| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0031/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-05-22 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 25
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Б.Ц-, Б овогт Б- Э нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг эх Ө.Н, нагац эгч Ө.А нарын хяналтад, шүүгдэгч Б.Эыг эмээ Г.Ц, нагац ах Ц.Л нарын хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ц, Б.Э нар нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг тус тус сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, Б.Ц, Б.Э нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА