| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00347/И |
| Дугаар | 104/ШШ2021/00401 |
| Огноо | 2021-12-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2021/00401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ийн /РД:/,
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ийн /РД:/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 14 600 865.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр,
/Хариуцагч Д., М. нарт хуульд заасан журмын дагуу товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Д., М. нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг цуцлуулах, зээлийн гэрээний үндсэн төлбөр 11 666 666.64 төгрөг, хүү 2 826 801.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107 397 төгрөг, нийт 14 600 865.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй 345 хоног хугацаа хэтрүүлсэн, зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагч нарт удаа дараа мэдэгдсэн боловч үр дүнхд хүрээгүй. Мөн хариуцагч нь албан ёсоор зээл хойшлуулах бичгийн хүсэлт гаргаагүй, энэ төрлийн зээл нь заавал бичгээр хүсэлт гаргаж байж төлөлт нь хойшлогдож байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
2. Хариуцагч Д. нь үндсэн төлбөр *******-иас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 36 сарын хугацаатай, 15 000 000 төгрөгийн зээл авсан. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас зээл төлөх хугацааг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан. Би зээлийг 2024 оны 01 дүгээр сар хүртэл хойшлогдсон гэж ойлгосон. *******-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэж байр сууриа илэрхийлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.ид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн.
Хариуцагч М. нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй байна.
4. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ы гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1280035556-02 тоот барьцааны гэрээ, Д.гийн зээлийн дансны хуулга, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шаардах хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны мэдэгдлийн тэмдэгийн хураамж төлсөн баримт зэрэг баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн зүгээс *******-ийн гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг цуцлуулах, зээлийн гэрээний үндсэн төлбөр 11 666 666.64 төгрөг, хүү 2 826 801.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107 397 төгрөг, нийт 14 600 865.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Д.гийн өмчлөлийн улсын дугаартай, тээврийн хэрэгсэл, М.ийн өмчлөлийн улсын дугаартай, TOYOTA Alphard маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу 14 600 865.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч тал нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг авсантай маргаагүй байна.
Зохигчийн хооронд нэг талаас мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээж тохиролцсон харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна. Энэ нь зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1280035556 дугаар жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, түүнийг дагасан барьцааны зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шаардах хуудсаар гэрээ цуцлах, гэрээний зөрчилтэй холбоотой нэмэлт хугацааг тогтоосныг хариуцаг тал хүлээн авсан байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөлгүй үүргийн зөрчил үүсгэжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэх зохицуулалт энэ маргаанд хэрэгжсэн байгаа учир зээлийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна.
Хариуцагч Д.гийн зүгээс цар тахалын нөхцөл байдалтай холбогдуулан зээлийн гэрээг хойшлуулах хүсэлт өгсөн, зээлийн гэрээний төлөлт хойшлогдсон гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38, 107 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө өөрийн байр суурийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүний мэтгэлцээний байр суурь нотлогдсонгүй.
Зээлийн гэрээ цуцалж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 11 666 666.64 төгрөг, хүү 2 826 801.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107 397 төгрөг, нийт 14 600 865.07 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэхүү тооцоолол, үнийн дүнтэй хариуцагч маргаагүй. Дээрх зээлийн гэрээний үүргийн үнийн дүн нь гэрээ, дансны хуулгаар нотлогдсон, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь хууль, гэрээг зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул хамтран хариуцагч нараас 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар 14 600 865.07 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Зохигчийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ы гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1280035556-02 тоот барьцааны гэрээ байгуулагдсан, уг хөдлөх хөрөнгийн барьцаа нь Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.2- т заасан шаардлагыг хангасан буюу бичгээр байгуулагдсан, барьцааны мэдэгдлийг мэдээллийн цахим санд бүртгүүлсэн болон нь барьцааны гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны мэдэгдлийн тэмдэгийн хураамж төлсөн баримт зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 230 954 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 301 154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1280035556 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д., М. нараас 14 600 865.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Д., М. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох
- Д.гийн өмчлөлийн улсын дугаартай, тээврийн хэрэгсэл,
- М.ийн өмчлөлийн улсын дугаартай, TOYOTA Alphard маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 230 954 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,
нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын төсөвт, хариуцагчаас 301 154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ