Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгч З.Буяннэмэхийг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 201722000208 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Гөрөөчин овогт Загдын Буяннэмэх, 1986 оны 9 дүгээр сарын 18-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүү нарын хамт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээс 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, Регистрийн РЙ86091814 дугаартай,

 

Шүүгдэгч З.Буяннэмэх нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны орой Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд иргэн М.Гантөмөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч  З.Буяннэмэх нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны орой Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд иргэн М.Гантөмөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч М.Гантөмөрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед би ганцаараа АНУ бааранд орж пиво ууж хэсэг суусан тараад хашааны гадаа явж байсан Буяннэмэхтэй тааралдаад би алуурчингууд гэж хэлсэн тэгээд бид 2 маргалдаж барилцаж аваад гараараа нэг удаа цохисон тэгсэн намайг Буяннэмэх зөрүүлээд миний нүүр рүү гараараа газар унатал цохиод дахиж нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод нуруу луу 3-4 удаа өшиглөсөн тэгээд би хоёулаа больё ах дүү хүмүүс байна гэж яриад салсан. Буяннэмэх түрүүлээд явган явсан ба би гэр лүүгээ харьж унтсан маргаашнаас бие өвдөөд 2 хоног хэвтээд сумын эмнэлэгт очиж эмчид үзүүлсэн. ...Аймгийн төв рүү явж эмнэлэгт үзүүлсэн. Буяннэмэх эмчилгээний болон ирж очсон зардал өгсөн, уучлалт гуйсан санал гомдол байхгүй бид 2 эвлэрсэн...гэх мэдүүлэг

/хх-ийн 6-7-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 240 дугаартай

  1. Мишигравдангийн Гантөмөрийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Мишигравдангийн Гантөмөрийн биед баруун дээд, доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байна.
  4. Хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-р тал/,

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч З.Буяннэмэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000208 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч З.Буяннэмэх нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-38-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000208 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: