| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0196/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Н.Цогням
Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314002080175 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч М. нь үргэлжилсэн үйлдлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон хугацаанд тарвага агнаж, худалдан борлуулж, ашиг олох зорилготойгоор 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Улсын тусгай хамгаалалттай газарт орсон Баянхонгор аймгийн ******* сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг Хангайн нурууны өмнөд хэсгийн ******* гэх хөндийгөөс Монгол-тарвага 50 ширхэг, огдой 1 ширхгийг өөрийн ТОЗ-8 загварын калибр галт зэвсгийг хэрэглэн, хууль бусаар агнаж, Монгол Улсын Экологи-эдийн засагт 20,504,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар агнасан 50 Монгол-тарвага, 1 огдой зэргийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах өөрийн төрсөн дүү ын гэрт хадгалсан,
-Улмаар хууль бусаар агнасан 50 Монгол-тарвага, 1 огдойг хадгалсан дээрх газраас 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 10 километр газар хүртэл өөрийн төрсөн дүү *******гийн ******* улсын дугаартай саарал өнгийн Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн,
-Мөн дээрх газар, хугацаанд хууль бусаар агнасан 50 Монгол-тарвага, 1 огдой зэргийг 51 тарвага мэтээр нэг ширхгийг 50.000 төгрөгөөр иргэн эд худалдан борлуулахаар тохиролцон, 2.550.000 төгрөгийг өөрийн эхнэр *******гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд шилжүүлэн авч, худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уншиж бичиж чадна Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 1991 онд 8 дугаар анги төгсөж бичиг үсэг мэддэг болсон. Би мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө...гэх мэдүүлэг/хх-ийн 181-182/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Баянхонгор аймгийн ******* сумаас 50 тооны тарвага тээвэрлэж байхад нь илрүүлсэн байсан. Баянхонгор аймгийн ******* сумын Хайрхан 1 дүгээр баг, Мандал 5 дугаар баг, Баяннуур 4 дүгээр багууд байх тодорхой нэр бүхий газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газарт ордог миний хувьд тус газруудыг цээжээр мэдэхгүй байна харин газрын зураг болон улсын тусгай хамгаалалтад авсан УИХ-тогтоолыг гаргаж өгч болно. Тус газрын зураг, УИХ-ын тогтоол дээр дэлгэрэнгүй нэг бүрчлэн бичигдсэн байгаа... Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолоор шинэчлэгдэж 1 тарваганы үнийг 410.000 төгрөгөөр тооцдог болсон энэ нь тарваганы хүйс, нас хамаагүй болгосон. Монгол улсын аль ч нутаг дэвсгэрээс тарвага агнаж алсан бол 1 тарваганы экологи засгийн үнэлгээ нь 2 дахин үржиж төлүүлэхээр хуульчилсан байгаа. Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан байдаг. 51 тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ нь 41,820,000 төгрөг болно...гэх мэдүүлэг, /хх-ийн 64/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний дугаар луу гэсэн дугаараас залгаад тарваганы ороомог байна уу гэж надаас асуухаар нь байхгүй гэж хэлтэл нь та тарваганы мах авах уу гэхээр нь ямар үнэтэй гэсэн чинь 50.000 төгрөг байгаа байх тарвага байгаа хүнд таны дугаарыг өгий тань руу залгах байх гэж хэлсэн. Тэгээд тай ярьж дуусаад 5 минут орчмын дараа миний дугаар луу гэх дугаараас нэг эрэгтэй хүн залгаад та мах авах юм уу гэхээр нь үнэ нь хэд вэ гэсэн чинь 50.000 төгрөг , хэдэн мах байгаа вэ гэсэн чинь 50 гаран юм байгаа байх гэхээр нь би авъя гэж зөвшөөрсөн. Тэгээд би танд эхнэр болох гэсэн нэртэй данс явуулъя энэ данс руу мөнгийг хийгээрэй гэж яриад тасалсан. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 15-16 цагийн хооронд ******* гэх гэх дугаараасаа залгаад та мөнгөө миний өгсөн данс руу хийгээрэй та хэзээ наашаа /******* сум руу/ гарах гэж байна гэхээр нь би мөнгө бэлнээр аваад очих уу гэсэн чинь данс руу хийчих гэсэн. Би *******той хаана уулзах талаар ярьтал ******* сумаас гарлаа сүлжээгүй болон та Баян-Овоо сумын арагшаа явдаг цахилгааны шогийн мод дагаад яваарай гэсэн. Тэгээд би машингүй болохоор танил найз эмэгтэй болох улсын дугаартай саарал өнгөтэй королла гэх машинаар яваад тус машинд 50.000 төгрөгөөр бензин хийж өгөөд аймгаас гарахаас өмнө Дунд зах дотор байрлах ХААН банкны АТМ-рүү ороод өөрт бэлэн байсан 2.550.000 төгрөгийг өөрийн хүн болох Төрмөнхийн гэх данс руу хийгээд *******ын өгсөн дугаарын гэх нэртэй данс руу төгрөгийг явуулсан утга дээр би өөрийн утасны дугаар болох гэх дугаарыг тавьж шилжүүлсэн. ******* руу залгаад явуулсан данс руу чинь орсон байна та наашаа гарч байна гэхээр нь би гарч байна гэтэл тэр би одоо гарлаа гэсэн гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байтал ******* над руу залгаад би Баян-Овоо ороод ирлээ 2-лаа замдаа машиныхаа гэрлээр дохиод яваарай гэж хэлсэн. Тэгээд би Баян-Овоо сумаас хойд зүг рүү цахилгааны шонгийн мод дагаж явж байгаад зогсоод хүлээж байтал миний утас руу ******* залгаад би ирчихлээ гээд машиныхаа гэрлээ дохиорой гэхээр гэрлээ дохисон. Тэгээд миний урдаас машины гэрэл дохиод байхаар нь яваад очиход саарал өнгийн дугаартай жижиг машин байсан. Тэгээд *******, эхнэр гэх эмэгтэй хүн хамт бууж ирээд ******* нь машиныхаа араас тарваганууд тоолж миний сууж ирсэн машины ард хийж өгсөн. Тус тарвагануудыг тоолж хийхэд 51 ширхэг тарвага байсан. Тус тарваганууд наалдаж хөлдсөн байсан ба би *******оос авсан тарвагануудаа ачаад аймаг руу орж байтал баруун талын петривос колокын цаана энгийн хар өнгийн машинаас цагдаа бууж ирээд намайг зогсоосон. Тэгээд тус машинаас аймгийн Байгаль орчны 2 байцаагч бууж ирээд 2002 улсын дугаартай машин дээр мэдээлэл ирсэн та багажаа шалгуул гэж хэлээд би шалгуулаад миний авч явсан тарвагануудыг машинаас буулгаж тоолоод буцааж ачаад аймгийн Байгаль орчны агуулах руу бүгдийн буулгаж тоолж хүлээлгэж өгсөн,...Байгаль орчны байцаагч гэх залгаад та хүрээд ир таны хураалгасан тарвагануудыг устгалд оруулна гэж хэлээд яваад очтол Зооноз өвчин судлалын газрын фургонд миний авч явсан тарваганууд бүгдийн ачиж байсан. Тэгээд миний хураалгасан тарвагануудыг Зоонозын устгалын зориулалтын нүх рүү тоо ёсоор хийж устгасан би тэр үед хамт тоолж өгсөн. Тэгээд надаас Байгаль орчны улсын байцаагч надаас мэдүүлэг авахдаа хаанаас авсан талаар асуухаар нь би болсон асуудлынхаа талаар бүгдийн үнэн зөвөөр хэлсэн. Миний учир шалтгааны улмаас дээрх данс руу тарваганы мөнгө шилжүүлсэн. Би ыг хаанаас агнасан талаар мэдэхгүй байна... оос тарвага авахад 51 ширхэг байсан. Мөн Зооноз өвчин судлалын төв дээр устгах үед тоолоход 51 ширхэг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэх дугаараас гэгч гэх дугаар луу залгаад тарваганы ороомог байна уу асуусан чинь надад байхгүй харин чамд их хэмжээгээр тарвага олдох уу гэхээр нь мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр над руу өөрөө залгаад тарвага олоод өгөөч гээд байхаар нь хүнээс асууж өгий гээд хадам ах болох ******* руу залгаж тарвага олдох уу тарвага авах хүн байна гэж хэлсэн чинь ******* ах дугаарыг нь өгчих гэхээр нь би ийн дугаарыг өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй байж байтал 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үеэр ******* ах залгаад эд зарсан тарвага Байгаль орчинд баригдсан байна гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- ийн 69/
Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...оос тарвага агнасан газрыг нь асуусан чинь бид хоёрыг дагуулаад өөрөө зам зааж очсон. Тэрнээс өөрөөр ыг дарамталсан, тарвага агнасан газрыг зааж өгсөн зүйл огт болоогүй. Надад тус газруудаас тарвага агнасан талаар огт хэлээгүй. Харин надад гэрийнхээ ойролцоогоор хаа нэг тарваганд явдаг ихэвчлэн Хайрханы ар тарвага ихтэй болохоор Хайрханы ар руу явдаг гэж хэлсэн. Тэгээд ******* сумын байгаль хамгаалагч нараас ын нутаглаж байгаад Сүмбэр 2 дугаар багийн Барчингийн өвөр гэх газар нь хэр их тарвагатай вэ тарвага байдаг юм уу гэхэд Байгаль хамгаалагч нар наагуур чинь тарвага байхгүй хаа нэг ганц нэг харагдаад байдаг их биш гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-80/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр над руу нь өөрийнхөө гэх дугаараас миний утас руу 17-18 цагийн үед залгаад танд 50.000 төгрөгөөр бензин хийгээд 50.000 төгрөг тусад нь өгийн 2-лаа ойрхон юманд яваад ирье хүнээс авах юм байгаа гэхээр нь би зөвшөөрсөн. Би ийг гэрийн гадаа нь очиж аваад аймгийн баруун талын петровис колонкоос 50,000 төгрөгөөр бензин авсан тооцоог хийгээд Баян-Овоо сумын хойноос хүнээс юм аваад ирье гэсэн. Тэгээд бид 2 Баян-Овоо сумын төвөөс хойш явсан шонгийн мод дагаад явж байтал миний явж байсан талын баруун гар талд нэг машин гэрлээрээ дохисон тухайн үед харанхуй болсон байсан. Тэгээд машинаас буугаад тус машинтай хүмүүстэй уулзаж байгаад над дээр ирээд ар талын багажийн хаалга онгойлгочих гэхээр нь би онгойлгож өгөөд машин дотроо утсаараа фейсбүүк ухаад сууж байсан, харин нь тус машинтай хүмүүстэй нийлээд миний машины ард 20 орчим минутын хугацаанд юм ачаад байсан. Тэгээд нь машинд орж ирж суухаар нь би чи нийлээн хүнд жинтэй юм ачив гэсэн чинь харин тэглээ гэж хэлсэн. Тэгээд бид 2 шууд аймаг руу явж байтал Баян-Овоо сумаас аймгийн төвийн засмал руу ороод баруун талын петровис колонк өнгөрөөд явж байтал хар өнгийн машин дотроос цагдаагийн дохиур гарч ирээд зогс гэсэн дохио өгөхөөр нь баруун тал руугаа зогссон тэгсэн чинь цагдаа болон байгаль орчны албан хаагчид бууж ирээд машиныхаа арт талыг онгойлго гэхээр нь би онгойлгосон чинь миний машины араас ачсан байсан шуудаатай юмнуудыг үзээд та тарвага ачсан байна гэхээр нь би надтай хамт явж хүний юм байгаа юм намайг гуйхаар нь машинаараа явж өгч өгсөн юм. Тарвага ачсан гэдгийн мэдээгүй гэж хэлсэн тэгээд байгаль орчны газраас хүн ирнэ иртэл нь байж бай гэхээр нь би гэртээ бага насны хүүхэд үлдээсэн байсан болохоор машинаа эд үлдээгээд гэр лүүгээ явсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 81-83/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Байгаль орчны газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллага руу холбогдож 50 тооны тарвага хураасан юм. Танай байгууллагаас энэ тарвагануудыг ирж аваад устгах хэрэгтэй байна гэхээр нь манай байгууллагаас жолооч , ариутгагч нар очоод манай байгууллагын устгалын цэг дээр авчирсан. Тухайн үед тус тарвагануудыг тоолж үзэхэд 50 ширхэг тарвага байсан, харин 1 ширхэг жижиг тарваганаас өөр төрлийн амьтан байсан. Устгалыг явуулах үед миний болон байгаль орчны газрын мэргэжилтэн бас дахин нэг хүн байсан. Тэгээд жолооч ариутгагч манай байгууллагын жижүүр Батсүрэн гэх хүмүүс байсан. Тэгээд тарвага устгасан актыг миний бие бичсэн ба тухайн үед актан дээр 50 ширхэг тарвага гэж бичигдсэн 1 нь тарваганаас өөр амьтан байхаар нь бичээгүй. Тарвага устгасан актыг үйлдээд устгалд оролцсон хүмүүсээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус тарваганы эзэн нь гэх хүн устгахад хамт байсан. Тухайн үед устгасан 50 ширхэг тарваганы актыг байгаль орчны мэргэжилтэн д өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 85/,
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. Тус хэргийг манай Байгаль орчны газрын улсын байцаагч , ахлах мэргэжилтэн, Цагдаагийн газрын экологи байцаагч нар нь 50 тооны тарвага тээвэрлэж аймаг руу орох гэж байхад илрүүлсэн юм. Тус хураасан 50 тарвагануудыг аймгийн Зооноз өвчин судлалын төв рүү шилжүүлж устгуулсан тус тарвагануудыг устгахад нь манай байгууллагаас миний болон манай байгууллагын мэргэжилтэн бид 2 оролцсон. Тус 50 тооны тарвагагыг Зооноз өвчин судлалын төвийн зориулалтын нүхэнд устгасан. Тарвагануудыг устгасан актыг Зооноз өвчин судлалын төвийн ажилтан Буянжаргал бичсэн. Уг 50 тооны тарваган дунд тарваганаас өөр төрлийн жижиг амьтан байсан. Түүнийг хамтад нь устгасан. Миний бие тарвага устгахад нь бичлэг хийж баталгаажуулсан тус тарвагануудыг устгах үед тарвагануудыг тээвэрлэж явсан гэх гэх хүн хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16- 17 цагийн үед ******* сумын төв дээр намайг гэртээ байж байтал манай төрсөн ах мотоциклтой манайд ирээд намайг машинаа өгч бай ойрхон юманд яваад ирэх хэрэг байна гэхээр нь би зөвшөөрөөд өгч явуулсан. Харин манай хашаанд мотоциклоо үлдээсэн. Тэгээд тэр шөнө 23-00 цагийн хооронд манай гэрийнхнийг унтаж байтал миний машиныг авчирч өгөөд мотоциклоо аваад яваад өгсөн. Надад тухайн үед юунд явсан талаараа юу ч хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 89 дүгээр тал/;
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Миний мэдэхээр тус газруудад тарвага байдаг боловч цөөхөн байдаг. Тарвага алдаг хүмүүс тус газруудаас олон тоогоор буюу 20- 30 тооны тарвага алах боломжгүй. Харин ганц, хоёр тооны тарвага алах боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 91/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... ******* нь 2022 оноос хойш буюу 2023 оны намар хүртэл нийт 2 жил л намаржиж байна. 2023 оны 08 дугаар сард тус айл нь манайхтай буухаас өмнө Хайрхан 1 дүгээр багийн Цагаан цохиот гэдэг газраас нүүж ирсэн. Миний мэдэхээр тус газарт цөөхөн тооны тарвага байдаг.Манай тэр хавиар хүмүүс тарвага алдаггүй би тэр хавиар тарвага алах гэж ирсэн ганц нэг хүмүүсийг хөөгөөд явуулдаг. Миний багцаагаар тус газрууд нь манай байдаг газраас 6-7 километрийн зайд Хүслэнт, Хорхойт гэх газрууд байдаг. Харин Сүмбэрийн ар нь 3-4 километрийн зайтай байдаг тус газруудад тарвага гэхдээ цөөхөн тооны байдаг шиг харагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,
Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..тухайн үед аймгийн төвөөс ******* гэгчээр зам заалгаж явсан ба эхлээд ******* сумын 2 дугаар багийн Барчингийн өвөр гэх *******ын гэр байсан газарт очиж тарвага агнасан гэх бууг хурааж авсан, дараа нь ******* нь тарвага агнасан гэх газраа өөрөө зааж ******* сумын 1 дүгээр багийн Хайрханы ар гэх газарт дагуулж ирээд зааж өгсөн юм. Үүнээс өмнө *******оос аймгийн төв дээр мэдүүлэг авч байхад ******* нь манай гэр ******* сумын 2 дугаар багийн Барчингийн өвөр гэх газар зусаж, намаржиж байгаа манай гэр байгаа газрын ойролцоо мэр сэр тарвага байдаг гэж ярьж байсан. Би *******оос Барчингийн өвөр гэх газрын нэрийг мэдээд ******* сумын байгаль хамгаалагч гэгчээс ******* гэгч нь хаагуур нутаглаж байгаа вэ гэж асуухад ******* сумын 2 дугаар багийн Барчингийн өвөр гэх газарт нутаглаж байгаа гэхээр нь тэр газар нь тарвагатай юу гэж асуусан чинь гэх байгаль хамгаалагч нь цөөхөн тоогоор ховор байдаг гэхдээ олон тоогоор алах тарвага байхгүй тэр нутгаар айлууд эхээр нутагладаг болохоор алах боломжгүй байхгүй гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98/,
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Миний харснаар 2 дугаар тэмдэглэсэн амьтан байсан 50 тооны тарвага устгаж байхад нэг тарвагатай нь наалдсан байдалтай хөлдсөн байсан. Уг 2 дугаар тэмдэглэсэн амьтан нь миний мэдэхээр үхэр оготно гэх нэртэй байх шиг байна...” гэх таньж олуулсан дахин мэдүүлэг, /хх-ийн 101/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“..Тухайн үед Халдвар судлаач эмч , Байгаль орчны газрын ажилтан нарын хяналтан доор 50 тооны тарвага устгах ажилд оролцсон тухайн үед тус тарваганууд авч явж байгаад баригдсан гэх гэх эмэгтэй хамт устгах ажилд оролцсон. Тухайн үед 50 тооны тарвага устгаж байхад нэг тарвагатай наалдсан байдалтай 1 ширхэг жижиг мэрэгч амьтан буюу оготно шиг амьтан хамт байхаар нь тус амьтныг эмч болон байгаль орчны газрын ажилтанд үзүүлсэн чинь наад амьтан чинь тоонд орохгүй хамт устгалд оруулчих гэхээр нь би тарваганууд хийж байсан зооринд хамт хийж устгасан. Тухайн үед манай халдвар судлаач эмч акт бичихдээ 50 тооны тарвага гэж бичсэн ба тус жижиг мэрэгч амьтныг бичээгүй байсан...”,энэ 4 төрлийн амьтны зургийг харахад миний мэдэхээр оготно гэж дууддаг амьтан байна гэхдээ огдой гэж нэрээр нь мэдэхгүй. 1, 2 3, 4 дугаар тэмдэглэсэн 4 төрлийн огдой гэх амьтан нь 4-лээ хоорондоо адилхан юм байна ямартай ч устгал хийж байхад энэ 4-тэй адил, төстэй 1 ширхэг үхсэн амьтан байсан...” гэх таньж олуулсан мэдүүлэг/хх-ийн 106-107/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Монгол огдой, Тагийн огдой, Дагуур огдой, Асганы огдой нь нэг толгойд 4000 төргөөр үнэлсэн байдаг. Иймд 1 огдой экологи эдийн засгийн үнэлгээ 4000 төгрөг тул Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2 дах заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр заасан байдаг тул 1 ширхэг огдой 8.000 төгрөг болно...” гэх магадалгаа /хх-ийн 149/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Монгол улсын хэмжээнд 4 төрлийн огдой байдаг хүмүүс нийтлэгээр нь оготно гэж нэрлэдэг. Монгол орны хөхтөн амьтан гэх судалгааны номонд Монгол огдой англи нэр нь Раllas pika латин нэр нь Оchotona Pallasi Gray, Тагийн огдой англи нэр нь Аlpine pika латин нэр нь Оchotona alpina Pallas, Дагуур огдойн англи нэр нь Daurian pika, латин нэр нь Оchotona dauurica Pallas, Асганы огдой англи нэр нь Northern pika латин нэр нь Оchotona hyperborea Palllas гэх нэртэй байдаг. Эдгээр 4 төрлийн огдой нь Монгол орны бүх нутаг дэвсгэрт тархан нутаглаж байдаг Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эдгээр 4 төрлийн огдойгоос хад, асга, гуу, жалгаар Монгол огдой, Асганы огдой, Дагуур огдой нар ихэвчлэн тархаж амьдардаг...”, "... Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Монгол огдой, Тагийн огдой, Дагуур огдой, Асганы огдой нь нэг толгойд 4,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд 4 төрлийн огдой нь бүгд адил үнэ өртөгтэй байдаг. Дээрх 4 төрлийн огдой нь нэн болон ховор амьтны төрөл зүйлд ордоггүй харин анхааралд өртөхөөргүй буюу элбэг гэсэн бүс нутгийн үнэлгээнд хамрагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 129-131/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дугаар сарын 28- ны өдрийн 2 дугаартай шинжээчийн
...1.Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтэд байх амьтан нь Мэрэгчийн баг- Rodentiа, Хэрэмний - Sciuridae овгийн Монгол тарвага – Маrmota sibirica байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсан 50 ширхэг Монгол тарвага - Маrmota sibirica-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 50*410,000 төгрөг=20,500,000 төгрөг болно. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: 50*20,500,000=41,000,000 төгрөг болно.
2.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаагаар агнахыг хориглосон болно...гэх дүгнэлт/хх-ийн 118/,
Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК үнэлгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай “...05-07 улсын дугаартай Тоуоta allion маркийн тээврийн хэрэгсэл, хуучин муу, 2004 онд үйлдвэрлэгдсэн. 2013 оны 11 дүгээр сард импортлогдсон, элэгдлийн хугацаа дууссан. 1 ширхэг... үнэлгээ 4,500,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 143/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх-ийн 29-32/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 43-44/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 107-112/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 171-178/, шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 137/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 138/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165-166/, дипозит дансны хуулга /хх-ийн 191-195/, мал тооллогын лавлагаа /хх-ийн 198-205/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана... гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М. нь үргэлжилсэн үйлдлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон хугацаанд тарвага агнаж, худалдан борлуулж, ашиг олох зорилготойгоор 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Улсын тусгай хамгаалалттай газарт орсон Баянхонгор аймгийн ******* сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг Хангайн нурууны өмнөд хэсгийн ******* гэх хөндийгөөс Монгол-тарвага 50 ширхэг, огдой 1 ширхгийг өөрийн ТОЗ-8 загварын калибр галт зэвсгийг хэрэглэн, хууль бусаар агнаж, Монгол Улсын Экологи-эдийн засагт 20,504,000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар агнасан 50 Монгол-тарвага, 1 огдой зэргийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах өөрийн төрсөн дүү ын гэрт хадгалсан,
Улмаар хууль бусаар агнасан 50 Монгол-тарвага, 1 огдойг хадгалсан дээрх газраас 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 10 километр газар хүртэл өөрийн төрсөн дүү *******гийн ******* улсын дугаартай саарал өнгийн Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн,
Мөн дээрх газар, хугацаанд хууль бусаар агнасан 50 Монгол-тарвага, 1 огдой зэргийг 51 тарвага мэтээр нэг ширхгийг 50.000 төгрөгөөр иргэн эд худалдан борлуулахаар тохиролцон, 2.550.000 төгрөгийг өөрийн эхнэр *******гийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансанд шилжүүлэн авч, худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч байгууллагын төлөөлөгч ....Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолоор шинэчлэгдэж 1 тарваганы үнийг 410.000 төгрөгөөр тооцдог, тарваганы хүйс, нас хамаагүй болгосон, 1 тарваганы экологи засгийн үнэлгээ нь 2 дахин үржиж төлүүлэхээр хуульчилсан байгаа ба 51 тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ нь 41,820,000 төгрөг болно...гэх мэдүүлэг, /хх-ийн 64/,
Гэрч ийн ....*******ын өгсөн дугаарын гэх нэртэй данс руу 255 0000төгрөгийг шилжүүлсэн, утга дээр би өөрийн утасны дугаар болох гэх дугаарыг тавьсан, .... миний урдаас машины гэрэл дохиод байхаар нь яваад очиход саарал өнгийн дугаартай жижиг машин байсан,... *******, эхнэр гэх эмэгтэй хүн хамт бууж ирээд ******* нь машиныхаа араас тарваганууд тоолж миний сууж ирсэн машины ард хийж өгсөн. Тус тарвагануудыг тоолж хийхэд 51 ширхэг тарвага, тус тарваганууд наалдаж хөлдсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,
Гэрч ийн... ******* ах залгаад эд зарсан тарвага Байгаль орчинд баригдсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх- ийн 69/
Гэрч Т.ын..*******оос тарвага агнасан газрыг нь асуусан чинь бид хоёрыг дагуулаад өөрөө зам зааж очсон. Тэрнээс өөрөөр ыг дарамталсан, тарвага агнасан газрыг зааж өгсөн зүйл огт болоогүй. Надад тус газруудаас тарвага агнасан талаар огт хэлээгүй....” гэх мэдүүлэг/хх-ийн 78-80/,
Гэрч ... нь өөрийнхөө гэх дугаараас миний утас руу залгаад танд 50.000 төгрөгөөр бензин хийгээд 50.000 төгрөг тусад нь өгийн 2 уулаа ойрхон юманд яваад ирье хүнээс авах юм байгаа гэхээр нь би зөвшөөрсөн,.... бид 2 Баян-Овоо сумын төвөөс хойш явсан шонгийн мод дагаад явж байтал миний явж байсан талын баруун гар талд нэг машин гэрлээрээ дохисон тухайн үед харанхуй болсон байсан,...тус машинтай хүмүүстэй нийлээд миний машины ард 20 орчим минутын хугацаанд юм ачсан...гэх мэдүүлэг/хх-ийн 81-83/,
Гэрч ын... устгасан 50 ширхэг тарваганы актыг байгаль орчны мэргэжилтэн д өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 85/,
Гэрч Д.гийн... манай байгууллагын мэргэжилтэн бид 2 оролцсон. Тус 50 тооны тарвагагыг Зооноз өвчин судлалын төвийн зориулалтын нүхэнд устгасан, устгасан актыг Буянжаргал бичсэн. Уг 50 тооны тарваган дунд тарваганаас өөр төрлийн жижиг амьтан байсан. Түүнийг хамтад нь устгасан. Миний бие тарвага устгахад нь бичлэг хийж баталгаажуулсан тус тарвагануудыг устгах үед тарвагануудыг тээвэрлэж явсан гэх гэх хүн хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87/,
Гэрч *******гийн... манай төрсөн ах мотоциклтой манайд ирээд намайг машинаа өгч бай ойрхон юманд яваад ирэх хэрэг байна гэхээр нь би зөвшөөрөөд өгч явуулсан....гэх мэдүүлэг /хх- ийн 89/;
Гэрч гийн ...тус газруудад тарвага байдаг боловч цөөхөн байдаг,...ганц, хоёр тооны тарвага алах боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 91/,
Гэрч ийн... ... ******* нь 2022 оноос хойш буюу 2023 оны намар хүртэл нийт 2 жил л намаржиж байна 2023 оны 08 дугаар сард тус айл нь манайхтай буухаас өмнө Хайрхан 1 дүгээр багийн Цагаан цохиот гэдэг газраас нүүж ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,
Гэрч Т.ын..аймгийн төвөөс ******* гэгчээр зам заалгаж явсан ба эхлээд ******* сумын 2 дугаар багийн Барчингийн өвөр гэх *******ын гэр байсан газарт очиж тарвага агнасан гэх бууг хурааж авсан,.... дараа нь ******* нь тарвага агнасан гэх газраа өөрөө зааж ******* сумын 1 дүгээр багийн Хайрханы ар гэх газарт дагуулж ирээд зааж өгсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 98/,
Гэрч Д.гийн... 2 дугаар тэмдэглэсэн амьтан байсан 50 тооны тарвага устгаж байхад нэг тарвагатай нь наалдсан байдалтай хөлдсөн байсан. Уг 2 дугаар тэмдэглэсэн амьтан нь миний мэдэхээр үхэр оготно гэх нэртэй байх шиг байна...” гэх таньж олуулсан дахин мэдүүлэг, /хх-ийн 101/,
Гэрч ... манай халдвар судлаач эмч акт бичихдээ 50 тооны тарвага гэж бичсэн ба тус жижиг мэрэгч амьтныг бичээгүй байсан...”, “...энэ 4 төрлийн амьтны зургийг харахад миний мэдэхээр оготно гэж дууддаг амттан байна гэхдээ огдой гэж нэрээр нь мэдэхгүй. 1, 2 3, 4 дугаар тэмдэглэсэн 4 төрлийн огдой гэх амьтан нь 4-лээ хоорондоо адилхан юм байна ямартай ч устгал хийж байхад энэ 4-тэй адил, төстэй 1 ширхэг үхсэн амьтан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч гийн 2023 оны 11 дугаар сарын 28- ны өдрийн 2 дугаартай..1.Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтэд байх амьтан нь Мэрэгчийн баг- Rodentiа, Хэрэмний - Sciuridae овгийн Монгол тарвага – Маrmota sibirica байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсан 50 ширхэг Монгол тарвага - Маrmota sibirica-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 50*410,000 төгрөг=20,500,000 төгрөг болно. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: 50*20,500,000=41,000,000 төгрөг болно....гэх дүгнэлт/хх-ийн 118/,
Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК үнэлгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай “...05-07 улсын дугаартай Тоуоta allion маркийн тээврийн хэрэгсэл, хуучин муу, 2004 онд үйлдвэрлэгдсэн. 2013 оны 11 дүгээр сард импортлогдсон, элэгдлийн хугацаа дууссан. 1 ширхэг... үнэлгээ 4,500,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 143/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгч *** “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уншиж бичиж чадна Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 1991 онд 8 дугаар анги төгсөж бичиг үсэг мэддэг болсон. Би мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө… ” /хх-н 181-182/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 10 километр газар хүртэл өөрийн төрсөн дүү *******гийн ******* улсын дугаартай саарал өнгийн Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслийг ашиглан Монгол-тарвага 50 ширхэг, огдой 1 ширхгийг тээвэрлэсэн, эд худалдан борлуулсан, түүнчлэн нь тээвэрлэж яваад Баянхонгор сумын 9 дүгээр багт улсын чанартай автотээврийн замд цагдаа, байгаль орчны байцаагч нарт баригджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан болох Монгол-тарвага 50 ширхэг, огдой 1 ширхгийг Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах өөрийн төрсөн дүү ын гэрт хадгалсан, 50 ширхэг тарвагыг бусдад 2550.000 төгрөгөөр худалдсан, улмаар худалдан борлуулахаар төрсөн дүү *******гийн ******* улсын дугаартай саарал өнгийн Тоёота Аллион загварын тээврийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, хадгалсан, худалдсан нь ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд үргэлжилсэн үйлдлээрээ 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах ******* сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг Хангайн нурууны өмнөд хэсгийн ******* гэх хөндийгөөс амьтан буюу Монгол-тарвага 50 ширхэг, 1 огдой зэргийг агнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан амьтан агнасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 2-т зааснаар амьтанд учруулсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлэх үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр тус тус журамласан байна.
Иймд *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтанд учруулсан хохирол 50 тооны Монгол тарвага буюу 1х410,000=20,500,000 төгрөг, 1 ширхэг огдой буюу 1х8000=8000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******оос 20,500,000х2=41,000,000, 8000х1=8000 төгрөг нийт 41,008,000 төгрөгнөөс, шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт баримтаа гаргаж өгсөн байх тул шүүгдэгч *******оос 39,008,000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийньсангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож,
Шүүгдэгчийн хөрөнгө олох боломжийг харгалзан хохирлоо 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан toyota allion маркийн ******* тээврийн хэрэгсэл нь түүнийн төрсөн дүү *******гийн эзэмшлийн хөрөнгө байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэ болох 4,500,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах... гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч ... шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* суманд эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, хувьдаа бод малын хөрөнгөтэй, байгаль орчинд учирсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, шүүх хуралдаанд дээрх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу хэргийн зүйлчлэлд маргахгүй байгаа тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Учир нь шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал /малчин, хувьдаа 70 бод мал, мотоцикль, 5 ханатай гэрийн хөрөнгөтэй/, шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлоо төлөхөөр санаачлага гаргаж байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тооцогдож ирсэн амьтан болох Монгол тарвага 50 ширхэг, 1огдой 1 ширхэгийг Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төв рүү шилжүүлж устгалд оруулсан бөгөөд шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч *******ын эзэмшлийн Тоз-8 маркийн калибар /гол төмрийн дугаар балартсан байдалтай мэдэгдэхгүй, замаг Н6223 гэх бүдэг бичиглэлтэй/ хуучин бууг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шилжүүлж, Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн.... toyota allion маркийн ******* маркийн тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******од зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч *******од нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл үнэ болох 4.500,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тооцогдож ирсэн амьтан болох Монгол тарвага 50 ширхэг, 1огдой 1 ширхэгийг Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төв рүү шилжүүлж устгалд оруулсан бөгөөд шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч *******ын эзэмшлийн Тоз-8 маркийн калибар /гол төмрийн дугаар балартсан байдалтай мэдэгдэхгүй, замаг Н6223 гэх бүдэг бичиглэлтэй/ хуучин бууг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шилжүүлж, Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар *******ын эзэмшлийн... toyota allion маркийн ******* маркийн тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.
11 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА