| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2022/00154/И |
| Дугаар | 104/ШШ2022/00132 |
| Огноо | 2022-03-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 104/ШШ2022/00132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.
/нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б. нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ш., 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Ш., 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ш. нарыг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, гэр бүлээс гадуур харилцаатай болсон, 2019 оноос хойш тусдаа амьдарсан, өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон гэжээ.
2. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэх байр суурийг илэрхийлжээ.
3. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Налайх дүүргийн *******ны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 207 дугаар тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22111301000034 дүгээр гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ш., Ш., Ш. нарын төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн хувийн байдалтай холбоотой сургуулийн болон эмнэлгийн тодорхойлолт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
шүүхийн санаачилгаар Ш., Ш. нараас асрамжийн талаар авсан тайлбар зэрэг баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн зүгээс нэхэмжлэгч А.*******ын гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
А.*******, Б. нар 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Ш., 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Ш., 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Ш. нар төрсөн ба одоо эцгийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаагаас үүдэлтэй байна.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа ******* дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэх арга хэмжээ 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
А.*******, Б. нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд хариуцагч асрамжийн талаар мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй тул охин Ш., Ш., Ш. нарыг эцгийн асрамжид буйг үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хуульд заасан асрамжийн талаарх тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд Ш., Ш. нар нь эхийн хамт амьдрах санал гаргасан боловч хариуцагч Б. нь хүүхдүүдээ эцгийн асрамжид үлдээх болохоо илэрхийлсэн байгаа учир шүүх гэрлэгчдийн асрамжийн талаарх тохиролцоог зөрчих, мөн одоо хүүхдүүдээ өөрийн асрамжид авах талаар тайлбар гаргаагүй байхад нь хариуцагчийн асрамжид хүүхдүүдийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Цаашид асрамжийн талаар дахин шүүхэд хандах эрх зохигчид нээлттэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эхцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, ******* овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Ш., Ш., Ш. нарыг эцэг А.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,
хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ