Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын ******* өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, шалгах механикч мэргэжилтэй, аймгийн сумын боомтод тээвэр зохицуулагч ажилтай гэх, ам бүл 1, аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бага хар хад” гэх газар нутаглах, овогт , Регистрийн дугаар: ЕУ97*******2314

2. Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын өдөр аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аюулгүй байдал эрүүл ахуйн инженер, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Бага хар хад” гэх газар нутаглах, овогт , Регистрийн дугаар:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү *******той бүлэглэн оны 10 дугаар сарын өдөр аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Гурванмянгат” гэх газрын бууцан дээр зүс таних малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, дух, хацарт цус хуралт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь төрсөн ах *******тай бүлэглэн оны 10 дугаар сарын өдөр аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Гурванмянгат” гэх газрын бууцан дээр зүс таних тус бууцанд оршин суух “Ахыг нь буудах гэлээ” гэх шалтгаанаар түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                          1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би оны 10 сарын орой аймгийн ******* сумын 4 дүгээр баг "Бага хар хад" гэх газарт байх гэртээ байж байгаад орой 17-18 цагийн үед гэрээсээ гараад хонио эргэчхээд эргээд гэртээ иртэл ах утсаар ээж рүү залгаад “Урд айлын хүн намайг буудна гээд байна хүрээд ирэх үү” гэхээр нь би түрүүлж гараад мотоциклтой яваад Гурванмянгат гэх бууцан дээр хүрээд очтол манай ах , гэх хүнтэй хоёулаа хорооных нь баруун хойд талд зогсож байсан. Тэгээд намайг харснаа хорооныхоо урдуур тойроод гэр рүүгээ гүйсэн. Тэгэхээр нь би хорооны баруун талд мотоциклоо орхичоод Баттулгын араас гүйгээд гэрийнх нь үүдэнд араас нь хувцаснаас нь татаж эргүүлээд эхлээд нэг удаа мөрөн дундуур нь гараараа цохисон дахиад шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд хавирч унагаагаад унахаар нь нүүрнийх нь баруун дээд шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон, дахиад 1 удаа гарын шуун дээр нь цохисон. Тэгээд газарт байхад нь ах араас гүйж ирээд цохих гэхээр нь би ахыг хориод болиулсан. Тэгсэн чинь манай ээж , гэх найзтайгаа хоёулаа ирсэн. Тэгээд ээж бууж ирээд ахыг хорьж байх үед нь би эргэж хараад д “Хүн бууддаг буу чинь хаана байна гаргаад ир бид хэд бууг чинь аваад явлаа” гэсэн. Тэгсэн чинь ээж ахыг аваад машин руугаа явсан. эгч намайг “Нэг нутаг усанд байж хүнтэй зодолдож яах гээд байгаа юм” гээд намайг загнаад байсан тэр хооронд гэрийнхээ үүднээс мотоциклоо унаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Тэгээд байж байтал манай ээж найз ирсэн тэгээд тэр хоёр намайг хорьж байхад би газар сууж байхад нь баруун гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Мөн гараараа толгой хэсэг рүү нь цохих гэсэн боловч оноогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 57-р хуудас/

Шүүгдэгч *******, ******* нарт зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “ оны 10 дугаар сарын орой би аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг сумын төвөөс урагш 3 орчим километр газарт айлын хороо бууцанд буугаад гэртээ ганцаараа байж байтал оройны 18 цагийн орчимд цагаан машинтай 1 хүн гэрийн гадаа ирээд сигналдаад байсан. Гэрийн хаалга онгорхой байсан болохоор хартал машин дотроос 1 хүн “Чи наашаа гараад ир уулзъя” гэхээр нь би “Гарч чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаатал гэрт 1 залуу орж ирээд “Энэ байгаа бууц хороо чинь манайх. Би нутагтаа байна, чи муу адуугаар өнгөрсөн жил дараад байсан. Энэ чинь манай нутаг, манай бууц...” гэсэн. Тэгэхээр нь би “Тэр адуу чинь миний адуу биш нутгийн хүн гэх хүний адуу байгаа юм” гэж хэлтэл нөгөө залуу “Чи муу юу юм бэ, ална шүү чамайг” гээд намайг орон дээрээс босоод ирэхэд 2 удаа түлхэж унагасан. Би тэгэхээр гэрээс гараад бууц руу зугтсан нөгөө хүн миний араас хөөгөөд би бууцаа тойроод зугтаад байсан. Тэр хүн миний араас чулуу шидээд хөөгөөд би зугттал тэр хүн манай гэрийн гадна байсан мотоциклыг унаад манай гэрийн гадуур намайг мотоциклоор хөөхөөр нь би гэрийн ард байх хад руу гарсан. Тэгтэл миний мотоциклыг хаяад өөрийн унаж ирсэн машинаа унаад намайг араас хөөсөн намайг очихгүй зугтаад байсан чинь машинтайгаа зогсоод “Би дүүгээ дуудаж чамайг ална” гэж хэлснээ машинаасаа бууж ирээд утсаараа ээжтэйгээ эхлээд ярьж дүүгээ асууснаа дүү нь утсыг нь авсан бололтой “Энэ хүн над руу буу гаргаад буудах гээд байна хурдан бууцан дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дүү нь мотоциклтой ирээд “Ална чамайг муу пизда минь хүрээд ир” гээд дүү нь намайг явган хөөж барьж аваад газарт унагаж байгаад миний нүүрэн тус газарт зөндөө олон удаа цохисон араас нь ах нь гүйж ирээд намайг өшиглөж байсан. Тэр хоёр элбэж байгаад намайг зодсон. Би тэр үедээ ухаан балартаад хэсэг шоконд орсон байдалтай байж байтал дүү нь “... Танай адуу өнгөрсөн жил манай энд ногоо идээ биз дээ” гээд намайг зодоод байсан. Тэгснээ “Чи энэ адууны эзнийг дууд утас руу нь залга” гэсэн би “Тэр хүний дугаарыг нь мэдэхгүй” гэтэл “Чи яахаараа мэддэггүй юм гээд” 2-уулаа ээлжлээд зодоод байсан юм. Тэгээд байж байтал ы ээж гэх хүн машинтай дотроо 1 эмэгтэйтэй хамт ирсэн. Тэд ирчихээд “Чи яахаараа буу гаргаж ирдэг юм” гэж хэлсэн. Би тэгэхээр “Надад ямар нэгэн буу байхгүй наад хүн чинь дүүгээ ирүүлэх гэж худлаа хэлж дуудсан. Тэрнээс надад ямар нэгэн буу байхгүй” гэтэд оо гэх залуу нь “Чи муу буугаа гаргаад ир” гээд намайг цохиж аваад байсан тэр үед оогийн ээж нь ч гэсэн “Чи буугаа гарга” гээд хүүгээ хүн зодож байхад салгахгүй байсан... Тэгээд би хашаа даваад зугтсан ба тухайн үед манай хүү машинтай ирж байсан би хүүгээ зогсоогоод машиндаа суугаад эргээд сумын төв рүү давхиад сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн юм... гэх залуу нь намайг дарж унагаж байгаад цохиж зодож байхад би газар унаад хэвтчихсэн. Тэр үед нь миний баруун бөөр хавирга хэсэг рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-10-р хуудас/

Гэрч С.ын “... Би ******* сумын 4 дүгээр баг хар хад гэх гэрт байж байсан. Тэгэхэд том хүү нь утсаар ээжтэйгээ ярьсан энд намайг хүн буудаж алах гээд байна бууцан дээр гэхээр ээж нь сандраад бага хүү болох ыг явуулсан. Тэгээд удалгүй том хүү утсаар ахиад залгаж хурдан ирээ яав гэсэн. Найз дагуулаад би Гурванмянгат бууцан дээр очиход мотоцклынхоо хажуу талд гэх хүн утсаар яриад сууж байсан. Тэгээд ”Ямар их хүн буудах гэдэг юм. Чи тэр буугаа гаргаад ир тэр буу чинь хаана байна” гэж байсан. Тухайн үед би “Та нар хүн амьтан зодож яах гээд байгаа юм бэ хэрэгт орно” гэж байсан. Ууганаа нөгөө хүнийг нүүрэн дундуур нь хальт цохиж аваад 2 удаа нөгөө хүнийг газарт сууж байхад нь өшиглөж авч байсан. Хороо руу явж байхдаа хашаагаа даваад зугтчих шиг болсон цанаас нь хөх өнгийн портер машин ирж байсан уг машинд суугаад зугтчих шиг болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/

*******, нарын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаартай “ биед баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. чадварыг тогтонги алдагдуулахгүй. 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь тус тусдаа хөнгөн, бүрдэл байдлаар хүндэвтэр, тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт гэмтэл тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 22-24-р хуудас/

аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай “ баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх нэмэлт дүгнэлт зэргээр /хх-ийн 35-37-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэрэг үйлдэл хийхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, унасан хойно нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч нарын бусдыг зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй ба уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч *******аас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлүүлэхээр хойшлуулж өгнө үү” хэмээн мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан…” үйлдлийг ойлгохоор хуульчилсан байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ оны 10 дугаар сарын өдөр хохирогч гэрт буюу аймгийн ******* сумын 4 дүгээр баг "Бага хар хад" гэх газарт байх гэрт нь очиж “Манай малын бэлчээрт танай мал ороод байна, малаа татаж ав” гэх шаардлага тавьж хохирогчийг түлхэж газар унагах зэргээр биед нь халдсан байна.

Улмаар ******* дээрх үйл явдлаас зугтсан хохирогчийг явганаар болон мотоциклоор гэрийнх нь хойно байрлах хад хүртэл хөөж өөрийн төрсөн дүү *******ыг “Намайг хүн буугаар буудах гэж байна” гэх худал хэлж ирүүлэн өөрийн хууль бус үйлдэлдээ татан оролцуулж, шүүгдэгч нар нь бүлэглэн санаатайгаар хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, унасан хойно нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь гэнэт үүссэн байдаг ба түүнчлэн уг гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусдыг айлган сүрдүүлэх, бусдаас илүү болохоо харуулах зорилгоор танхайрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдлийг ойлгоно.

Гэвч шүүгдэгч нар нь дээрх байдлаар танхайрсан шинжгүй байх ба шүүгдэгч нар нь малын бэлчээрээс болж хохирогчтой үл ойлголцон улмаар түүнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээж аваагүй болно.

 

Хохирлын талаар:

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шүүгдэгч нараас шатахууны зардалд 493.950 /Дөрвөн зуун ерэн гурван мянга есөн зуун тавь/, өмгөөллийн хөлсөнд хохирогчийн төлсөн 2.000.000 /Хоёр сая/, хохирогч Ж. нь гэмтлээс шалтгаалан эмчилгээ, үйлчилгээ хийлгэхээр явах хугацаанд түүний малыг маллаж байсан этгээдэд 1.800.000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөг төлсөн хөлс, нийт 4.293.950 /Дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч Ж. нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, өмгөөлөгчтэй харилцан тохиролцож оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд болон хохиролд хамаарахгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд тусгайлан заасан буюу заавал өмгөөлөгч авахаар хуульд заасан нөхцөлд өмгөөлөгч авч, тухайн ажиллагаанд оролцуулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өмгөөлөгчид төлсөн мөнгийг зардалд тооцохоор хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчид төлөх зардал нь уг зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу улсын төсвөөс дээрх үндэслэлээр санхүүжигдэх зардал бөгөөд хохирогч болон өмгөөлөгч ******* нарын хооронд хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэхүү зардалд хамруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч нь бусдаар мал маллуулахад гарсан гэх зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн малыг хүлээлгэн өгсөн, авсан талаархи нөхцөл байдлууд тодорхойгүй, хохирогч нь мал малласан хүний өмчлөлд 1.800.000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөгийн мал шилжүүлсэн гэх боловч тухайн хүний малын А дансанд шилжсэн эсэх, мал тооллогын баримт зэргийг хэрэгт хавсаргаагүй, нөгөөтээгүүр гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул гаргуулах боломжгүй болно.

Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн гэх шатахууны баримт нь хохирогч болон өмгөөлөгч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх зардалд хамаарах эсэх, эсхүл хамаарахгүй талаархи хохирогчийн байр сууриа илэрхийлээгүй /шүүх хуралдаанд оролцоогүй/ тул шүүх дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар дахин баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин дээрх нэхэмжилсэн баримтаас хохирогч оны 11 дүгээр сарын *******, 07-ны өдөр эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхөөр ирэх, буцахдаа /хх-ийн 10 дугаар талд мэдүүлэг авагдсан/ тээврийн хэрэгсэлд зарцуулсан гэх шатахууны 270.120 төгрөгийн төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

    2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******, ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэжээ. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн нэхэмжилсэн зарим хохирлыг нөхөн төлсөн, шүүхээс тогтоосон хохирол төлбөр цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт , овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд тэдэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 270.120 /Хоёр зуун далан мянга нэг зуун хорь/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 135.*******0 /Нэг зуун гучин таван мянга жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.д олгосугай.

7. Хохирогч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нар нь хохирогчид 1.205.400 /Нэг сая хоёр зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД