Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

Хохирогч *******                                                  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 02 дугаар сарын ******* өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь Сум дундын  шүүхийн оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн /ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн оны 05 дугаар сарын ******* өдрийн /ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 хэсэгт зааснаар цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт , Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ундрам мандал” дэлгүүрийн уурын зуухны өрөөнөөс *******ын эзэмшлийн Хаан банкны дугаартай харилцах дансны виза картыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Дундговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жавхлан” дэлгүүрийн хажууд байрлах “Төрийн банк”-ны автомат тоолуурын машинаас 21 цаг 13 минутад , төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч овогт нь ******* оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ундрам мандал” дэлгүүрийн уурын зуухны өрөөнөөс *******ын эзэмшлийн Хаан банкны дугаартай харилцах дансны виза картыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Дундговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жавхлан” дэлгүүрийн хажууд байрлах Төрийн банкны автомат тоолуурын машинаас 21 цаг 13 минутад , төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зууханд гал хийх хооронд утасных нь араас авсан. Өмнө нь ******* 100.000 төгрөг аваад ир гэж картаа өгч явуулсан байсан” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “Ажлын байранд байхдаа . төгрөгийг алдсан. бид хоёр манай өрөөнд тоглож байгаад *******т картаа өгч 100.000 төгрөг аваад ир гээд явуулсан. Миний картаас мөнгө гарахаар цагдаад мэдэгдээд *******той хамт очиход мөнгө аваагүй гэсэн. Цагдаа маргааш камерын бичлэг шүүхээр хэн авсан нь мэдэгдэнэ гэсэн. Камер шүүж үзэхэд ******* миний картаас мөнгө авсан байсан” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ******* оны 01 дүгээр сарын 05-ны өдөр таараад хамт Мандал худалдааны төв рүү орсон чинь той тааралдсан ба зүс танихаас цаашгүй уулзчихаад бид 2 гараад манай ажил дээр ирсэн чинь дагаад араас ирсэн. Ажил руу ороод мөрийтэй хөзөр тоглоод би хожигдоод д 100.000 төгрөг өгөхөөр болоод гарсан. 18 цагийн орчимд виза картаа өгч явуулаад “Дэлгэрхангай” дэлгүүрийн АТМ-ээс мөнгө авчруулсан. мөнгөө аваад яваад өгсөн, харин намайг дагаад ажил руу орсон. Ажлын өрөөнд ыг орхиод гал хийчихээд ирсэн чинь явчихсан байсан. 21 цагийн үед миний данснаас .000 төгрөг гарахаар нь үзсэн чинь гар утасны ард байсан виза карт алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд ыг авчраад асуусан чинь “Би аваагүй” гэж хэлсэн, л авсан. .000 төгрөгийн хохирол учирсан, гомдолтой, мөнгөө олж авмаар байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/

Хохирогч *******ын эзэмшлийн Хаан банкны дугаартай харилцах данснаас ******* оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цаг 13 минутад , төгрөгийн зарлага хийгдсэн талаархи лавлагаа, /хх-ийн 3-р хуудас/

******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийж бичлэгийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагаа, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, /хх-ийн 5-8-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

Шүүгдэгч ******* нь бусдын банкны картыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч уг картыг АТМ /бэлэн мөнгөний машин/-аас код /түлхүүр үг/ хийж .000 /Дөрвөн зуун мянга/ төгрөг уншуулан авсан нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******т .000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн шууд хохирол учирсан ба, хохирогчийн картыг бэлэн мөнгөний машинд уншуулж авах үед банкнаас бэлэн мөнгө гаргасны шимтгэлд /таван зуун/ төгрөг данснаас суутгасан нь гэмт хэргийн хор уршигт хамаарахаар байх бөгөөд шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөөгүй тул түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

   2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид хорих ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж түүнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Учир нь шүүгдэгч хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, түүнчлэн урьд хэд хэдэн удаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч уг нөхцөл байдалдаа дүгнэлт хийлгүй дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон, хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлүүд буюу хорих, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудаас хорих ялыг сонгон оногдуулав.

Харин үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс хамгийн бага хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 2 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD /компакт диск/ 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч овогтой т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD /компакт диск/ 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс . /Дөрвөн зуун мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 2 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТӨРБОЛД