Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам

Улсын яллагч: Н.Цогням,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Уранчимэг

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М. *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001390067 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Цагаан цахир” гэх газарт улсын чанартай авто замын 49 дэх километрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Хайлүкс (Toyota Hilux) загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-д заасан “Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу осолдож, тус машины зорчигч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх  мэдүүлэг /хх-ийн 125-126/,

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...19 цагийн үед би Дөлгөөн нуураас суугаад дахиад нэг хүн авахаар болоод Яармаг руу яваад өөр машин байгаа гээд Хайлукс маркийн машинаар явахаар болсон. Тэгээд би ээжтэй орой 21 цаг өнгөрч байхад хотоос гарч байгаа талаар яриад хотоос гарсан... 8 цаг өнгөрч байхад Баянхонгор аймаг руу орж ирэхэд  бүх нийтээр тоггүй үе байсан  нөхөр рүүгээ залгатал  утас нь холбогдохгүй байхаар нь эгч рүүгээ залгатал хашаандаа очоорой гэхээр нь хашаанд хүргүүлсэн....Тухайн үед тэр машин сум явах гэж байсан. Би өөрөө Баянбулаг сум орох байсан. Тэгээд дүү маань ойрхон юм чинь очоод авчихна гэхээр нь тэр машинд суусан. Тэгээд би ахынхаа зоогийн газарт ойр зуурын юм хийж байгаад нөгөө эгч рүү залгахад утсаа авахгүй байж байгаад ярихад 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд намайг “” зоогийн газраас ирж авсан... 18 цаг хүртэл машинд нь сууж хүлээсэн... нөгөө хотоос ирдэг 2 охин ах, дүүгийнх нь нэг эмэгтэй суугаад оюутан хүүхэд аймагт үлдээд 19 цагийн үед аймгаас гарсан юм. Тэгээд гараад нэлээн явж байтал жолооч эгч урдаас нар шараад үүрэглэх шинжтэй байна, ******* өгөөд унуулна даа гэхээр нь намайг хэлж байгаа юм байна гэж бодтол тэр ах, дүүгийнх нь хүүхдийг мөн ******* гэдэг юм байна лээ. Тухайн үед тэр эгч жолоогоо бариад ******* гэх эмэгтэй урд, 2 настай хүүхдийг аваад суусан. Ард суудалд нь би 4 настай охин сууж явсан юм. Тэгээд тэр эгч 100 км/ цаг гаргаад нэлээн хурдтай яваад байсан. Тэр эгч явж байх хугацаандаа эхлээд нэг удаа үүрэглээд замаас гарсан. Хэсэг явж байгаад 2 дахь удаа үүрэглээд явтал яанаа гээд шууд шороо харагдсан. Гэтэл нэг мэдэхэд л онхолдсон. Би машин дотор амьсгалж чадахгүй машинаас гарч чадахгүй байсан. Тэгээд гаднаас 3 машины хаалгыг гаднаас онгойлгох гэж үзээд хаалга онгойлгоод намайг машинаас гаргасан. Тухайн үед замын хүмүүс байсан байна лээ. Би тухайн үед амьсгаа авч чадахгүй ярьж чадахгүй байсан. Би дохиогоор цээж илээд өгөөч гээд тэр хүмүүс намайг чичрээд байхад хувцсаар хучаад машиндаа оруулсан байсан. Би тухайн үедээ юм хэлж чадахгүй байсан. Замд явсан түргэний машин таараад надад тариа хийж өгсөн байсан. Тэр өдрөө шууд аймгийн эмнэлэгт ирснээс хойш юу ч санахгүй байгаа юм. Маргааш нь шууд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод 8 хоног хэвтэн эмчлүүлээд гараад гадуур эмрай хийлгээд эргээд аймагт ирээд тэрнээс хойш байнгын хэвтрийн дэглэмтэй байгаа....Тухайн үед дугуй хагарсан зүйл огт байхгүй. Жолооч өөрөө үүрэглэж яваад уг ослыг гаргасан... Би аймгаас гарахдаа хүртэл та унтаж чадсан уу гэхэд нүдний хар огт гараагүй гэж хэлж байсан. Аймгаас баруун тийш гараад 30 гаран км явсан байсан. Тэр эгч үүрэглээд шууд хажуу тийш нь дараад л онхолдсон. Тухайн үед замын урд руу гараад онхолдсон байсан. Тухайн осол бол 19 цагийн орчимд байсан... Би үнэхээр гомдолтой байна. Эрүүл мэнд, сэтгэл санаа, ажилгүй байгаа үеийн гээд маш их хохиролтой байна. Энэ хугацаанд тэр жолооч эгч нэг ч удаа яаж байна гэж асуугаагүй. Би цаашид ажлаа хийж чадаагүй цалин хөлс, тэтгэмж, эмчилгээтэй холбоотой бүх зардлыг баримтад үндэслэн нэхэмжилнэ... Уушигнаас болоод амьсгалж чадахгүй. Харалдаа үе нь уушгиндаа нөлөөлөөд байгаа гэж эмч хэлсэн. Хөдөлгөөнгүй үед бол гайгүй байгаад байгаа юм.. Ерөнхийдөө бол болчихсон байгаа. Би хэсэг хугацааны дараа бүрдүүлэн гаргаж өгөх боломжтой байна. М.******* нь цагаан сарын өмнө 2-3 хоногийн өмнө 8000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байгаа. Би одоо хэвтрийн дэглэм барьсан хэвээр байгаа. Би сайн бариагаар гэртээ эмчилгээ хийлгэсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 61-69, 72/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Хандсүрэнгийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 489,500 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би тухайн өдөр 15 цагийн үед сум руу явах гээд ******* эгчийн машинд суусан. Тэгээд Баянхонгор аймгийн төвөөс 15 цаг өнгөрөөж гараад 40 км орчим км яваад нарийн гүүр өнгөрч яваад замын хажуу руу унасан. Тэгээд жолооч ******* эгч түрүүлж буугаад бусад хүмүүс ар араасаа буусан. Би жолооч эгчийн араас буусан.... Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирээд би ганцаараа эмнэлгийн машинд суугаад эмнэлэг рүү явсан. Хойно сууж явсан эгчийг замын машинд суулгаад эмч нар хөдөлгөж болохгүй гэсэн болохоор тэр машинтай эмнэлэг рүү явсан. Хурдтай яваагүй...Явж байх үед машины дугуй хагарсан зүйл огт мэдэгдээгүй. Зүв зүгээр явж байгаад л гэнэт замын хажуу тал руу унасан .... Миний барагцаагаар 70 орчим км цагийн л хурдтай явсан байх... Замын урд хэсэг рүү унаад явж байсан зүгийн эсрэг тал буюу аймгийн зүг рүү хараад 4 дугуйн дээрээ харсан байдалтай зогссон байсан. Яг хэдэн удаа эргэж онхолдсоныг бол хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26  92-93/, 

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Тухайн машины жолооч нь эмэгтэй хүн байсан. Хажуу талд нь насанд хүрсэн нэг хүн, тэр хүний өвөр дээр мөн 1 жоохон хүүхэд сууж явсан... Тэр 2 хүүхдийг бол хотоос аваад явж байгаа гэж байсан. Тухайн зам дээр ямар нэгэн тоормозны мөр байгаагүй. Баруун тийшээ явж байгаад эсрэг урсгал руу дугуйрч ороод замын урд хэсэг рүү онхолдсон байдалтай байсан. Намайг баруун тийшээ гараад явахад яг өөдөөс нар тусаж байсан. Замаас бол 30 орчим метрийн зайтай зогсож байсан. Би бол бодохдоо тухайн жолоочийг нойрмоглосон байна гэж бодсон. Тухайн машины дугуйг буудсан гэхэд ямар нэгэн мөр гарах байсан байх, ямар нэгэн мөр байхгүй шууд замын урд хэсэг рүү орж онхолдсон байсан. Мөн машины дугуй буудсан гэх цоорхой янз бүрийн юм байгаагүй. Дугуйнуудыг онхолдох явцдаа замын хажууд цохигдож хагарсан байх гэж би өөрөө үзэж харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... манай ээж ******* нь Улаанбаатар хотоос Тоёота Хайлукс маркийн авто машин худалдаж аваад аймаг руу ирэх үед би ээжтэй хамт Улаанбаатар хотоос аймагт ирсэн юм. Би Улаанбаатар хотоос ээжийн машиныг унаад 2 хүн аваад 4 үүлээ аймагт ирсэн юм. Тэгээд аймагт өглөөгүүр ирээд тэр өдрөө ээж маань сум руу машинаа жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Дугуй нь бол харахад гайгүй арзгар дуу дугуйнууд байсан... Ээж сум явах замд баруун талд явж байхдаа дугуй хагарсан гэж байсан... Ээж маань тэгж их давхиад байдаггүй хүн байгаа юм... Аймагт ирсний дараа тэр Хандсүрэн гэх эмэгтэйг ачаагаа аваад буух юм уу аймагт үлдэх юм уу нэлээн орой гарч магадгүй” гэж хэлэхэд яахын хамт явна гэж хэлээд ачаагаа аваагүй буусан. Тухайн үед аймагт тоггүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай

1.2.гийн сээрний нугалмын хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлсөн эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...дүгнэлт /хх-ийн 37-38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1048 дугаартай

1.Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.гийн биед сээрний 5, 6 дугаар нугалмын хугарал, баруун өвдөг, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-101/,

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

2.Иргэн М.*******  нь 179191 жолооны үнэмлэхний дугаартай, үнэмлэхний хүчинтэй хугацаа 2027 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.

 3.Иргэн М.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 112-113/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / 1 хх-ийн 01-06/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 21/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 27-30/, хохирогч гийн эмчлүүлсэн талаарх баримтууд / 1 хх-ийн 105-109/, шүүгдэгч М.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа / 1 хх-ийн 128/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 1хх-ийн 129/, үл  хөдлөх  эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 хх-ийн 130/, дипозит дансны хуулга / 1 хх-ийн 132-136/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140/, хохирлын талаарх баримтууд / 1 хх-ийн 141-163/, жолоочийн лавлагаа / 1 хх-ийн 34/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Цагаан цахир” гэх газарт улсын чанартай авто замын 49 дэх километрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Хайлүкс (Toyota Hilux) загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-д заасан “Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу осолдож, тус машины зорчигч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг

Хохирогч гийн ...тэр эгч 100 км/ цаг гаргаад нэлээн хурдтай яваад байсан. Тэр эгч явж байх хугацаандаа эхлээд нэг удаа үүрэглээд замаас гарсан. Хэсэг явж байгаад 2 дахь удаа үүрэглээд явтал яанаа гээд шууд шороо харагдсан. Гэтэл нэг мэдэхэд л онхолдсо,...шууд аймгийн эмнэлэгт ирснээс хойш юу ч санахгүй байгаа юм. Маргааш нь шууд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод 8 хоног хэвтэн эмчлүүлээд гараад гадуур эмрай хийлгээд эргээд аймагт ирээд тэрнээс хойш байнгын хэвтрийн дэглэмтэй байгаа....Тухайн үед дугуй хагарсан зүйл огт байхгүй. Жолооч өөрөө үүрэглэж яваад уг ослыг гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-69, 72/,

Иргэний нэхэмжлэгч *******ын ..Хандсүрэнгийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 489,500 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

Гэрч *******ын ... 40 км орчим км яваад нарийн гүүр өнгөрч яваад замын хажуу руу унасан,... хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирээд хойно сууж явсан эгчийг замын машинд суулгаад эмч нар хөдөлгөж болохгүй гэсэн болохоор тэр машинтай эмнэлэг рүү явсан,...явж байх үед машины дугуй хагарсан зүйл огт мэдэгдээгүй. Зүв зүгээр явж байгаад л гэнэт замын хажуу тал руу унасан ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26  92-93/, 

Гэрч ийн... тухайн жолоочийг нойрмоглосон байна гэж бодсон,...машины дугуйг буудсан гэхэд ямар нэгэн мөр гарах байсан байх, ямар нэгэн мөр байхгүй шууд замын урд хэсэг рүү орж онхолдсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,

Гэрч ы ...аймагт өглөөгүүр ирээд тэр өдрөө ээж маань сум руу машинаа жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Дугуй нь бол харахад гайгүй арзгар дуу дугуйнууд байсан... Ээж сум явах замд баруун талд явж байхдаа дугуй хагарсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай....

1.2.гийн сээрний нугалмын хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...дүгнэлт /хх-ийн 37-38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1048 дугаартай....Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 99-101/,

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Иргэн М.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 112-113/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч  М.******* нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Цагаан цахир” гэх газарт улсын чанартай авто замын 49 дэх километрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Хайлүкс (Toyota Hilux) загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хажуу руу осолдож, зам тээврийн осол гарган тус машины зорчигч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт  тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох ба тухайн хэргийн хувьд шүүгдэгч зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас Б.Энэбишийн амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  М.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс М.*******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх төрлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

 Иймд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч М.******* нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

Шүүгдэгч М.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч М.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.******* , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч , түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 40930468 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч М.*******гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан эмчилгээ хийлгэсэн баримтыг дагуу нийт 18444733 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байна.

Харин хохирогч гээс ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн  Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн  эрхлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/ 01 дугаар тушаал, хавсралт,2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаар тушаал, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/30 дугаар тушаал, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар тушаал,  хавсралт, 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/09 дугаар тушаал,хавсралт, цэцэрлэгийн нягтлан бодогчийн гаргаж өгсөн цалингийн задаргаа зэргийг үндэслэж 2023 оны 08 дугаар сарын 15-наас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт  4006240 төгрөгийг, 

2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл 5673100 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл цалин 7241662 төгрөг, нийт 14,921,002 төгрөгийг шүүгдэгч М.*******гаас гаргуулж, хохирогч д олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 0627282 дугаар хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа, хэмжээг тогтоосон актад...2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ЭХМК-ийн суурин хурлаар даатгуулагч нь ердийн өвчний жагсаалтын 1-10-13-д заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоож.... шийдвэрлэсэн / 1-р хх-ийн 165-166/  бөгөөд хохирогч гийн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл цалин, тэтгэмжийн зөрүү болох 821,000 төгрөгийг сар бүр шүүгдэгч М.*******гаас гаргуулж,  хохирогч д олгохоор тогтоож шийдвэрлэв.

Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас түүний ээж гийн  2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин болох 4,865,533 төгрөгийг нэхэмжилсэн боловч нь 3 сарын буюу тухайн сарын цалинг бүтэн олгож байсан талаар  Баянхонгор аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 08 дугаар албан бичиг / 1-р хх-ийн 240-241/ хэрэгт авагдсан байх тул 4,865,533 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

мөн хохирогч нь 2020 оны 9 дүгээр сарын 22-нд Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд орон нутагт тасралтгүй ажилласан 3 жил тутамд олгодог тэтгэмж 5,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч сум , нийслэлийн зохих дүүргийн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хууль болон төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу  мөнгөн урамшуулал олгохоор  Засгийн газраас баталсан ба хохирогч нь тухайн албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил ажилласан талаар шүүхээр тогтоолгох шаардлагатай байх тул шүүх хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 489500 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба шүүгдэгч М.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд  нийт 489500 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Хохирогч нь  цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай.... тогтоол гаргасан бөгөөд .... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар хавсралтын...3.6-д ... шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/ ........гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг ...тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл..ээр хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.

Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүний биед учирсан гэмтэл үр дагавар сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргийг харгалзан  сэтгэцэд учирсан хор уршгийн Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын гуравдугаар зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээни буюу 8,580,000 төгрөгөөр тогтоож,  шүүгдэгч М.*******гаас 8,580,000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...шүүгдэгч  М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах... дүгнэлтийг,

Шүүгдэгч өмгөөлөгч Л.Батбаяраас.... шүүгдэгч Б.******* нь хохирогч д хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн боломжоороо хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах... дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус хуульчилжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, цаашид гаргах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /малчин, хувьд ноогдох хөрөнгөтэй  /, насны байдал буюу тэтгэвэрт байдаг, түүний хувийн байдлыг талаарх Баянхонгор аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 146-147/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******г торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.*******г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ************* *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.*******г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  шүүгдэгч М.*******гаас 14,921,002 төгрөгийг гаргуулж хохирогч д олгосугай.

6. Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар хохирогч гийн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл цалин, тэтгэмжийн зөрүү болох 821,000 төгрөгийг сар бүр шүүгдэгч М.*******гаас гаргуулж,  хохирогч д олгохоор тогтоосугай.

7. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас гийн ажилгүй байсан хугацааны цалин болох 4,865,533 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төрийн албанд тасралтгүй ажилласан тэтгэмж болох 5,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 8,580,000 төгрөгөөр тогтоосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч М.*******гаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 8,580,000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгосугай.

10.  Хохирогч нь  цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Ч.БАЙГАЛМАА