| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0016/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/202 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 21.14.2., |
| Улсын яллагч | Б.Байгаль,М.Оюунбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч М.Төгсбаяр
Улсын яллагч: М.Оюунбат, Б.Байгаль
Нарийн бичгийн дарга:Б.Ариунболд
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь “” ХХК-ны хуулийн зөвлөх ажилтай *******аас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...Баянхонгор аймгийн ******* сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэх бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд иргэн *******д хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэн, хэргийн оролцогчоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо,
Баянхонгор аймгийн ******* сумын Цагдаагийн хэсгийн байрны албан өрөөнд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч*******ын иргэн *******ас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд биечлэн оролцсон атлаа, иргэн , ын нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор, , ын ашиг сонирхлын үүднээс,
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна”, 2 дахь хэсэгт “Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана” гэсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтална. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих”-ыг хориглоно гэсэн заалтыг,
Хуульчийн мэргэжлийн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах”, 2 дахь хэсэгт “Шударга ёсыг баримтлах”, 6 дахь хэсэгт “Бодитой, ухаалаг байх”,
Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зарчмыг баримтална”, Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хууль дээдлэх шударга ёсыг баримтлах”, 1 дэх хэсгийн 1.5-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаална” гэснийг тус тус зөрчиж,
2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хууль зүйн үйлчилгээ туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэх үедээ Баянхонгор аймгийн ******* сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" ХХК-ны хуулийн зөвлөх ажилтай *******аас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...Баянхонгор аймгийн ******* сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн..." гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч******* нь иргэн *******ас гэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд биечлэн байлцаж иргэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тус хэрэгт холбогдуулан гэрчээр өгсөн мэдүүлэгтэй уншиж танилцсан,
Дээрх буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн иргэн гэрчээр өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэгт өөрчлөлт оруулж буюу “...Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 50 минутын үед ажилчдадаа үүрэг чиглэл өгч ажилд нь гаргасан. Би хүдэртэй чулууг ганцаараа гаргах шийдвэр гаргаад бэлдсэн харин ажилчид хог хаягдал гэж бодоод дээш нь гаргасан. Тухайн үед банкны өр нэхэгдээд цалин хүрэхгүй аргагүй эрхэнд бэлдсэн...” зэрэг байдлаар өмнөх мэдүүлэгт дурдсан иргэн , ын хамтран үйлдэн үйлдлийг хасуулж мэдүүлгийн тэмдэглэлд тусгуулсан,
2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлгийг өгсөн атлаа мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр өгсөн мэтээр тэмдэглэлд тусгуулж гарын үсэг зуруулсан,
Мөн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *******ас аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч******* нь гэрчээр мэдүүлэг авах үед хамт оролцсон боловч өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө гэж чиглүүлж “...Би хуулийн талаар ойлгож мэднэ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” гэж тэмдэглэлд тусгуулан өмгөөлөгчгүйгээр өгсөн мэтээр мэдүүлэг өгүүлж “...Баянхонгор аймгийн ******* сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэмт хэрэгт хамтран оролцсон , нарыг хэргээс хасуулж бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Яллагдагч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 141-142/
Гэрч мөрдөн байфаалтанд өгсөн:
Би 2015 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн ******* сумын нутагт байрлах уул уурхайн “Наранмандал” ХХК-д уурхайчнаар ажилд орсон. 2022 оны 4 дүгээр сарын 30-нд Далд уурхайгаас шар саванд хийж бэлтгэсэн савтай алттай чулуу хийж уурхайн талбайгаас гаргаад тэр үйлдэл маань 2022 оны 5 дугаар сарын 03-нд сумын хэсгийн төлөөлөгч д баригдсан өдрөө түүнд чулуугаа гаргаж өгч хураалгачхаад яваад өгсөн. Дараа нь 2022 оны 5 дугаар сарын 06-нд өмгөөлөгчөөр *******г аваад түүнд болсон зүйлийн талаар ярьсан. Тэгтэл өмгөөлөгч хураалгасан чулуу чинь хаана байгаа гэхээр нь “Наранмандал” ХХК-ийн уурхай дээр байгаа гэдгээ хэлтэл өмгөөлөгч ******* тийм юм байхгүй наадах чинь цагдаагийн газар камертай, лацтай байх ёстой хэсгийн төлөөлөгч тай очиж уулзана хэргийн чинь материалтай танилцана гээд ******* сумын хэсгийн байр орсон. Тэгсэн надаас ганц нэг юм асуугаад гарын үсэг зуруулаад байсан. Тэгээд байж байтал Наранмандал уурхайн хуулийн зөвлөх ирээд чулууг хаана байгааг хэлсэн. Би “Наранмандал”-ын хуулийн зөвлөх жолооч бид дөрөв “Наранмандал”-ын уурхай руу яваад нөгөө чулуугаа аваад аймгийн төвийн цагдаа дээр ирсэн. Тэгэхэд авах хүн байхгүй байна гээд буцаад ******* сум руу аваачиж хэсгийн байранд нь хийхээр болоод тэнд очиж аваачиж хийсэн би буцаад аймаг орсон. Тухайн үед мэдүүлэг өгсөн өмгөөлөгч ******* хамт байсан орж гараад байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгчөөс тэмдэглэл танилцуулсан санагдаж байна. Мөн өмгөөлөгч *******гийн зүгээс гэрчийн эрх үүргийг тайлбарлаж өгсөн, юмнууд дээр гарын үсэг зурсан. Өмгөөлөгч *******гийн зүгээс ганц нэг зүйл дээр тэгсэн юм биш үү ингэсэн юм биш үү гэж хэлж ярьж байсан би буруу зөв ярих гээд байсан. Надаас асуусан тэгэхэд нь би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж хариулсан, өмгөөлөгч *******гийн зүгээс өмгөөлөгчгүй мэдүүлэг өгчих гэж хэлсэн би мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан. Намайг мэдүүлэг өгч байхад өмгөөлөгч ******* орж гараад байгаад байсан. Тухайн хэргийг би ганцаараа үйлдсэн 2022 онд шүүхээр ороод 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авсан байгаа. Би өмгөөлөгчид өмгөөллийн хөлс гэж 2000000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх эдүүлэг/хх-ийн 100-101/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тухайн хүдрийн хулгайн хэрэг 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 22 цаг 30 минутаас 22 цаг 50 минутын хооронд хулгай гарсан байсныг 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутад камерын бичлэг болон бусад баримтаар мэдэж цагдаагийн байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө дуудлага мэдээлэл өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр санагдаж байна ******* сумын хэсгийн байрны гадаа машинтай ирээд зогсоод буутал урдаас сайн байна уу би ******* өмгөөлөгч байна гэж мэндлээд хэсгийн төлөөлөгч ын өрөө руу хамт орсон. ******* тэр хоёр байнга хамт явж байсан мэдүүлэгт нь хамт оролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/,
2022 оны 5 дугар сарын 03-ны өдрийн гэрчээр өгсөн:"...Би хуулийн талаар ойлгож мэднэ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 50 минутын үед ажилчдадаа үүрэг чиглэл өгч ажилд нь гаргасан. Би хүдэртэй чулууг ганцаараа гаргах шийдвэр гаргаад бэлдсэн харин ажилчид хог хаягдал гэж бодоод дээш нь гаргасан. Тухайн үед банкны өр нэхэгдээд цалин хүрэхгүй аргагүй эрхэнд бэлдсэн. Тухайн үед уурхайн гүнээс хүнд, хөнгөн янз бүрийн зөндөө хог хаягдал гардаг учир тэр хүмүүс мэдэх боломжгүй байсан. Би тухайн хүмүүст хэлээгүй хог хаягдал гэж бодсон байх. Би тухайн хүдэртэй чулууг гаргаж чадаагүй уурхайн удирдах даргад баригдсан...” гэх мэдүүлэг /ххэргийн 54-55 /,
2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагчаар өгсөн:
"...Би яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна, би одоо мэдүүлэг өгөхгүй, дараа ******* өмгөөлөгчөө байлцуулаад мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 /,
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн:
“...Би эрх үүргийг уншиж танилцсан, ямар нэгэн санал хүсэлт алга. Би ******* өмгөөлөгчийг сонгон авсан байгаа. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,
2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн*******ын гэрчээр өгсөн:
"...Би 2022 оны 5 дугаар сарын 03-аас хойш 2-3 хоногийн дараа байж магадгүй г дуудаж ******* сумын цагдаагийн хэсгийн өрөөнд мэдүүлэг авсан санагдаж байна. Тэр өдөр зөвхөн гээс мэдүүлэг авсан би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн өдөр, нар бас ирсэн байсан өмгөөлөгч нь ******* гэх хүн хүртэл сумын цагдаагийн хэсэгт ирээд энэ хүмүүс хууль зүйн туслалцаа авна гэсэн гээд надтай уулзсан.. гэх мэдүүлэг/хх-ийн 65-66 /,
2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ын гэрчээр өгсөн:
"...Өмгөөлөгч ******* өмнө нь бид нарт “та нар явахдаа аа мөнгөтэй үлдээгээрэй, наадах чинь сэтгэл санаа нь хэцүү дээрээс нь хэргээ шийдүүлэхэд ийш тийш явах зардал гээд мөнгө төгрөг гарна, адилхан бүгд л нэр холбогдон хүмүүс нэгэндээ тус дэмтэй байгаарай, таг алга болчихвоо" гэж хэлэхээр нь дэм болгож үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-71/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 хх-ийн 02-03/, Баянхонгор аймгийн Баян-овоо сумын цагдаагийн хэсгийн албан өрөөний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 05-08, 35-37/ нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 21-31/, Баянхонгор аймгийн Баян-овоо сумын цагдаагийн хэсгийн NVR төхөөрөмжид үзлэг хйисэн тэмдэглэл / хх-ийн 32-33/, эд мөриын баримтаар тооцох тогтоол / хх-ийн 34-35, 97-98/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 38-51/, эрүүгийн 2214000000185 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 52-53/, гэрч *******, нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 62-63/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн № 2022/ШЦТ/199 шийтгэх тогтоол / хх-ийн 91-94/, прокурорын зөвшөөрлөөр хуулбарлан авсан бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 94-96/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд / хх-ийн 153-158/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар ... шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан бол” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т... энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно..., 2-д ... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...гэж, 3-т энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй...гэж тус тус хуульчилсан.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгоно.
Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах тухай ойлголт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд заасан хуульчийн хоригловол зохих үйлдэл, эс үйлдэхүй, хязгаарлалтыг зөрчсөн байхыг шаардаж байна.
Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлүүдийг хийснийг хамааруулах бөгөөд шүүгдэгч *******г Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна”, 2 дахь хэсэгт “Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана” гэсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтална. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, мөн түүний үйлдлийн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байранд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч******* нь иргэн *******ас гэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон үйл баримт нотлогдож байгаа хэдий ч түүнийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн гэрчээр өгсөн мэдүүлэгт өөрчлөлт оруулж иргэн , нарын хамтран үйлдсэн үйлдлийг хасуулж мэдүүлгийн тэмдэглэлд тусгуулсан, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлгийг өгсөн атлаа мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр өгсөн мэтээр тэмдэглэлд тусгуулж гарын үсэг зуруулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/199 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэж бөгөөд уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Тухайн өдөр буюу хэрэг гаргасан өдөр үйлдсэн үйлдэлтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг өөрчлөлт оруулан гэх боловч хавтас хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн , нараас мэдүүлэг авсан талаар холбогдох мэдүүлэг, түүнчлэн ямар нотлох баримтыг үндэслэж үйлдэлд иргэн , нар хамтран оролцсон талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу иргэн , нарыг шүүхээс гэм буруутай тооцсон талаархи шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй болно.
Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эрх бүхий субъект болох мөрдөгч*******ын “” ХХК-ны хуулийн зөвлөх ажилтай *******аас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд холбогдуулан иргэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэтээр мэдүүлгийн тэмдэглэлд тусгаж гарын үсэг зуруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1, 3, 16 дугаар зүйлийн 2, 25.1 дүгээр зүйл, 28.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн үйлдлийг өмгөөлөгч *******г бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Шүүгдэгч ******* нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажилладаг тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд тэрээр уг субъектэд хамаарахгүй юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “... энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн хуульчид Мэргэжлийн хариуцлагын хороо дор дурсан хариуцлага хүлээлгэнэ.” гэж,
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 20.5 дугаар зүйлийн 1-д ... Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд Хуульчийн эрх зүйн хариуцлагын хороо энэ дүрмийг зөрчсөн эсэх маргааныг Зөвлөлийн баталсан маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ... гэж, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д... өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаанд энэ хуулийн 41.6.5-д заасан Ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар Ёс зүйн хороо, Мэргэжлийн хариуцлагын хорооноос дүгнэлт гарсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч *******г 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч*******ын иргэн *******ас гэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд биечлэн байлцаж иргэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тус хэрэгт холбогдуулан гэрчээр өгсөн мэдүүлэгтэй уншиж танилцсан,
2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн иргэн гэрчээр өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэгт өөрчлөлт оруулж буюу “...Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 50 минутын үед ажилчдадаа үүрэг чиглэл өгч ажилд нь гаргасан. Би хүдэртэй чулууг ганцаараа гаргах шийдвэр гаргаад бэлдсэн харин ажилчид хог хаягдал гэж бодоод дээш нь гаргасан. Тухайн үед банкны өр нэхэгдээд цалин хүрэхгүй аргагүй эрхэнд бэлдсэн.” зэрэг байдлаар өмнөх мэдүүлэгт дурдсан иргэн , нарын хамтран үйлдсэн үйлдлийг хасуулж мэдүүлгийн тэмдэглэлд тусгуулсан,
2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлгийг өгсөн атлаа мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр өгсөн мэтээр тэмдэглэлд тусгуулж гарын үсэг зуруулсан,
Мөн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч*******ыг *******ас гэрчээр мэдүүлэг авах үед хамт оролцсон боловч өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө гэж чиглүүлж “...Би хуулийн талаар ойлгож мэднэ, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” гэж тэмдэглэлд тусгуулан өмгөөлөгчгүйгээр өгсөн мэтээр мэдүүлэг өгүүлж “...Баянхонгор аймгийн ******* сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны уурхайд ажилладаг хүмүүс алттай хүдэр хулгай хийсэн...” гэмт хэрэгт хамтран оролцсон , нарыг хэргээс хасуулж бусдад давуу байдал бий болгож хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэг нь өмгөөлөгчийн хувьд өмгөөлөгчийн хууль зүйн баталгаа нь ямар хүрээ хязгаарт үйлчлэх, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, ёс зүйн зөрчил, гэмт хэрэг гэх эдгээр ойлголтуудын хэмжээ, хязгаар, хүрээг тодорхойлохгүй тохиолдолд аль хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг гэмт хэрэг, зөрчил, мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэх мэтээр дүгнэх, эрх зүйн харилцан адилгүй нөхцөл байдлыг дүгнэх шаардлагатай буюу тухайн харилцааг зохицуулах талаар тогтоосон дүрэм зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай.
Хэрэгт цугларч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, оролцогч*******, , , ******* нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэлээ.
Монгол уулсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2.1,2.2,2.5,2.6, 36.9 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, оролцогч*******, , , ******* нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ