| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/208 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/208
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргад ургийн овогт Төмөрбаатарын Орхонд холбогдох эрүүгийн 2431000000... дугаартай, 175/2024/0209/Э индекстэй хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ний өдөр ... аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн ..... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ... сумын ...дугаар баг .... оотод оршин суух хаягтай, урьд
-Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн ... дэх хэсэгт зааснаар ...төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, .... ургийн овогт Т.О, Регистрийн дугаар: .....
Хэргийн товч утга:
Яллагдагч Т.О нь ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ...дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 27- ны өдөр ... сум ... дүгээр баг ".... төв"-ийн урд талын машин зогсоолоос 2.79 хувийн согтолттой үедээ Тоуоtа ВВ загварын .... СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ баруун талдаа байсан Тоуоtа согоnа ахio загварын .... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...мэдүүлэг өгөхгүй....” гэжээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Яллагдагч Т.О нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын .... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 27- ны өдөр .... сум ... дүгээр баг "....төв"-ийн урд талын машин зогсоолоос 2.79 хувийн согтолттой үедээ Тоуоtа ВВ загварын .... СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ баруун талдаа байсан Тоуоtа согоnа ахio загварын ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, Тоёота ВВ маркийн тээврийн хэрэгслийн №...дугаартай гэрчилгээний эх хувийг хураан авсан тухай /хх-ийн 03 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар сиди бичлэг хураан авсан тухай /хх- ийн 07-08 дүгээр хуудас/, Гэрч Ц.З-ын мэдүүлэг /хх-ийн 10 дүгээр хуудас/, Гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техник эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх- ийн 17-19 дүгээр хуудас/, урьд зөрчил гаргасан талаарх шийтгэлийн хуудас, шийтгэвэр, зөрчлийн материал /хх-ийн 26 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх- ийн 27 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2431000000... дугаартай тогтоол /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 34 дугаар хуудас/, хувийн баталгаа /хх-ийн 35 дүгээр хуудас/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/, шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хх- ийн 39 дүгээр хуудас/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 40 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-47 дугаар хуудас/, хохирогчийн хохирол төлбөр авсан тухай гараар бичсэн хүсэлт /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.О-ы үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 02 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн .... нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... ургийн овогт Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Сэлэнгэ аймгийн ..... нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.О-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчЗид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ