Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1017

 

  

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч С.Батгэрэл (томилолтоор),

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2308 03568 0905 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ******* дугаар сарын ********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******* тоотод оршин суух,

урьд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор хорих ял,

Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жил 1 сар 25 хоногийн хорих ял,

Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 412 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 6 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жил хорих ял шийтгүүлж байсан, ***********,***********,*************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч ******** надад 2 удаа зодуулсан гэж мэдүүлсэн байна. Уранчимэг өөрөө 3 хоног алга болж ирэхдээ согтуу байсан. Тэгээд бид хоёр хоорондоо гудамжинд зодолдсон. *******гэрт зодсон зүйл байхгүй. Тухайн үед уураа барьж чадаагүйдээ харамсаж байна...” гэв. 

 

Эрүүгийн 2308 03568 0905 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 24-27 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), яллагдагч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал), “...манай дүүг архичин залуу зодоод байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ****** дугаар гудамж ****** тоотод ********** маргалдаж, нүүр, гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь доод уруул, баруун сарвуунд шарх, зүүн, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ********* “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ****** ************ тоот гэртээ 5 настай хүү ******** хамт байж байтал ******** согтуу манай гэрт орж ирсэн. Согтуу орж ирээд чи над дээр ирэхгүй яагаад зугтаад байгаа юм гээд миний үснээс зулгааж доош нь дараад нүүр лүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Гэтэл миний амнаас цус гараад хүүхэд айгаад уйлтал ********* гэрээс гараад зугтсан. Мөн 5 хоногийн өмнө ********** гэх хүний хашаанд хамт архи ууж байгаад гэр лүүгээ орох гэтэл намайг түлхэж унагаад миний дээрээс 2-3 удаа дэвсэж зодсон. Миний доод уруул язарч цоорсон. Мөн баруун гуяны дотор болон зүүн гуяны гадна талд хөхөрч няцарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-27 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай “...******** биед доод уруул, баруун сарвуунд шарх, зүүн, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

яллагдагч ********* “...Би ******** гадуур 3-4 хоног хайгаад олоогүй ба хүмүүсээс сургийг нь сонсоход машинтай хүмүүстэй архи уугаад явж байсан гэсэн. ...Миний уур хүрээд ********** түлхэн унагааж, нүүр хэсэгт нь 2 удаа өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

“...манай дүүг архичин залуу зодоод байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ********* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ********* түүний нүүр, гуя хэсэгт өшиглөсөн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ********** дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй, “гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан” мэдүүлэг гаргасан (хавтаст хэргийн 26 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч өөрийн эрүүл мэндийн хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэх эсэх нь тодорхойгүй, баримт ирүүлж хохирол нэхэмжлээгүй нь түүний гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй бөгөөд цаашид баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч ******** нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ******** нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний орлогыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, давтамж зэргийг харгалзан түүнд торгох ялыг сонгон оногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын төрөл, хэмжээний дотор 250 (хоёр зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ********* цагдан хоригдсон 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 242 цагаар тогтоож, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч суллах нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************,**********,************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 250 (хоёр зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацагааг 242 (хоёр зуун дөчин хоёр) цагаар тогтоосугай.

 

5. Хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, даруй сулласугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ