| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/01564/И |
| Дугаар | 142/ШШ2022/00141 |
| Огноо | 2022-01-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2022/00141
| 2022 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 142/ШШ2022/00141 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,*******,*******,, холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д хариуцагч д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие Д нь тэй 2004 онд танилцан 2011 онд гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд хүү төрсөн. 2014 онд таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж салсан. Хүү ыг өөрийн асрамжинд авч өсгөсөн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцпуулах хүсэлтэй байна. Бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Тусдаа амьдраад удаж байна.Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.Хүүхдийн асрамжийн хувьд маргаангүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 142/ЭТ2021/00144 дугаартай эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-2/, Дгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 0000745320 дугаартай Шанш овогтой Мөнх-Эрдэнийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/,*******,*******,*******ийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-6/,******* Ерөнхий Боловсролын Цайхун Гэгээ дунд сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт /хх-7/, Мэндцэцэн ӨЭМТ-ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт /хх-8/, 0174003 дугаартай гэрлэлтийн лавлагааны хуулбар /хх-9/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хуульд заасны дагуу хүүхдийн санал авсан тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Бид удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа. Цаашид эвлэрч амьдрах боломжгүй, би өөр хүнтэй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү миний асрамжид, эрүүл саруул өсөж, хүмүүжиж байгаа. Би хүүгээ асрамжиндаа авна, тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж тодорхойлсон
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, гэрлэлтийн 02 тоот лавлагааны хуулбар, ын Г-729 тоот төрсний гэрчилгээний хуулбар,*******,*******,*******ийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт,******* Ерөнхий Боловсролын Цайхун Гэгээ дунд сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт, Мэндцэцэн ӨЭМТ-ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Гэрлэгчид 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүү төрсөн, хүү эрүүл бойжиж, Орхон аймгийн Ерөнхий Боловсролын Цайхун Гэгээ дунд сургуульд сурч байгаа үйл баримт тогтоогдож байна.
7. Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, 8 жил тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч хүү ыг өөрийн асрамжинд авна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, хүү одоо эхийн асрамжид байж,*******т суралцаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү ыг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
9.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурьдав.
10.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч эс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д хариуцагч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ыг эх Дгийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч эс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн*******ын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА