| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/01506/И |
| Дугаар | 142/ШШ2022/00083 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2022/00083
| 2022 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2022/00083 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, туулын 11-12 тоотод оршин суух хаягтай Дайртан овогтой Чоёндоржийн Дорждаваа /рд:ИН73032609/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-нд холбогдох гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 19.00 цагийн үед УНИ 76-25 маркийн авто машинд явган хүний гарцан дээр дайруулж ухаан алдан эмнэлэгт хүргүүлсэн. Үүний улмаас миний нүд ам хөхөрч хавдан, тархи толгой доргин, хамрын хэлбэр алдагдаж муруйж, хөл гар хавдаж гэмтсэн. Эдгээр гэмтлийн улмаас одоо хүртэл биеийн байдал дээрдэхгүй эрүүл мэнд сэтгэл санаа, гоо сайхнаараа маш их хохирч байна. Шөнө унтаж чадахгүй айж цочих, нойргүйдэх сэтгэл санаа тавгүйтэх, толгой тархи гар хөл өвдөх байдал байнга илрэх боллоо. Мягмарсүрэн тухайн үед таны эмчилгээний бүх зардал мөнгийг өгнө , таныг эмчлүүлнэ гэж байсан. Гэвч одоо огт тоохгүй болсон. Шүүхээр явж торгуулсан гэсэн. Би шүүх хурлыг нь мэдээгүй. Би энэ гэмтлийн улмаас ажлаа хийж чадахгүй эмнэлгийн актт авч 21 хоног эмчлүүлсэн. Цаашид ч хамар болон нүүр гар хөл маань бүрэн эдгэрээгүй дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж одоо байнга эмнэлгээр яваад байх боломж муу байна. Би Мягмарсүрэнд маш их гомдолтой байна. Иймээс надад эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд нийт 2 500 000 / хоёр сая таван зуун мянга / төгрөгийг Мягмарсүрэнгээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ******* хариу тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь осол болсон өдөр би 103 дуудсан. 103 *******г авч яваад эход харж, биеийн байдлыг нь үзээд хэвийн гээд явуулсан. Маргааш нь би *******г гэрээс нь очиж аваад мэдрэл, гэмтэл, нүдний эмчид үзүүлж, Медипас эмнэлэгт тархины МRI зураг авахуулсан. Тухайн үед мэдрэлийн эмч тархины цусан хангамж сайжруулдаг эм бичиж өгч байсан. Би эмчид үзүүлэх болон шинжилгээтэй холбогдолтой зардлуудыг төлсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гэмтлийн хөнгөн зэрэг гэж гарсан байсан. Хамрын гэмтэл осолтой хамааралгүй, хуучин гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. ******* биеэ эмчлүүлж 21 хоног хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь худлаа. ******* утсаа авахгүй байсан тул хэргийг шалгаж байсан байцаагч 2021 оны 08 сарын 10-ны үед гэрт нь очиход Завхан явсан байсан. ******* нь анх надаас үндэслэлгүйгээр 5 сая төгрөг нэхэж байсан. Би түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Медипас эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Компьютер томографийн шинжилгээний хариу, фото зураг, Тулга гол ХХК эмийн сангийн 43 950 төгрөг, 29 000 төгрөг, 10 000 төгрөгийн ибаримт, 1621305, 1621969 дугаартай эмнэлгийн хуудас, Ерөнхий боловсролын 4-р сургуулийн ******* 494 000 төгрөгийн цалинтай гэсэн цалингийн тодорхойлолт, Дорждаваагийн цалин, листийн зөрүү тооцоо, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 204 дугаартай албан бичигүүдийг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагч *******гээс Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3100041210012874 дугаартай эрх бүхий албан тушаалтын шийтгэлийн хуудас, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 318 дугаартай албан бичиг, *******д эм бичсэн эмчийн жор, Медипас эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 150 000 төгрөгийн ибаримт, Арина фармын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24 000 төгрөгийн ибаримт, Мобайл банкны гүйлгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Хариуцагч *******гийн хүсэлтээр Орхон аймаг дахь Цагдаагийн газраас *******д холбогдох 2125000712 дугаартай зөрчлийн хэргийг нотлох баримтаар авч 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багаж үлээлгэсэн баримт, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаа, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн холбогдогч, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлт, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
6.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр , хариуцагчийн хүсэлтээр нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Явган хүний гарцан дээр явж байгаад автомашинд мөргүүлсэн тул эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд 2 500 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би нэхэмжлэгчийг эмнэлэгт үзүүлж, эмчийн бичиж өгсөн эмийг авч өгсөн. Мөн Медипас эмнэлэгт тархины МRI зураг авахуулж, төлбөр 150 000 төгрөгийг төлсөн. ******* эмнэлэгт 21 хоног хэвтэн эмчлүүлээгүй гэж маргаж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багаж үлээлгэсэн баримт, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаа, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн холбогдогч, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлт, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч , нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт Портер маркын 76-25 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган хүний гарцан дээр зам хөндлөн гарч явсан *******г мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, ******* дээрхи зөрчлийн улмаас 100 000 төгрөгөөр торгуулсан үйл баримт тогтоогдож байна.
6.2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар ...******* нь 76-25УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож МУЗХДүрмийн 1.3 /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино/, 16.1 /явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө/ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.******* нь замын хөдөлгөөнд оролцох үедээ МУ-ын ЗХДүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна гэжээ.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
8. Нэхэмжлэгч *******гийн биед үүссэн баруун нүдний зовхи, зүүн гарын бугалга, зүүн хөлийн ар хэсэгт цус хуралт, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, зүүн тохой, өвдгөнд зулгаралт, баруун өвдгөнд зулгарсан шарх зэрэг гэмтэл нь *******гийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл хариуцагч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас *******гийн биед гэм хор учирсан байна гэж үзэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Хариуцагч ******* Портер маркын 76-25 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан болон гэм буруугийн талаар маргаагүй.Иймд нэхэмжлэгч ******* өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө шаардах эрхтэй байна.
10.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдож байгаа Тулга гол ХХК эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 82 950 төгрөг, цалингийн зөрүү 187 286 төгрөг, нийт 270 236 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол буюу 2 229 764 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлана. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгасан. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй юм.
12.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 8 757 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2., 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 270 236 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 229 764 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 8 757 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.ХИШИГДАВАА