| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 01 дүгээр сарын өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 07 дугаар сарын өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хот дүүрэг хороо байранд оршин суух, авсан гавьяа шагналгүй, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжээр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт , Регистрийн дугаар:
Шүүгдэгч ******* нь нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэмээний хороо” гэх газарт зүс таних хороо бууцнаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 11 сарын 02-ны өдөр аавтай хамт хороон дээр юм хийж байгаад гэрт ороод байж байтал нохой хуцаад байсан. Гэрээс гарахад ******* Тоёота Приус-30 машинтай ирсэн байсан. Тэгэхээр нь нохой хорих гээд явтал араас ирээд цохисон, эргэж хартал түлхэж унагаасан. Миний толгой руу хэд хэдэн удаа дэвссэн. Аавыг сураад байсан. Ална, хядна гээд байсан” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ид зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байтал гэрийн гадаа хар Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь би нохой хорих гээд гэрээс гараад тухайн машины хажуугаар гараад нохойгоо барих гэтэл миний араас машин дотроос бууж ирэнгүүтээ үгийн зөрүү байхгүй намайг ар шилэн хүзүү рүү цохиж газарт унагасан. Би газарт унаад босож ирээд эргээд хартал миний нүүрэн тус газарт гараараа цохиж авахад нь би мотоцикл дээр тэгнэж унасан тэр үед миний толгой дээр хэд хэдэн удаа дэвссэн, намайг биеэ хамгаалах гээд доош хараад хэвттэл нүүр рүү өшиглөсөн. Тэр үед манай эхнэр гэрээс гарч ирээд салгаад эхнэр маань ээжийг дуудаж ирэх санаатай явтал явсны дараа дахин машинаасаа бууж ирээд дахин над дээр ирж намайг хэвтэж байхад толгой дээр 2 удаа хөлөөрөө дэвссэн ба тэр үед хамт явж байсан 1 хүн нь хориглож машиндаа суулгаад тэд манай гэрийн гаднаас явцгаасан юм. Намайг гадаа сууж байтал манай эхнэр “Ээжийг гэртээ байхгүй байна” гэсээр эргээд ирсэн тэгээд гадаа сууж байтал манай ээж манайд ирж болсон зүйлийг хараад сумын эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Манай аавын нэр дээр байдаг “Тэмээн хороо” гэх газарт би хашаа барьсан юм. Тэрнээс болж 8 дугаар сард би той маргалдаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07-р хуудас/
Гэрч *******гийн “2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11-12 цагийн орчимд нөхөр бид хоёр хүүхдийн хамтаар гэртээ байж байсан нөхөр гадуур малдаа явж байгаад гэртээ дөнгөж орж ирээд цай уугаад сууж байтал гадаа нохой хуцаад машин ирсэн. Манай нөхөр гэрээсээ гараад нохой хорих гээд явтал тухайн машинаас нь хүн бууж ирээд цохиод унагасан байдалтай манай нөхөр газарт хэвтэж байсан. Би тэр үед гэрээс гараад “Та нар яасан бэ? хэл амаа олж болдоггүй юм уу? Яагаад цохилцож байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхрийн өөдөөс нөгөө хүн нь хүрз бариад “Ална” гээд л дайраад байсан юм. Тухайн үед манай нөхрийг газарт унагасан гэх хүний хажууд нь байсан нэг залуу нь барьж байсан хүрзийг нь аваад хориглосон тэр үед миний зүс таних гэдэг хүн нь дахин манай нөхөр рүү дайрч толгой руу нь хөлөөрөө дэвссэн тэр үедээ “Аав чинь хаана байна” гэх зэргээр хашхичиж байсан. гэх хүн нь манай нөхөр болох толгой орчим газарт нь хэд хэдэн удаа өшиглөж дэвссэн... Би тэндээсээ аав, ээжийн гэр рүү яваад очиход аав, ээж хоёр малдаа явсан эзгүй байсан. Тэгээд эргээд гэр рүүгээ давхиад иртэл төмөр труба барьсан газар хэвтсэн байдалтай байсан ба намайг хараад төмрөө газар хаясан. “та нар хавар болохоос өмнө нүүгээрэй, нүүхгүй бол байшин гэрийг чинь шатаана шүү” гэх зэргээр хашхирч байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р хуудас/
*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 261 дугаартай “ биед баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 21--р хуудас/
аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Нэмэлтээр ирүүлсэн материалаар биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх ясны гэмтэл нь бороо үүсээгүй шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 261 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 261 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт, /хх-ийн 32-34-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэрэг үйлдэл хийхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, унасан хойно нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ш. шууд санаатай цохисон, өшиглөсөн, хөлөөрөө дэвссэн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч нь шүүгдэгчээс хэрэгт авагдсан баримтаар болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн ба дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
1. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас 80-88, 90, 92-93 дугаар хуудаст байгаа шатахууны баримтуудыг ямар маркийн тээврийн хэрэгсэлд зарцуулсан болох, тухайн шатахууны баримтууд нь хохирогчид эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд ашигласан эсэх нь тодорхойгүй, мөн 89, 91 дүгээр хуудсанд авагдсан “Алтат Хонгор” ХХК-аас бараа, үйлчилгээ авсан гэх төлбөрийн баримт нь ямар бараа, үйлчилгээнд зарцуулсан зардлын баримт болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж хэлэлцэлгүй орхиж, хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ, эм, тарианд ашигласан эмийн болон үзлэгийн төлбөрт төлсөн 529.150 /таван зуун хорин есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон түүний өмгөөлөгч *******аас сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох хүсэлт гаргасан ба мөрдөгчөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлтийг хангаж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт мөн дээрх нөхцөл байдлаа батлан илэрхийлж байна. Дээрх сэтгэцэд учирсан хохирлыг төлөх, эсхүл төлөхгүй талаар шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгч нар мэтгэлцэж оролцов.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус хуульчилсан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.6-д “... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн , дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-г, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр баталжээ. Дээрх хүснэгтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хамаарч байгаа болно.
Эдгээр эрх зүйн зохицуулалтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн , дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцуулж гаргуулах эрхтэй байна.
Мөрдөгч нь дээрх журмын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож болохоор байх ба мөрдөгчийн гаргасан уг зэрэглэлийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж, харин уг зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахаар зохицуулжээ.
Иймд мөрдөгчийн тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийн дагуу Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4 дэх хэсэгт “Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоож 4-8 хувиар тооцож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гаргуулна” гэснийг удирдлага болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан буюу Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 20 оны дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 /Таван зуун тавин мянга/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байсан тул шүүгдэгчээс 2.750.000 /Хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар байна.
Гэмт хэрэг 2023 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан дээрх хэмжээгээр тооцсон болно.
Ингээд шүүгдэгч *******оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд 529.150 /таван зуун хорин есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг, мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3, дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохиролд 2.750.000 /Хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Учир нь шүүгдэгч хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг этгээд гэж мэдүүлж байх ба түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломж, гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх буюу түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгжээр буюу 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж ирүүлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн.
аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хандаж яллагдагч *******оос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хангасан байна.
Яллагдагч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтдээ хохирогч *******ид 1.644.450 /Нэг сая зургаан зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн буюу баримтаар нэхэмжилсэн хохирол төлсөн гэж бичсэн байх боловч уг төлбөрийг төлөөгүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дансны хуулга, хохирогч болон шүүгдэгч нарын хэн алины мэдүүлгээр тогтоогдож талууд маргаагүй болно.
Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг хангахдаа яллагдагч хохирол нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж байгаа эсэхийг бүрэн хянаагүй, хяналтаараа илрүүлээгүй байх тул ийнхүү хэргийг буцаалгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь::
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ид 10 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.0.000 /Нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /Зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 529.150 /таван зуун хорин есөн мянга нэг зуун тавь/, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3, дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохиролд 2.750.000 /Хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч д олгохоор зааж, үүнээс шүүгдэгчийн хохиролд төлсөн 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөгийг хасаж, нийт шүүгдэгчээс 2.679.150 /Хоёр сая зургаан зуун далан есөн мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч д олгосугай.
7. Хохирогч нь хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД