| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0138/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/123 |
| Огноо | 2017-05-19 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 201722000184 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Д-,
Шүүгдэгч Д.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Саранхээ дэлгүүрийн гудамжнаас 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Ц-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Саранхээ дэлгүүрийн гудамжнаас 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Ц-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Д.Ц-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед 6-р хорооны Саранхээ дэлгүүрийн арын гудамжны зүүн талаасаа 6 дахь хааланд буюу ... тоотод Сайнтогтох гэж хүргэнийдээ бензиний мөнгө авах гээд очсон. Тэгээд цай уугаад гараад ирсэн чинь миний Мустанг-5 маркийн мотоцикль алга болсон байсан. Гудамжны зүүн баруун талруу явж мөр харахад үүднээс түрээд шороон зам руу орсон байсан. Тэгээд цагдаагийн газарт тэмдэглүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
Гэрч П.Г.ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Надад 2017 оны 4 дүгээр сарын 03-04-ний өдөр байх би гэрт нь очсон чинь цоо шинэ ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой болчихсон байсан. Тэгээд би мотоцикль худалдаж авсан юм уу гэж асуусан чинь би авсан эгж хариулсан. Тэгнээс намайг улаан банкаа ногоон болгох уу гэхээр нь би тэгий гэж хэлээд бид 2 гэрийнх нь гадаа мотоциклийн банк хоёр багажны таг, суудлын сүүл, 4 ширхэг зэрэг эд зүйлийг сольсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийнэ 29-р тал/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32-р тал/,
Шүүгдэгч Д.Д-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед би хөдөө Сүхийн аманд байдаг гэрээсээ явган замын унаагаар орж ирсэн юм. Тэгээд аавын гэрт халт ороод 10-р хорооруу мотоцикль хулгай хийхээр мотоцикль хайж яваад 10-р хорооны Хөх толгой руу гарсан чинь улаан өнгийн шинэ мотоцикль байсан юм. Тэгэхээр нь би хүн харж байгаад яваад очсон чинь толгойн дээр нь түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь шууд үүдэн дээр нь асааж аваад шууд хойшоо тал руу гараад Олны өтгийн урдуур гараад гэртээ харьсан. Тэгээд эхнэртээ хүнээс худалдаж авлаа гэж хэлсэн. Тэгээд хөдөө гэртээ унаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед аймгийн төв рүү малын хэвэг авах гэж орж ирээд 9 дүгээр хороонд цагдаатай таарсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 39-р тал/аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 201722000184 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Д-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Д.Д-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ