| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/01849/И |
| Дугаар | 102/ШШ2022/00287 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Санхүүгийн түрээс /лизинг/, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Г
Хариуцагч: М.А
Нэхэмжлэлийн шаардлага: 40 348 000 төгрөг гаргуулах.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч М.Ад холбогдуулан хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болон зардал нийт 50 604 244 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд орон сууцны ашиглалтын зардалд 1 916 244 төгрөг, орон сууцны үнийг хямдруулсан зөрүү 8 220 000 төгрөг, нийт 10 134 244 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 М.Атай 2015 онд танилцаж, 2015 оны 7 сараас хамтран амьдарсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд охин А.Э 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. М.А 2016 оноос хойш гэр бүлийн гадуур харилцаатай болсон тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа.
Бид анхнаасаа өөрийн гэсэн байргүй байсан тул Баянгол дүүрэг, ............... хороо, ................. байр, 000 тоот хаягт байршилтай орон сууцыг түрээсэлсэн. Уг түрээсийн байранд миний бие 500 000 төгрөгөөр хивс, 150 000 төгрөгөөр хөшиг, 350 000 төгрөгөөр матраас, 60 000 төгрөгөөр хулдаас, 1 000 000 төгрөгөөр гал тогооны хэрэгсэл, 200 000 төгрөгөөр ванны өрөөний хэрэгсэл, нийт 2 260 000 төгрөгөөр эд зүйл авч тохижуулсан тул хариуцагчаас 2 260 000 төгрөг гаргуулах.
1.2 Дээрх түрээсийн орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 23 сар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг бөгөөд миний бие нийт 4 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. Иймд уг түрээсийн төлбөрт төлсөн 4 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.
1.3 Дээрх орон сууцны ашиглалтын зардалд миний бие 1 916 244 төгрөг төлсөн тул хариуцагчаас 1 916 244 төгрөг гаргуулах. Уг шаардлагаасаа татгалзаж байна.
1.4 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай орон сууцыг манай эгчийн “А” ХХК-ийн барьсан бөгөөд миний бие эгчээсээ гуйгаад орон сууцны үнээс 8 220 000 төгрөгийг хямдруулсан тул хариуцагчаас хямдруулсан зөрүү 8 220 000 төгрөг гаргуулах. Уг шаардлагаасаа татгалзаж байна.
1.5 Дээрх орон сууцны урьдчилгаа 4 880 000 төгрөгийг миний бие төлсөн тул уг 4 880 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.
1.6 Миний бие дээрх орон сууцанд 1 000 000 төгрөгөөр унтлагын ор, 2 200 000 төгрөгөөр 4 сандалтай ширээ, буйдан, ширээ, хувцасны шүүгээ, гал тогооны тавилгыг тус тус хийлгэсэн. Мөн 300 000 төгрөгөөр тоос сорогч, 98 000 төгрөгөөр индүү, 350 000 төгрөгөөр хөргөгч, 300 000 төгрөгөөр хөшиг, 150 000 төгрөгөөр толь, 150 000 төгрөгөөр гэрлийн бүрхүүл, 1 850 000 төгрөгөөр зурагт, 800 000 төгрөгөөр угаалгын машин, 350 000 төгрөгөөр богино долгионы шарах шүүгээ /печь/, 200 000 төгрөгөөр холигч /миксер/, 100 000 төгрөгөөр өрөөний халаагч /тень/, 202 000 төгрөгөөр будаа агшаагч, ус буцалгагч, плитк, нийт 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд уг 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.
1.7 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай орон сууц нь бидний хамтран өмчлөх хөрөнгө. Уг орон сууцыг зарвал 82 200 000 төгрөг болох бөгөөд үүний тал хувийг банкны зээлээр төлж дуусгасан. Харин үлдэх 42 000 000 төгрөгийн 50 хувь болох 21 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.
1.8 Хариуцагчид холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахад 8 000 төгрөгийн нотариатын зардал гарсан тул уг 8 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Б.Гтэй 2015 онд танилцсан. Бидний дундаас 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин А.Э төрсөн ба бид гэрлэлтээ батлуулаагүй хамтарч амьдарч байсан нь үнэн. Одоо тусдаа амьдарч байгаа.
2.1 Байр түрээслэн амьдрах хугацаанд тухайн байрны тохижилтод 2 260 000 төгрөгөөр эд зүйл худалдан авсан тухайд нэхэмжлэгч нь .... 000 төгрөгөөр плитк худалдан авсан. Үлдэх эд зүйлийн хувьд би өөрийн автомашиныг худалдаж мөнгийг нь нэхэмжлэгчид өгсөн байсан. Тэрээр уг мөнгөөр тухайн эд зүйлсийг худалдаж авсан. Иймд 2 260 000 төгрөгийн шаардлагаас .... 000 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх 2 185 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
2.2 Орон сууц түрээсэлсэн төлбөр 4 200 000 төгрөгийн хувьд бид харилцан боломжтой нь түрээсийн төлбөрийг төлдөг байсан. Дан ганц нэхэмжлэгч төлдөг байгаагүй. Би ч гэсэн төлдөг байсан. Иймд уг төлбөрийг нэхэмжлэгч нь буцаан надаас шаардаж байгааг зөвшөөрөхгүй.
2.3 Миний бие 2018 онд ипотекийн зээлээр Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц худалдан авсан ба би зээлийг төлж байгаа. Урьдчилгаа төлбөрөөс 4 880 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн нь үнэн тул мөнгийг төлөхийг зөвшөөрч байна.
2.4 Дээрх орон сууцанд бид хамт амьдарч байх үед худалдан авсан эд зүйлсийн үнэ 8 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгчээс ор хийлгэхэд 650 000 төгрөг, мөн тоос сорогч худалдан авахад тал үнэ 150 000 төгрөг, 00 өрөөний шкаф авахад 300 000 төгрөг, хөргөгч худалдан авахад 260 000 төгрөг, босоо толь худалдан авахад 90 000 төгрөг, абажур худалдан авахад 150 000 төгрөг, хөшиг худалдан авахад 350 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөгийн зардал гарсан. Өөрөөр хэлбэл, дээрх эд зүйлсийг худалдан авахад миний мөнгө бас орсон тул үлдэх 6 050 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
2.5 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай орон сууц нь нэхэмжлэгчид хамааралгүй тул нэхэмжлэгчид ногдох хэсэг гэх 21 000 000 төгрөг нь үндэслэлгүй. Иймд үүнийг зөвшөөрөхгүй.
2.6 Нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 8 000 төгрөг төлсөн ба үүнийг хариуцагч хариуцах үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс “С” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, “А” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар тодорхойлолт, Монголын Нотариатчдын танхимын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөний тасалбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгч Б.Гийн Хаан банк дахь 5863029170 дугаар дансны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “А” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай, мөн БГД-00000000 Т000 тоот орон сууцны Төрийн банканд ашиглалтын төлбөр төлсөн талаарх баримт, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Үндсэн үйлчилгээний гэрээ, хосолсон төлбөрт үйлчилгээний гэрээ, суурилуулалтын нэхэмжлэх хуудас, орон сууц болон эд зүйлсийн фото зураг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас М.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банк дахь М.Агийн 0000000000 дугаар дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 1 699 900 төгрөгийн баримт, баталгаат засварын хуудас, тооцооны хуудас, ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Хаан банкны 2017 оны ............... сарын 20-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөнгө бэлэглэлийн гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ0000000000 дугаартай ипотекийн гэрээ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Голомт банкнаас Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот орон сууцны гэрчилгээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн батлан даалтын гэрээ, 2017 оны ............... сарын 24-ний өдрийн 17-2/2-58 дугаартай барилга орон сууц захиалах гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Төрийн банкнаас Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот орон сууцны 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын зардал төлсөн талаарх баримтуудыг шүүх бүрдүүлсэн.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот орон сууц болон эд зүйлсийн үнэлгээг шинжээчээр үнэлүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлээс 6 905 000 төгрөгийг хангаж, 33 443 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 1 916 244 төгрөг гаргуулах, 8 220 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд Баянгол дүүрэг, ............... хороо, ................. байр, 000 тоот хаягт байршилтай орон сууцыг түрээсэлсэн түрээсийн төлбөрт төлсөн 4 200 000 төгрөг,
2.2 Дээрх орон сууцанд амьдрах хугацаанд худалдан авсан эд зүйлсийн үнэ 2 260 000 төгрөг,
2.3 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай орон сууцыг худалдан авахад зориулж өөрийн зүгээс төлсөн 4 880 000 төгрөг,
2.4 Дээрх орон сууцанд худалдан авсан эд зүйлсийн үнэ 8 000 000 төгрөг,
2.5 Дээрх орон сууцнаас өөрт ногдох хэсэг 21 000 000 төгрөг,
2.6 Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд 8 000 төгрөг, нийт 40 348 000 төгрөг гаргуулах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1 Нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байх хугацаанд Баянгол дүүрэг, ............... хороо, ................. байр, 000 тоот хаягт байршилтай орон сууцны түрээсийн төлбөрийг бид хэн аль нь боломжоороо төлдөг байсан тул түүний түрээсийн төлбөрт төлсөн гэх 4 200 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
3.2 Дээрх орон сууцанд амьдрах хугацаанд 150 000 төгрөгөөр цахилгаан зуух худалдан авсан бөгөөд үүний .... 000 төгрөгийг нэхэмжлэгч, үлдэх .... 000 төгрөгийг би төлсөн. Үлдэх эд зүйлсийг миний мөнгөөр худалдан авсан тул 2 185 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
3.3 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч нь 4 880 000 төгрөгийг төлсөн тул уг шаардлагыг зөвшөөрнө.
3.4 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай орон сууцанд амьдрах хугацаанд нэхэмжлэгч нь нийт 1 950 000 төгрөгийн эд зүйл худалдан авсан. Үлдэх эд зүйлсийг миний мөнгөөр худалдан авсан тул 6 050 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
3.5 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот орон сууцыг би банкнаас зээл авч худалдан авсан бөгөөд уг зээлийг би төлж байгаа. Уг орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсэг байхгүй тул 21 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
3.6 Нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нотариатын зардлыг хариуцагч төлөх үндэслэлгүй тул 8 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “С” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, “А” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар тодорхойлолт, Монголын Нотариатчдын танхимын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөний тасалбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгч Б.Гийн Хаан банк дахь 5863029170 дугаар дансны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “А” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай, мөн БГД-00000000 Т000 тоот орон сууцны Төрийн банканд ашиглалтын төлбөр төлсөн талаарх баримт, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Үндсэн үйлчилгээний гэрээ, хосолсон төлбөрт үйлчилгээний гэрээ, суурилуулалтын нэхэмжлэх хуудас, орон сууц болон эд зүйлсийн фото зураг, хариуцагчаас М.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банк дахь М.Агийн 0000000000 дугаар дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 1 699 900 төгрөгийн баримт, баталгаат засварын хуудас, тооцооны хуудас, ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Хаан банкны 2017 оны ............... сарын 20-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөнгө бэлэглэлийн гэрээ, Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот орон сууцны гэрчилгээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн батлан даалтын гэрээ, 2017 оны ............... сарын 24-ний өдрийн 17-2/2-58 дугаартай барилга орон сууц захиалах гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Төрийн банкнаас Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот орон сууцны 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын зардал төлсөн талаарх баримт, шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ0000000000 дугаартай ипотекийн гэрээ нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2015 оны ............... сараас 2021 оны 01 дүгээр сарыг хүртэл хамтын амьдралтай байсан нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигч энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл, хамтын амьдралтай байсан нь бие даасан шаардлага болж чадахгүй, харин 40 348 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, талуудын хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон эд хөрөнгөөс тэдэнд ногдох хэсэг болон эд хөрөнгийн үнэ, мөн бусад зардал гаргуулах нь маргааны зүйл болж байна.
5.1 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай, орон сууц худалдан авахад нэхэмжлэгчээ төлсөн 4 880 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч болон “А” ХХК нарын хооронд байгуулсан гэх 2017 оны ............... сарын 24-ний өдрийн 17-2/2-58 дугаартай “Барилга орон сууц захиалах гэрээ”-ний дагуу Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол, /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай орон сууц нь улсын бүртгэлд хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байна. Тухайн орон сууцыг бий болгоход нэхэмжлэгч 4 880 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох бөгөөд мөн зүйлийн 108.8-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь уг орон сууцыг 4 880 000 төгрөгийн хэмжээнд хэсгээр өмчилсөн байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагчаас 4 880 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
5.2 Баянгол дүүрэг, ................. хороо, ............... хороолол /00000/, Жалханц хутагт ......................... гудамж, ..... дугаар байр, .... тоот хаягт байршилтай, орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсэг 21 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн этгээд нэг эд хөрөнгийг дундаа хэсгээр болон хамтран өмчилж болох бөгөөд энэ нь хуульд болон гэрээний үндсэн дээр бий болдог. Маргааны зүйл болох дээрх орон сууц нь гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд бий болсон байна. Харин уг орон сууцыг нэхэмжлэгч нь гэрээний болон хуульд зааснаар дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, хамтын амьдралтай байснаараа хэн нэгнийхээ хөрөнгийг хамтран болон хэсгээр өмчлөх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар тухайн орон сууцнаас өөрт ногдох хэсэг гэх 21 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
5.3 Хамтын амьдралтай байх хугацаанд худалдан авсан эд зүйлийн үнэ 8 000 000 төгрөг, 2 260 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд 1 000 000 төгрөгөөр унтлагын өрөөний ор, 2 200 000 төгрөгөөр 4 сандалтай ширээ, буйдан, ширээ, хувцасны шүүгээ, гал тогооны тавилга тус тус хийлгэсэн, 300 000 төгрөгөөр тоос сорогч, 98 000 төгрөгөөр индүү, 350 000 төгрөгөөр хөргөгч, 300 000 төгрөгөөр хөшиг, 150 000 төгрөгөөр толь, 150 000 төгрөгөөр гэрлийн бүрхүүл, 1 850 000 төгрөгөөр зурагт, 800 000 төгрөгөөр угаалгын машин, 350 000 төгрөгөөр богино долгионы цахилгаан зуух /печь/, 200 000 төгрөгөөр холигч /миксер/, 100 000 төгрөгөөр өрөөний халаагуур /тень/, 202 000 төгрөгөөр будаа агшаагч, ус буцалгагч, плитк, нийт 8 000 000 төгрөгөөр худалдан авсан тул уг эд зүйлсийн, мөн 500 000 төгрөгөөр хивс, 150 000 төгрөгөөр хөшиг, 350 000 төгрөгөөр матраас, 60 000 төгрөгөөр хулдаас, 1 000 000 төгрөгөөр хулдаас, 200 000 төгрөгөөр 00 өрөөний хэрэгсэл, нийт 2 260 000 төгрөгөөр худалдан авсан тул уг эд зүйлсийн үнийг тус тус тодорхойлсон.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох бөгөөд мөн зүйлийн 108.8-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь худалдан авсан эд зүйлсийг шаардаагүй бөгөөд харин уг эд зүйлсийн үнийг шаардсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран амьдрах хугацаанд дээрх эд зүйлсийг өөрийн зардлаар худалдан авч, тухайн эд зүйлс нь тэдний дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө болох нь баримтаар тогтоогдсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн эд зүйлсийг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр худалдан авсан нь баримтаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгч нь түүнийг үнийг буцаан шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх эд зүйлсийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.
Хэдийн нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх боловч хариуцагч нь 8 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас ор худалдан авахад 650 000 төгрөг, тоос сорогч худалдан авахад 150 000 төгрөг, хувцасны шүүгээ хийлгэхэд 300 000 төгрөг, хөргөгч худалдан авахад 260 000 төгрөг, толь худалдан авахад 90 000 төгрөг, гэрлийн бүрхүүл худалдан авахад 150 000 төгрөг, хөшиг худалдан авахад 350 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсныг, мөн 4 200 000 төгрөг гаргуулах шаардлагаас плитк .... 000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсныг тус тус хүлээн зөвшөөрч байна. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч нь эд зүйлсийн үнэ 1 950 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
5.4 Түрээсийн төлбөрт төлсөн 4 200 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сараас Баянгол дүүрэг, ............... хороо, ................. байр, 000 тоот хаягт байршилтай орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн 4 200 000 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон.
Талууд хамтын амьдралтай байх хугацаандаа Баянгол дүүрэг, ............... хороо, ................. байр, 000 тоот хаягт байршилтай орон сууцыг түрээсэлж байсан үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 300 000 төгрөг, 2017 оны ............... сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны ............... сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны ............... сарын 19-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 17-ний өдөр 300 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн 5863029170 дугаартай дансны хуулгаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 2................. зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.
Аливаа үүрэг гэрээ болон хуулийн дагуу, зөрчлийн улмаас үүсдэг. Хамтын амьдралтай байх хугацаанд гарсан орон сууц хөлслөх /түрээсийн/ зардлыг хариуцагч төлөхөөр талууд харилцан тохиролцсон, эсхүл зөрчлийн улмаас хариуцагчид үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Талууд тухайн үед хамтын амьдрах зорилгоор нэхэмжлэгч нь өөрөө сайн дураараа дээрх зардлыг бий болгосон байх тул уг зардлыг хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хэлцлийн болон зөрчлийн улмаас түрээсийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчээс түрээсийн зардал гарсанд хариуцагчийг буруутгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 2................. зүйлийн 229.1-д зааснаар 4 200 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
5.5 Нотариатын зардалд 8 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулсан зардал гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулахад 8 000 төгрөгийн зардал гарсанд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Учир нь, аливаа этгээд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана. Ийнхүү хандахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах бөгөөд уг нэхэмжлэл нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байхаас гадна өөрийн зүгээс шүүхэд гарган өгч байгаа баримт нь мөн хуулийн 4............... зүйлийн 44.2-т заасан шаардлагад нийцэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлсний зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцох боломжгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардалд 8 000 төгрөг шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаа нийт 6 905 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 443 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчид холбогдох орон сууцны ашиглалтын зардал 1 916 244 төгрөг гаргуулах, орон сууцын үнийн зөрүү 8 220 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа хариуцагч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч 50 604 244 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 410 971 төгрөг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 905 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосноос гадна нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзсан. Иймд нэхэмжлэлийг хангасан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 125 430 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 1................. зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 2................. зүйлийн 229.1-д заасныг баримтлан хариуцагч М.Агаас 6 905 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 443 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч М.Ад холбогдох орон сууцны ашиглалтын зардал 1 916 244 төгрөг гаргуулах, орон сууцын үнийн зөрүү 8 220 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Гтатгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ............... зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 971 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН