Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2021/00368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, , , тоотод оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

О.*******оос 20 784 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

гэрч Д.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 онд *******, , , тоотод байрлах 32.28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг худалдаж авахдаа урьдчилгаанд 15 844 000 төгрөгийг төлж 8 хувийн хүүтэй банкны зээлээр авсан. Хамаатан нь бага насны олон хүүхэдтэй, танай байранд амьдраад 2 жилийн дотор байрны урьдчилгаанд төлсөн 15 844 000 төгрөгийг гаргаж өгөөд байрыг чинь худалдаж авья гэсэн тул зөвшөөрсөн.

Амьдрах хугацаанд Б. нь надад 320 000 төгрөгийг түрээсэнд төлж байхаар тохиролцсон. нь миний байранд 2018 оны 05 дугаар сараас хойш амьдарч байна. 2018 оны 05 дугаар сараас түрээсийн төлбөр төлж байсан боловч 2020 оны 10 дугаар сараас хойш огт төлөөгүй. Анх тохиролцсны дагуу урьдчилгаа төлбөрийг гаргаж өгөөгүй, 2018 оны 05 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ус, дулаан, халаалт гээд урсгал зардлыг огт төлөөгүй. Хариуцагчид байрыг чөлөөлөх хүсэлтийг тавьсан боловч зөвшөөрөөгүй. Иймд орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд 20 784 000 төгрөгийн нэхэмжлэхдээ сар бүр төлсөн банкны төлбөрийг оруулж тооцсон байсан. Энэ нь нэхэмжлэгчид биш банканд шууд очиж байгаа мөнгө юм. Хэрэгт гаргаж өгсөн баримтаар 15 618 500 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Үүнээс 9 280 000 төгрөг нь банкны зээлэнд төлөгдсөн учир нэхэмжлэгч хариуцахгүй, харин үлдэх 6 338 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бэлнээр хүлээлгэн өгсөн гэх 3 485 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, тийм зүйл болоогүй. Гэрчийн мэдүүлэг баримтаар нотлогдохгүй байна. Банкаар шилжүүлсэн мөнгөний хувьд 2021 онд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран хүнсний зүйл борлуулж байсан тул энэ мөнгө орсон байгаа гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: *******, , , тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг О.*******ын нэр дээрх банкны 8 хувийн ипотекийн зээлийг сар бүр төлөх, урьдчилгаанд төлсөн 15 844 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, 2018 оны 05 дугаар сард уг байранд орсон. О.*******той тохиролцсон ёсоор 2015 оны 05 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл байрны урьдчилгаанд 10 864 000 төгрөг, бакны зээлэнд 9 920 000 төгрөгөөс нийт 20 784 000 төгрөгийг төлсөн. 2020 оны 10 дугаар сард ковидын улмаас зээл төлөх боломжгүй болж 2021 оны 12 дугаар сар хүртэл банкны зээлээ хойшлуулсан.

Хариуцагч нь 2018 оны 05 дугаар сараас хойш О.*******ын байрны зээл болон урьдчилгаанд өгсөн мөнгийг хэсэгчлэн төлж, тодорхой хугацааны дараа өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон. Энэ зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байгаа, түрээсийн гэрээний харилцаа бол үүсээгүй. Үүний дагуу 2018-2020 оны 11 дүгээр сар хүртэл Б. нь сар бүр банкны зээлийн төлбөрийг төлсөн. Мөн байрны урьдчилгаанд *******ын төлсөн 15 844 000 төгрөгөөс 10 864 000 төгрөгийг төлсөн. О.******* нь байрны урьдчилгаа, байрны зээлийн төлбөрийг төлсөн учир шууд бус биш ч гэсэн тодорхой хэмжээний өмчлөх эрх үүссэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Б.ын зүгээс О.*******т холбогдуулан банкны зээлд сар бүр төлсөн 9 920 000 төгрөг, *******ын байрны урьдчилгаанд төлсөн 15 844 000 төгрөгөөс 10 864 000 төгрөгийг төлсөн тул 20 784 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэгт гаргаж өгсөн дансы хуулгаар 17 299 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдоно, мөн 3 485 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэв.

 

Гэрч Д. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би Б.ын нөхөр. О.******* миний байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг надад өгөөд, банкны зээлийг төлөөд байр худалдаж аваач ээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр байрны урьдчилгааг бүхэлд нь өгөх боломжгүй байсан учир О.*******т байрны урьдчилгаанд төлсөн мөнгө болон банкны зээлийг сар бүр төлөхөөр тохиролцсон. Ингэхдээ ямар нэгэн хугацаа тохироогүй бага багаар мөнгийг өгөхөөр тохиролцсон. Харин бид хоёр түрээсийн төлбөр төлөх нөхцөл тохироогүй. О.*******т Улаанбаатар хотын Саппород явж байгаад бэлэн мөнгөний машинаас 600 000 төгрөг авч өгсөн. Үүний дараа О.*******ыг хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байхад нь 600 000 төгрөг өгсөн. Мөн ширээ сандал зарж байхдаа 350 000 төгрөг, дараа нь утсаа ломбардаад 200 000 төгрөгийг тус тус өгсөн. Бид хоёр дүүгийнх нь 2 өрөө байрны засварыг 1 000 000 төгрөгөөр хийгээд өгөх ёстой мөнгөнөөсөө хасуулсан. Бэлэн мөнгийг О.*******т өгсөн баримт байхгүй. Харин би мөнгө өгөх үед хажууд нь байсан. Байрны урьдчилгаа мөнгийг өгч дууссаны дараа байрны зээлийг шилжүүлж өгнө гэж тохирсон. Бид байранд амьдрах хугацаандаа хэрэглээний зардлыг 2018 оноос хойш зарим сард төлөөд, зарим сард төлөхгүй явж байсан гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.д холбогдуулан *******, , , тоот хаягт байрлах, 37.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх,

хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан банкны зээлэнд төлсөн 9 920 000 төгрөг, байрны урьдчилгаанд төлсөн 10 864 000 төгрөг, нийт 20 784 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

О.*******ын өмчлөлийн орон сууцыг Б. нь байрны урьдчилгаанд төлсөн 15 844 000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулах, О.*******ын нэр дээрх банкны зээлийг хуваарийн дагуу сар бүр төлөхөөр харилцан тохирч тухайн байранд 2018 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэлх амьдарч байгаа нь зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбараар тогтоогдсон. Энэ харилцааг нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний, хариуцагч тал зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж тайлбарласан. Маргаагүй байдлаар тогтоогдсон үйл баримтыг хууль зүйн үүднээс шинжлэн авч үзвэл хариуцагчаас төлсөн төлбөрийг харгалзан тодорхой хугацааны дараа орон сууцыг өмчлөлд нь, банкны зээлийг нэр дээр нь тус тус шилжүүлэхээр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах, өмчлөх эрх үүсэх харилцааны онцлогийн дагуу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэх шаардлагыг хангах үүднээс талууд бичгээр гэрээ байгуулах ёстой байжээ.

Ийнхүү бичгээр байгуулах гэрээг амаар тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, байгуулагдсан цагаас эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр *******, , , тоот хаягт байрлах, 37.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь О.******* болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус тул харилцан үүрэг хүлээхгүй зэрэг нөхцөл байдлын хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нь орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.аас *******, , , тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх нь зүйтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан банкны зээлэнд төлсөн 9 920 000 төгрөг, байрны урьдчилгаанд төлсөн 10 864 000 төгрөг, нийт 20 784 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч тал хэрэгт гаргаж өгсөн баримтаар 15 618 500 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч рүү шилжүүлсэн, үүнээс 9 280 000 төгрөг нь банкны зээлэнд төлөгдсөн учир нэхэмжлэгч хариуцахгүй, харин үлдэх 6 338 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бэлнээр хүлээлгэн өгсөн гэх 3 485 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцээний байр сууриа илэрхийлсэн.

Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байсан тул хариуцагчаас хүлээн авсан мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь 20 784 000 төгрөгөөс хэрэгт гаргаж өгсөн дансы хуулгаар 17 299 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдоно, мөн 3 485 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдохыг тайлбарласан.

Б. нь өөрийн эзэмшлийн Хаан банк ХХК-ийн тоот данснаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 74 удаагийн гүйлгээгээр О.*******ын эзэмшлийн тоот данс руу:

1. 2018.05.29-30 000 төгрөг, 2. 2018.06.01-600 000 төгрөг,

3. 2018.06.25-320 000 төгрөг, 4. 2018.07.09-100 000 төгрөг,

5. 2018.07.26-320 000 төгрөг, 6. 2019.08.13-30 000 төгрөг,

7. 2018.08.15-5 000 төгрөг, 8. 2018.09.08-20 000 төгрөг,

9. 2018.09.17-55 000 төгрөг, 10. 2018.09.27-420 000 төгрөг,

11. 2018.10.25-320 000 төгрөг, 12. 2018.11.03-50 000 төгрөг,

13. 2018.11.07-50 000 төгрөг, 14. 2018.11.24-5 000 төгрөг,

15. 2018.11.24-400 000 төгрөг, 16. 2018.11.24-15 000 төгрөг,

17. 2018.12.22-620 000 төгрөг, 18. 2019.01.28-320 000 төгрөг,

19. 2019.02.03-100 000 төгрөг, 20. 2019.02.21-180 000 төгрөг,

21. 2019.02.23-160 000 төгрөг, 22. 2019.02.23-60 000 төгрөг,

23. 2019.03.13-10 000 төгрөг, 24. 2019.03.26-100 000 төгрөг,

25. 2019.03.29-220 000 төгрөг, 26. 2019.04.16-20 000 төгрөг,

27. 2019.04.24-8 500 төгрөг, 28. 2019.05.21-470 000 төгрөг,

29. 2019.06.08-20 000 төгрөг, 30. 2019.07.10-200 000 төгрөг,

31. 2019.07.20-350 000 төгрөг, 32. 2019.07.28-100 000 төгрөг,

33. 2019.08.13-500 000 төгрөг, 34. 2019.08.23-320 000 төгрөг,

35. 2019.09.08-30 000 төгрөг, 36. 2019.09.17-49 000 төгрөг,

37. 2019.09.29- 220 000 төгрөг, 38. 2019.10.01- 100 000 төгрөг,

39. 2019.11.03- 320 000 төгрөг, 40. 2019.11.24-200 000 төгрөг,

41. 2019.12.02-20 000 төгрөг, 42. 2019.12.03-370 000 төгрөг,

43. 2019.12.27-420 000 төгрөг, 44. 2020.01.23-320 000 төгрөг,

45. 2020.01.29-50 000 төгрөг, 46. 2020.02.06-10 000 төгрөг,

47. 2020.02.18-100 000 төгрөг, 48. 2020.03.27-700 000 төгрөг,

49. 2020.04.03-50 000 төгрөг, 50. 2020.04.20-400 000 төгрөг,

51. 2020.05.05-355 000 төгрөг, 52. 2020.05.20-520 000 төгрөг,

53. 2020.05.27-50 000 төгрөг, 54. 2020.05.31-100 000 төгрөг,

55. 2020.06.22-200 000 төгрөг, 56. 2020.06.29-10 000 төгрөг,

57. 2020.07.10-600 000 төгрөг, 58. 2020.07.27-320 000 төгрөг,

59. 2020.08.08-20 000 төгрөг, 60. 2020.08.16-10 000 төгрөг,

61. 2020.08.21-320 000 төгрөг, 62. 2020.09.18-500 000 төгрөг,

63. 2020.09.26-320 000 төгрөг, 64. 2020.11.09-30 000 төгрөг,

65. 2020.11.20-200 000 төгрөг, 66. 2020.11.20-200 000 төгрөг,

67. 2020.12.29-800 000 төгрөг, 68. 2021.04.06-90 000 төгрөг,

69. 2021.04.08-110 000 төгрөг, 70. 2021.04.10-500 000 төгрөг,

71. 2021.04.24- 30 000 төгрөг, 72. 2021.06.09-200 000 төгрөг,

73. 2021.06.24-200 000 төгрөг, 74. 2021.06.30-271 000 төгрөгийг буюу нийт 15 813 500 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Харин хариуцагчаас нэхэмжлэгч рүү 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130 000 төгрөг шилжүүлсэн гэсэн нь орлогын буюу нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн төгрөг байсан, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хиам 200 000 төгрөг гэсэн шилжүүлгийг байрны төлбөрт тооцох үндэслэлгүй байна. Ингэснээр хариуцагчийн дансаар шилжүүлсэн гэж тайлбарласан 17 299 000 төгрөгөөс 15 813 500 төгрөгийг байрны төлбөрт шилжүүлсэн болох нь нотлогдож, 1 485 500 төгрөг шилжүүлсэн нь нотлогдсонгүй.

Мөн хариуцагчийн зүгээс гэрчийн мэдүүлэгт үндэслэн 3 485 000 төгрөгийг байрны төлбөрт нэхэмжлэгчид өгсөн гэж мэтгэлцсэн боловч гэрч Д.гийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчээс нотлогдсон хэмжээнд 15 813 500 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 975 500 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж нэхэмжлэгчид олгож,

нэхэмжлэгч О.*******оос 15 813 500 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 970 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сараас шүүхээр хэргийг хянан шийдвэрлэгдэж байгаа өнөөг хүртэлх хугацаанд хариуцагчид орон сууцаа эзэмшүүлж, ашиглуулсантай холбогдуулан хохирол болон мөнгөн төлбөрийн шаардлага гаргаагүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэв.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 261 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 237 767 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.аас *******, , , тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүсүгэй.

 

2.   Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******оос 15 813 500 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.д олгож,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 970 500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,

хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 261 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 237 767 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ