Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И ББСБ” ХК /Д.Баясгалан/

 

Хариуцагч: П.А

 

Хариуцагч: Б.Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: 25 382 422 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Т.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

Хариуцагч Б.Гд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн 00ловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Хариуцагч П.Аг шүүхэд албадан ирүүлэхээр шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/16638 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Цагдаагийн Ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газрын Олон нийтийн аюулгүй байдлын хангах албаны Эргүүл хамгаалалтын газар шүүгчийн захирамжийн дагуу П.Аг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхэд хариуцагч П.А нь шүүхэд мэдүүлсэн Баянгол дүүрэг, ................ хороо, .... дүгээр байр, .... тоотод хаягт түр хугацаагаар оршин суухгүй байгаа талаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн.     

 

Иймд хариуцагч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь хариуцагч П.А, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 25 382 422 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. П.А, Б.Г нар нь “И ББСБ” ХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр В00000000000 дугаартай “Зээлийн гэрээ”, F00000000000 дугаартай “Фидуцийн гэрээ”-г байгуулан, 22 500 000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.

 

1.2. Зээлийн барьцаанд 2011 онд үйлдвэрлэсэн, 00-00 У00 улсын дугаартай автомашиныг барьцаалуулсан. Барьцааны зүйл автомашин нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй 00ловч гэрээний үүргээ ноцтой зөрчиж төлөлт хийгээгүй. Зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй.

 

1.3. Иймд зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон, зээлийн гэрээг дангаар цуцалж, үндсэн зээл .... 253 978 төгрөг, зээлийн хүү 7 059 946 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 497 төгрөг, нийт 25 382 422 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Г хариу тайлбартаа: П.А нь автомашин худалдан авах зорилгоор “И ББСБ” ХК-иас зээл авахаар 00лсон. П.А нь зээлийн гэрээнд хамтран зээл авах хүн хэрэгтэй байна гээд намайг хамтран зээлийн гэрээнд гарын үсэг зурхыг надаас гуйсан. Би үүнээс гарах үр дагаврыг мэдэлгүй гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлээс би хувьдаа авч, зарцуулаагүй. Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй 00лгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч П.А шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

4. Нэхэмжлэгчээс “И ББСБ” ХК-ийн 000....6900 дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТЗ101/554 дугаартай, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон гэрчилгээний хавсралтын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн F00000000000 дугаартай, “Эд хөрөнгө эзэмшилд, өмчлөлд шилжүүлэх гэрээ” /фидуци/-ний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В00000000000 дугаартай, “Зээлийн гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээлийн дансны хуулга, зээл хүсэгчийн анкетын хуулбар, зээлийн хүсэлт, П.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, 00-00 У00 улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, Б.Гантулгын иргэний үнэмлэхийн болон гадаад паспортын хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, шаардах хуудасны хуулбар, П.Агийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлтийн хуулбар баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн.

 

5. Хариуцагч нар шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл .... 253 978 төгрөг, зээлийн хүү 7 059 946 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 497 төгрөг, нийт 25 382 422 төгрөг гаргуулах.

 

3. Хариуцагч Б.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: П.Агийн хүсэлтээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн төлбөрийг хувьдаа авч, зарцуулаагүй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “И ББСБ” ХК-ийн 000....6900 дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТЗ101/554 дугаартай, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 00лон гэрчилгээний хавсралтын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн F00000000000 дугаартай, “Эд хөрөнгө эзэмшилд, өмчлөлд шилжүүлэх гэрээ” /фидуци/-ний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В00000000000 дугаартай, “Зээлийн гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээлийн дансны хуулга, зээл хүсэгчийн анкетын хуулбар, зээлийн хүсэлт, П.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, 00-00 У00 улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, Б.Гантулгын иргэний үнэмлэхийн болон гадаад паспортын хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, шаардах хуудасны хуулбар, П.Агийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлтийн хуулбар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр В00000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Гэрээний 3-т зааснаар хариуцагч Б.Г, П.А нар автомашин худалдан авах зориулалтаар нэхэмжлэгчээс 22 500 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3.90 хувийн, 2.90 хувийн хөнгөлөлтэй зээлэх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 0.78 хувь байхаар тохиролцсон байна.

 

5. Хариуцагч Б.Г зээлийг хувьдаа аваагүй, ашиглаагүй гэх тайлбар маргааны зүйл 00лж байна. Харин зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч нар нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс 22 500 000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Улмаар талууд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр В00000000000 дугаартай зээлийн гэрээг байгуулж, хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ. Нөгөөтээгүүр, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. 

 

Зээлийн гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 4.... дүгээр зүйлийн 4.....1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн хуулийн 002 дугаар зүйлийн 002.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 

Зээлийн гэрээнд зээлдэгч нарыг төлөөлж хариуцагч П.Агаас гадна хариуцагч Б.Г гарын үсэг зурсан байх тул хариуцагч нарыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн мөнгө хөрөнгө 22 500 000 төгрөгийг гэрээний 3.1.8-д зааснаар автомашин борлуулагчийн дансанд шилжүүлсэн, улмаар 00-00 У00 улсын дугаартай автомашин улсын бүртгэлд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Иймд  нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу мөн хуулийн 4.... дүгээр зүйлийн 4.....1-д заасан зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч П.А нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн 00лон зээлийн хүүгийн төлбөрт нийт 8 784 110 төгрөг төлж, мөн өдрөөс гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь зээлийн дасны хуулгаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Аг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан нь хэрэгт авагдсан мэдэгдэх болон шаардах хуудсаар нотлогдож байхаас гадна хариуцагч П.А нь 2020 оны 7 дугаар сараас гэрээний үүргээ биелүүлээгүй талаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Гэвч хариуцагч П.А нь 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй. Нөгөөтээгүүр, дээрх зөрчлийг мөн зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх 00ломжгүй байна.

 

Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт .... 253 978 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд талууд гэрээний 3.1.3-т хүүгийн хэмжээг үндсэн зээлийн сарын 3.90 хувь, гэрээний 3.5-д сарын 2.90 хувийн хөнгөлөлтэй хэмжээгээр заасан байна. Уг заалтаас үзвэл гэрээнд хүүгийн хэмжээг 2 өөр хэмжээгээр тогтоосныг талууд хүүгийн хэмжээг сарын 3.90 хувь биш, харин сарын 2.90 хувиар тогтоосон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн хүүгийн хэмжээг сарын 2.90 хувиар тооцож, хариуцагчийн хүүгийн төлбөр төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 7 059 946 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгтэй харшлаагүй байна. Түүнчлэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй 00л хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрч 00лохгүй.

 

Хариуцагч П.А нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс үндсэн зээлийн 00лон хүүгийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг 00лон гэрээнд заасан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээ 68 497 төгрөг гэж тодорхойлсон нь мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.2-т заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

Иргэний хуулийн 002 дугаар зүйлийн 002.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул хариуцагч Б.Г зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор авч, хэрэглээгүй нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл 00лохгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 4.... дүгээр зүйлийн 4.....1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл .... 253 978 төгрөг, мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-д зааснаар зээлийн хүүгийн төлбөрт 7 059 946 төгрөг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хариуцлагад нэмэгдүүлсэн хүү 68 497 төгрөг, нийт 25 382 422 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 25 382 422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 284 863 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1.... дугаар зүйлд заасныг удирдлага 00лгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 4.... дүгээр зүйлийн 4.....1, 400 дугаар зүйлийн 400.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г, П.А нараас 25 382 422 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 284 863 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.БАЯСГАЛАН