Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2022/00085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух, Буужаа Нгийн Ж-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, Сартуул Лгийн А-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай  155/2021/00030/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч Н.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагч Л.А (цахим), хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би анх Л.Атэй 2016 онд танилцаж үерхээд манай ээжийн гэрт хамт амьдардаг байсан. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хурим хийж гэр бүлээ батлуулсан. Намайг Л.Атэй танилцах үед том охин маань төрөөд 3 сартай байсан. Л.Атэй гэр бүл болоход манай том охин Ж.Х нь намайг дагаж очсон. Л.А нь 2016 оноос хойш хамтран амьдрах хугацаанд найзуудтайгаа нийлж архи, дарс их уудаг, миний биед гар хүрдэг байсан. 2017 оноос хойш бид хоёр ээжийнхээ хажууд амьдарсан. 2018 онд би жирэмсэн байж байгаад хүүхэд маань дутуу төрүүлсэн. Түүнээс хойш манайх сумынхаа төвд амьдардаг болсон. 2018 оны 9 дүгээр сараас хойш н.Нямдаваа гэх айлын мал маллаж эхэлсэн. Тэр хугацаанд Л.А намайг байнгын зоддог хүмүүс яасан юм бэ гэж асуувал юм мөргөсөн гэж хэлээрэй гэдэг байсан. ...Л.А миний биед гар хүрдэг байсан. ...Би Л.Агээс салмаар байсан ч охин А.Хааг бодоод салж чадаагүй. 2019 онд цагаан сарын үеэр манай бага охин бид хоёрын биед гар хүрсэн. Үүнээс болоод А.Хаагийн нүд нь асуудалтай болсон.

Иймд Л.Агөөс гэрлэлтээ цуцлуулж, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Х, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Х нарыг өөрийн асрамжид авч, хүүхдүүддээ эцэг Л.Агээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох 4,320,000 төгрөгийг гаргуулна.

...Сарлагын тугалтай үнээ 2 толгой, нэг толгой тугалтай үхрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг, хургатай хонь 2 толгой, нэг хургатай хонины үнэ 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, ишигтэй ямаа 2 толгой, нэг ишигтэй ямааны үнэ 120,000 төгрөг, нийт 240,000 төгрөг, сувай эм ямаа 3 толгой, нэг сувай эм ямааны үнэ 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, эм ямаа сувай зусаг 3 толгой, нэг толгой сувай зусагны үнэ 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөг, борлон 1 толгой 50,000 төгрөг, бүгд 3,760,000 төгрөгийн мал байгаа. Автомашиныг 1,500,000 төгрөг, мотоцикль 500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Ингээд нийлээд 5,760,000 төгрөгийн эд хөрөнгө болж байгаа. Үүнээс өөрт болон хүүхдүүдэд 4,320,000 төгрөг ногдож байгаа. Би малнуудаа өөрт болон хүүхдүүддээ авна. Би барьж чадахгүй учир Л.Ад автомашин, мотоциклийг үлдээнэ. 4,320,000 төгрөгийн зөрүү болох 560,000 төгрөгийг Л.Агөөс гаргуулж авна.

...Манай хадам ээж малаа очиж аваарай гэсэн учраас би 19 толгой малаа очиж авсан. Одоо надад байгаа. ...2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хадам ээж П.Чагнаабадамаас 19 толгой малаа очиж авсан. ...Би андуурсан байна. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хуримаа хийсэн. ...Хүүхдүүд эрүүл саруул бойжиж байгаа....гэв.

Хариуцагч Л.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2016 оны 3 дугаар сард танилцаж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хуримаа хийж тусдаа гарсан. 2018 оны 5 дугаар сард Н.Ж хүүхэд нь зулбасан гэж байна. Хүүхэд зулбасан асуудал нь манай хадам ээж н.Алтанцэцэг гэр бариад өгөөч гэхээр нь би эхнэрийгээ гэртээ байж байгаарай би явчхаад ирье гэхэд манай эхнэр би явна гэж зөрүүдэлсээр байгаад мотоциклийн араар суугаад явсан. Тэгээд хадам ээжийн гэрийг барьж дуусаад сумаас гарах гэтэл Н.Ж гэдэс өвдөөд байна гэхээр нь миний хань манай тийшээ явах машин зөндөө байгаа машинд суугаад гэртээ харьсан нь дээр байх гэж хэлэхэд би машинд сууж чадахгүй дотор эвгүйрхээд байдаг гээд бас л зөрсөөр байгаад миний араар суугаад хөдөө гарсан.

2019 оны 11 дүгээр сард Н.Ж охин Ж.Хг ус нэхээд уйлахад энэ муу хоноцын шээсийг хүн тоохооргүй болгоод хаячихъя гээд хоёр бөөр нь улаадсан гал руу түлхэх гээд Ж.Х ааваа гэж дуудахаар нь эргээд харсан чинь гал руу унах гэж байхаар нь би барьж авсан. Энэ үйл явдлын талаар манайд байсан н.Солонго, н.Доржготов гэх хүмүүс гэрчилнэ. Мөн Ж.Х өмдөндөө баагаад явж чадахгүй байхад загнаж байсан. Тэр үед Н.Ж бид хоёр н.Мөнхдаваа гээд айлын малыг хардаг байсан. Тухайн үед тэдний эхнэр нь Н.Жавзанпагмыг жоохон хүүхэд өмдөндөө баасны төлөө хараагаад чи ямар сүртэй юм бэ гэж хэлсэн чинь Н.Ж би өөрийнхөө хүүхдийг өөрөө мэдье ямар та нарын хүүхдийг чирээд байгаа юм уу гэж хэлсэн. Энэ мэтээр том охин Ж.Хг зоддог байсан учир бага охин А.Хыг өөрийн төрсөн ээж П.Чагнаабадамын асрамжид авах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Н.Ж намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж мэдүүлсэн. Би эхнэртээ гар хүрч зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа надад байхгүй. Харин эсрэгээрээ эхнэр маань намайг хардаж хөл болон далан дээр хоёр удаа мэс хүргэсэн. Энэ талаар нотлох баримт эрүүгийн хэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Том охин Ж.Хг эх Н.Ж асрамжид үлдээж, бага охин А.Хыг өөрийн асрамжид авчих юм бол том охин Ж.Хд өөрийнхөө боломжоор тэтгэлэг өгч байх болно. Н.Ж бид хоёр гэр бүл болсноос хойш манай гэрийн өмч хөрөнгө болгож манай ээж 30 толгой мал тасалж өгсөн. ...Манай ар гэр одоогийн байдлаар 560,000 төгрөг гаргаж өгөх боломжгүй. Би өөрөө хорих ангид ял эдэлж байгаа зэрэг шалтгаантай байгаа учраас 560,000 төгрөгийн оронд мотоциклио өгөх саналтай байна. ...Тэтгэлгийн төлнөАнх Н.Жтай танилцаж байх үед Ж.Х 3 сартай байсан. Хуримаа хийх үед ой гарчихсан байсанНамайг уучлаарай....гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж нь Л.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2016 онд танилцаж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 6752000007 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин А.Х төрсөн болох нь 6752000064 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Х нь дагавар хүүхэд болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 14-16 дугаар тал)

Хариуцагч нь нэхэмжлэгчийн төрсөн ахын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 237-245 дугаар тал) зэргээр тогтоогдож байна. Үүнээс шалтгаалан гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, мөн гэр бүл цуцлах асуудлаархи эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нь охин Ж.Хгийн асрамжийн талаар маргаагүй, харин охин А.Хы асрамжийн талаар маргах боловч хариуцагч нь өөрөө биечлэн өсгөн хүмүүжүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон, хүүхдийг эцэг, эх нь өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй.

Иймд шүүх хүүхдүүдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдүүдийн насны байдал зэрэг нөхцлийг харгалзан 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Х, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Х нарыг эх Н.Ж асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ж.Х, А.Х нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Л.Агийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Л.Агөөс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Н.Ж нь саад учруулахыг хориглодог болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэгэж зааснаас үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Х, хариуцагч Л.А нарын хооронд эцэг, хүүхдийн эрх, үүрэг үүссэн байна.

Иймээс Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Л.Агөөс хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувь гаргуулах шаардлагын тухайд:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ж нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 4,320,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаарлагаа багасган, сарлагын тугалтай үнээ 2 толгой, нэг толгой тугалтай үхрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг, хургатай хонь 2 толгой, нэг хургатай хонины үнэ 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, ишигтэй ямаа 2 толгой, нэг ишигтэй ямааны үнэ 120,000 төгрөг, нийт 240,000 төгрөг, сувай эм ямаа 3 толгой, нэг сувай эм ямааны үнэ 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, эм ямаа сувай зусаг 3 толгой, нэг толгой сувай зусагны үнэ 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөг, борлон 1 толгой 50,000 төгрөг, бүгд 3,760,000 төгрөгийн үнэ бүхий 19 тооны малыг өөрт болон хүүхдүүддээ үлдээж, автомашин, мотоцикль зэргийг хариуцагч Л.Ад үлдээж, хариуцагчаас эд хөрөнгийн зөрүү үнэ 560,000 төгрөгийг гаргуулах гэж тодруулав.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Х нь Л.А, Н.Ж нарын гэр бүлийн гишүүн мөн байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн., мөн хуулийн 126.2.4-т Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж тус тус заажээ.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нь 3,760,000 төгрөгийн үнэ бүхий 19 тооны мал, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 500,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, бүгд 5,760,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байна.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно. гэж заасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 3,760,000 төгрөгийн үнэ бүхий 19 тооны мал нь өөрийн эзэмшилд байгаа гэж тайлбарласан бөгөөд зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 4,320,000 төгрөг гаргуулах шаардлагад маргаагүй болно.

Иймд сарлагын тугалтай үнээ 2 толгой, нэг толгой тугалтай үхрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг, хургатай хонь 2 толгой, нэг толгой хургатай хонины үнэ 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, ишигтэй ямаа 2 толгой, нэг толгой ишигтэй ямааны үнэ 120,000 төгрөг, нийт 240,000 төгрөг, сувай эм ямаа 3 толгой, нэг толгой сувай эм ямааны үнэ 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, эм ямаа сувай зусаг 3 толгой, нэг толгой сувай зусагны үнэ 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөг, борлон 1 толгой 50,000 төгрөг, бүгд 3,760,000 төгрөгийн үнэ бүхий 19 тооны малыг нэхэмжлэгч Н.Ж, охин Ж.Х, А.Х нарын өмчлөлд, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгөтэй, улсын дугааргүй, 1995 онд БНСУ үйлдвэрлэсэн, Бонго ЖИ-2 маркийн автомашин, 500,000 төгрөгийн үнэ бүхий 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг хариуцагч Л.Агийн өмчлөлд тус тус үлдээв.

Гэр бүлийн нэг гишүүнд 1,440,000 (5,760,000/4=1,440,000 төгрөг) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө ногдож байх ба хариуцагчийн өмчлөлд 2,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, мотоциклийг үлдээсэн тул хариуцагчаас 560,000 (2,000,000-1,440,000 = 560,000 төгрөг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШЗ2021/00076 дугаартай Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Жавзанпагмыг улсын тэмдэгтийн хураамж 296,978 төгрөг төлөхийг 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь уг шүүгчийн захирамжийг бүрэн биелүүлээгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4.1-22.4.3, 22.5-д анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол, эдгээрээс бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Жс улсын тэмдэгтийн хураамж 142,708 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ болон түүний тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч Л.А төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ж.Х, А.Х нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,674 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дунд эд хөрөнгө болох 4,320,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 84,070 төгрөг, нийт 224,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Жд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд нэхэмжлэгч талаас гарган өгсөн Амбультори карт Ж гэх бичвэртэй 12 хуудас бүхий дэвтрийг нэхэмжлэгч Н.Жд буцаан олгох нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Жд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л.Ад тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Сартуул Лгийн А (РС94121715), Буужаа Нгийн Ж (РП96112509нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Х (РП16230401), 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Х (РП19262462) нарыг эх Н.Ж асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.Х, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Агөөс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар сарлагын тугалтай үнээ 2 толгой, хургатай хонь 2 толгой, ишигтэй ямаа 2 толгой, сувай эм ямаа 3 толгой, эм ямаа сувай зусаг 3 толгой, борлон 1 толгой, бүгд 19 тооны малыг нэхэмжлэгч Н.Ж, охин Ж.Х, А.Х нарын өмчлөлд, цагаан өнгөтэй, улсын дугааргүй, 1995 онд БНСУ үйлдвэрлэсэн, Бонго ЖИ-2 маркийн автомашин2012 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг хариуцагч Л.Агийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Л.Агөөс 560,000 (таван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд Амбультори карт Ж гэх бичвэртэй 12 хуудас бүхий дэвтрийг нэхэмжлэгч Н.Жд буцаан олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.Ад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Н.Жд тус тус даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,270 (нэг зуун тавин дөрвөн мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Жс улсын тэмдэгтийн хураамж 142,708 (нэг зуун дөчин хоёр мянга долоон зуун наймтөгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Л.Агөөс улсын тэмдэгтийн хураамж нийт 224,944 (хоёр зуун хорин дөрвөн мянга есэн зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Жд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л.Ад тус тус мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ