролцсон. Би гарч ирэх газрыг нь заагаад замын нөгөө талд зогсож байя гээд тэр хоёрыг Вьетнам засвараас өгсөөд холгүй гудамжны үзүүрт буулгасан. Би эргэж очоод зам дээр зогсоод нөгөө Вьетнам улсын Бан руу залгаад гараад ир гэтэл одоо гарлаа гээд хэсэг удсан Би дахиж залгаад гарч ирэх болж байна уу гэтэл одоо яг гарах гэж байна, нэг мах аваад гар гээд байна гэсэн. Тэгээд удалгүй нэг мах барьчихсан гарч ирэхээр нь би тосож аваад машины арын багаж руу хийгээд бид 2 суутал Т-, Т- нар арын хаалга онгойлгоод орж ирсэн. Б.Т- Банд хутга тулгасан, намайг С.Т- цамцны араас зулгааж бариад машинаа хөдөлгөөд баруун эргээд гудамж руу ороод зогс, гэрлээ унтраа гэсэн. Тэгээд С.Т- намайг нэгжээд С80 загварын гар утас, мөн түрийвч авсан. Б.Т- Баныг барьчихсан байх үед Т- халааснаас нь айфоне 14 про макс загварын гар утас, бэлэн мөнгө аваад тэр 2 машинаас гараад зугтацгаасан. Би айгаад худал мэдүүлэг өгсөн. Мөн дуудлага өгсөн. Т-аа гар утсыг  Теди төвд нэг ченжинд 2 200 000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Бэлэн мөнгийг хэд байсныг сайн мэдэхгүй байна. Т-д 500 000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгөөр Т-ын гар утсыг авч  бас  цагаан сард ашигласан. Би гэмт хэргийн сэдлийг нь өгсөн. Санааг нь Б.Т- гаргасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

 “...С.Т-, Б.Т- хоёр машины арын хаалгаар орж ирээд миний цамцнаас С.Т- татаад машинаа хөдөлгө гэсэн вьетнамын ард талд нь Б.Т- суусан байсан яг ямар байдалтай байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би машинаа хөдөлгөөд гудамжинд ороод машинаа унтраасан тэгсэн С.Т- миний утсыг булаагаад мөн тэр вьетнамын утсыг аваад байх шиг байсан би жүжиглээд урагшаа хараад суусан байсан болохоор сайн анзаарч хараагүй вьетнамын утасны кодыг хэл гээд Б.Т- асуугаад хэлүүлээд байх шиг байсан. Тэгээд тэр 2 машинаас гараад зугтаасан би Цагдаагийн байгууллагад худлаа дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн үед тэр хоёрыг хутгатай байсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэр хоёр хутганы төрлийн зүйл хэрэглэдэггүй авч явж байсныг нь ч би харж байгаагүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дахь тал/,

 

Шүүгдэгч С.Т- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 35А-302 тоот гэртээ байхад Б.Т-, О.М-нар орж ирсэн. Б.Т- надад хэлэхдээ надад нэг санаа байна. Вьетнам хүнийг О.М-очиж авах юм байна. Тэр үед нь хоёулаа очоод цохичихъё, гурвуулаа явъя гэхээр нь би үгүй чадахгүй гээд маргалдсан. Тэгээд О.М-тэй хамт гэрээс гараад машинаа халаагаад халтуур хийх гээд хотын төв рүү явсан. Тэгтэл Б.Т-, О.М-тэй яриад надтай ярья гэсэн.Тэгээд намайг  чи одоо яах гээд байгаа юм бэ хүүхэд дагуулж яваад байх юм, чи чадахгүй бол би ганцаараа хийе гэхээр нь тэгээч дээ гээд Саппорогоор буцаж эргээд гэрийн гадаа очсон. О.М-бид хоёр машинд сууж байтал Б.Т- гарч ирээд за явах уу гэхээр нь би буух гэж байгаад хамт дагаж явсан. Тэгээд Дарь эхийн Вьетнам засварын газар руу яваад О.М-эндээс нэг Вьетнам гарч ирнэ гэсэн. Бид гурав хоорондоо ярилцаад эхлээд мөрөлж байгаад цохиж байгаад дээрэмдчихье гэтэл нэг л бүтэхгүй юм шиг санагдсан. Б.Т-, О.М-ээс нөгөө Вьетнам чинь урд суудаг юм уу хойно суудаг юмуу гэтэл урд суудаг гэж хэлсэн. Тэгвэл бид хоёр машины хойд талын суудал дээр суучихъя би хойноос нь  тэврээд байж байя чи кармаг нь ух гэсэн. Мөн О.М-ийг хардаж магадгүй учир цуг дээрэмдчихье гэж ярилцаж тохиролцсон. Тэгээд О.М-бид хоёрыг нэг гудамжны үзүүрт буулгасан. Бид хоёр зогсож байтал нөгөө Вьетнам засвараас нэг хүн улаан өнгийн мах шиг зүйл барьчихсан гарч ирсэн. Тэгээд О.М-Вьетнам хоёр багаажинд махаа хийгээд суух үед нь Б.Т-ын хамт машины арын хоёр хаалгыг онгойлгож суугаад Б.Т- Вьетнамыг хойноос боогоод хутга тулгасан. Би О.М-ийг барьж аваад наад гудамж руугаа эргэ гэж хэлэн эргүүлээд О.М-ийн утас, түрийвчийг авсан. Б.Т- Вьетнамыг барьчихсан байсан болохоор би өмднийх нь халаасыг ухтал бэлэн мөнгө гарч ирсэн. Тэгээд  энгэрийн  халаасыг нь ухахад бас бэлэн мөнгө гарч ирсэн.Би өмднийх нь хойд халааснаас  айфоне 14 про макс загварын гар утас гарч ирэхээр нь бэлэн мөнгөтэй нь хамт аваад бид хоёр ертөнцийн зүгээр урагшаа зугтацгаасан. Бид гурав О.М-ийн 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад  бид хоёрыг гудамжинд буулгахад Т- надад  богино иштэй тонгорог шиг хутга харуулж байсан. Тэр хутгаа гэрт аваачаад хогонд хийгээд хаячихсан. Би хар өнгийн богино north face загварын куртиктэй, хар биеийн Т-ын өмдтэй, цагаан өнгийн масктай, цагаан өнгийн пүүзтэй явж байсан. Харин Б.Т- надтай адилхан хувцастай, цагаан масктай, хар пүүзтэй явж байсан. Би гар утсыг Теди төв дээр ченжид 2 200 000 төгрөгөөр өгсөн. Миний дансанд байгаа. Бэлэн байсан мөнгөнөөс Б.Т- бид хоёр тус бүр 200 000 төгрөг авсан. Дараа нь Б.Т-д мөн 500 000 төгрөгийг бэлэн тоолж өгөөд үлдэгдэл 700 000 төгрөгийг О.М-бид хоёр авсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

 "...Тухайн өдөр О.М-, Б.Т- нар нь гэрт орж ирээд надад Вьетнам улсын иргэнийг дээрэмдье гэхээр нь би татгалзсан. Тэгээд бид хоорондоо маргалдаад О.М-бид 2 гарч яваад халтуур хийх гэж байтал Б.Т- залгаад О.М-ийг авчих чи хийж чадахгүй бол би ганцаараа хийчихнэ гэж хэлэхээр нь бид хоёр явж очсон. Гэрийн гадаа байж байхад Б.Т- өөрөө гарч ирж суугаад Дарь эх рүү явсан. Дарь эхийн нэг гудамжинд ороод машин дотор бид 3 ярилцаж байгаад Вьетнам улсын иргэнийг машин дотор оруулж ирж байгаад О.М-тэй хамт дээрэмдье гэж тохирсон. Тэгээд Вьетнам улсын иргэнийг гарч ирээд машинд суухаар нь дагаж арын суудал дээр сууж байгаад би О.М-ийн халаасыг ухаад гар утас, түрийвчийн авсан. Харин Б.Т- Вьетнам улсын иргэний хүзүүнд нь хутга тулгацан байхаар нь би халаасыг ухаж байгаад айфоне 14 про макс, бэлэн мөнгийг дээрэмдээд машинаас буугаад зугтаасан. Бид гурав бэлэн мөнгийг хувааж аваад би айфоне 14 про макс загварын гар утсыг Теди төв дээр очоод нэг хүнд 2 200 000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгө миний дансанд байгаа" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 21 дэх тал/,

Шүүгдэгч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд  дахин өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны орой түрээсэлж байсан байрандаа байж байхад гаднаас Б.Т-, О.М-хоёр хамт орж ирээд гэрт байхад О.М-ийн утас дуугараад вьетнам залуу залгаад ирээд авчих гэхээр нь би уурлаад яагаад тэрийг очиж авдаг юм гээд маргалдаж байгаад эвлэрсэн. Тэгсэн чинь Б.Т- наад вьетнам чинь ямар утас барьдаг юм гэж асуусан чинь О.М-iphone 14 pro max гэж хэлсэн чинь Б.Т- очоод тэр утсыг нь авчихъя гэхээр нь би үгүй гээд бид хоёр хэсэг маргалдаж байгаад дараа хамт явахаар болсон. Тэгээд бид гурав Дарь-Эхэд машинаас  Б.Т- бид хоёр буугаад О.М-машинтайгаа очоод нөгөө вьетнам залуу гарч ирээд машинд суусан. Бид арын хаалгаар нь орж суугаад Б.Т- тэр вьетнам залуугийн араас нь тэврээд би О.М-ийн цамцнаас нь бариад цуг дээрэмдэж байгаа мэт дүр эсгээд машинаа гудамж руу оруул гээд орсных нь дараа Б.Т- биеэс нь барьсан байхад би тэр вьетнамын өмдний халаасыг нь ухахад утас болон бэлэн мөнгө гарч ирсэн тэрийг нь бид хоёр аваад мөн утасных нь кодыг гаргуулаад л зугтаасан. Тэгээд Т- бид хоёр гэрт очоод мөнгийг нь тоолсон 2 000 000 гаран төгрөг байсан байх яг сайн тогтож тоолоогүй шууд л 2 хуваагаад авсан. О.М-т бол бэлэн мөнгө өгөөгүй бид хоёр цуг амьдарч байсан болохоор би авсан харин утсыг нь Теди худалдааны гадаа аваачаад 2 200 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед бид хоёр ямар нэгэн хутга энэ тэр авч яваагүй тэр вьетнам залууд тулгаагүй, хөлдөж болохгүй гэж хэлсэн. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ айж сандрахдаа хутгатай явж байсан гээд мэдүүлсэн юм. Намайг хорихгүй байх гэж бодоод тэгж хэлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

 

 “...Би үеэл О.М-тэй 2024 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 20 цагийн үед утсаар холбоо барихад манай Вьетнамууд мөрийтэй тоглох гэж байна Дарь эхийн гараашид цуглах гэж байна гэхээр нь за тэгээд яасан юм гэхэд согтуу гарч ирэх байх утсыг нь авчих уу гэсэн. Би ямар утас барьдаг юм бэ гэхэд айфоне 14 про макс загварын гар утастай гэж хэлэхээр нь за тэгье гэрт уулзаад яръя гэсэн. Тэгээд гэрийн гадаа О.М-тэй таараад ороход найз С.Т- байж байсан. Гэрт С.Т-, О.М-нартай ярилцаад Вьетнамууд хар тамхи, архи уусан гарч ирэхээр нь утсыг нь авчихъя гэтэл С.Т- хүлээж зөвшөөрөөгүй. Тэгээд С.Т-, О.М-нар нь хоорондоо явна, явахгүй гэж хэрэлдэж байгаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би хойноос нь С.Т- луу залгаад О.М-ийн гар утсыг ломбардад тавьсан байгаа, хэн авч өгөх юм бэ чи авч өгөх юм уу гэж уурласан чинь утсаа салгасан. Тэгээд 20-30 орчим минутын дараа С.Т- гэрийн гадаа байна гараад ир гэсэн. Би гараад очтол юм яриад шууд Дарь эх рүү явсан. Тэнд очоод О.М-Вьетнам засварыг зааж өгөөд одоо эндээс би Вьетнамыг авна, зам дагуу зогсож байя, Вьетнам гарч ирээд машинд сууна тэгэхээр нь ардаас дагаж орж ирээд гар утсыг авчих гэсэн. Бид гурав хоорондоо ярилцаад ганцхан Вьетнамыг дээрэмдэхгүй чамайг хамт дээрэмдье гэж тохиролцсон. С.Т- бид хоёр Вьетнам засварын өөдөөс харсан гудамжинд буугаад үлдэцгээсэн. Тэгээд О.М-ийг Вьетнамыг авахыг нь хүлээж гудамжинд зогссон. Тэр үед цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан. Вьетнам засвараас нэг хүн мах бариад гарч ирэхээр нь харж байгаад С.Т- бид хоёр арын суудал дээр суугаад би Вьетнамыг гэрт байсан саарал өнгийн тоглоомон хутгаар хоолойнд нь тулгаж айлгаад С.Т- О.М-ийг боож айлгаж байгаад гудамж руу эргэж ор гээд оруулсан. С.Т- О.М-ийн юмнуудыг нэгжээд гар утсыг нь түрийвчтэй нь авсан. Би хутгаа тулгаад барьж байхад С.Т- Вьетнамаас гар утас 1 800 000 гаран төгрөгийг аваад буугаад зугтацгаасан. Би зугтааж байхдаа тоглоомон хутгаа хогийн функер луу шидчихсэн. Би хар өнгийн north face загварын богино куртиктэй, хар малгайтай цамц, цагаан өнгийн масктай, хар жинсэн өмд, хар гуталтай явж байсан. С.Т- north face загварын богино куртиктэй, хар биеийн Т-ын өмдтэй цагаан пүүзтэй, цагаан масктай явж байсан. Гар утсыг С.Т- Теди төвд нэг хүнд 2 200 000 төгрөгөөр зарсан. Бэлэн байсан 1 800 000 төгрөгийг С.Т-, О.М-бид гурав хувааж авсан. Утасны мөнгө С.Т-т байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 59 дэх тал/,

 

 “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхошуунд өөрийн аав, ээжтэйгээ цуг хашаагаа цэвэрлэж гэртээ байж байгаад оройны 20 цаг өнгөрч байхад гэрээсээ хувцас угаахаар өөрийн үеэл дүү О.М-ийн түрээсэлж байсан. Цамбагаравын байранд очихоор явж байсан чинь дүү О.М-над руу чатаар залгаад манай ажлын газрын вьетнам залуу Дарь эхэд байх өөр хүний гараашинд бөөнөөр архи ууж, мөрийтэй тоглож байна гэж хэлсэн. Тэгэхээр би урдаас нь за тэгээд яах гэж байгаа юм гэсэн чинь тэр вьетнам залуугийн утсыг авъя гэсэн. Тэгэхээр нь танайх руу очиж явна очоод тухтай яръя гээд гэрт нь очсон. Байрны гадаа О.М-тэй таараад гэрт нь ороход С.Т- байсан. Тэгээд О.М-манай ажлын вьетнам архи ууж, мөрийтэй тоглож байгаа согтуу гараад ирэхээр нь утсыг авчихъя зараад мөнгийг нь хуваагаад авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Харин С.Т- уурлаад би явахгүй яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд О.М-тэр хоёр өрөөндөө ороод маргалдаж байгаад гэрээсээ гараад явсан. Тэгээд би О.М-ийн араас нь удалгүй яасан нөгөө вьетнам залуу руугаа явахаар болсон уу үгүй юу гэж чат бичсэн чинь О.М-надад С.Т- уурлаад байна гэхээр нь би Т-аатай яръя гээд чатаар залгаад ярьсан, Тэр үед би Т-т чи явах юм уу, үгүй юм уу гэсэн чинь Т-аа уурлаад үгүй гэхээр нь уурлаад тэгвэл би ганцаараа явлаа гэсэн чинь Т-аа утсаа салгаад 30 гаран минутын дараа байрны гадаа ирчихлээ гэхээр нь би гараад очсон чинь С.Т- машин барьсан О.М-хажууд нь сууж явсан тэгээд би арын хаалгаар нь ороод суусан чинь С.Т- юу ч дуугаралгүй явсаар байгаад Дарь эхийн тэнд грашид очоод С.Т- бид гудамжинд буугаад О.М-машинаа бариад явахдаа би вьетнам залууг машинд суулгахаар та 2 араас нь орж ирээд айлгаад утсыг авчих гэсэн. Тэгсэн удалгүй нөгөө вьетнам залуу гарч ирээд О.М-ийн машины урд талд нь суусан С.Т- бид 2 очоод хойд талын хаалгаар нь ороод би хойноос хүзүү хэсгээр нь гараараа боосон тэр Т- үнэмшилтэй болгох гээд О.М-ийг ардаас нь боогоод машинаа гудамжинд оруул, эргүүл гэж хэлээд оруулсан. Тэгээд С.Т- юмнуудаа гаргаж өг гэж хэлсэн нөгөө вьетнам куртикнийхээ энгэрийн халааснаас Iphone 14 pro max загварын rap утас гаргаж ирж өгсөн. Дахиад юм байна уу гэсэн чинь нөгөө вьетнам куртикээ тайлаад өгсөн тэгсэн халаасыг нь С.Т- ухсан чинь бэлэн мөнгө гараад ирсэн тэгээд тэр мөнгийг нь мөн О.М-ийн утас болон машинд нь байсан бэлэн мөнгийг аваад бид хоёр аваад зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст 194-195 дахь тал/,

         

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “...00-00 УУУ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор дээрэмдүүлсэн...” гэх  /1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дахь хуудас/,

         

           Мөрдөгчийн  тэмдэглэл:  “М-ийг сэжиглэж байна. Монгол залуучуудтай нийлж тухайн зүйлийг хийсэн байх” /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

1/ “Улбар шар өнгийн чингэлгийн хажууд хар өнгийн хувцастай 2 хүн алхаж байна.Тухайн 2 эрэгтэй алхаж явсаар гэр хорооллын гудамж руу чиглэлтэй алхаж орж байна.

2/ “Тухайн хоёр хэрэгтэй алхаж явсаар гэр хорооллын гудамж руу чиглэлтэй алхаж орж байгаагаар дүрс бичлэг дуусч байна”

3/  “2024 оны 02 дугаар сарын 09-ний өдийн 01 цаг 38 минутаас эхэлсэн 20 секундийн бичлэгт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо хороон үйл ажиллагаа явуулдаг “Чанар” авто сервисийн гадна талбайн хяналтын камер байх ба хар өнгийн хувцастай хүн гартаа юм барьсан байдалтай зам хөндлөн гараад зам дагуу алха явж байна”

4/ “2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 30 минутаас эхэлсэн 17 секундийн бичлэгт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чанар” авто сервисийн гадна талбайн хяналтын камер ба Тоёота приус 20 маркийн автомашины аваарын дохионы гэрлээ асаасан тээврийн хэрэгсэл гэр хорооллын гудамж руу эргэж орж байна”

5/ 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 35 минутаас эхэлсэн 24 секундийн бичлэгт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чанар” авто сервисийн гадна талбайн хяналтын камер байх ба гэр хорооллын гудамнаас ха өнгийн гадуур хувцастай, саравчтай малгайтай, хар өнгийн гадуур хувцастай 2 хүн гүйж гарч ирээд зам дагуу алхаж байгаа болон гүйж байгаа дүрс авагдсан байна” /1 дүгээр хавтаст хэргийн 29-34 дэх тал/

 

          Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...65-12УНВ улсын дугаартай Тоёота приус маркийн бор өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тус тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан байдалтай, зүүн талын урд хаалга хонхойсон, урд гуперын баруун хэсэгт зурагдаж будаг нь хууларсан хойд талын гуперын дээд хэсэгт хагаралтай, хойд талын улсын дугаар дээрх багаажны бариул хугарсан байв. Тээврийн хэрэгсэлийн жолооч талын хаалгаар нэвтэрч ороход жолооч талын суудал дээр хар өнгийн цүнхтэй арын хаалгыг нээхэд Fuze tea гэсэн бичигтэй ундааны сав, шалан дээр Sprite гэсэн бичигтэй ундааны сав байна. Хойд талын хаалгыг нээх гэхэд нээгдэхгүй байсан. Тээврийн хэрэгслийн багааж хэсэгт хар өнгийн эд зүйл, Сэнгүр нэртэй пивонууд байв. Салоны дунд хайрцагт и-баримт, 50 төгрөг 1 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг байсан бөгөөд зүүн талын суудлын урд байрлах хайрцгыг нээхэд дээд талд нь и-баримт, доод талд нь эд зүйлүүд байв. Тээврийн хэрэгслийг асаахад бензинийн заалт 2 шон, 666.1 км гүйлттэй байв. Өөрөөр үзлэгт ач холбогдол бүхий зүйл байгаагүй болно гэх үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-42 дахь тал/,

 

          Дамно ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Iphone 14 pro max загварын зах зээлийн үнэлгээ 3 050 000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 63-66 дахь тал/,

 

          Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Toyota prius 20 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 7 000 000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

 

          Шүүгдэгч С.Т-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  гэх шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал/,

 

          Шүүгдэгч Б.Т-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  гэх шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,

 

Шүүгдэгч О.М-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  гэх шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал/,

 

Мөрдөгчийн 03 дугаар сарын 25-ны өдрийн “Хайрцаг лацтай хайрцаг дээр IMIE/MEID 354650912101668 гэсэн кодтой Iphone 15 promax гэх гар утас 1 ширхэг, Сити комьютер баталгааны хуудас 1 ширхгийг хохирогч Хохирогч Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч-д  хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн тал 32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Улсын яллагч З.Өлзийхүү гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч О.М-, С.Т-, Б.Т- нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 08-наас 09-ний шилжих шөнө 00 цагийн орчимд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч-ийг 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж байхад нь түүний биедээ авч явсан Айфоне 14 про макс /I phone 14 pro max/ загварын rap утас, бэлэн 2 194 000 төгрөгийг хүч хэрэглэн авахаар довтолж, хохирогчийн хоолойг боож хутга тулган зэвсгийн чанартай зүйл хэрэглэн айлган сүрдүүлж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдан шүүхийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан О-ийн М-ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан У овогт Б-ын Т-ыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Т- нарыг тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.М-, С.Т- нарын өмгөөлөгч П.Аюушжав гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.М-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа. Харин мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт буюу зэвсгийн чанартай зүйл ашигласан гэдэг нь шүүхийн шатанд хангалттай тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зөрүүтэй, хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгч О.М-т ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Тогмид гэм буруугийн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Б.Т- дээрмийн гэмт хэргийн гэм буруу дээрээ маргахгүй. Гэвч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлан хэргийн нөхцөл байдлыг харахад хохирогч Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө албан ёстой орчуулагчтай өгөөгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно...” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Б.Т- удаа, дараа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт гаргахад мөрдөгчийн зүгээс чамд өмгөөлөгч олдохгүй гэж төөрөгдүүлэн өөрийнх эсрэг мэдүүлэг авсан үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй...” гэж зааснаар яллах үндэслэл болохгүй. Харин сүүлд өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангасан байгаа. Иймд тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг журамлан Эрүүгийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх саналыг

 

Шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Д.Жаргал гэм буруугийн дүгнэлтдээ: “...Хохирогчийн анхны мэдүүлгийг харахад шөнийн 3 цагт байцаасан байсан. Энэ мэдүүлэгт хохирогч хутга мэт ашигласан мэтээр мэдүүлсэн дараагийн мэдүүлэгт өөр зүйл мэдүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв эргэлзээгүй баримтаар нотолж сэжигтнийг яллагдагчаар татах ёстой. Үүнд хяналт  тавих нь прокурорын үүрэг гэтэл прокурор хохирогч хутгатай гэж мэдүүлэг өгөөд байхад эрүүгийн хэрэг үүсгэж шүүгдэгч нарыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан. Үүнээс 4 хоногийн дараа яллагдагчаар татах тогтоолдоо өөрчлөлт оруулж хутга хэрэглэсэн гэж зүйлчлэлийг хүндрүүлсэн. Ингэхдээ сэжигтний өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашигласан. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Шүүгдэгч нарын мэдүүлэг хохирогчийн өгсөн мэдүүлгээр батлагдаж байх ёстой ч хохирогч эргэлзээгүй үнэн зөв мэдүүлэг өгөөгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Хохирогч намайг нэг хүн боосон байсан нөгөө хүн нь хутга тулгасан гэж ярьж байсан. Тэгснээ сая шүүхэд өгсөн мэдүүлэгтээ нэг хүн над руу довтолсон гэж тайлбарлаад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар хохирогчийг мэдүүлгийн эх сурвалжаа зааж  чадахгүй байна гэж үзэж байна. Үнэхээр хутга байсан уу амь биед нь гэмтэл учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн үү хохирогчийн хоолойг нь боосон хэдий боловч хатуу юм тулгасан гэж байгааг нь хутга ашигласан гэдгийг нотлохгүй. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш хэд хэдэн процесс алдаанууд байна. Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн байхад үүнийг үндэслээд хутга хэрэглэсэн мэтээр хуулийг буруу хэрэглэж тайлбарлан ярьж байна. Хохирогч өөрөө хутгатай байсан эсэхийг мэдэхгүй байхад ингэж зүйлчилж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Иргэдийн төлөөлөгч О.Н гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Т-, Б.Т-, О.М-нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн болно.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 Шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нар   нь урьдчилан үгсэн тохиролцож  бүлэглэн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч /Chu Quang Вапд/-ийг 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж байхад нь хутга тулган айлган сүрдүүлж түүний  Айфоне 14 про макс /I phone 14 pro max/ загварын rap утас, бэлэн 2 194 000 төгрөгийг хүч хэрэглэн авахаар довтолж   зэвсэг  хэрэглэн дээрэмдсэн үйл баримт тогтоогдлоо.

        Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын  үйлдэлд тохирсон байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байх ба уг гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийгдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа хүн рүү хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.2 дахь заалтад хуульчилсан байна.

          Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл хэрэглэснийг ойлгоно.

          Зэвсэг гэдэгт галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч төрлийн зэвсэг хамаарна.

        Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын иргэн Ч /Chu Quang Вапд/-ийг 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж байхад нь түүний биедээ авч явсан Айфоне 14 про макс /I phone 14 pro max/ загварын rap утас, бэлэн 2 194 000 төгрөгийг хүч хэрэглэн авахаар довтолж, хохирогчийн хоолойг боож хутга тулган  сүрдүүлж дээрэмдэх гэмт хэргийг  зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн   болох нь: хохирогч Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Ч /С/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн нарангийн 18-71 тоот засварын газартаа ажиллаж байгаад Вьетнамын цагаан сар болж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Вьетнам засварт хоол идэхээр болж манай засварын жолооч таксинд явдаг охин О.М-тэй  холбогдоод ирж ав гэж хэлээд О.М-ийн бор саарал өнгийн Тоёота приус маркийн 00-00 УУУ улсын дугаартай машинтай Дарь эх рүү явцгаасан. 12:00 цагийн үед тухайн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Хас захын хойд талын Вьетнам засварын газартаа ирээд манай найзууд мөн хэдэн Монгол охидын хамт архи ууж хоол идсэн, тэнд 1 Монгол засварчин залуу байсан. Намайг тэр газар буулгаад О.М-яваад өгсөн юм. Тэгээд 01:00 цагийн үед О.М-рүү залгахад засварын газраас намайг авахаар ирсэн. О.М-өөрийн машинтайгаа төв замын хажууд зогссон. Би засварын газраас махаа аваад Тоёота приус маркийн машины багажинд хийгээд урд талын суудал руу суусан. Ингээд хөдлөх гэж байхад хоёр залуу шууд хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд миний ард сууж байсан нэг залуу нь  хүзүүг минь боож хутга тулгаж машин хөдөлгөөд урд талын гудамж руу ороод бид хоёрыг нэгжин миний Iphone 14 promax, өмдний кармаанд байсан 2 194 000 төгрөгийг аваад явсан. Тухайн хоёр залуу нь тэндээс буугаад төв зам руу гараад араас нь явахад алга байсан. Тэр хоёр залуу малгайтай масктай, хар өнгийн цамцтай байсан болохоор сайн харагдаагүй. Ямар хоёр залуу байсныг харах гээд чадаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 51 дэх тал/,

“...Би О.М-ийг 4 жилийн өмнөөс мэднэ. Сүүлийн 2 жилийн хугацаанд илүү ойр байгаа О.М-ийг таксинд явах болохоор дуудаад хүргүүлж явдаг юм. О.М-нь манай найз цуг машин засдаг Тань /БНСВУ-ын иргэн/-тай 4 жилийн өмнөөс үерхэж байгаад 4 сар орчмын өмнөөс салсан. Тань үерхэж байхдаа О.М-т одоо унаж байгаа приус машиныг нь авч өгч байсан. Би тухайн залуучуудыг урд өмнө ерөөсөө харж байгаагүй. Намайг тухайн машинд суухад л ард танихгүй хоёр залуу суугаад л шууд харанхуй гудамж руу оруулж машин дотор байсан бид дөрвөөс өөр ямар ч хүн байгаагүй. Тэр өдөр би О.М-тэй энгийн зүгээр урдынх шигээ л харилцаатай байсан. Намайг О.М-ийн машины жолоочийн эсрэг талын урд талын суудалд суухад ард танихгүй хоёр залуу орж ирээд миний ард суусан залуу миний ардаас хүзүүнээс зүүн гараа оруулж ирээд машины суудлын дэртэй хамт боосон мөн О.М-ийг хамт явж байсан залуу нь адилхан боосон байсан. Тэгээд намайг боосон залуу баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан миний хүзүүнд тулгаад байсан. Тэгэхээр нь би өмнөх мэдүүлэг дээрээ хутга гэж хэлсэн тэрнээс биш яг хутга мөн бишийг нь хараагүй. Намайг айлгах гээд л гартаа ямар нэгэн зүйл барьсан миний хүзүүнд тулгаад байсан. Тухайн үед намайг боосон залуу миний цээж хэсэгт 2 удаа зөөлөн хүрсэн. Тэрнээс биш чанга цохиогүй өвтгөөгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 55 дахь тал/,                             

 

Шүүгдэгч О.М-мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  өгсөн : “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны орой Бан гэх нэртэй Вьетнам улсын иргэнийг хорооллын Энхбаярын замаас аваад Дарь эхийн Вьетнам засвар дээр хүргэж өгсөн. Дараа нь нарны гүүрээс Тиен гэх Вьетнам улсын иргэнийг аваад хорооллын Энхбаярын зам дагуу байрлах Вьетнам засварт буулгаад харих замдаа үеэл ах Б.Т-тай утсаар ярьж би одоо гэр лүү харьж байна, буцаж Дарь эхээс Вьетнам хүн авна, тэр хүн архи уугаад согтуу гарч ирнэ, айфоне 14 про макс барьдаг юм байна лээ, тэрийг айлгаж байгаад зарчихвал яах вэ гэтэл за юу ч гэсэн хүрээд ир гэсэн Гэрийн гадаа бид хоёр таарсан. Өмнө С.Т-ын гар утсыг ломбард тавьсан байсан. Гар утсаа аваад үлдсэн мөнгөөр нь байрныхаа түрээсийн мөнгөө хийчихье гэж ярилцсан. Гэрт ороод С.Т-аад энэ талаараа хэлэхэд С.Т-аа  би тийм юм хийхгүй гээд уурлаад бид 3 маргалдсан. С.Т-аа надад хоёулаа халтуур хийнэ гэж яриа биз дээ гэхээр нь уг нь ч тийм л дээ гэсэн. Б.Т- одоо угаасаа хамаг юмны цаг нь тулчихлаа бэлэн гаргаад өгөх мөнгө байхгүй юм чинь хийцгээе гэсэн. Тэгээд С.Т-аа уурлаад гарахаар нь би хамт гараад машинаа асаагаад явж байтал араас Б.Т- байн байн залгаад байхаар нь автал буцаад ир гэхээр нь яваад очсон. Байрны гадна ирээд Б.Т-д утсаар ирчихлээ гэтэл гарч ирээд одоо хаачих юм гэхээр нь Дарь эх орно гэсэн. Тэгээд Дарь эх рүү явж байх замдаа бид 3 ярилцаад гудамжинд таараад мөрлөөд муудалцаад гар утсыг авъя гэхээр нь би тэр худлаа такси ирээгүй бол Вьетнам улсын иргэн замаар алхахгүй гэсэн. Бид 3 дахиж ярилцаад машины арын суудал дээр сууж байгаад хойноос нь боогоод гар утсыг авчихъя. Бас намайг дээрэмдэхгүй бол сэжигтэй байна гээд тохиролцсон. Би гарч ирэх газрыг нь заагаад замын нөгөө талд зогсож байя гээд тэр хоёрыг Вьетнам засвараас өгсөөд холгүй гудамжны үзүүрт буулгасан. Би эргэж очоод зам дээр зогсоод нөгөө Вьетнам улсын Бан руу залгаад гараад ир гэтэл одоо гарлаа гээд хэсэг удсан. Би дахиж залгаад гарч ирэх болж байна уу гэтэл одоо яг гарах гэж байна, нэг мах аваад гарна  гэсэн. Тэгээд удалгүй нэг мах барьчихсан гарч ирэхээр нь би тосож аваад машины арын багаж руу хийгээд бид 2 суутал Т-, Т- нар арын хаалга онгойлгоод орж ирсэн. Б.Т- Банд хутга тулгасан, намайг С.Т- цамцны араас зулгааж бариад машинаа хөдөлгөөд баруун эргээд гудамж руу ороод зогс, гэрлээ унтраа гэсэн. Тэгээд С.Т- намайг нэгжээд С80 загварын гар утас, мөн түрийвч авсан. Б.Т- Баныг барьчихсан байх үед Т- халааснаас нь айфоне 14 про макс загварын гар утас, бэлэн мөнгө аваад тэр 2 машинаас гараад зугтацгаасан. Би айгаад худал мэдүүлэг өгсөн. Мөн Цагдаагийн байгууллагад би худлаа дуудлага мэдээлэл өгсөн.Т-аа гар утсыг Теди төвд нэг ченжинд 2 200 000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Бэлэн мөнгийг хэд байсныг сайн мэдэхгүй байна. Т-д 500 000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгөөр Т-ын гар утсыг авч  бас  цагаан сард ашигласан. Би гэмт хэргийн сэдлийг нь өгсөн. Санааг нь Б.Т- гаргасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

Шүүгдэгч С.Т- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 35А-302 тоот гэртээ байхад Б.Т-, О.М-нар орж ирсэн. Б.Т- надад хэлэхдээ надад нэг санаа байна. Вьетнам хүнийг О.М-очиж авах юм байна. Тэр үед нь хоёулаа очоод цохичихъё, гурвуулаа явъя гэхээр нь би үгүй чадахгүй гээд маргалдсан. Тэгээд О.М-тэй хамт гэрээс гараад машинаа халаагаад халтуур хийх гээд хотын төв рүү явсан. Тэгтэл Б.Т-, О.М-тэй яриад надтай ярья гэсэн.Тэгээд намайг  чи одоо яах гээд байгаа юм бэ хүүхэд дагуулж яваад байх юм, чи чадахгүй бол би ганцаараа хийе гэхээр нь тэгээч дээ гээд Саппорогоор буцаж эргээд гэрийн гадаа очсон. О.М-бид хоёр машинд сууж байтал Б.Т- гарч ирээд за явах уу гэхээр нь би буух гэж байгаад хамт дагаж явсан. Тэгээд Дарь эхийн Вьетнам засварын газар руу яваад О.М-эндээс нэг Вьетнам гарч ирнэ гэсэн. Бид гурав хоорондоо ярилцаад эхлээд мөрөлж байгаад цохиж байгаад дээрэмдчихье гэтэл нэг л бүтэхгүй юм шиг санагдсан. Б.Т-, О.М-ээс нөгөө Вьетнам чинь урд суудаг юм уу хойно суудаг юмуу гэтэл урд суудаг гэж хэлсэн. Тэгвэл бид хоёр машины хойд талын суудал дээр суучихъя би хойноос нь  тэврээд байж байя чи кармаг нь ух гэсэн. Мөн О.М-ийг хардаж магадгүй учир цуг дээрэмдчихье гэж ярилцаж тохиролцсон. Тэгээд О.М-бид хоёрыг нэг гудамжны үзүүрт буулгасан. Бид хоёр зогсож байтал нөгөө Вьетнам засвараас нэг хүн улаан өнгийн мах шиг зүйл барьчихсан гарч ирсэн. Тэгээд О.М-Вьетнам хоёр багажинд махаа хийгээд суух үед нь Б.Т-ын хамт машины арын хоёр хаалгыг онгойлгож суугаад Б.Т- Вьетнамыг хойноос боогоод хутга тулгасан. Би О.М-ийг барьж аваад наад гудамж руугаа эргэ гэж хэлэн эргүүлээд О.М-ийн утас, түрийвчийг авсан. Б.Т- Вьетнамыг барьчихсан байсан болохоор би өмднийх нь халаасыг ухтал бэлэн мөнгө гарч ирсэн. Тэгээд  энгэрийн  халаасыг нь ухахад бас бэлэн мөнгө гарч ирсэн.Би өмднийх нь хойд халааснаас  айфоне 14 про макс загварын гар утас гарч ирэхээр нь бэлэн мөнгөтэй нь хамт аваад бид хоёр ертөнцийн зүгээр урагшаа зугтацгаасан. Бид гурав О.М-ийн 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад  бид хоёрыг гудамжинд буулгахад Т- надад  богино иштэй тонгорог шиг хутга харуулж байсан. Тэр хутгаа гэрт аваачаад хогонд хийгээд хаячихсан. Би хар өнгийн богино north face загварын куртиктэй, хар биеийн Т-ын өмдтэй, цагаан өнгийн масктай, цагаан өнгийн пүүзтэй явж байсан. Харин Б.Т- надтай адилхан хувцастай, цагаан масктай, хар пүүзтэй явж байсан. Би гар утсыг Теди төв дээр ченжид 2 200 000 төгрөгөөр өгсөн. Миний дансанд байгаа. Бэлэн байсан мөнгөнөөс Б.Т- бид хоёр тус бүр 200 000 төгрөг авсан. Дараа нь Б.Т-д мөн 500 000 төгрөгийг бэлэн тоолж өгөөд үлдэгдэл 700 000 төгрөгийг О.М-бид хоёр авсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Т-  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би үеэл О.М-тэй 2024 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 20 цагийн үед утсаар холбоо барихад манай Вьетнамууд мөрийтэй тоглох гээд  Дарь эхийн гараашид цуглах гэж байна гэхээр нь за тэгээд яасан юм гэхэд согтуу гарч ирэх байх утсыг нь авчих уу гэсэн. Би ямар утас барьдаг юм бэ гэхэд айфоне 14 про макс загварын гар утастай гэж хэлэхээр нь за тэгье гэрт уулзаад яръя гэсэн. Тэгээд гэрийн гадаа О.М-тэй таараад ороход найз С.Т- байж байсан. Гэрт С.Т-, О.М-нартай ярилцаад Вьетнамууд хар тамхи, архи уусан гарч ирэхээр нь утсыг нь авчихъя гэтэл С.Т- хүлээж зөвшөөрөөгүй. Тэгээд С.Т-, О.М-нар нь хоорондоо явна, явахгүй гэж хэрэлдэж байгаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би хойноос нь С.Т- луу залгаад О.М-ийн гар утсыг ломбардад тавьсан байгаа, хэн авч өгөх юм бэ чи авч өгөх юм уу гэж уурласан чинь утсаа салгасан. Тэгээд 20-30 орчим минутын дараа С.Т- гэрийн гадаа байна гараад ир гэсэн. Би гараад очтол юм яриад шууд Дарь эх рүү явсан. Тэнд очоод О.М-Вьетнам засварыг зааж өгөөд одоо эндээс би Вьетнамыг авна, зам дагуу зогсож байя, Вьетнам гарч ирээд машинд сууна тэгэхээр нь ардаас дагаж орж ирээд гар утсыг авчих гэсэн. Бид гурав хоорондоо ярилцаад ганцхан Вьетнамыг дээрэмдэхгүй чамайг хамт дээрэмдье гэж тохиролцсон. С.Т- бид хоёр Вьетнам засварын өөдөөс харсан гудамжинд буугаад үлдэцгээсэн. Тэгээд О.М-ийг Вьетнамыг авахыг нь хүлээж гудамжинд зогссон. Тэр үед цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан. Вьетнам засвараас нэг хүн мах бариад гарч ирэхээр нь харж байгаад С.Т- бид хоёр арын суудал дээр суугаад би Вьетнамыг гэрт байсан саарал өнгийн тоглоомон хутгаар хоолойнд нь тулгаж айлгаад С.Т- О.М-ийг боож айлгаж байгаад гудамж руу эргэж ор гээд оруулсан. С.Т- О.М-ийн юмнуудыг нэгжээд гар утсыг нь түрийвчтэй нь авсан. Би хутгаа тулгаад барьж байхад С.Т- Вьетнамаас гар утас 1 800 000 гаран төгрөгийг аваад буугаад зугтацгаасан. Би зугтааж байхдаа тоглоомон хутгаа хогийн функер луу шидчихсэн. Би хар өнгийн north face загварын богино куртиктэй, хар малгайтай цамц, цагаан өнгийн масктай, хар жинсэн өмд, хар гуталтай явж байсан. С.Т- north face загварын богино куртиктэй, хар биеийн Т-ын өмдтэй цагаан пүүзтэй, цагаан масктай явж байсан. Гар утсыг С.Т- Теди төвд нэг хүнд 2 200 000 төгрөгөөр зарсан. Бэлэн байсан 1 800 000 төгрөгийг С.Т-, О.М-бид гурав хувааж авсан. Утасны мөнгө С.Т-т байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 59 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “...00-00 УУУ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор дээрэмдүүлсэн...” гэх  /1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дахь хуудас/,

          Эрүүгийн мөрдөгчийн  тэмдэглэл:  “М-ийг сэжиглэж байна. Монгол залуучуудтай нийлж тухайн зүйлийг хийсэн байх” /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус маркийн бор өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-42 дахь тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: Улбар шар өнгийн чингэлгийн хажууд хар өнгийн хувцастай 2 хүн алхаж байна.Тухайн 2 эрэгтэй алхаж явсаар гэр хорооллын гудамж руу чиглэлтэй алхаж орж байна. “Тухайн хоёр хэрэгтэй алхаж явсаар гэр хорооллын гудамж руу чиглэлтэй алхаж орж байгаагаар дүрс бичлэг дуусч байна. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 30 минутаас эхэлсэн 17 секундийн бичлэгт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чанар” авто сервисийн гадна талбайн хяналтын камер ба Тоёота приус 20 маркийн автомашины аваарын дохионы гэрлээ асаасан тээврийн хэрэгсэл гэр хорооллын гудамж руу эргэж орж байна. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдийн 01 цаг 38 минутаас эхэлсэн 20 секундийн бичлэгт Баянзүрх дүүргийн 2 дугаар  хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чанар” авто сервисийн гадна талбайн хяналтын камер байх ба хар өнгийн хувцастай хүн гартаа юм барьсан байдалтай зам хөндлөн гараад зам дагуу алхаж явж байна. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 35 минутаас эхэлсэн 24 секундийн бичлэгт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чанар” авто сервисийн гадна талбайн хяналтын камер байх ба гэр хорооллын гудамнаас хар өнгийн гадуур хувцастай, саравчтай малгайтай, хар өнгийн гадуур хувцастай 2 хүн гүйж гарч ирээд зам дагуу алхаж байгаа болон гүйж байгаа дүрс авагдсан байна” /1 дүгээр хавтаст хэргийн 29-34 дэх тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг авахаар довтолсон идэвхитэй үйлдэл хийсэн байх тул шүүгдэгч О.М-, С.Т-, Б.Т- нар нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

 Шүүгдэгч нар нь хутга хэрэглээгүй,  хохирогчийг айлган сүрдүүлж  эд зүйл авсан гэж  хүлээн зөвшөөрч байгаа   боловч хохирогчийн эд зүйлийг   авахаар хохирогч  Чт /Chu Quang Вапд/ зэвсэг хэрэглэн хүч хэрэглэж довтолсон байх тул дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар  бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг /хутга/ хэрэглэн хохирогч руу  чиглэсэн айлган сүрдүүлэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл хийгдсэнээр  дээрэмдэх  гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүгдэгч нарын  гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг хангасан хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

             Иймд шүүгдэгч нар нь  бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар  хохирогч Чт /Chu Quang Вапд/ зэвсэг буюу хутга тулгасан, мөн хоолойг нь боосон  гэх мэт идэвхитэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх тул тэднийг бүлэглэн  дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж  үйлдсэн гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.М-, С.Т-, Б.Т- нарыг бүлэглэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн заналхийлж  довтлон дээрэмдэх гэмт хэргийг  зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол Iphone 14 promax гар утас болон 2 194 000 төгрөгт дүйцүүлэн Iphone 15 promax гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч  Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Ч /С/ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заажээ.

 

Шүүгдэгч О.М-, С.Т-, Б.Т- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин нь Санхүүгийн доктор барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанийн өмчлөлд байх тул уг автомашины зах зээлийн үнэлгээ 7 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

 

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагч З.Өлзийхүү эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч О.М-ийн хувийн байдал, анх удаа ял шийтгэгдэж байгаа, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Т-ын хувийн байдал, анх удаа ял шийтгэгдэж байгаа, хохирлоо нөхөн төлсөн, сайн дураараа гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч С.Т-т хувийн байдал, анх удаа ял шийтгэгдэж байгаа, хохирлоо нөхөн төлсөн, сайн дураараа гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан автомашин болох  00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг 7 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд автомашины үнэлгээ 7 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 2 333 333 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.М-, С.Т- нарын өмгөөлөгч П.Аюушжав эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч О.М-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, жирэмсэн байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү” гэх,

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Тогмид эрүүгийн хариуцлагын эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.Т-ын үйлдэлд нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү” гэх,

 

Шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Д.Жаргал эрүүгийн хариуцлагын эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч С.Т- анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй гэж үзлээ. Иймд дээрх үндэслэлүүдийг хүлээн авч хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно. 

 

Шүүгдэгч О.М-, С.Т-, Б.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно...” гэж,

 

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар”   тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч О.М-, С.Т-, Б.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч  О.М-, С.Т-, Б.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч  О.М-нь 6 долоо хоногтой   жирэмсэн зэрэг  шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нарт  3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М-37 хоног, шүүгдэгч С.Т- 43 хоног  шүүгдэгч Б.Т- 44 хоногт тус тус цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт О-ийн М-, Товогт С-ийн Т-, У овогт Б-ын Т- нарыг зэвсэг хэрэглэн   дээрэмдэх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар О овогт О-ийн М-ийг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Товогт С-ийн Т-ыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар У овогт Б-ын Т-ыг  3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-, С.Т-, Б.Т- нарт тус тус  оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоног, шүүгдэгч С.Т-ын цагдан хоригдсон 43 /дөчин гурван/ хоног, шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 44 /дөчин дөрвөн/ хоногийг тэдний эдлэх ялд  оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-, С.Т-, Б.Т- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00 УУУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 7 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 2 333 333 төгрөгийг шүүгдэгч  О.М-, С.Т-, Б.Т- нараас гаргуулан улсын орлого болгосугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, архивт шилжүүлэхийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  хохирогчид төлсөн  тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-, Б.Т-, С.Т- нар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА

 

                                           ШҮҮГЧИД                            Э.ЧИНГИС

 

                                                              Э.ЭНХТҮВШИН