| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/01599/И |
| Дугаар | 142/ШШ2022/00339 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2022/00339
| 2022 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2022/00339 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,,,, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,*******,,,,,
Хариуцагч: ,, Орхон аймгийнын Яргуйт овоотын 17-23 тоотод оршин суух, нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 4 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч , , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйнгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , нар хариуцагч , нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлс 4 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Иргэн би тай 2020 оны 10-р сард хүү гийн байшинд шаварын ажил хийлгэхээр үнэ хөлсөө тохирч ажил хийлгээд төлбөр тооцоог нь бүрэн хийж дуусгасан. Дараа нь дотор засалын ажлыг хийлгэхээр 12 сая төгрөгийн хөлс тохироод "хоолны материал авна урьдчилгаа өгнө ажилчиддаа гээд 1 0000 000 төгрөгийг 2020-12-10-нд бэлнээр аваад, маргааш нь 2020-12-11-нд ын ХААНБанкны 5094575462 дансанд 3 сая төгрөгийг хүү данснаас шилжүүлж өгсөн. шаврын ажил хийж байхдаа гаас 100,0000 /12-7нд/, гээс 2 удаа 100,000 төгрөг /12-З-нд, 13-16-нд/ үлдэгдэл мөнгөнөөсөө хасуулчий, мөнгө яаралтай хэрэг боллоо гэж авсан. Бид ажлаа хийлгэж байгаа учраас тухайн үед нь өгсөн. Нийт 4,300,0000 болсон. Гэтэл мөнгөө авчаад Баяраа тохирсон хугацаандаа ажлаа эхлэхгүй сураггүй алга болчихсон. Утас нь холбогдохгүй. Тухайн үед бид 2 бага хүүхэдтэй хүйтэн, тухгүй амьдарч байсан учраас яараад нь өөр хүмүүс олж тохироод засварын ажлаа шуурхайлсан. Ингээд Туяа би Баяраатай уулзаж анхааруулж хэлээд надад та нарыг хүлээх ямарч боломжгүй, өвөл болчихсон, хүү маань эхнэр 2 хүүхдийн хамт байгууллагын өрөөнд хэцүү амьдарч байгаа гэдгээ ойлгуулж, өмнө хийлгэсэн шаврын ажлын хөлсийг бүрэн өгсөн тухайгаа ярилцаад одоо нэгэнт ажил хийлгэхгүй болсон тул мөнгөө авна гэдгээ ярилцаж тохирсон юм. Маргааш нөгөөдөр нь Баяраа З-4 удаа надтай утсаар яаж мөнгөө буцааж өгөх тухайгаа ярьсан. Та наад улсууддаа урьдчилгааг нь зохицуулж байгаарай, би өөр ажил олоод мөнгө аваад таньд дараагийн хөлсөө өгөх үед нь зохицуулж өгье гэж хэлсэн. Ингээд өвөл барилгын ажил ховор болчихдог болохоор ярьж шаардаж түүнийг зовоосонгүй. Харин хавар 4-р сарын 9-нд би Бямбабаяртай 5-17 байрны гадаа уулзаж мөнгө хэрэгтэй байгааг анхааруулж ярьхад Баяраа ахтай уулзаад өгөе, болохгүй бол ажил хийж дуусгая, би гадаа талбайн ажил байна гээд салсан. Утсаар нь залгахаар авдаггүй, мессеж бичээд хариулдаггүй, олддоггүй. Сураглахаар газар сайгүй л барилгын ажил хийж яваа сонсогддог. эхнэр Улаанбаатарт ажиллаж байгааг хэлсэн. Одоо би банкны зээлтэй, мөнгө хэрэгтэй барилгын ажлаа ч дуусгамаар байна. Бид тохирсон ёсоороо хийлгэсэн ажлын хөлсийг нь дутаалгүй бүрэн өгсөн. Харин дотор заслын ажлыг 12 саяаар тохироод урьдчилгааг нь өгчөөд юу ч хийлгээгүй бүтэн хавар, зун, намар дуусаад яг 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Иймд бидний нэхэмжилж буй 4,300,000 төгрөгийг , нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч , нар шүүхэд гаргасан тайлбартаа: нар нь надаас 4,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 10 -р сард миний бие нь тай 3 давхар зөвхөн гадна дүүргэлт хийж, цонх хаалгатай өөр юу ч үгүй хоосон байшингийн дотор заслын ажлыг нийт 12 сая төгрөгөөр хийхээр тохирч шаврын ажлыг 7 саяд заслын ажлыг 5 сая төгрөгөнд хийхээр болж ажилласан. Тохирсон дагуу шаврын ажлыг хийх явцдаа ажлыг хөлс болох 7 сая төгрөгийг дараах байдлаар авсан. 2020-11-13нд 1,000,000, 2020-12-03нд 2,000,000,2020-12-11нд 3,000,000 төгрөг нийт 6 сая төгрөгийг дүү Хаан банкгы 5094575462 дугаар дансаар , 1,000,000 төгрөгийг миний бие бэлнээр тус тус авсан. Энэ ажлыг дүү бид 2 хот хөдөөнөөс ирсэн карантинд ороод хоригдсон байсан 4 хүн авч 6 уулаа нийлж ажиллаад 1-3 давхарын хана болон шалыгцутгаж дуусгасан. Ингээдби хүн тус бүрд 1,000,000 төгрөгний хөлс өгч өөрийн цалинг эдгээр хүмүүст цай хоол бэлдэж өгч өөрөө цалин мөнгөгүй хохирч үлдсэн. Нададбол ямар ч ашиг гараагүй. Ажлаа хийж дуусаад 2 хоног амраад цааш 5 сая төгрөгөө авч заслын ажлаа хийхээр очтол Туяа нь хүүтэйгээ ирээд би заслаа өөр таньдаг хүнээр хийлгэх боллоо гэхээр нь за таны дурын асуудалаа тэгүүл би ингээд явлаа пгүү гэтэл за за гээд салцгаасан. Гэтэл дараа нь Туяа нь манай ээжтэй яриад ажил хийлгэх гэсэн юм гэж ярьсан байсан. Дараа нь дахиад ээжрүү яриад банкны 1 сарын мөнгө төлүүлэх юм ярьсан байсан. Тэхээр нь би өөрлүү нь залгаж та юун мөнгө нэхээд байгаа юм бэ надад ямар ч тооцоо байхгүй та өөрөө мэдэж байгаа байж ээжрүү юу яриад байгаа юм бэ гэтэл чи муу надад мөнгө өгөхгүй юм уу Мөнхбаяр гуай гэж орилхоор нь би танд ямар ч мөнгө төгрөгний тооцоо байхгүй шүү дээ гэтэл чи надтай үзэлцэх гээд байгаа юм уу тэгүүд үзэлцийлдээ гээд харааж зүхэж хашгирхаар нь утсаа тасалсан. Хэрвээ энэ хүн надад 7 сая төгрөг өгөөд 4,300,000г буцаан нэхэж байгаа. 2,700,000 төгрөгөөр 3 давхар барилгын хана шалны шавар цутгалтын ажлыг хийлгүүлсэн болж таарч байх ба ямар ч хүн ийм хэмжээний хөлс мөнгөөр ийм хүнд ажлыг хийх боломжгүй юм. Харин ч би анх 15 сая төгрөгөнд хийнэ гэхэд Туяа гуай гуйсаар байгаад 3 сая төгрөгийг хасуулж 12 сая болгосон. Иймд нэхэмжэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс гийн 5028303190 тоот депозит дансны хуулга /хх-2/, гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Орхон аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/771 дугаартай албан бичиг /хх-5/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагч нараас ын 5094575462 тоот депозит дансы хуулга /хх-27-29/ зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч , нар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ын Хаан банк дахь 5094575462 тоот данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулга үндэслэн , нараас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлс 4 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 300 000 төгрөгөөр бууруулж 3 000 000 төгрөг нэхэмжилсэн.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг зөвшөөрч, ...би 1-3 давхрын шавар, 2-3 давхрын шал цутгасан.Шавар, шалны ажил дотор заслын ажилд хамаарна.Би нэхэмжлэгчээс 7 000 000 төгрөг авсан.Миний хийсэн ажлын хөлсөнд 6 000 000 төгрөг тохирсон.Би граашийн ажлыг дутуу хийсэн учраас 1 000 000 төгрөгийг буцааж өгөх боломжтой гэсэн тайлбар гаргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, Хаан банкны депозит дансны хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч , нар хариуцагч тай 2020 оны 10-р сард гийн Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Г хэсэг байрлах хувийн сууцанд шаврын ажил хийлгэх, ажлын хөлс 3 000 000 төгрөгөөр тохиролцож ын Хаан банк дахь 5094575462 тоот данс руу 2020 оны 11 дүгээр сарын 13-нд 1 000 000 төгрөгийг шавар урьдчилгаа, 2020 оны 12 дугаар сарын 03-нд 2 000 000 төгрөгийг шавар үлдэгдэл гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь ын Хаан банкны депозит дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа ба хариуцагч шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн, дүү ын дансаар ажлын хөлс 3 000 000 төгрөг авсан тухайд маргаагүй.
6.Шаврын ажил дууссаны дараа нэхэмжлэгч , нар хариуцагч тай барилгын дотор заслын ажлыг 12 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцож, урьдчилгаанд нэхэмжлэгч нар 3 000 000 төгрөгийг засварын урьдчилгаа гэсэн утгатайгаар ын Хаан банк дахь 5094575462 тоот данс руу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн болох нь , нарын Хаан банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
7. Нэхэмжлэгч , , хариуцагч , нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2.-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3.-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. гэж заасан.
9.Хариуцагч ын ...би , нарыг гуйгаад байхаар нь заслын ажлыг 12 000 000 төгрөгөөр хийж өгье гэж тохирсон нь үнэн.Дүү маань хямдхан байна гээд хийхээс татгалзсан. Би 1-3 давхрын шаврын ажил, 2, 3 давхрын шал цутгасан, ажлын хөлсөнд 6 000 000 төгрөг тохирно гэж үзэж байгаа.Харин гараашийн ажлыг би дутуу орхисон тул 1 000 000 төгрөг буцааж өгөх боломжтой....Шавар, шалны ажлыг л 12 000 000 төгрөгөөр хийнэ гэж тооцсон.7 000 000 төгрөгөөр шавар, шалаа дуусгаад үлдсэн 5 000 000 төгрөгөөр заслаа хийнэ гэж тооцсон....шавар, шал бүгд дотор заслын ажилд орно гэж, нэхэмжлэгч ... шаврын ажлаа хийж гүйцэтгээд ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг авсан.Дараа нь дотор заслын ажил 12 000 000 төгрөгөөр тохирч урьдчилгаанд 3 000 000 төгрөг авсан атлаа ямар ч ажил хийж, гүйцэтгээгүй учраас түүнд өгсөн 4 300 000 төгрөгийг шаардаж байгаа.2, 3 дугаар давхрын шалыг цутгасан асуудал байхгүй.Зөвхөн шалны шавран тэгшилгээ хийсэн.Энэ ажлын хөлсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 1 300 000 төгрөгөөр бууруулж байна.Харин 3 000 000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн тайлбар гаргаж байна.
9.Талууд уг хувийн сууцны 1-3 давхрын шаврын ажил хийсэн, ажлын хөлс 3 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй.Харин хариуцагч нь түүний хийсэн 1-3 давхрын шавар, 2, 3 давхрын шалны ажил дотор заслын ажилд хамаарна гэж маргаж байна.
10.Нэхэмжлэгч нар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ын Хаан банк дахь 5094575462 тоот данс руу 3 000 000 төгрөгийг засварын урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн, нэхэмжлэгч хариуцагч ын 2, 3 давхрын шалны ажил хийсэн ажлын хөлсөнд тооцож 1 300 000 төгрөг хасч байгаа, хариуцагч дээрхи ажлуудаас өөр ажил хийж гүйцэтгэсэн нь нотлогдохгүй, дотор заслын ажлын үр дүн байхгүй, тэрээр өөрийн хийж гүйцэтгэсэн шавар, шалны ажлын хөлсийг авсан байх тул нэхэмжлэгч хариуцагч аас түүнд шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
11.Хариуцагч нь нэхэмжлэгч , нартай дотор заслын ажил гүйцэтгэх талаар ярилцаж, тохиролцоогүй, хэдийгээр ын данс руу мөнгө шилжүүлсэн боловч тэдний хооронд дотор заслын ажил гүйцэтгэх талаар ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, зөвхөн хариуцагч тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч холбогдох хэсгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэв.
12.Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 62 950 гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч аас 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА