Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/198

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

 Улсын яллагч: Н.Цогням

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214002260194  дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,******* овогт *******, регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А303 дугаар автозамын Баянхонгор сумаас 42 километрт эсрэг урсгалтай аспалтан замд өөрийн эхнэр *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэж, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн заалтыг тус тус зөрчиж, улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас Мустанг 5 загварын мотоциклийг жолоодон явсан жолооч Б. нас барсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / 1 хх-ийн 124/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Тухайн өдөр талийгаач маань намайг бензин аваад ир гээд явуулсан. Тэгээд аймаг орчхоод буцаад гэртээ иртэл талийгаач маань ч байгаагүй. Тэгээд мал явсан бол ирэх цаг нь болсон ч ирэхгүй байхаар нь хадмынхаа ах дүүс дээр очоод талийгаачийг ирэхгүй байна гэхэд “хүрээд ирэх л хүндээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар хайгаад аймгийн төв рүү асуулгасан. Сүүлд нь нас барсан талаар сонссон. Тухайн үед хань ижлээ алдчихаад оршуулгын зардалд оролцож чадаагүй. Тэгээд манай хадам эгч ******* оршуулгын зардал гаргасан гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Би тэр өдөр аймагт хоночхоод маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны  өглөө эрт аймгийн төвөөс замын унаагаар хөдөө гэртээ ирсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Би хажуу айлуудаас нөхрийгөө асуусан чинь ирээгүй гэж хэлсэн. Тэгсэн талийгаачийн хамаатан ******* утсаар залгаад талийгаачийг байхгүй дуусчихсан гэж хэлээд орилоод байхаар нь би үгүй байх гэж бодоод уйлж байгаад салгасан. Тэгсэн сүүлд нь хадам ах утсаар залгаад талийгаачийг ямар хувцас, хунартай, ямар мотоциклтой явсан  гэхээр нь саарал өнгийн дээлтэй, ногоон өнгийн мотоциклтой явсан гэж хэлээд салгасан. Тэгээд би хадам ахтай утсаар залгаад таныг аймаг явахад чинь би цуг явна шүү гэж хэлээд салгачхаад, хадам ахын хамтаар аймагт ирээд талийгаачийг нас барсанг мэдсэн... Унаж явсан мотоцикл нь өөрийнх нь тээврийн хэрэгсэл байсан. Улсын дугаар болон бичиг баримт байхгүй... Тэр үед манай нөхөр бид хоёр гэртээ хоёулхнаа байсан. Тэгээд тэр өдөр би аймгийн төв рүү яваад бензин авах гээд замын унаанд дайгдаж явсан, тэр үед би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байсан. Тэгээд аймгийн төвд хоноод маргааш нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эргээд замын унаанд дайгдаад гэртээ ирсэн чинь манай нөхөр гэртээ байхгүй байсан. Тэгээд манай хадмууд над руу залгаад энд осол гарсан гэнэ манай нөхрийг байхгүй болсон гэнэ гэж хэлсэн. Тэгж байтал удахгүй цагдаагаас залгаж хэлсэн. Би одоо зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, оршуулгын зардал 7,000,000 төгрөг, мотоциклийн үнэ 500,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40,125-126/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 ******* нь манай дүүгээс салсан байсан. Манайх оршуулгыг хийж бүх зардал гаргасан. Би *******т банкны зээлийн хүү гэж 500,000 төгрөг болон нэмээд 500,000 төгрөг өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Машины жолооч нь надад 5,000,000 төгрөг өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй . Би үүнээс 500,000 төгрөгийг Удаахцэцэгт өгсөн, 500,000 төгрөгийг нь талийгаачийн банкны зээлийн хүнд өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй ээ. Бусдыг нь талийгаачийн оршуулгын зардалд нь зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 129 /,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....Манай байгууллага төлөхгүй, яагаад гэхээр тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 6-аас дээш сар болсон мотоциклуудыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор актлагдсан байгаа, тэгээд зарагдсан. Мөн зарахаасаа өмнө нь эзэнд нь үнэ төлбөргүй өг эсэн шийдвэр гараад зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар явуулсан. Тэгээд эзэн нь ирж аваагүй мотоциклуудыг нэг ширхгийг нь 50,000 төгрөгөөр зарж борлуулах шийдвэр гарсан үүнд тэр мотоцикль зарагдсан. Хэрэв манай байгууллагаас мотоцикль нэхэмжилж байгаа бол манай байгууллага уг мотоциклийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулсны 6 сарын төлбөр 540,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэр мөнгөө төлөөд тэр мөнгөнөөсөө мотоциклийн үнийг суутгаад авч болно... гэх мэдүүлэг / хх-ийн 109-110/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..хар зам дээр миний машины өөдөөс нэг гэрэл гэнэт урсгал сөрөөд гарч ирсэн. Тэгээд би эхэн үедээ мотоцикл явж байна гэж бодоод өөрийн явж байсан замаас хажуу талын шороо хэсэг рүү гараад нөгөө нэг гэрлийг өнгөрөөд явчихлаа гэж бодсон чинь миний машины жолоочийн эсрэг талын хойд дугуй руу мөргөсөн. Тэгээд шороогоор явж байсан миний машины хамар эргэж хар зам руу ороод зогссон. Би эхэндээ тухайн нэг гэрлийг мотоцикл байна гэж бодсон юм... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан. Миний машины жолоочийн хажуу талын суудал дээр манай эгч , жолоочийн ард талын суудал дээр манай аав сууж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Хэргийн газарт үзлэг хийхэд асфальтан зам дээр мотоциклийн мөр гарсан цэгийг 1 гэсэн тоогоор, түүний цаад талд нь приус маркийн автомашины под карлон унасан байсан цэгийг машин, мотоцикл хоёр анх мөргөлдсөн гэж үзэж хэмжилт хийсэн. Хэргийн газарт үзлэг хийхэд асфальтан зам дээр машины под карлон унасан байсан, цаашаагаа мотоциклийн эд ангиуд савирч унасан байсан. Автомашин, мотоцикль хоёр анх мөргөлдсөн А цэг нь асфальтан замын зорчих хэсгийн зүгээс баруун чиглэлд явах хөдөлгөөнтэй эгнээ дээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Бор худаг гэдэг газар нь манай гэрээс 9-10 км орчим зайтай байдаг. Осол болсон газар нь манай гэрээс баруун зүгт 3-4 км орчим зайтай...гэх мэдүүлэг /хх-ийн 140-141/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №  37 дугаартай

1.Талийгаач Б.ийн цогцост хатуу хальсан доорх, их тархины зүүн, баруун чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх, бага тархины аалзан хальсан доорх, тархины ховдлын цус харвалт, олон хавирганы хугарал, нугалмын дотор салстын цус хуралт, зүүн зулай, чамархай, чихэнд шарх, зүүн зулайн, чамархай, хуйх, дух, чих, зүүн, баруун мөр, баруун тохойны цус хуралт, баруун хөмсөг, хүзүү, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3 Талийгаач нь хатуу хальсан доорх цусан хураа, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. 

4.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5 Цогцсын анхны үзлэгээр нас барсан хугацааг тогтооно...гэх дүгнэлт / 1хх-ийн 1180-184/,

Цагаан Шонхор Жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22/128 дугаартай  

1.Тоёота Приус-11 загварын улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна

2. Тоёота Ланд 80 маркийн улсын дугаартай автомашины жолооч г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Марк нь тодорхойгүй, улсын дугааргүй мотоциклийн жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) мөн дүрмийн 3.1.6. “Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна” мөн дүрмийн 3.4.в, “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 18.1 а. “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. ...Тоёота Приус-11 загварын улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарахад шалтгаалсан гэж үзэж байна.

5. Уг зам тээврийн осолд, зам замын байгууламж, тэдгээрийн бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна...гэх дүгнэлт /2 хх-ийн 33-35/,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 202323 дугаартай замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн  шинжээч нарын

1.Баянхонгор аймгийн ******* сумын 2-р багийн нутаг хатуу хучилттай нийтийн хэрэгцээний зам дээр автомашины хөдөлгөөнөөс үүдэн хүний амь хохирч эд материалын хохиролтой учирсан байх тул зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд "3.1.6. "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байна.

2.Зам тээврийн ослын бүдүүвч зургаас харахад осолд өртсөн мотоцикл анх мөргөгдсөн цэгээс 52 м зайд шидэгдсэн байна. Мотоциклд учирсан эвдрэлийн байдлыг харахад хажуугаас бус араас нь мөргөсөн болох нь тодорхой байна. Мөн зорчих хэсэг дээр гарсан дугуйн мөр хажуугаас мөргөөгүй болохыг харуулж байна. Жолооч ******* мотоциклийн жолооч гэнэт хөндлөнгөөс орж ирсэн гэж мэдүүлж байгаа боловч хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон дугуйн мөр, мотоциклийн эвдрэл, автомашины эвдрэл зэргээс дүгнэхэд мотоцикл чигээрээ явж байхад нь араас нь мөргөсөн гэж үзэж байна...

Жолооч *******ын мэдүүлгээр Тоёота приус-11 маркийн улсын дугаартай автомашин техникийн хувьд жолооны болон тоормосны удирдлага бүрэн бүтэн ажиллагаатай гэсэн байна. Гэтэл мотоцикл мөргөснөөс жолоочийн урд салхины шил хагарсан байтал зогсоох арга хэмжээ аваагүй 115,8 м замыг туулсан байх ба дахин Ландкруйзер 80 маркийн улсын дугаартай автомашинтай мөргөлдөөд цааш 91,5 м (82,5+9) зам туулсан байна. Ийм зам туулж байхад зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой. Иймээс жолооч *******ын ажиллах чадвар ямар байсныг тодорхойлох шаардлагатай. Файлаар ирүүлсэн материалд жолооч *******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан материал байхгүй байна...гэх дүгнэлт /2 хх-ийн 54-56/,

Дотоод хэргийн Их сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №202407  замын цагдаагийн тэнхимийн шинжээч нарын

...Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлийн 221400226 дугаартай хэргийн материал бүхий нийт 2 хавтастай материал, 1 dvd-тэй танилцаж, тавьсан асуултын дагуу дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

Хариулт №01 Хавтаст хэрэгт авагдсан материал, гэрчийн мэдүүлэг, цагдаагийн алба хаагчийн мэдүүлэг, осолд холбогдсон автомашины техникийн үзлэг зэргээс дүгнэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”, хэлнэ гэж заасан байдаг тул Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх А0303 дугаартай улсын чанартай авто зам дээр 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаартай автомашин, улсын дугааргүй мотоцикл хоёр хоорондоо мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна.

Хариулт №02 Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл. Шинжээч дүгнэлт гаргах, "17.2. Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан тул "Цагаан шонхрын жигүүр” НҮТБ-ын шинжээчийн гаргасан 22/128, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 202/333 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхийг тайлбарлах боломжгүй юм...

Тоёота Приус-11 маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг, (зураг 1, 2)

..Мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...

Зам тээврийн осол, хэрэг болсон Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх А0303 дугаартай улсын чанартай авто зам нь суурингийн гадна, асфальт хуурай гадаргуутай, хашлагагүй, хайсгүй, шулуун, эн хөвөөтэй, эсрэг урсгал тусгаарласан тасархай шугаман тэмдэглэлтэй, 2 эгнээ зорчдог, 7.15 метрийн өргөнтэй гэрэлтүүлэггүй, хавтаст хэрэгт авагдсан хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, цагдаагийн алба хаагчийн мэдүүлэг зэргээс зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна... дүгнэлт /2 хх-ийн 81-84/,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн “...шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 521,000 төгрөг болохыг тодорхойлов..”дүгнэлт /2 хх-ийн 99-101/,

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 047-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн

 1.Нэмэлтээр ирүүлсэн илгээх бичиг №92, химийн шинжилгээний хариу 6818 дугаартай бичиг баримт нь шинжилгээнд тэнцэнэ.

2.З.Б.ийн цусанд этилийн спиртийн агууламж 2.1%, ходоодонд 4.7% илэрсэн байна.

4.Согтолтын зэргийг зөвхөн цусанд байгаа этилийн спиртийн агууламжаар тогтоодог бөгөөд дээрх шинжилгээнд цусанд 2.1% спиртийн агууламжийн илрэл нь дунд зэргийн согтолтод хамаарна.

5.Дунд зэргийн согтолтын үед тухайн хүний сэтгэл санаа эрс тогтворгүй бүдгэрэх, үг яриа олшрох, нүүр цайх, харц гөлийх, хүүхэн хараа өргөсөх, сэтгэц, явдал нь алдагдаж ургал мэдрэлийн алдагдлын шинжүүд /шүлс гоожих, бөөлжих, их шээх шинжүүд/ илэрнэ...гэх дүгнэлт /2 хх-ийн 231-232/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №959 дугаартай шинжээчийн

1.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх асфальтан зэм дээр автомашин, мотоцикл хоёр мөргөлдсөн зам тээврийн осол гарч / нөхөр/ мотоциклийн жолооч Б.ийн амь нас хохирсон..." гэх гэмт хэргийн улмаас ******* нь Дасан зохицохын эмгэг. Түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Дээрх эмгэг нь түр зуурын шинжтэй бөгөөд одоо Дасан зохицохын эмгэг. Түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвалтай байна. Дээрх эмгэг нь тодорхой үе шатгүй эмгэг болно.

2. ******* нь Дасан зохицохын эмгэг. Түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг бөгөөд тодорхой үе шатгүй болно...гэх дүгнэлт /2 хх-ийн 04-05/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн №1182 дугаартай шинжээчийн

1.Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн гарсан дүгнэлт үндэслэлтэй эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.2-д “Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэсэн заалтын дагуу хариулах боломжгүй.

2. 2-5 дугаар асуултуудыг нийлүүлж хариулахад хэрэгт оролцогч нар нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...”; 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...” гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй.

3.Зам тээврийн осолд техникийн талаас шалтгаалсан гэх нотлох баримт тогтоогдохгүй байна. Замын нөхцөл байдал осолд нөлөөлөөгүй байна.

4.Үзлэг шинжилгээний явцад ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...гэх дүгнэлт /2 хх-ийн 45-48/,

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 202304 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 2214002260194 дугаартай хэргийн материалтай танилцахад тодорхойгүй дараах асуудлууд байна. Үүнд:

1.Зам тээврийн осолд холбогдсон автомашинууд оношилгоонд орсон эсэх тодорхойгүй байна. Мөн автомашины жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг ослын газар дээр шалгасан эсэх материал хэрэгт байхгүй байна. Автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох, ажилласан цаг буюу ажиллах чадварыг тодруулах,

2.Жолооч ******* зөрсөн автомашинууд гэрэл шилжүүлээгүй гэж хэлсэн байхад энэ талаар гаас тодруулаагүй гэх мэт тодорхойгүй асуудал их байна.

Тоуota prius загварын улсын дугаартай автомашины салхины шилэн дээр талийгаач Б.ийн үс, цус, хувцасны өөдөс, утас зэрэг зүйл байсан, урд буфер, капот дээр мотоциклийн эд ангиас учруулсан мөр байгаа эсэхийг анхаарах шаардлагатай Дээрх асуудлыг тогтоосны дараа дүгнэлт гаргах боломжтой...гэх дүгнэлт /1 хх-ийн 67-68/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 5/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1 хх-ийн 127-130/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 7-17, 119-122, 165-167/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 18-24/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 110-113/, иргэний үнэмлэхний лавлагаа / 2 хх-ийн 131/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / 2 хх-ийн 132/, шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа / 2 хх-ийн 135/, дипозит дансны хуулга / 2 хх-ийн 137-141/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /2 хх-ийн 142/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 143/, Б.ийн нас барсны бүртгэл / 2 хх-ийн 146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А303 дугаар автозамын Баянхонгор сумаас 42 километрт эсрэг урсгалтай аспалтан замд өөрийн эхнэр *******гийн  эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэж, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн заалтыг тус тус зөрчиж, улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас Мустанг 5 загварын мотоциклийг жолоодон явсан жолооч Б.ийг амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... Тухайн өдөр талийгаач маань намайг бензин аваад ир гээд явуулсан. Тэгээд аймаг орчхоод буцаад гэртээ иртэл талийгаач маань ч байгаагүй, ... хадам ах утсаар залгаад талийгаачийг ямар хувцас, хунартай, ямар мотоциклтой явсан  гэхээр нь саарал өнгийн дээлтэй, ногоон өнгийн мотоциклтой явсан гэж хэлээд салгасан,... хадам ахын хамтаар аймагт ирээд талийгаачийг нас барсанг мэдсэн... Унаж явсан мотоцикл нь өөрийнх нь тээврийн хэрэгсэл байсан. Улсын дугаар болон бичиг баримт байхгүй,...Би одоо зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, оршуулгын зардал 7,000,000 төгрөг, мотоциклийн үнэ 500,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40,125-126/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн ... ******* нь манай дүүгээс салсан байсан. Манайх оршуулгыг хийж бүх зардал гаргасан,... нь надад 5,000,000 төгрөг өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй . Би үүнээс 500,000 төгрөгийг Удаахцэцэгт өгсөн, 500,000 төгрөгийг нь талийгаачийн банкны зээлийн хүнд өгсөн, бусдыг нь талийгаачийн оршуулгын зардалд нь зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 129 /,

Иргэний нэхэмжлэгч ын .... тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 6-аас дээш сар болсон мотоциклуудыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор актлагдсан байгаа, ....эзэн нь ирж аваагүй мотоциклуудыг нэг ширхгийг нь 50,000 төгрөгөөр зарж борлуулах шийдвэр гарсан үүнд тэр мотоцикль зарагдсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 109-110/,

Гэрч гийн ...хар зам дээр миний машины өөдөөс нэг гэрэл гэнэт урсгал сөрөөд гарч ирсэн. Тэгээд би эхэн үедээ мотоцикл явж байна гэж бодоод өөрийн явж байсан замаас хажуу талын шороо хэсэг рүү гараад нөгөө нэг гэрлийг өнгөрөөд явчихлаа гэж бодсон чинь миний машины жолоочийн эсрэг талын хойд дугуй руу мөргөсөн. . Би эхэндээ тухайн нэг гэрлийг мотоцикл байна гэж бодсон юм......гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Гэрч гийн.... Хэргийн газарт үзлэг хийхэд асфальтан зам дээр машины под карлон унасан байсан, цаашаагаа мотоциклийн эд ангиуд савирч унасан байсан. Автомашин, мотоцикль хоёр анх мөргөлдсөн А цэг нь асфальтан замын зорчих хэсгийн зүгээс баруун чиглэлд явах хөдөлгөөнтэй эгнээ дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134/,

Гэрч ын ...осол болсон газар нь манай гэрээс баруун зүгт 3-4 км орчим зайтай...гэх мэдүүлэг /хх-ийн 140-141/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №  37 дугаартай....Талийгаач Б.ийн цогцост хатуу хальсан доорх, их тархины зүүн, баруун чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх, бага тархины аалзан хальсан доорх, тархины ховдлын цус харвалт, олон хавирганы хугарал, нугалмын дотор салстын цус хуралт, зүүн зулай, чамархай, чихэнд шарх, зүүн зулайн, чамархай, хуйх, дух, чих, зүүн, баруун мөр, баруун тохойны цус хуралт, баруун хөмсөг, хүзүү, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,.... Талийгаач нь хатуу хальсан доорх цусан хураа, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт / 1хх-ийн 1180-184/,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн “...шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 521,000 төгрөг болохыг тодорхойлов..”дүгнэлт /2 хх-ийн 99-101/,

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 047-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн.... Б.ийн цусанд этилийн спиртийн агууламж 2.1%, ходоодонд 4.7% илэрсэн байна,...согтолтын зэргийг зөвхөн цусанд байгаа этилийн спиртийн агууламжаар тогтоодог бөгөөд дээрх шинжилгээнд цусанд 2.1% спиртийн агууламжийн илрэл нь дунд зэргийн согтолтод хамаарна...гэх дүгнэлт /2 хх-ийн 231-232/,

Цагаан Шонхор Жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22/128 дугаартай..... Тоёота Приус-11 загварын улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна,...Тоёота Приус-11 загварын улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарахад шалтгаалсан гэж үзэж байна...гэх дүгнэлт /2 хх-ийн 33-35/,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 202323 дугаартай замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн  шинжээч нарын ...Жолооч ******* мотоциклийн жолооч гэнэт хөндлөнгөөс орж ирсэн гэж мэдүүлж байгаа боловч хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон дугуйн мөр, мотоциклийн эвдрэл, автомашины эвдрэл зэргээс дүгнэхэд мотоцикл чигээрээ явж байхад нь араас нь мөргөсөн гэж үзэж байна...гэх дүгнэлт /2 хх-ийн 54-56/,

Дотоод хэргийн Их сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №202407  замын цагдаагийн тэнхимийн шинжээч нарын ...Тоёота Приус-11 маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг, (зураг 1, 2) ..Мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /2 хх-ийн 81-84/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А303 дугаар автозамын Баянхонгор сумаас 42 километрт эсрэг урсгалтай аспалтан замд өөрийн эхнэр *******гийн  эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган, зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон үйл баримт  тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох ба тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас Б.ийн амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Уг гэмт хэрэг гарахад талийгаач Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.1 хувийн  дунд зэргийн согтолттой, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, Зам хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн нь нөлөөлсөн байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв

Хавтас хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох малчны зээлийн төлбөр 6000000 төгрөг, оршуулгын зардал  7000000 төгрөг, мотоциклийн үнэ 500000 төгрөг, нийт 13859000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн талаас 7000000 төгрөг болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 5000000 төгрөг, *******т 2000000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мотоциклийн үнэ 500000 төгрөг, Улаанбаатар хотод очиж дүгнэлт гаргуулсан зардал нотлох баримтаар 359000 төгрөг нийт 859000 төгрөгийг нэхэмжилснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т нөхөн төлж барагдуулсан талаарх холбогдох баримтыг гаргаж өгсөн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн... банкнаас 6000000 төгрөгийн зээл авч мал авсан, ...манай малыг талийгаачийн ах дүү нар ирээд авсан,...надад 200 толгой бог мал үлдсэн, миний малчны зээлийн мөнгөөр авсан малыг ******* авсан, би малчны зээлийн төлбөрийг  төлөөгүй банкнаас нэхэмжлэл байгаа тул 6000000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гөөс... би өөрийн 150 толгой малаа авсан,....ээс үзэхэд талийгаач Б., ******* нар нь 2021 оны 07 дугаар сард Баянхонгор аймаг дахь салбар Төрийн банкаас нийт  6500000 төгрөгийн малчны зээл авсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 575052 төгрөгийн төлөлт, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1226713 төгрөгийн төлөлт хийгдсэн байсан ба уг нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, иргэд хоорондын маргаан буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой нэхэмжлэл байх тул зээлийн гэрээний төлбөртэй холбоотой 6000000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч *******ийн зээлийн гэрээний төлбөртэй холбоотой 6000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь иргэд хоорондын маргаан буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор актлагдсан талийгаач Б.ийн мотоциклийг 50000 төгрөгөөр зарж борлуулсан ба шүүгдэгч ******* мотоциклийн үнэ 500000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т  төлж барагдуулсан тул иргэний нэхэмжлэгч аас 540000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох боломжгүй юм.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  *******ын тээврийн хэрэгсэл жолоод эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулах ....гэх дүгнэлтийг  

Шүүгдэгч  өмгөөлөгч Б.Бурмаагаас  ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...гэх дүгнэлтийг

Хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготовын... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой ... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...гэж, мөн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно...гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2...т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч  ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /малчин/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гаргахад талийгаач Б.ийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй,  *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү,.. ******* нь миний дүүгээс салж нийлээд байсан байж шүүгдэгчээс мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна....гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... хохирлоо барагдуулж авсан,..... би хадмууддаа гомдож байна., шүүгдэгч нэг ч удаа ирж уулзаагүйд маш их гомдож байна...гэх мэдүүлэг,  улсын яллагч , өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх,  албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг  мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

 Шүүгдэгч ******* нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний төлбөр 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний төлбөртэй холбоотой 6000000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

10. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Ч.БАЙГАЛМАА