Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******                      

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 01 дүгээр сарын ******* өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын баг 3-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт , Регистрийн дугаар:

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ багшийн сургуулийг бага ангийн багш хэл бичгийн мэргэжлээр суралцаагүй, онд төгссөн гэх D15528 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан аймгийн сумын боловсролын сургуульд оны 09 дүгээр сарын өдөр ажилд орж оны 08 дугаар 25-ны өдөр хүртэл ажилласан, мөн ******* аймгийн сумын боловсролын сургуульд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажилд орж 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллахдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч нь хуурамч баримт бичиг ашигласан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

1. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ онд манай ээж аймагт химийн багшаар очиж ажилласан. Би тэр хугацаанд бичиг хэргийн ажилтнаар мөн сургуульд орж ажилласан. Тухайн үед сургуулийн дотуур байранд амьдарч байгаад дотуур байр шатаад орон гэргүй хүнд нөхцөлд байсан. Манай сургуулийн сургалтын менежер чадах зүйлээрээ тусалъя, эчнээгээр намайг бага ангийн багшаар сургах боломж байна гэсэн. Тэгээд сургалтын төлбөрт 1.500.000 төгрөгийн өгснийг саяхан ээжээсээ мэдсэн. Сургуульд ажиллаж байгаа энэ байдлаа ашиглаад бага ангийн багт нарт туслаад өөрийн арга зүйтэй бол хэрэглэгдэхүүн яаж хийх ашиглах аргад суралцах хэрэгтэй гэсэн. Тухайн үед жоохон хүүхэд байсан учир эчнээг ингэж төгсөж болох юм байна гэж ойлгосон. Өнөөдрийн нөхцөл байдлыг 2022 оны 11 дүгээр сард цагдаагаас над руу залгахад мэдсэн, мэдсээр байж би ашиглаагүй. Ажиллаж байсан хугацаандаа түмний олон хүүхдийг муу сургаагүй. Багшийн ажил нэлээн ачаалалтай, 2 нялх хүүхэдтэй байж хичээж ажиллаж байсан. 2019 онд сургуулийн шилдэг багш болж байсан. ******* аймгийн хэмжээний массын олимпиадаас сум анх удаагаа манай 4-р анги маань аймагтаа 2-р байрт ангиараа  орж байсан. Миний өөрийн гарын шавь улсын сэтгэх чадварын олимпиадад 3-р байранд орж байсан. Аймгийн боловсролын санд багш нар арга зүйгээ бүртгүүлдэг. Би сургуулиасаа анх удаагаа боловсролын санд өөрийн арга технологийг боловсруулж бүртгүүлж байсан. Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтаар багш нарыг 1-6 гэсэн индексийн түвшингээр ангилж, 1-4 түвшинд шалгагдсан багшид ур чадварын нэмэгдэл олгодог, уг нэмэгдлийг олгох индексийн түвшинг хангаж байсан. Тухайн үедээ гаргаж байсан амжилт хөдөлмөрийг минь харж үзэх арга тал байгаа болов уу? Өмнө нь мэдэж байсан бол багшаар ажиллахгүй байсан байх. Өөрийнхөө гаргасан алдааг буруу гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа. Одоо эчнээгээр бага ангийн багшаар суралцаж байна. Энэ мэргэжлээр ажиллах хүсэл сонирхолтой байгаа. боловсролын сургуулийг онд төгссөн. -Эрдэнэ гэх багшийн сургуульд сурч байгаагүй, сүүлд сонсоход Улаанбаатар хотод “Модны-2”-т байдаг гэж мэдсэн” гэв.

 

2. Хохирогчоор тогтоогдсон ******* аймгийн сумын боловсролын сургуулийн захирал өгсөн: “Манай сургууль 2015 онд хичээлийн жил эхлэхээс өмнө эрэгтэй технологийн багш, бага ангийн багшийн орон зарлаад эрэгтэй технологийн багш ороод, бага ангийн багшийн орон тоонд хүн ороогүй байж байхад ******* нь би багш мэргэжилтэй, хүний оронд ажиллаж байсан туршлагатай, өмнө нь 2 сургуульд ажиллаж байсан, бага ангийн багшаар ажиллах сонирхолтой байна гэж ирсэн. Тэгээд *******ээс багшлах эрхийн үнэмлэх, -Эрдэнэ сургуулийн дипломын хуулбар зэргийг бүрдүүлэн ирж 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сумын боловсролын сургуульд бага ангийн багшаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сард жирэмсний амралтаа аваад 2020 оны 08 дугаар сарын 26-нд хүүхдээ төрүүлээд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа ороод бага ангийн багш хийж байгаад 2022 оны 11 дүгээр сард дахин жирэмсний амралтаа аваад 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүүхдээ төрүүлээд түүнээс хойш ажилдаа ороогүй байж байгаад 2023 оны 04 дүгээр сард ******* нь ажлаас гарах хүсэлт өгөөд 2023 оны 05 дугаар сарын 08-нд ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан. ******* нь 2015 оны 09 дүгээр сараас эхэлж манай сургуулиас цалинжих болсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар ажлаас гарсан, орсон зүйлгүй, 2 удаа жирэмсний амралт авсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь манай суманд ажиллаж байсан бага ангийн багш нараас хамгийн сайн багш нь байсан. Сурагчдын эцэг эхийн зүгээс багшийг ажиллуулъя гэсэн хүсэлт ирдэг байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй ба олон шагнал урамшуулал авч байсан багш байгаа юм. Хамт олондоо нэр хүндтэй багш байсан. Энэ хүн нь хийх ёстой ажлаа нэр төртэй биелүүлж байсан тул манай сургуулийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл бахгүй байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 233-р хуудас/

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон аймгийн боловсролын сургуулийн нягтлан бодогч “******* нь оны 09 дүгээр сарын өдрийн дугаартай аймгийн сургуулийн захирлын тушаалаар жирэмсний амралт авсан багш оронд бага ангийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан түр хугацаагаар ажилласан. Ингээд 1 жил ажиллаад оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусан ажлаас чөлөөлөгдсөн байна. ******* манай сургуульд ажиллах хугацаандаа /Долоон сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн цалин авсан... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 31-32-р хуудас/

 

4. Гэрч , Ухааны яамны , шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга өгсөн “, Ухааны яамны сайд 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. Шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг pdf файлаар татаж авах, Архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын газраас мэргэжилтэн татан оролцуулж ажлыг эхэлсэн. Шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Түүнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 42-44-р хуудас/

 

5. Гэрч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч өгсөн: “Энэ оны 0 сарын өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу , шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан.

Тухайн шалгалтаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичигт бүртгэл, тулгалт хийж ажилласан. Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, /диплом/ мэдээллийн сангийн бүртгэл /Esis программ/, бүртгэл, pdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

- ын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан, /овог, нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг сканердсан/ зөрчил нь 458 баримт бичигт,

- Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 145 баримт бичигт,

- Их дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 13 зөрчил,

- ын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой /дугаар давхардуулж олгосон, архивын бүрдэл бүрэн хангаагүй, боловсролын мэдээллийн системд алдаатай оруулсан/ 1 зөрчил,

- Өмнөх шатны боловсролын зөрчилтэй 108 зөрчил, нийт 725 зөрчил илэрсэн. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 38-41-р хуудас/

 

6. Гэрч Нийслэлийн хяналтын газрын , хяналтын улсын байцаагч өгсөн: “... Үзлэг шалгалтын ажлын хэсэгт , , , нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтын нарийн тоон мэдээлэл бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх. Мөн тэр болгоныг нарийн сайн санахгүй, маш олон багш нарын мэргэжлийн диплом баримт бичгийг шалгасан юм. Миний хувьд өөрийн ажил үүргийн дагуу дипломыг хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн юм. систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн Рdf өргөтгөлтэй файл юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ... дөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 “ дугаар давхацсан, Бусдын дугаарыг ашигласан”, 1.2 “ дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн” гэх байдлаар ангилсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 46-47-р хуудас/

 

7. Гэрч , ухааны яамны ын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтан “... Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг нотлох боломжгүй. Зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно...” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 56-57-р хуудас/

 

8. Зөрчилтэй гэх дипломын жагсаалтын 35т “ сумын боловсролын сургууль, Регистрийн дугаар: , овогтой , Мэргэжил: Бага ангийн багш, дугаар: D15528, Зөрчлийн тайлбар: Их Сургууль, овогтой , Регистрийн дугаар: , D15528 дугаар давхацсан, Ангилсан код: 1.1” гэсэн тэмдэглэл, /1 хх-ийн 29-р хуудас/

 

9. овогтой /Регистрийн дугаар: / нь онд их сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр D15528, бакалаврын зэрэгтэй төгссөн нь үнэн болно. Сургалтын албаны дарга гэх албан бичиг, /1 хх-ийн 169 дүгээр хуудас/

 

10. ургийн овогтой овогтой /Регистрийн дугаар: / нь 2018 оны 01 дүгээр сарын ******* өдөр Улаанбаатар хот дүүрэгт нас барсан талаархи Улсын газрын лавлагаа, /1 хх-ийн 184 дүгээр хуудас/

 

11. овогтой ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи лавлагаанд аймгийн 10 дугаар сургууль буюу “” сургуулиас шимтгэл төлсөн талаархи тэмдэглэлд оны 09 дүгээр сараас оны 06 дугаар сар, аймгийн сумын сургуулиас 2015 оны 4 дүгээр сараас 06 сар хүртэл, ******* аймгийн сумын сургуулиас 2015 оны 9 дүгээр сараас 2023 оны 0 сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаархи лавлагаа, /1 хх-ийн 187-189 дүгээр хуудас/

 

12. Монгол Улсын Гавъяат багш нэрэмжит аймгийн сумын “” сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэгийн оны 09 сарын өдрийн Б/92 дугаартай овогтой ийг бага ангийн багшаар томилсон, оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай чөлөөлсөн тушаалууд, /1 хх-ийн 226-227-р хуудас/

 

13. ******* аймгийн сумын боловсролын сургуулийн захирал 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай овогтой ийг бага ангийн багшаар томилсон тушаал, /1 хх-ийн 249-р хуудас/

 

14. аймгийн сумын боловсролын сургуулийн захирал Б.Дуламжавын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай овогтой ийг бага ангийн багшаар томилсон, 2015 оны 06 дугаар сарын өдрийн Б/48 дугаартай чөлөөлсөн тушаалууд, /2 хх-ийн 16-17-р хуудас/

 

15. аймгийн Өргөн сумын сургуулийн захирал 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн овогтой ийг номын санч, бичиг хэргээр түр томилсон, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөн сургуулийн захирал Л.Очын ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, /2 хх-ийн 25-26-р хуудас/

 

16. -Эрдэнэ багшийн дээд сургуулийн захирал 2023 оны 06 дугаар сарын өдрийн 75 дугаартай “Тус сургуулийг онд бага ангийн багш мэргэжлээр овогтой /Регистрийн дугаар: / гэдэг хүн төгсөөгүй болно” гэх албан бичиг, /1 хх-ийн 167-р хуудас/

Хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч овогтой нь “-Эрдэнэ” гэх багшийн дээд сургуулийг онд төгсөөгүй боловч D15528 дугаартай “Бага ангийн багш-Хэл бичгийн багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дээрх сургуулийн нэр бүхий диплом ашиглан аймгийн сумын “” сургуульд оны 09 дүгээр сарын өдрөөс оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, мөн ******* аймгийн сумын боловсролын сургуульд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 0 сар хүртэл бага ангийн багшаар тус тус ажилласан байна.

*******ийн ажилд орохдоо ашигласан D15528 дугаартай “Бага ангийн багш-Хэл бичгийн багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй “-Эрдэнэ” гэх багшийн сургуулийн диплом нь Монгол Улсын иргэн ургийн овогтой овогтой ын /Регистрийн дугаар: / онд их сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр D15528, бакалаврын зэрэгтэй төгссөн дипломтой ижил дугаартай болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Уг ижил дугаар бүхий дипломуудыг төгсөгчдөд олгосон эсэх талаар Их Сургууль болон -Эрдэнэ багшийн дээд сургуулиудаас лавлахад Их сургуулиас “ овогтой /Регистрийн дугаар: / нь онд их сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр D15528, бакалаврын зэрэгтэй төгссөн нь үнэн” гэх албан бичиг ирүүлсэн бол -Эрдэнэ багшийн дээд сургуулийн захирал Ч.Жачингаас 2023 оны 06 дугаар сарын өдрийн 75 дугаартай албан бичгээр “Тус сургуулийн онд бага ангийн багш мэргэжлээр овогтой /Регистрийн дугаар: / гэдэг хүн төгсөөгүй болно” гэх хариу ирүүлсэн байна.

Шүүгдэгчийн ажилд орохдоо ашигласан гэх дипломтой давхацсан дугаартай иргэн овогтой аас /Регистрийн дугаар: / дээрх нөхцөл байдлыг тодруулахаар тус шүүхээс захирамжаар хэргийг прокурорт буцаахад уг нэр бүхий иргэн 2018 оны 01 дүгээр сарын ******* өдөр Улаанбаатар хот дүүрэгт нас барсан талаархи Улсын газрын лавлагаа авагдсан байна.

******* шүүхийн хэлэлцүүлэгт “... онд төрсөн ба боловсролын сургуулийг онд төгссөн бөгөөд -Эрдэнэ гэх багшийн сургуульд сурч байгаагүй, сүүлд сонсоход Улаанбаатар хотод “Модны-2”-т байдаг гэж мэдсэн...” гэж мэдүүлэг өгч байгааг шүүх хүлээн авч үнэн зөв мэдүүлэг өгч байна гэж үнэлсэн болно.

Түүний гэмт хэрэг үйлдэх ашигласан гэх дипломд ******* нь 2004 оноос онд суралцаж төгссөн гэх бичиглэл хийсэн байх боловч тухайн суралцсан гэх цаг хугацаанд тэрээр их дээд сургуульд бус боловсролын сургуульд суралцаж байсан, түүнчлэн 2007 оноос 2010 онуудад шүүгдэгч нь аймгийн Өргөн сумын сургуульд номын санч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан болох нь аймгийн Өргөн сумын сургуулийн захирал 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн овогтой ийг номын санч, бичиг хэргээр түр томилсон, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөн сургуулийн захирал Л.Очын ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд -Эрдэнэ багшийн дээд сургуулиас шүүгдэгчийн ашигласан гэх дугаар бүхий диплом олгоогүй, түүнчлэн ******* нь тус сургуульд огт суралцаж байгаагүй талаар тодорхойлж ирүүлсэн түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар түүний ашигласан “Бага ангийн багш-Хэл бичгийн багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дипломыг хуурамч гэж үзэх үндэслэл болов.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас гаргасан “******* нь тухайн дипломыг хуурамч болохыг мэдээгүй тул мэдсээр байж ашигласан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Шүүгдэгч ******* нь -Эрдэнэ гэх багшийн дээд сургуульд огт суралцаагүй, түүнчлэн тухайн дипломыг сургуулиас гардаж аваагүй /Туяа гэх хүнээс авсан гэж мэдүүлсэн боловч уг этгээд хаана байдаг, ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаархи эх сурвалжийг заагаагүй/, түүнчлэн тухайн дипломд зааснаар суралцсан гэх цаг хугацаа буюу 2004 оноос оны хоорондох хугацаанаас 2004- онуудад зарим хугацаанд боловсролын сургуулийн сурагч байсан, мөн 2007 онд аймгийн Өргөн сумын сургуульд номын санч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан зэрэг илтэд тодорхой нөхцөл байдалд дүгнэлт хийхэд дээрх “Бага ангийн багш-Хэл бичгийн багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дипломыг хуурамч гэдгийг шүүгдэгч энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой байна.

Ийнхүү ухамсарлаж байгаа нөхцөл байдлаа буюу хуурамч диплом гэдгийг мэдэх боломжтой, мэдсэн байх боловч түүнийг ашиглан бусдыг хуурч төрийн байгууллагад буюу сургуульд бага ангийн багшаар ажилласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ангийн 2. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гээд 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус хуульчилсан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь анх хуурамч диплом ашиглан аймгийн сумын “” сургуульд оны 09 дүгээр сарын өдөр бага ангийн багшаар томилогдсон өдөр уг гэмт хэрэг эхэлж, 2023 оны 0 сард ******* аймгийн сумын боловсролын сургуулийн бага ангийн багш албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр төгссөн буюу гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байна.

Шүүх ийнхүү хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзсэн.

Иймд шүүгдэгч *******ийг “-Эрдэнэ” гэх багшийн дээд сургуулийг онд төгсөөгүй боловч D15528 дугаартай “Бага ангийн багш-Хэл бичгийн багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дээрх сургуулийн нэр бүхий хуурамч диплом ашиглан аймгийн сумын “” сургуульд оны 09 дүгээр сарын өдрөөс оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, мөн ******* аймгийн сумын боловсролын сургуульд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 0 сар хүртэл бага ангийн багшаар тус тус ажилласан буюу Эрүүгийн хуулийн ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Бусад асуудлын талаар:

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 64б дугаартай яллах дүгнэлтэд болон яллагдагчаар татах тогтоол, бусад эрх зүйн хэлбэрүүдэд аймгийн сургуулийн нэрийг “”, түүнчлэн “-Эрдэнэ” гэх сургуулийн нэрийг “-Эрдэм” гэх зэргээр зөрүүтэй бичсэн боловч шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд, тухайн нэр бүхий сургуулиудаас ирүүлсэн албан бичиг, лавлагаа зэргийг үндэслэн нэрийг зөвтгөв.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь дээрх дурдагдсан хуурамч дипломыг ашиглан аймгийн сумын боловсролын сургуулийн захирал Б.Дуламжавын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар тус сургуульд бага ангийн багшаар ажилд орж, 2015 оны 06 дугаар сарын өдрийн Б/48 дугаартай чөлөөлөгдсөн байх боловч прокурор уг үйл баримтыг яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд бичээгүй орхигдуулсан ба энэ үйлдлийн хувьд өөр хэрэг үүсгэсэн, эсхүл тусгаарласан эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Иймээс шүүх яллах дүгнэлтэд тусгаагүй үйл баримтад дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй ба дээрх үйл баримт яллах дүгнэлтэд тусгагдсан эсэхээс хамаарч хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөргүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуралдааныг хойшлуулаагүй болно.

Мөн ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 64б дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч *******ийг хуурамч баримт бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэж дүгнэсэн байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар буюу шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд 2023 оны 0 сар хүртэл ******* аймгийн сумын боловсролын сургууль буюу ажил олгогч байгууллагаас шимтгэл төлсөн байх тул дээрх хугацааг дуустал ашигласан гэж үзсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон , нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг дээрх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул нь тухайн бага ангийн багш гэх албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан бусад иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хохирол, хор уршгаар илэрдэг.

Иймд хохирогчоор тогтоогдсон нэр бүхий этгээдүүд, түүнчлэн төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй субъектүүд нь шүүгдэгч *******ээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

    2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Учир нь шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, түүнчлэн сургуульд эчнээ хэлбэрээр суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /Найман зуун зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Шүүгдэгч овогт 23.2 Эрүүгийн хуулийн ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /Найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /Дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн диплом 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            6. Хохирогч нар нь хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ТӨРБОЛД