| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 01 дүгээр сарын ******* өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, , мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын дугаар баг 18-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт , Регистрийн дугаар: ЗФ9001162
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын орой 22 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Буянт” гэх газарт зүс таних *******тай урьдын таарамжгүй харилцаа буюу “ээжийг зодсон” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний чамархай, хацар тус газарт нь алгадаж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь “Тархи доргилт, доод уруулын дотор салстад цус хуралт, ооч, зүүн хацарт зулгаралт, баруун, зүүн шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2 удаа алгадаж авсан. 4-5 удаа алгадсан гэж мэдүүлсэн нь худлаа. Манай ээжээс уучлалт гуйгаагүй. Ээжийнхээ тийм болсныг хараад уучлалт гуйх байх гэж бодсон. Үр хүүхдийг нь байхгүй байх үед хөдөө хээр зодсон байсан. Үр хүүхэд нь хажууд нь байсан бол зодохгүй байсан байх. Яагаад настай хүнийг хөдөө хээр шилбүүрийн модоор зодсон юм бэ? ээжээс минь уучлалт гуйх байх гэж бодоод авч очсон. Ээж минь өглөөнөөс хойш галаа ч түлж чадахгүй орондоо байсан. Ээжийг босгоод харахад маш том хөхрөлттэй босож чадахгүй байсан. Бид нар түшиж босгоод ******* гуайг уучлалт гуйх байх гэтэл дуугүй зогсоод байхаар нь би босож очоод 2 удаа алгадсан. Манай ах яагаад ээжийг зодсон юм бэ? гэж утсаар ярихад намайг ирээд алаач гэж хэлсэн байсан. Эхнэртэй нь юм ярихад хэд хоног уугаад тавьтар муутай байсан гэсэн. Яах гэж ыг очиж зодсон юм бэ? миний үгэнд орохгүй байсан гэж хэлсэн. Манай дүүгийн өөдөөс салаавч гаргаж элдвээр хэлсэн байсан. Мал нийлээд хургаа авах гэхэд та нар эхийг нь дагуулж ирээд үзээд ав гэсэн байсан. Миний дүү 2 настай нялх хүүхдээ дагуулаад хонийг нь дүүрч очоод хургыг нь авсан гэсэн. ******* гуай миний хэлснийг тоож байгаа юм байхгүй биднийг өдөөд байсан. Яагаад ийм үйлдэл гаргаж байгаа юм бэ? үүнээс болж бие биедээ өс санавал яах вэ? ингэж болохгүй гэж хэлсэн. Хүү нь юу ч хэлээгүй, ойлгож байна гэсэн. Хэнд ч 60 гаран настай ээжийгээ хүнд зодуулсныг харах сайхан санагдахгүй. Би хажууд нь байсан бол хөх няц болтол нь зодуулахгүй байсан гэж бодоод шөнө унтаж чадаагүй. Ээжийг хөдөө байгаад яах юм гэхэд эрүүл агаарт амар байдаг юм гэдэг. 5 хүүхэд өсгөх гэж хэдэн мал малладаг. Нэг дүүгээ ээжтэй хамт байгаач гэж хөдөө байлгасан. Гэтэл дүүг эзгүй байх үеэр ээжийг зодсон байсан. Өөрийнхөө хүү шиг хүнийг гоочлоод байдаг нь буруу гэж эхнэр нь хэлж байсан. Бид нар тэр болгон хөдөө очоод байдаггүй. Бусад айл саахалтын хүмүүсийг мэддэггүй” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 05 сарын өдөр гэрээс гараад хонио хариулаад явж байсан. Гэтэл гэх хүн машинтай хонь хумиад ирсэн. Хонь хөөлөө гэж бэлчээр булаацалдаад машинаасаа бууж ирээд намайг нэг алгадсан. Би шилбүүрээрээ шавхарсан. Орой нь , нар ирсэн. Өдөр нь нь ална чамайг ээжийг зодсон байна гэсэн. нь ирээд миний шилбэ, нуруу руу өшиглөсөн. Ээжээс очиж уучлалт гуй гэхээр нь очтол ээж нь орон дээрээ буруу хараад сууж байсан. Хартал нэлээн хөхөрсөн байсан. Уучлаарай гэхэд өшиглөөд, цохиж авсан. Би эхийг нь зодсон шийтгэлээ авсан. , хоёрыг уучлалт гуйх байх бодтол шүүх, цагдаа болсон байсан. Ирээд уучлалт гуйвал гэж бодсон. Надтай уулзаагүй, уучлалт гуйгаагүй, гомдолтой байгаа. Биеэ үзүүлж, хот явсан, уламжлалт эмнэлэгт толгойгоо бариулсан. Одоо хохирлыг барагдуулбал гомдолгүй. Ээжийг нь шилбүүрээр цохиж авсан, нуруунд нь гэмтэл учруулсан нь миний буруу” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч *******ын “2023 оны 05 дугаар сарын өдөр 22 цагийн орчимд ы хүү, охин, хүргэн нь гэх хүмүүс манай гэрт ирсэн. Ирээд манай ээжийг зодлоо гээд хүү нь миний шилбэ рүү 2-3 удаа өшиглөсөн, зүүн ташаа орчимд хальт өшиглөөд тэгснээ толгой руу гараараа нэг удаа цохиж авснаа уруул руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүргэн нь гэх хүн болиулсан. Тэгээд бид нар хэсэг маргалдаж байгаад манай ээжээс уучлалт гуй гэхээр нь дагаад тэдний гэрт очсон. Гэрт нь очтол ы нурууг үзүүлсэн бөгөөд би уучлаарай гээд уучлалт гуйсан чинь охин нь учиргүй босож ирээд миний баруун зүүн шанаа руу хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгтэл ы хүү цавь орчимд нэг удаа өшиглөж авсан. Тэгээд хүргэн нь салгаад би яваад өгсөн. Миний уруул язарсан уруул руу ы хүү өшиглөж язалсан. 2 гарын шуу орчимд хөхөрсөн чулуу шидэж гэмтэл учруулсан. Толгой дүйрэнгэтээд байгаа охин нь гэрт очсон хойно баруун, зүүн чамархай орчимд цохсон. Охинд нь цохиулсны дараа толгой дүйнгэтээд өвдөөд эхэлсэн. Тэгэхээр нь охин нь толгойд гэмтэл учруулсан байх гэж бодож байна. цэцэгийн гэрт очсоны дараа охин нь миний толгойны баруун зүүн чамархай болон хацар хэсэгт хоёр гараараа ээлжлээд 4-5 удаа цохисон тэгсэн чинь ын нөхөр нь гээд залуу ирж салгасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-11-р хуудас/
Гэрч Н.цэцэгийн “2023 оны 05 дугаар сарын өдөр нэг хонхорт нутаглаж байгаа гэж хүн байдаг юм. Тэр хүнтэй бэлчээр булаацалдаад хоорондоо маргалдсан юм. Бид хоёр маргалдаад намайг шилбүүрээрээ ороолгосон тэгэхээр нь би чулуу шидсэн. Энэ асуудлын талаар мөрдөгч Азбаяр дээр шалгагдаж байгаа. Тухайн үед т шилбээр ороолгуулаад бие өвдөөд дотор чичрээд байсан. гээд дүүдээ хэлсэн чинь цагдаад мэдэгдсэн байсан. Тухайн үед миний нуруу их хөхөрсөн байсан. Тэгээд би аймгийн төв дээр байдаг хүү д хэлсэн. Тэгтэл манай хүү , манай охин , хүргэн нар ын гэрт очсон юм байна лээ. Хүүхдүүд маань ын гэрт очсоныг мэдээгүй. Орой харанхуй болсон байхад буюу 20-21 цагийн орчимд намайг гэртээ байж байхад охин , хүү , хүргэн нар ыг дагуулж ирээд ээжээс уучлалт гуй гэсэн. Тэгээд манай охин миний хөхөрсөн няцарсан шархыг хараагүй байж байгаад тухайн үедээ хараад “Чи ядарсан муу ээжийг маань ийм болгочихлоо” гээд ын нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаад авсан. Тэгээд яваад өгсөн. Би тухайн үед ыг гэрт орж ирэхэд нь сайн хараагүй. Миний толгой тархи өвдөөд доошоо тонгойгоод сууж байсан. Манай хүүхдүүд “Чи хүнийг ингэж зоддог юм уу” гээд тачигнаж байсан. Хальт харахад манай охин , ыг 2 удаа алгадаж авч байсан. нэг уурандаа ганц 2 удаа цохиж авсан юм уу яасан юм хаашаа нь яаж цохисноо өөрөө хэлэх байлгүй. Уг нь манай хүүхдүүд архи дарс уугаад хүн амьтан зодоод яваад байдаг танхай хүмүүс бол биш” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/
Гэрч “... Тэр оройгоо 21 цагийн үед манай гэрт цэцэг гэх саахалтын айлын хүүхдүүд нь болох хүү нь, охин нь нь хүргэн нь гэх залуутай гурвуулаа ирсэн. Тэгээд орж ирээд нь манай нөхөр ыг орон дээр сууж байхад очоод шанаа руу нь өшиглөсөн чинь манай нөхрийн амнаас нь цус гарсан тэгсэн чинь ар нуруу нь бас өшиглөсөн, мөн хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд хэл амаар доромжилж загнаж байгаад ыг ээжтэй очиж уулз гээд дагуулаад гараад явсан юм. Манай хүү дагаад явсан. Тэгсэн чинь тэр цэцэгийнд очоод манай нөхрийг тэр нь бас цохиж зодсон л гэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р хуудас/
******* нь *******ын чамархай, хацар тус газарт нь алгадсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай “*******ын биед тархи доргилт, доод уруулын дотор салстад цус хуралт, ооч, зүүн хацарт зулгаралт, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 31-23-р хуудас/ нотлогдсон байна.
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч “... ын биед хийсэн үзлэгээр 2 хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдоогүй. Харин доод уруулын дотор салстад цус хурсан гэмтэл тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд уруул орчимд учирсан эдийн няцрал болон тархи доргилт гэмтэл нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Иймд уруул орчимд хүч үйлчлээд тархи доргисон байх боломжтой. ... Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал болон том талбай хамарсан мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Чамархай хэсэгт цохилтын хүч үүссэнтэй холбоотой дээрх гэмтэл үүсэх боломжтой” гэх мэдүүлэг, /хх-ийн , 36-р хуудас/
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн чамархай, хацар тус газарт алгадахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нүүрэн тус газар нь гараараа алгадаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн чамархай, хацар тус газарт алгадах үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг шууд санаатай алгадсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирлын талаар:
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 3.000.000 /Гурван сая/ төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи баримт ирүүлээгүй тул шүүх түүнийг гаргуулах боломжгүй байна. Харин хохирогч нь хохирлын талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.
Учир нь шүүгдэгч хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг этгээд байх ба түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг, гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нь хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11. зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД