Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00121

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч А.Түвшинжаргал нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн А.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 201722000185 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хөххамарт овогт Алтаншандын Түвшинжаргал, 1986 оны 4 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сансар хороолол Цэргийн хотхонд оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн ХН86040212 дугаартай

Шүүгдэгч А.Түвшинжаргал нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Ганчандмань дэлгүүрийн гаднаас 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэн А.Жүгдэрнамжилын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч А.Түвшинжаргал нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Ганчандмань дэлгүүрийн гаднаас 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэн А.Жүгдэрнамжилын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч А.Жүгдэрнамжилын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд зах орж хурга угжих сүү авах гэж орж ирсэн юм. Тэгээд би мотоциклио Чандмань дэлгүүрийн үүдэн дээр тавиад зах ороод 20 орчим минут болоод гараад ирсэн чинь миний Даюун маркийн мотоцикль байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн газар ирж тэмдэглүүлсэн.... Би алдсан мотоциклоо авсандаа их баярлаж байна... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч Д.Лхагвадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр цас орж байсан юм. Миний санахад 15-16 цагийн үед байх Түвшинжаргал буюу Жангаа 2 улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирсэн. Тэгээд та 2 энэ мотоциклийг гудамжныхаа үзүүрт таньдаг дэлгүүр байвал барьцаанд тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь ах нь яаж дэлгүүрт тавьдаг юм. Өөрсдөө тавь гэж хэлсэн чинь манай найз Жангаагийн төрсөн өдөр нь болж байгаа юм. Манай найзын мотоцикль байгаа юм. Бид 2 жаахан жаахан юм ууж, хоол унд хийж идэх гэсэн юм гээд яриад байж байтал манай хүргэн дүү Ганхуяг манай гэрт такситай ирсэн юм. Тэгэхээр нь би алхаад очсон. Манай гэр 10-р хорооны хамгийн арын гудамжны үзүүрийн хаалга болохоор Ганхуягийн ирэх нь харагдаж байсан. Тэгтэл Ганхуяг надад ямааны сам авч ирж өгөөд би жоохон ноолуур тушааж ойр зуурынхаа юмыг авлаа гэж байсан. Тэгэхээр нь би ахдаа 30.000 төгрөг зээлчих энэ 2 мотоциклио барьцаанд тавиад 7 хоногийн дараа авна гээд байна гэж хэлээд 30.000 төгрөг авсан. Тэгээд Ганхуягт ахын дүү энэ мотоциклийг нь унаад явчих гэж хэлээд мотоциклийг нь өгч явуулсан юм. Тэгээд Давааням, А.Түвшинжаргал хоёр 30.000 төгрөгөө аваад дэлгүүр орно гэж хэлээд явсан. Өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй .... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Гэрч Ц.Ганхуягийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын эхээр байхаа сайн санахгүй байна. Би ямаагаа самнаад хөдөөнөөс аймгийн төв орж ирээд Лхагвадорж ахынд ирсэн юм. Тэгтэл Лхагвадорж надад энэ 2 залуу мотоциклио 30.000 төгрөгөөр барьцаанд авчих гээд байна чамд 30.000 төгрөг байна уу гэхээр нь би 30.000 төгрөг гаргаж өгөөд мотоциклийг нь аваад явсан юм. Тэгтэл 4-5 хоногийн дараа Лхагвадорж ах над руу залгаад нөгөө мотоцикль чинь хулгайн мотоцикль гэнэ аваад ороод ир гэсэн. Тэгэхээр нь би мотоциклийг нөгөө барьцаанд тавьсан нэг залууд нь өгсөн. Бас цагдаа нар цуг явсан гэх мэдүүлэг

Гэрч З.Даваанямын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын Устын амны Улаан даваа гэх газарт хөдөө байх гэрээсээ 10-аад хоногийн өмнө аймгийн төвд орж ирсэн юм. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед Анхаагийн гэрт Баска, Муна бид 4 3 шил архи уусан байсан. Тэгээд Тоорой ахынд очиж мөнгө авах гээд явж байгаад 10-р хороонд Босо дэлгүүрийн урд Жангаа буюу Түмэнжаргал, нэг танихгүй залуутай мотоцикль уначихсан явж байсан. Тэгээд намайг энэ мотоциклийг 50.000 төгрөгөөр барьцаанд тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид 3 хамт Тоорой гэж 10-р хороонд гутал хийдэг ахын гэрт гурвуулаа хамт очсон юм. Тэгээд Тоорой ахтай уулзсан чинь ахад нь мөнгө байхгүй би дүүдээ хэлээд өгье гэж хэлээд хүргэн дүүгээсээ 30.000 төгрөг авч өгөөд мотоциклийг нь дүү нь унаад явсан. Тэгээд бид 3 урагшаа уруудаж яваад 3 шил 0.5 литр монгол стандарт гэж архи аваад хойд тал дээр гарч хувааж уусан юм. Тэгээд би салаад Лхагвадорж ахынд 19-20 цагийн үед ирж хоносон. Гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 7-р тал/,

Камерийн бичлэг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-р тал/

Шүүгдэгч А.Түвшинжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 09 цагийн үед 10-р хороонд Анхаа ахынхаас Муна, Бааска, Анхаа ах бид 4 гараад Мандал ахынд очоод 2 нохой аваад зах орсон. Тэгээд нохойгоо зараад 3 шил 0.75 литр архи аваад түүхий эдийн тэнд уугаад Муна, Бааска 2 ажлаа хийнэ гээд явсан. Анх ах нэг мэдсэн яваад өгсөн байсан. Тэгээд би зах руу ороод Мандал, Б.Энхбат, 13-р хорооны жижиг Заяа ах нартай таараад 5 шил архи уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь Тоорой буюу Лхагвадорж ахынд ирчихсэн мотоциклио барьцаанд 30.000 төгрөгөөр өгч байсан. Тэгээд мөнгөө аваад Давааням 2 урагшаа яваад Монгол стандартын 0.75 литрийн 3 шил архи аваад Анхаа ахын гэрт очоод Анхаа ах Давааням бид 3 уусан тэгээд тасарчихсан байсан. Би улаан хүрэн өнгийн Даюун маркийн мотоциклийг захын Ганчандмань дэлгүүрийн урдаас авсан гэж цагдаа хэлсэн. Тэгээд камерийн бичлэг үзүүлсэн чинь би ганцаараа түрээд явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч А.Түвшинжаргал нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29, 39-45-р тал/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялтай байх хугацаа дууссан байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000185 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: