Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00343

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00343

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,*******,*******,, холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие нь ой 2015 онд танилцаж 2016 оны дунд үеэс хамтран амьдарч эхэлсэн. Бидний хүү 2017 оны 07 дугаар сарын 15-нд төрсөн ба хүүгийн эцэг хүүгээ харахыг яараагүй, үл тоосон тул би хүүгээ өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээг авсан. Хүүгийн эцгийн ажлаас нь хүүхдийн төрсний гэрчилгээг шаардсан бөгөөд эцгийн нэрээр овоглохыг надаас гуйж хүүгийнхээ төлөө хариуцлагаа үүрнэ хэмээн ам тангарагаа өгч, Улсын бүртгэлийн хэлтэст дахин өргөдөл бичээд хүүгийнхээ овгийг Ганзориг болгож хүүхдийнхээ төрсний гэрчилгээг засуулсан. Өнөөг хүртэл бидний зан харьцаа, үзэл бодол зөрчилдөж, сэтгэл санаа тохироогүйгээс гадна хүүгийн эцэг нь өөрийн ажиллаж олсон орлого, цалингаа нууж худал хэлж, төрсөн хүүдээ хатуу, нарийн харамч хандаж, зүй ёсны санхүүгээ гаргахгүй байсныг мэдээд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. нь хүүгийнхээ ирээдүйд санаа зовдоггүй, үл хайхардаг, хүүдээ зориулж мөнгө хадгалдаггүй байсан. Хүү Г.ыг төрсөн цагаас нь эхлэн өнөөдрийг хүртэл би өөрийн ажиллаж, хуримтлуулсан мөнгөөрөө хувцаслаж, хооллож асарч ирсэн. Хүүгийн эцэг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Ил уурхайн хэсэгт тоног төхөөрөмжийн цахилгаанчаар ажилладаг. Иймд миний хүү Г.ыг эх миний асрамжинд үлдээж, эцэг оос хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. гэжээ.

 

 

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Бямбажав овогтой Энхболорын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хүү од сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Анхны-Оч ӨЭМТ-ын тодорхойлолт /хх-2/, Орхон аймгийн 19 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт /хх-3/, Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-4/, Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-5/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ажлын газрын лавлагаа /хх-6/, ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-7/, 6101003337 дугаартай Г.ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-8/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нь хүүгийнхээ ирээдүйд санаа зовдоггүй, үл хайхардаг, хүүдээ зориулж мөнгө хадгалдаггүй байсан. Хүү Г.ыг төрсөн цагаас нь эхлэн өнөөдрийг хүртэл би өөрийн ажиллаж, хуримтлуулсан мөнгөөрөө хувцаслаж, хооллож асарч ирсэн. Хүүгийн эцэг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Ил уурхайн хэсэгт тоног төхөөрөмжийн цахилгаанчаар ажилладаг. Иймд миний хүү Г.ыг эх миний асрамжинд үлдээж, эцэг оос хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Анхны-Оч ӨЭМТ болон Орхон аймгийн 19 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, Орхон аймгийн*******ын Хүрэнбулаг багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, 6101003337 дугаартай Г.ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. , нар нь 2016 оноос хойш хамтран амьдарч тэдний дундаас 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү Г. төрсөн, хүүг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан, одоо хүү эхийн асрамжид эрүүл өсч, бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Анхны-Оч өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хүрэнбулаг багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-д заасныг баримтлан оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж т олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 35 337 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-д зааснаар хариуцагчийн цалингийн 50 хувиар хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Амьжиргааны түвшингийн хэмжээ бага байна гэсэн тайлбар гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-д заасан Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн нь шүүхээс тэтгэлэг тогтоох хэмжээнд хамааралгүй, харин шүүхийн шийдвэр биелүүлэх байгуулга болон тэтгэлэг төлөгчийн ажил олгогчоос цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэлэгийг шилжүүлэхдээ дээрхи хэмжээнээс хэтэрч болохгүй гэж ойлгоно.Иймд хариуцагчийн цалин, хөлсний 50 хувиар хүүхдийн тэтгэлэг тогтоох боломжгүй.

7.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 35 337 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Г.ыг эх ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Г.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг оос гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 35 337 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА