Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх

яллагч Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 03 дугаар сарын ******* өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: иргэн, ******* оны 08 дугаар сарын ******* өдөр Дундговь аймаг ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, Дундговь аймгийн ******* сумын багш ажилтай, ам бүл 3, эхнэр, зээ хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сум дүгээр баг 4-0 тоотод оршин суух хаягтай, медалиар шагнуулсан, ажилтан гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт , Регистрийн дугаар: ЗД6708295

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын төвийн зааланд хохирогч тавьсан “ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэсэн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан улмаар өөрийн эзэмшлийн Самсунг галакси А8 загварын гар утсаа шидэж, хохирогчийн нүүрэн тус газарт онож  эрүүл мэндэд нь “хамарт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүгдэгч овогт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын соёлын төвийн зааланд хохирогч тавьсан “Ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шаардлагыг эсэргүүцэж, маргалдан улмаар өөрийн эзэмшлийн Самсунг Галакси А8 /Samsung Galaxy A8/ загварын гар утсаа шидэж, хохирогчийн нүүрэн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д нүүрэн тус газартаа гар утас шидүүлсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр засаг даргын тамгын газарт сар шинийн золголт зохион байгуулах талаар хуралд суучихаад соёлын төвийн багш руу залгаж “Та хаана байгаа юм бэ соёлын төвийн түлхүүр байна уу” гэж асуутал “би соёлын төв дээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би соёлын төвийн хойд талын хаалгаар ороод бэлтгэлийн өрөө рүү шагайтал багш нь гэх хүний хамт архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би “байр цэвэрлэчихсэн байхад чинь та чинь ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ. Муухай үнэр үнэртээд салахгүй ш дээ” гэж хэлчихээд заал руу ороод байж байтал ардаас заал руу орж  ирээд “чи ер нь юу гээд байгаа юм намайг архи уулаа энэ тэр” гээд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгтэл гуай цаашаа эхнэртэйгээ утсаар яриад байгаа бололтой “би соёлын төв дээр хөшиг янзалж байна” гээд худлаа яриад байхаар нь “та ямар худалч юм бэ хөшиг янзлаагүй архи ууж байгаа биз дээ” гээд хэлтэл хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нэг хэсэг маргалдсан тэгтэл гуай над руу шалны мод аваад шидсэн намайг оноогүй. Тэгэхээр нь би энэ хүн согтуу байгаа юм ойлголцохгүй юм байна бүжгийн багшаа дуудаж хөшгөө янзалъя гээд утсаар ярих гээд сууж байтал гуай тайзан дээр зогсож байгаад над руу өөрийнхөө гар утсыг шидэж нүүрэн дээр оносон тэгтэл нүүрнээс цус урсаад гоожоод байсан. ... ******* оны 0 дүгээр сард гуай архи хэрэглээд байхаар нь “архи уухаа болиод ажлаа хий л дээ” гэж шаардлага тавьснаас болж маргалдаж байсан. Би соёлын төвийн эрхлэгчийн ажлыг хийдэг юм. Харин гэх хүн багшаар ажиллагдаг юм. Би байгууллага удирдаж байгаа хүний хувьд ажилчдадаа ажлын цагаар ажлаа хийх талаар шаардлага тавьж ажилладаг юм. Тэрнээс шалтгаалж гэх хүнтэй маргалдсан. Өөр хэрэлдэж маргалдах шалтгаан байхгүй. ... Аймгийн эмнэлэгт 4 оёо тавиулсан. Тэгээд оёогоо авхуулсны дараа цаад талдаа утас үлдээд тэр нь хувилаад аймгийн эмнэлэгт дахиж ирээд идээг нь шахуулсан. Одоо их өвдөлттэй, зүүн тийш харахад хүзүүгээрээ эргэж харж болохгүй дух магнай хавьцаа таталдаад байгаа. ... Надад ******* гуай .000.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг эмчилгээ эм тарианы зардалд зарцуулсан. Энэ гэмтлээс үүдэн цааш хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Толгой хүзүүгээрээ эргэхгүй байгаа нь ямар учраас тэгэж байна вэ гэдгийг Улаанбаатар хотод очиж эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7, 9-р хуудас/

Гэрч “******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр соёлын   аймаг сумын аварга малчдадгэл үзүүлэх үйл ажиллагаатай би ажил дээр оччихоод ирье гээд гараад явсан би гэртээ үлдсэн юм. Тэгээд ыг гэртээ ирэхгүй болохоор нь утас руу залгатал “Би соёлын төв дээр хөшиг янзалж байна дуусгачихаад очъё” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хүлээгээд байхаар нь дахиад залгатал “одоо очлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уучихсан байх гэж бодоод соёлын төв рүү алхаж байтал манай нөхөр миний утас руу залгаад “чи соёлын төв дээр хүрээд ир би Нармандахыг зодчихлоо цус гараад байна” гэж хэлэхээр “юу яриад байгаа юм тоглоод байгаа юм уу хаашаа юм” гэж хэлчхээд утсаа таслаад соёлын төв дээр хүрээд очтол соёлын төвийн зааланд Нармандахын нүүрнээс цус гарчихсан хажууд нь сууж байсан... Нармандахын 2 нүдний хооронд хамрын ясан дээр язарчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 2-3-р хуудас/

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн ******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаартай “ биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 26-28-р хуудас/ нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гар утас шидэхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч нүүрэн тус газарт гар утас шидсэн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогчийн биед халдсан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд .000.000 /нэг сая/ төгрөг төлсөн ба хохирогч нь дээрх мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй болно. Хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба цаашид дээрх гэмтэлтэй холбоотой гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжлэх талаар илэрхийлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

    2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардалд .000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг үндэслэлээр прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

            Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, түүнчлэн прокуророос шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утсыг буцаан олгохоор тохиролцсон байх тул дээрх саналын дагуу шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.3, 38., 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            . Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Нармандахад .000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д олгосугай.

            6. Хохирогч С.Нармандах нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирлын талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТӨРБОЛД