| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/385 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/385
2024 09 17 2024/ШЦТ/385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч М.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Э.Ө-д холбогдох эрүүгийн 2125000000*** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******************************** тоотод оршин суух, урьд;
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Б овогт Э-ын Ө /РД; ***********/,
Шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин соёлын ордны урд талын хатуу хучилттай зам дээр **-**ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3.7а, 3.5а, б, г, 12.1, 12.2, 12.3, 12.4, 16.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Д-ын амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт, мөн автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед;
шүүгдэгч Э.Ө “...2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А-ын төрсөн өдөр байсан юм, тэгээд долуулаа 2.5л хэмжээтэй хоёр пиво хувааж ууцгаасан, цагдаа дээр очиход эхлээд драгер үлээлгэхэд 0.38% гэж гарсан, дараа нь үлээлгэхэд согтуурал гараагүй, дахин үлээлгэхэд 1.02%-тай гарсан, мөн цус авсан. Өмнөх өдөр нь манай эхнэр хагалгаанд орсон байсан учраас гэрлүүгээ яараад байсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-ын “…2021 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 10-11 цагийн хооронд талийгаач ах маань ээж Лхамнамжилтай хамт Горд орж ирээд “хүнтэй уулзана” гэж хэлээд ээжээс салаад явсан гэсэн. Хаашаа явах талаараа хэлээгүй гэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч Г.Н ын “…Ө, Б, А, З, Б бид зургаа хоёр ширхэг 2.5л “Сэнгүр” пиво ууж байхад Д ирсэн. Ө, А, З, Б нар намайг очихын өмнө хэр хэмжээний архи уусныг мэдэхгүй, ямар ч байсан архи, пиво уучихсан байсан. ...Бг “Сэлэнгэ” зочид буудлын урд талын зогсоол дээр хүргэж өгөхөөр болоход миний **-**ДГС улсын дугаартай “Тоуота Нагriег” загварын тээврийн хэрэгслийг Э.Ө дур мэдэн, надаас зөвшөөрөл авалгүйгээр жолооны ард суун тээврийн хэрэгслийг жолоодон Б-г хүргэж өгчихөөд...“Соёлын ордон”-ны урд талын засмал зам дагуу зүүнээс баруун чиглэлд явж байхад тээврийн хэрэгсэлд гэнэт “түс, тас” гээд хүчтэй дуугарах шиг болохоор нь “юу болов” гэтэл машин дотор байсан эмэгтэй хүмүүс “хүн мөргөчихлөө шүү дээ” гэхээр нь би “машинаа зогсоо, эргээд очъё” гэтэл Э.Ө юу ч хэлэлгүйгээр “Соёлын ордон”-ны ард талын зогссол дээр очоод зогссон. ...**-**ДГС улсын дугаартай “Тоуота Нагriег” загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “худалдах, худалдан авах гэрээ”-гээр 25.000.000 төгрөгөөр Дэнсмаагаас худалдан авсан учраас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
гэрч Б А-ын “…2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр болсон, З бид хоёрыг “Номин” агуулах худалдааны төвийн урд талд ирэхэд манай найз нар болох Н, Ө, Б, Б, Д нар... Н-ын машинтай ирсэн байсан. Бид нар уулзалдаад 2.5л хоёр сав пиво хувааж уугаад Ө машин бариад “Сэлэнгэ” зочид буудлын хажууд найз Б-г буулгаад Н, З, Д, Б бид нар цаашаа явсан. “Соёлын ордон”-ны урд талд явж байсан чинь нэг хүн гараад ирсэн, Ө тэр хүнийг машинаараа мөргөчихөөд цаашаа яваад нутгийн удирдлагын ордны ард талд очиж зогссон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
гэрч Э.З-ийн “…Өчигдөр орой 22 цагийн орчим гэрээсээ гараад найз залуу А-той уулзаад такси аваад “Номин” агуулах худалдааны төвийн урд талд найзууд дээр нь очих үед Н, Ө, Б нар байсан. ...бид уулзаад манай найз залуу А-ын төрсөн өдрийг тэмдэглээд пиво ууж байхад Б-г хүргэж өгөхөөр болоод “Номин” агуулах худалдааны төвийн урд талаас хөдлөх үед Ө Н-ын машиныг унаад явсан. Б-г “Сэлэнгэ” зочид буудлын хажууд буулгачихаад цаашаа төв замаар явж байсан чинь хүн зам дээр гарч ирээд мөргөсөн, цаашаа яваад нутгийн удирдлагын ордны баруун талд очоод машинаас буусан. ...Бид нар 2.5л савтай хоёр пиво хувааж уусан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
гэрч Ө.Д-ий “…Бид долоо “Номин” агуулахын урд тал руу очиж хоёр пиво хувааж ууцгаасан. ...пиво ууж дуусгаад...“Сэлэнгэ” зочид буудлын орчим очиж Б-г буулгачихаад Амарын талбайн урдуур...явж байхад зүүн талаас баруун тал руу явдаг замд замын эсрэг урсгалаас явган хүний гарцнаас...нэг эрэгтэй хүн гуйвсан байдалтай гарч ирээд бидний сууж явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн бөгөөд бид сандралдан уулзвараар баруун эргээд нутгийн удирдлагын хойд талын зогсоол руу очиж зогсоцгоосон. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Болдоо гэх залуу хоёр ширхэг 2.5л савлагаатай пивоноос бусдынхаа адил хувааж уусан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/,
гэрч Б.Б-гийн “…Тэр пивыг ууж дуусгаад дахин нэг сав 2.5л пиво ууж дууссан. ...“Номин” агуулах худалдааны төвийн урд талаас явах үед Ө Насаагийн машиныг унаад явах гэхэд нь Насаа “би машинаа барих уу” гэсэн чинь Ө “би барина” гээд машиныг нь жолоодоод явсан, Бг буулгачихаад эргээд төв замаар баруун тийшээ явж байхад Уурхайчин соёлын ордны урд Д гэнэт “Болдоо хөөе, хүн” гэж орилсон, тэр үед тормоз гишгэсэн үү яасан би урагшаа болоод харахад машин нэг юм мөргөөд, мөргүүлсэн зүйл нь машин хажуугаар гарах шиг болсон. Тэгэхэд нь би “хүн мөргөчихөж байгаа юм байна” гэж бодоод “зогсоорой” гэсэн, Насаа гэж залуу ч гэсэн мөн “зогсоорой” гэсэн. Тэгтэл Ө дуу гаргахгүй, зогсолгүй шууд яваад аймгийн нутгийн удирдлагын ордны баруун талд очоод машинаас буусан.” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
Э.Ө-ын яллагдагчаар өгсөн “…2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр найз Б.А, Б, Г.Н , Б.А, З, Б, Д нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум “Номин” агуулах худалдааны төвийн урд тал руу гараад “Сэнгүр” нэртэй 2л хэмжээтэй хоёр пиво хувааж ууцгаасан, миний бие хүмүүст тойруулж хийж өгсөн ба өөртөө бага хийж бусад хүмүүст арай их хийж өгч байсан, зарим пивыг өөрөө уухгүйгээр бусад хүмүүст хийж өгч байсан. ...тэндээсээ хөдлөөд Б-г “Сэлэнгэ” зочид буудлын тэнд буулгаад цаашаа явж байгаад Уурхайчин соёлын ордны урд гэнэт урдуур хүн гарч ирээд мөргүүлсэн, ...би айж сандран яах учраа олохгүй цаашаа явж нутгийн удирдлагын ордны ард очиж зогсон тайвшираад тэндээсээ цагдаагийн газар луу очиж хүн мөргөсөн талаар хэлсэн. Цагдаа нар “согтуурлын зэргийг тогтооно” гээд хоёр удаа үлээдэг багаж үлээлгэсэн, эхний удаа 0.38, дараагийн удаа үлээхэд 1.02 гарсан, тэгээд цагдаа нарын хамт шууд эмнэлэг рүү цуснаас дээж авахаар явсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 101 дэх тал/,
Э.Ө-ын согтуурлыг шалгасан баримт /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 9-19 дэх тал/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 24-35 дахь тал/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 36-45 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 182 дугаартай “…Э.Ө-ын биеэс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай хохирлын үнэлгээ /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 52 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 127-134 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 185 дугаартай “…амь хохирогч Ц.Д-ын цогцосноос авсан цусанд 3.15 промилл процент этилийн спирт илэрсэн.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн164-169 дэх тал/,
Автомашин худалдах худалдан авах гэрээ /1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 18-21 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2661 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/,
шинжээч Л.Б, Б.Э, Д.Б нарын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлөгөөний дүрмийн 3.7а, 12.1, 12.2, 12.4 заалтуудыг зөрчсөн нь явган зорчигчийн амь нас хохироход нөлөөлсөн гол шалтгаан гэж дүгнэв.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
шүүгдэгч Э.Ө-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 76-79 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас болон Э.Ө-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Э.Ө дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны үед өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн иргэний нэхэмжлэгч Г.Н ын “…Ө, А, З, Б нар намайг очихын өмнө хэр хэмжээний архи уусныг мэдэхгүй, ямар ч байсан архи, пиво уучихсан байсан. ...миний **-**ДГС улсын дугаартай “Тоуота Нагriег” загварын тээврийн хэрэгслийг Э.Ө... жолоодон Б-г хүргэж өгчихөөд...“Соёлын ордон”-ны урд талын засмал зам дагуу зүүнээс баруун чиглэлд явж байхад тээврийн хэрэгсэлд гэнэт “түс, тас” гээд хүчтэй дуугарах шиг болохоор нь “юу болов” гэтэл машин дотор байсан эмэгтэй хүмүүс “хүн мөргөчихлөө шүү дээ” гэхээр нь би “машинаа зогсоо, эргээд очъё” гэтэл Э.Ө юу ч хэлэлгүйгээр “Соёлын ордон”-ны ард талын зогссол дээр очоод зогссон.” гэх,
гэрч Б А-ын “…Н, Ө, Б, Б, Д нар... Нын машинтай ирсэн байсан. Бид нар уулзалдаад 2.5л хоёр сав пиво хувааж уугаад Ө машин бариад “Сэлэнгэ” зочид буудлын хажууд найз Бг буулгаад...“Соёлын ордон”-ны урд талд явж байсан чинь нэг хүн гараад ирсэн, Ө тэр хүнийг машинаараа мөргөчихөөд цаашаа яваад нутгийн удирдлагын ордны ард талд очиж зогссон.” гэх,
гэрч Э.З-ийн “…А-ын төрсөн өдрийг тэмдэглээд пиво ууж байхад Б-г хүргэж өгөхөөр болоод “Номин” агуулах худалдааны төвийн урд талаас хөдлөх үед Ө Нын машиныг унаад явсан. Б-г “Сэлэнгэ” зочид буудлын хажууд буулгачихаад цаашаа төв замаар явж байсан чинь хүн зам дээр гарч ирээд мөргөсөн.” гэх,
гэрч Ө.Д-ий “…Бид долоо “Номин” агуулахын урд тал руу тал газарт очиж хоёр пиво хувааж ууцгаасан. ...“Сэлэнгэ” зочид буудлын орчим очиж Б-г буулгачихаад Амарын талбайн урдуур...явж байхад зүүн талаас баруун тал руу явдаг замд замын эсрэг урсгалаас явган хүний гарцнаас...нэг эрэгтэй хүн гуйвсан байдалтай гарч ирээд бидний сууж явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн.” гэх,
гэрч Б.Б-гийн “…Ө “би барина” гээд машиныг нь жолоодоод явсан, Бг буулгачихаад эргээд төв замаар баруун тийшээ явж байхад Уурхайчин соёлын ордны урд Д гэнэт “Болдоо хөөе, хүн” гэж орилсон, ...би “хүн мөргөчихөж байгаа юм байна” гэж бодоод “зогсоорой” гэсэн.” гэх,
Э.Ө-ын яллагдагчаар өгсөн “…Б.А, Б, Г.Н , Б.Амарбол, З, Б, Д нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум “Номин” агуулах худалдааны төвийн урд тал руу гараад “Сэнгүр” нэртэй 2л хэмжээтэй хоёр пиво хувааж ууцгаасан, ...Бг “Сэлэнгэ” зочид буудлын тэнд буулгаад цаашаа явж байгаад Уурхайчин соёлын ордны урд гэнэт урдуур хүн гарч ирээд мөргүүлсэн.” гэх мэдүүлгүүдээр,
мөн Э.Ө-ын согтуурлыг шалгасан баримт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон уг тэмдэглэлүүдэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын 2021 оны 52, 182, 185 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2661 дугаартай дүгнэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай хохирлын үнэлгээ, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын шинжээч нарын дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
шинжээч Л.Б, Б.Э, Д.Б нарын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...Э.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1, 12.2, 12.4 заалтуудыг зөрчсөн нь явган зорчигчийн амь нас хохироход нөлөөлсөн гол шалтгаан гэж дүгнэв.” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.Ө-ын тээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Ө өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна
тээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөДий дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн гэм буруутай үйлдлээрээ явган зорчигч Ц.Д-ын амь насыг хохироосон шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөДд оролцсоны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Э.Ө-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн”, “авто тээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулсан үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж таван жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жил 3 сар хорих ялаас тус шүүхийн 2022 оны 331 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас түүний эдэлсэн 1 жил 7 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж тооцох нь зүйтэй.” гэсэн,
өмгөөлөгч М.М “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Э.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
1.02%-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөДд оролцож зам тээврийн осол гаргаж явган зорчигчийн амь насыг хохироосон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.000.000 төгрөг төлсөн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “автотээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн.” бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байсныг Улсын Их хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж буюу “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дээрх зүйл, хэсгийг баримтлан тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүгдэгч Э.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төслсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч Э.Ө нь амь хохирогчийн оршуулгын зардалд 15.000.000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-ын “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
эд мөрийн баримтаар хураасан туузан амсартай 10*6см хэмжээтэй 3 ширхэг, 12*18.5см хэмжээтэй гурван ширхэг, 17*35.5см хоёр ширхэг тунгалаг өнгийн гялгар ууттай эд зүйл болон нэг ширхэг хар өнгийн хуванцар автомашины шил арчигчны хэсэг зэргийг тус шүүхийн 2022 оны 331 дугаартай шийтгэх тогтоолд заасны дагуу шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс устгасан болохыг,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгч Э.Ө-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,
мөн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д тус тус даалгаж,
шүүгдэгчид урьд авсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Э.Ө-ыг тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Ө-ын нийт эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас түүний эдэлсэн 1 жил 7 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж 1 жил 6 сар хорих ялыг,
мөн уг тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялаас 1 жил 7 сар 3 хоногийн ялыг тус тус эдэлсэнд тооцон хассугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д урьд авсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авугай.
6.Шүүгдэгч Э.Ө-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,
шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д тус тус даалгасугай.
7.Хэргийн хамт ирүүлсэн “21250000*******” гэсэн бичигтэй хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
туузан амсартай 10*6см хэмжээтэй 3 ширхэг, 12*18.5см хэмжээтэй гурван ширхэг, 17*35.5см хоёр ширхэг тунгалаг өнгийн гялгар ууттай эд зүйл болон нэг ширхэг хар өнгийн хуванцар автомашины шил арчигчны хэсэг зэргийг тус шүүхийн 2022 оны 331 дугаартай шийтгэх тогтоолд заасны дагуу шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс устгасан болохыг,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э