Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2022/00157

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2022/00157

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,*******,*******,, холбогдох хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 03 дугаар сарын 06-нд овогтой танилцаж хамтран амьдарч бидний дундаас 2016 оны 08 дугаар сарын 19-нд охин төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир охиныг маань эцгээр нь овоглосон. Хүүхдийн эцэг нь хүүхдээ анхаарч хайхрахгүй байгаа тул овогтой ыг охины минь эцэг мөн болохыг тогтоож, охинд минь тэтгэлэг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч овогтой шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин дээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Анхны-Оч ӨЭМТ-ын тодорхойлолт /хх-4/, Орхон аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт /хх-5/, Орхон аймгийн*******ын*******ийн Засаг даргын тодорхойлолт /хх-6/, 6101001838 дугаартай М.ий төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ай гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрах хугацаанд охин М. төрсөн. Бид хамтран амьдрах боломжгүй тул охин М.ий эцэг нь М. мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Анхны-Оч ӨЭМТ болон Орхон аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Орхон аймгийн*******ын*******ийн Засаг даргын тодорхойлолт, 6101001838 дугаартай М.ий төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. М. нар нь 2015 оноос хойш хамтран амьдарч тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин М. төрсөн, охиныг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан, одоо охин эхийн асрамжид эрүүл өсч, бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Анхны-Оч өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,*******ийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-д заасныг баримтлан М.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж т олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 35 337 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч охин М.гийн эцэг нь М. болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч хүүхдийг эцгээр нь овоглон олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байхад дахин эцэг мөн эсэхийг тогтоох шаардлагагүй юм.

8.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 35 337 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин М.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг М.аас гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 35 337 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА