Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                     

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа

Шүүгдэгч Н.Пүрэвдорж нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нарантуяагийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 201622000589 тоот хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, Хөх шүүлэнг овгийн Нарантуяагийн Пүрэвдорж, 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух,

урьд 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,  2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай РМ 80041719 дугаарын регистртэй.

Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багт оршин суух Ч.Бат-Отгоны сууцны байшинд нэвтэрч эмэгтэй хүний савхин дээл, мөнгөн аяга, хивсэн гөлөм, том бууны дуран, 10 килограмм аньс жимс зэрэг эд зүйлийг хулгайлан авч 365,0/гурван зуун жаран тав/ мянган төгрөгийн,

мөн өдөр давтан үйлдлээр Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Ж.Уранчимэгийн сууцны байшингийн салхивчаар нэвтрэн 4 хос эмэгтэй хүний гутал, эрэгтэй хүний булган малгай, цүнх, эмэгтэй хүний цамц, 3 килограмм үхрийн мах, 3 килограмм ааруул, ургамалын тос, улаалзгана жимс, мэхээр зэрэг эд зүйлийг хулгайлан авч 214800 төгрөгийн,

 2016 оны 09 дүгээр сарын 21-23-ны хооронд  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух Г.Одсүрэнгийн сууцны байшингийн салхивчаар нэвтрэн дээл, цамц, өмд, өвлийн куртик, 10кг ааруул, соёрхол нэртэй архи 3 шил, гар жин/ морин хил/ зэрэг эд зүйлийг хулгайлан авч 355,0/ гурван зуун тавин тав/ мянган төгрөгийн,

2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвийн 2-23 тоотод оршин суух З.Батцогтын  сууцны байшингийн салхивчаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 630,0/ зургаан  зуун гуч/ мянган төгрөгийн,

2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд байрлах С.Мөнхөөгийн эзэмшлийн Ану нэртэй зоогийн газарт нэвтэрч  виски, болор нэртэй архи 2 ширхэг, соёрхол нэртэй архи 1 ширхэг,  нөөтбүүк зэрэг эд зүйлийг хулгайлан авч 576,0/ таван зуун далан зургаа/ мянган төгрөгийн,

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сансарын 89 тоотод оршин суух Б.Байгальцэцэгийн сууцны байшингийн цонхоор нэвтэрч эмэгтэй хүний нэхий дээл, эрэгтэй хүний өвлийн куртик скай нэртэй гар утас, хар өнгийн гар утасны гэр, хөх цагаан өнгийн майк, хөх өнгийн малгай, саарал өнгийн годон гутал, үүргэвчтэй хар өнгийн цүнх, түрийвчтэй бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч 1.322.360 /нэг сая гурван зуун хорих хоёр мянга гурван зуун жар/ төгрөгийн,

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21-22 цагийн орчимд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Зая гэгээний Гүцог дацан хийдийн гэрээс бурхан багшийн дүр бүхий гуулин бурхан, гуулин суврага, хонх, малгай, лүүжин тавихад хэрэглэдэг шашны эд зүйл зэргийг хулгайлан авч 1.230.000/нэг сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багт оршин суух Ч.Бат-Отгоны сууцны байшинд нэвтэрч эмэгтэй хүний савхин дээл, мөнгөн аяга, хивсэн гөлөм, том бууны дуран, 10 килограмм аньс жис зэрэг эд зүйлийг хулгайлан авч 365,0/гурван зуун жаран тав/ мянган төгрөгийн,

мөн өдөр давтан үйлдлээр Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Ж.Уранчимэгийн сууцны байшингийн салхивчаар нэвтрэн 4 хос эмэгтэй хүний гутал, эрэгтэй хүний булган малгай, цүнх, эмэгтэй хүний цамц, 3 килограмм үхрийн мах, 3 килограмм ааруул, ургамалын тос, улаалзгана жимс, мэхээр зэрэг эд зүйлийг хулгайлан авч 214800 төгрөгийн,

 2016 оны 09 дүгээр сарын 21-23-ны хооронд  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух Г.Одсүрэнгийн сууцны байшингийн салхивчаар нэвтрэн дээл, цамц, өмд, өвлийн куртик, 10кг ааруул, соёрхол нэртэй архи 3 шил, гар жин/ морин хил/ зэрэг эд зүйлийг хулгайлан авч 355,0/ гурван зуун тавин тав/ мянган төгрөгийн,

2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвийн 2-23 тоотод оршин суух З.Батцогтын  сууцны байшингийн салхивчаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 630,0/ зургаан  зуун гуч/ мянган төгрөгийн,

2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд байрлах С.Мөнхөөгийн эзэмшлийн Ану нэртэй зоогийн газарт нэвтэрч  виски, болор нэртэй архи 2 ширхэг, соёрхол нэртэй архи 1 ширхэг,  нөөтбүүк зэрэг эд зүйлийг хулгайлан авч 576,0/ таван зуун далан зургаа/ мянган төгрөгийн,

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сансарын 89 тоотод оршин суух Б.Байгальцэцэгийн сууцны байшингийн цонхоор нэвтэрч эмэгтэй хүний нэхий дээл, эрэгтэй хүний өвлийн куртик скай нэртэй гар утас, хар өнгийн гар утасны гэр, хөх цагаан өнгийн майк, хөх өнгийн малгай, саарал өнгийн годон гутал, үүргэвчтэй хар өнгийн цүнх, түрийвчтэй бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч 1.322.360 /нэг сая гурван зуун хорих хоёр мянга гурван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Н.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Гүцог дацан хийдэд дуганч ламаар ажилладаг бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 13-нб өдөр хийддээ ном хурч байхад 16 цагийн орчимд гарч явсан ба  гэртээ хариад байж байхад 22 цагийн үед Гантөгс лам надруу залгаад хийдэд хулгай орсон байна гэхээр нь шууд яваад очсон. ...Манай хийдээс миний өөрийн хэрэглэж байсан 25х40 хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй гадна хэсгийн хоёр талдаа халаастай хүрэн өнгийн савхин цүнх, 10 см өнөртэй лүүжингийн металл хонх, хар даржинтай, даржин дээрээ жижигхэн баавгай барын үстэй, гавлын ясны дүрстэй, эрхээр хэлхсэн дамар, овоодой буюу улаан өнгийн түмэн насан  хээтэй ламын малгай, галин буюу лүүжин тавихад үлээж хэрэглэдэг хүний чөмөгний яс, 8 см өндөртэй, металл биетэй очир гэдэг эд зүйл,  хийдээс бол 15-20 см өндөртэй суврага , 15-20 см өндөртэй шармал өнгийн металл биетэй бурхан багшийн   дүр, элдэв засал гүрмийн ном , 8 дэлбээтэй 15см орчим өндөртэй хонх зэрэг эд зүйл алдагдсан...гэх мэдүүлэг/ХХ-ийн 34-35 дугаар тал/,

Хохирогч Ч.Бат-Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байхаа манай бэр Хишигням над руу залгаад танай гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд хөдөөнөөс гэр лүүгээ орж ирсэн. Хөдөөнөөс гэртээ ирэхэд байшингийн маань цонх хагархай байсан. Тэгээд бэр Хишигнямаасаа яасан юу болов гэж асуухад цагдаа ирээд холбогдох шалгалтаа хийгээд явсан гэж байсан. Эхнэр бид хоёрыг хөдөөнөөс гэртээ ирэхэд хүүхдүүд маань гэрийг маань янзлаад цэвэрлэчихсэн байсан. Манай гэрээс хулгайд эмэгтэй хүний савхин дээл, мөнгөн аяга, хивсэн гөлөм, том бууны дуран, 10 кг аньс нэртэй жимс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. /ХХ-ийн 27-р тал/,

Хохирогч Ж.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн урд цонхыг хагалаад хулгайч орсон байсан. ...Манай гэрийн хаалганы хажууд байсан цаасан хайрцагтай эмэгтэй хүний гутал 4 ширхэг, булган малгай, цүнх, цамц, хөргөгчин дотор байсан мах, ааруул, ургамлын тос улаалзгана, мэхээр алга болсон байсан /хх-ийн 62-р тал/,

Хохирогч Г.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөн сумруу ажлаар явсан юм. Би гэрээ түгжээд цонхоо хаагаад явсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 23-нд гэртээ ирсэн чинь байшингийн маань урд цонх онгорхой байхаар нь гайхаад хартал түгжээг нь мулт түлхээд хаячихсан байсан. Тэгээд би байшин руугаа ортол гал тогооны өрөөнд байсан хөх өнгийн 20 литрийн савтай архины талыг нь авчихсан байсан. Унтлагын өрөө рүүгээ ортол орон дээр байсан дээл, жинсэн өмд, цамц байхгүй байсан.  Хананд өлгөөтэй байсан хөх өнгийн куртик, алга болсон байсан. Тэгээд гал тогооны цаад талын хаалганы буланд тавьсан байсан 10 кг ууттай ааруулнууд байхгүй байсан. Мөн Соёрхол нэртэй 0.75  литрийн 3 шил архи 20 кг гар хилл зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгэхээр нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч тэмдэглүүлсэн. Би хулгайд алдсан ааруул, дээл, хил, куртик, өмд, цамц, 1 шил Соёрхол нэртэй архи зэрэг эд зүйлүүдийг буцааж хүлээж авсан байгаа. Гомдолгүй байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р тал/,

Хохирогч З.Батцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2016 оны 9 дүгээр сарын дундуур юмаа яг өдөр хоногийг нь санахгүй байна Тариалан сумын төвд манайх 2-23 тоотод амьдардаг юм гэр эзэнгүй байх үед манай цонхоор хулгай ороод 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Манай вакум цонхтой юм үдээс хойш 16 цагийн үед гарч хөдөө яваад шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орсон байсан. Манайх байнгын хүнтэй байдаг боловч тухайн үед хүүхдүүд хот яваад би эхнэртэйгээ хамт хөдөө явсан байсан юм. Манай гэрт хулгай хийчихмээр юм их байсан, тэгэхдээ 4 ширхэг мөнгөн аяга л хулгайлсан байсан байсан. 3 ширхэг дунд гарын мөнгөн аягыг тус бүрт 130.000 төгрөгөөр үнэлнэ. Хуучны мөнгөн аягаа 500.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг  /хх-ийн 84-р тал/,

Хохирогч С.Мөнхөөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын дундуур юмаа яг өдөр хоногийг нь тодорхой сайн санахгүй байна. Манай Ану нэртэй зоогийн газарт хулгай орсон байсан. Манай гал тогооны вакум цонхоор Teachers нэртэй виски  энэ 75.000 төгрөгийн үнэтэй. Болор 2 ширхэг энэ нь тус бүр нь 25.000 төгрөгийн үнэтэй, 0.75 литрийн Соёрхол архи 25.000 төгрөгийн үнэтэй. Манай цонхоор орохдоо дээд гэрэлтэй хэсгийг цөмлөчихсөн байсан. Үүний хохирол нь 100.000 төгрөг гарсан. Нөүтбүүк 1 ширхэг үнэ нь 600.000 төгрөгийн үнэтэй юм. Би нөүтбүүкээ олж авсан учраас одоо надад хохиролын 150.000 төгрөг, хохиролын 100.000 төгрөгтэй нийлээд 250.000 төгрөг нэхэмжилж байна. Гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/,

Хохирогч Б.Байгальцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед би хүү хүү Содхүүг сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан манай гэрт хүн үлдээгүй хүү Содхүүг 3-р сургуульд хүргэж өгчихөөд эргээд гэртээ ирээд хашааны хаалгаар машинаа оруулах гээд хаалгаа онгойлготол манай байшингийн баруун талд нэг хүн харагдсан тэгэхээр нь би хөөе юун хүн бэ гээд араас яваад очтол үүргэвчтэй цүнхийг хаяад цаашаа хашаа даваад зугтсан тэгээд би араас нь хулгайч гээд орилоход манай ард талын хашааны залуу машинтайгаа гэртээ ирж байсан тэгсэн миний  хэлэхийг сонсоод машинтайгаа нөгөө хулгайчийн араас баруун тийшээ явсан би нөгөө цүнхийг аваад гэрт орж ирээд цүнхийг нээгээд үзтэл манай гэрт байсан миний годон гутал, нэхий дээл, нөхрийн куртик, малгай зэрэг эд зүйлс байсан тэгээд байж байтал удалгүй манай ард талын хашааны залуу нөгөө хулгайчийг Нарангийн гудамжнаас бариад ирлээ гээд хашааны хаалган дээр ирээд за би явлаа шүү яаралтай ажилтай байна гээд яваад өгсөн би нөгөө хулгайчаас түрүүвч, утас өгөөдөх гэсэн чинь энгэрээсээ гаргаж өгсөн би цагдаа дуудлаа гэсэн чинь миний гарыг тавиулаад зугатаагаад яваад өгсөн тэгээд цагдаад мэдэгдэх гэж байснаа алдагдсан зүйлсээ авсан юм чинь хэлээд хэрэггүй байх гээд хэлээгүй юм. Тэгээд тус өдрийн 16 цаг өнгөрч байхад хүү Содхүүгээ сургуулиас нь авчихаад бараан зах орчихоод цэцэрлэг орж хүү Содбилэгээ авах гээд бараан захаас гараад урагшаа Ачлал дэлгүүрийн хажууд явж байтал нөгөө хулгайч чинь явж байсан тэгэхээр машинтайгаа очоод хажууд зогсоод хөөе чи манай гэрээс юм хулгайлсан хүн мөн үү гэсэн чинь би юмыг чинь эргүүлээд өгчихөө биздээ гээд зугатахаар нь араас нь хөөх гэтэл миний машины ард талд цагдаагийн машин явж байсан. Тэгэхээр нь цагдаад хэлтэл нөгөө хулгайчийн араас цагдаа нар хөөгөөд барьж авсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн-14-р тал/,

Гэрч А.Хишигнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө гэрлүү очиж хоносон юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 18-ны өдрийн 13 цагийн үед хадам аавынхаа гэрт ирэхэд үүднээс нь эхлээд жимс асгарчихсан байсан, тэгэхээр нь яасан юм бол гээд эргэн тойрноо харахад  гал тогооны вакум цонхны поорчикны цонх нь хагархай байдалтай унтлагын өрөөнд нь онгойчихсон байсан. Тэгэхээр нь хулгай орчихсон гэж мэдээд авдран доторх юмнуудыг нь шалгаж үзэхэд авдран дотор байсан мөнгөн аяга нь алга болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид утсаар залгаж мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Гэрч Б.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай суманд 2016 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Уранчимэгийн байшингийн цонхыг хагалж дотроос нь эд зүйл алдагдсан юм. Би хэргийг шалгах явцдаа өөрийгөө Энхтайван гэх нэртэй залууг хөөрөг, мөнгөн аяга зарна гээд явна гэсэн мэдээлэл авч Энхтайван гэх залууг Худгийн урд саарал өнгийн дээл өмсөөд явж байхад нь  цагдаагийн хэсэг дээрээ авчирж түр саатуулсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд мөнгөн аяга, дуран, хөөрөг гарч ирсэн. Би тухайн үед регистрийн дугаарыг нь асуухад худлаа хэлээд байсан. Ингээд байж байтал манай сумын иргэн Хишигням ирж манай хадам аавын байшингийн цонхыг нь хагалаад дотор нь байсан мөнгөн аягыг авсан байна гэж хэлсэн. Би тухайн үед Энхтайванаас хурааж авсан мөнгөн аягыг үзүүлэхэд яг мөн байна гэж гэж Хишигням хэлсэн. Ингээд аймаг авч орох гээд гарыг нь гавалсан байсан чинь гаваа мулталж саатуулах өрөөнөөс оргон зугтсан. Би тухайн үед 3 хоног эрэн сурвалжилж Тосонгийн ам гэх газарт шуудайтай юм үүрээд явж байхад нь барьж Мөрөн оруулж ирэн саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Тэгтэл мөн саатуулах байрнаас оргон зугтсан байсан гэх  мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

Гэрч А.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Тэгээд Баттогтох, Бямбаноров хоёртойгоо буцаад саатуулах байр луугаа ороход Энхтайван алга болсон байсан. Түүнийг алга болсных нь дараа би түүнийг хайж явсан боловч олж чадаагүй учраас хэв журмын тасгийн дарга Г.Батсайханд саатуулах байрнаас Д.Энхтайван гэх залуу зугтчихлаа гэж мэдэгдсэн. Түүнийг алга болсных нь дараа би баривчлах байрныхаа хяналтын камерийн дүрс бичлэгийг шүүж байгаад түүний ерөнхий харагдах байдлыг гар утсан дээрээ гэрэл зургаар авч, зургийг нь хэд хэдэн хувь угаалгаж цагдаагийн газрын явган эргүүл болон хөдөлгөөнт эргүүлийн албан хаагч нарт тарааж зарлан мэдээлэл тараасан. Үүнээс гадна өөрөө өдөр болгон түүнийг хайж байсан. Уг алга болсон Доржийн Энхтайван гэх хүнийг Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Даваацэрэн Жаргалант суманд айлын цонх хагалж хулгай хийсэн гэж 72 цагаар албадан саатуулсан байсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/

Гэрч Ч.Юндэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Гүцог дацан хийдийн лам Гансүхтэй шар ордонд таарахад хөгшин нь ламын хэрэглээний цүнх болон номоо хулгайд алдчихлаа энэ хавиар миний хулгайд алдагдсан эд зүйлийг үл таних хүн зараад явж байна гэсэн сураг дууллаа чи энэ талаар мэдэх үү гэж асуухаар нь хэд хоногийн өмнө урд Манба дацан лам байсан зүс таних залуу бурхны эд зүйл зараад явж байсан ба би бодохдоо өөрийнхөө хэрэглэж байсан эд зүйлийг зарж байна гэж ойлгосон. Тэгтэл тухайн эд зүйл нь Гансүхийн хулгайд алдсан эд зүйл байсан байна лээ...мэдүүлэг /2-р хх-ийн 39-42-р тал/

Гэрч О.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед байх би бас өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед манай их хүрээ хийдэд 35 орчим насны, 170 см орчим өндөртэй үл таних шороо тоос болчихсон бор өнгийн савхин мэт материалтай цүнхэнд улаан хүрэн өнгийн хавтастай элдэв засал ном, гадуураа улаан өнгийн даавуун материалтай лүүжингийн дамар, ганлин зэрэг бурхны эд зүйлийг хийчихсэн зарна гээд явж байсан залуу мөн байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 159-161-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11, 50-51, 68, 99, 2-р хх-ийн 6-8-р тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13, 52 69, 100-101, 2-р хх-ийн 10-12-р тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18-19, 56-57, 73-74, 103-106-р тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20, 59, 75, 107-р тал/,

Зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24, 2-р хх-ийн 162-163-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 38-39-р тал,/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 109-р тал/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 111-р тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 4-р тал/,

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06/517 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 44-р тал/

Шүүгдэгч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Зая гэгээний хийдээс эд зүйл зүйл аваагүй намайг зараад өг гэхээр нь зарсан. Надад энэ үйлдэл хамаагүй харин зарсан үйлдэл байгаа ч хулгайн хэргийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 41, 46-48-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 172-173, 175-176, 179-183, 185-187-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Пүрэвдоржийг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Н.Пүрэвдоржид ял шийтгэл оногдуулахдаа Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарын тодорхойлолт /хх-ийн 43-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Н.Пүрэвдоржоос эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: