| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0160/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/193 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Д.Ариунболд,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000185 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.*******гийн биед халдаж биед эрүү, баруун чамархай, уруулын дотор салстад шарх, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 сарын 30-ний өдөр Хөдөө гэрт ямаа самнаж дуусаад орой 21 цагийн үед сумын төв рүү ороод 22 цагийн үед буцаад хөдөө гарах гэж байхад манай эхнэр залгаад манайд хүмүүс ирчхээд архи уугаад агсан согтуу тавиад хоорондоо зодоо хийгээд байн өөр газар очиж хонохоос гэсэн тэгээд би эхнэр хүүхдээ очиж авахаар хадмын хашаад иртэл ******* нэгийн нь сайн танихгүй тэр 2 гадаа гэрийн баруун талд сууж байсан би шууд гэр лүү орсон ороход манай эхнэр хүүхэд, хадам ээж *******, манай хадам дүү ******* нар гэрт байсан тэгээд нээх удалгүй ******* тэр 2 араас орж ирсэн орж ирээд ******* гэрт байсан хүмүүс рүү дайраад би Жинстэд байхдаа та нарыг тэжээж байсан гээд орилоод байсан тэгээд би , манай эхнэр Золзаяа, *******, бид хэд гэрээс гарж тамхи татсан тамхи татаад зогсож байхад ******* та нар шиг муу чацга нар хэзээ ийм болсон гээд нүүр рүү салаавч гаргахаар нь би нүүр рүү нь 2 удаа цохисон тэгээд гэрээс хадам ээж гарч ирээд болио яах гээд байгаа юм гэхээр би гэр лүү түрүүлээд орсон тэгээд тэр хэд араас орж ирсэн ******* гэрт орж ирээд бид 2 хоорондоо эвлэрээд , *******, бид 4 миний авч орж ирсэн 2,5 литртэй 3 ш сэрүүн пиво хувааж уугаад дуусаад би -ийн хамт шууд хөдөө гэр лүүгээ явсан. Д.******* нь намайг хэл амаар доромжилж салаавч гаргаад байхаар нь уурандаа 2 удаа нүүр хэсэгт нь цохиж авсан. Тухайн үед би ийг цохиж авсан өөр хүн цохиогүй харин Г. нь салгасан. Миний тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохирогчийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон одоо ямар нэгэн гомдолгүй болсон....гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
3. Хохирогч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Жинст сум руу н хамт өөрийн зарсан байшингаас тавилга авахаар аймгийн төвөөс гарсан Жинст суманд 21 цагийн үед ирээд байшин зарсан дээр очиход байгаагүй эхнэр нь байсан. Тэгээд түлхүүр аваад тэндээс шууд дэлгүүр орж хараа 0,5 гр архи 1 ундаатай аваад *******гийнх руу очиход ******* 2 хүүхдийн хамт байсан тэгээд гэр лүү нь ороод бид 2 авсан 1 шил архи хувааж уугаад дуусаад сууж байхад *******, нар гаднаас орж ирээд гэрийн баруун талын хоймор хэсэгт гараад суусан. Суугаад архи гаргаж ирээд надад хийж өгсөн би уугаад буцаагаад аягыг өгсөн. Тэгээд , *******, бид 4 тэр архиа хувааж уугаад сууж байгаад би ******* руу битгий эмэгтэй хүмүүс дээрэлхээд элэг бариад байгаарай энэ та нарын тэр элэг барьдаг газар биш шүү гэж хэлсэн чинь босож ирээд бид 2 маргалдсан. Тэгээд юм ярьж байснаа ******* миний нүүр хэсэгт өшиглөөд нүүрээ дараад доошоос суухад гараарай толгой хэсэгт 4- 5 удаа цохисон нүүрнээс цус гараад байхаар би нүүрээ дараад гэрээс гарсан миний араас гарч ирээд бид 2 гэрийн гадаа зүүл талд сууж байхад гэрээс гарч ирээд 2 пизда минь яагаад байгаа юм гээд н нүүр лүү өшиглөөд авсан. Тэгээд би босоод яахаараа зүгээр байгаа хүнийг цохидог юм гээд барилцаж авсан. Тэгсэн намайг шууд унагаагаад дээрээс өшиглөөд гараараа цохиод нэлээн намайг зодсон тэгж зодож байгаад босоод цаашаа гэр лүү яваад орсон. Би босоод ирэхэд машин доогуураа ороод хэвтсэн байсан. Тэгээд би юу болов гэхэд энэ залуучуудад алуулах нь байна гэсэн тэгээд машин руугаа орж хэвтсэн би тэндээс эгчийнх рүү яваад тэнд очиж хоносон. Би Жинст сумаас 2024 оны 05 дугаар сарын 03-нд ирээд толгой их өвдөөд байсан болохоор эмнэлэгт үзүүлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан....гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/ ,
... Цээж, эрүү, баруун чамархай, уруулын дотор салст, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чих, баруун гуянд цус хуралт, зулгаралтууд, гэмтлүүдийг ******* учруулсан. Миний нүүр лүү 1 удаа өшиглөхөд эрүүнээс цус гарсан тэгээд доошоо тонгойход толгой руу 3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
... цохиогүй ээ ******* л цохиж байсан. Нүүрэн хэсэг рүү 2 удаа цохиж байх шиг байсан тэгээд барилцаж аваад буцаад салаад хоорондоо эвлэрээд л гэр лүү орсон..гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
.....Миний хувьд амбулаториор эмчид үзүүлсэн баримт байгаа эм бичиж өгсөн тэр эмүүдээ авч хэрэглэсэн миний эмчилгээний зардал болох 1,000,000 төгрөгийг ******* өгч барагдуулсан гэсэн үүнээс миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 490,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Миний бие одоо зүгээр болсон ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
4. Хохирогч О.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* намайг Жинст сум руу яваад хамт өөрийн зарсан байшингаас тавилга аваад ирье гэсэн бид хоёр 16 цагт Жинст сум руу гарсан 21 цагийн үед Жинст суманд очоод *******гийн байшинг авсан гэдэг айлд очоод очиход байгаагүй эхнэр нь байсан. Тэгээд түлхүүр аваад тэндээс шууд дэлгүүр орж хараа 0,5 гр архи 1 ундаатай аваад *******г гэдэг айлд очсон очиход ******* 2 хүүхдийн хамт байсан. Тэгээд гэр лүү нь ороод ******* бид 2 авсан 1 шил архи хувааж уугаад талдаа орж байхад *******, нар гаднаас орж ирээд гэрийн баруун талд гараад суусан ******* тэр 2 салгасан би *******г аваад гэрээс гараад гэрийн гадаа зүүн талд сууж байхад гэрээс *******, нар гарч ирсэн гарч ирээд 2 пизда минь яагаад байгаа юм та нар шиг банди нар нээх том том юм яриад байх шаардлагагүй шүү гэсэн. Тэгэхээр нь би 2 муу хөгшин ах нь та нарт юу хэлэх вэ дээ гэсэн чинь нүүр лүү өшиглөөд авсан би *******д залуу банди нарт алуулах нь байна гэж хэлсэн. Тэгсэн ******* босоод яахаараа зүгээр байгаа хүнийг цохидог юм гээд тай барилцаж авсан миний хамраас цус гараад би машин дээрээ очоод алчуур аваад машин доогуураа ороод хэвтсэн тэр хэд хашаа дотор зодолдоод байх шиг байсан нээх удалгүй ******* машин дээр ирэхээр нь одоо унтаа гэж хэлсэн тэгээд ******* за гэж хэлээд явсан би босоод машин дотроо орж унтсан....гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Д.******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 116,204 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
6. Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* нэг юм хэлээд орилоод байсан би сайн сонсоогүй тэгсэн ******* тэр хоёр барилцаад авсан ******* 1,2 цохисон. Тэгээд би дундуур нь ороод салгасан тэгээд бид хэд цуг гэр лүү орсон. Гэр дотор орж ирээд *******, ******* хоёр хоорондоо эвлэрээд бид 4 *******гийн авч ирсэн 2,5 литртэй 3 ширхэг сэрүүн пиво хувааж дуусаад би *******гийн хамт шууд хөдөө гэр гэр лүү явсан. Би цохисон зодсон зүйл байхгүй ээ...гэх мэдүүлэг / хх-ийн 52-54/,
7. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тэгээд буцаад Золзаяа, *******, нар буцаж орж ирээд манай охин энэ ******* *******г 2 цохиод авлаа яаж байгаа юм одоо унт гээд хэвтүүлсэн. Тэгээд , ******* нар жоохон хэвтэж байгаад өглөө эрт ямаа самнана гээд хөдөө явсан....гэх мэдүүлэг / хх-ийн 57-58/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 274 дугаартай шинжээчийн:....1. Л.*******гийн биед эрүү, баруун чамархай, уруулын дотор салстад шарх, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 75-76 /,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн:.... О.н биед хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 83-84/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/, шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.*******гийн “...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Жинст сум руу н хамт өөрийн зарсан байшингаас тавилга авахаар аймгийн төвөөс гарсан Жинст суманд 21 цагийн үед ирээд байшин зарсан дээр очиход байгаагүй эхнэр нь байсан. Тэгээд түлхүүр аваад тэндээс шууд дэлгүүр орж хараа 0,5 гр архи 1 ундаатай аваад *******гийнх руу очиход ******* 2 хүүхдийн хамт байсан тэгээд гэр лүү нь ороод бид 2 авсан 1 шил архи хувааж уугаад дуусаад сууж байхад *******, нар гаднаас орж ирээд гэрийн баруун талын хоймор хэсэгт гараад суусан. Суугаад архи гаргаж ирээд надад хийж өгсөн би уугаад буцаагаад аягыг өгсөн. Тэгээд , *******, бид 4 тэр архиа хувааж уугаад сууж байгаад би ******* руу битгий эмэгтэй хүмүүс дээрэлхээд элэг бариад байгаарай энэ та нарын тэр элэг барьдаг газар биш шүү гэж хэлсэн чинь босож ирээд бид 2 маргалдсан. Тэгээд юм ярьж байснаа ******* миний нүүр хэсэгт өшиглөөд нүүрээ дараад доошоос суухад гараарай толгой хэсэгт 4- 5 удаа цохисон нүүрнээс цус гараад байхаар би нүүрээ дараад гэрээс гарсан миний араас гарч ирээд бид 2 гэрийн гадаа зүүл талд сууж байхад гэрээс гарч ирээд 2 пизда минь яагаад байгаа юм гээд н нүүр лүү өшиглөөд авсан. Тэгээд би босоод яахаараа зүгээр байгаа хүнийг цохидог юм гээд барилцаж авсан. Тэгсэн намайг шууд унагаагаад дээрээс өшиглөөд гараарай цохиод нэлээн намайг зодсон тэгж зодож байгаад босоод цаашаа гэр лүү яваад орсон. Би босоод ирэхэд машин доогуураа ороод хэвтсэн байсан. Тэгээд би юу болов гэхэд энэ залуучуудад алуулах нь байна гэсэн тэгээд машин руугаа орж хэвтсэн би тэндээс эгчийнх рүү яваад тэнд очиж хоносон. Би Жинст сумаас 2024 оны 05 дугаар сарын 03-нд ирээд толгой их өвдөөд байсан болохоор эмнэлэгт үзүүлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.....” гэх мэдүүлэг, Шүүх Шинжилгээний хэлтсийн 274 дугаартай шинжээчийн “ Л.*******гийн биед эрүү, баруун чамархай, уруулын дотор салстад шарх, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.*******гийн биед халдаж биед эрүү, баруун чамархай, уруулын дотор салстад шарх, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, хохирогч Д.******* нар нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүрэн тус газар өшиглөж зодож эрүү, баруун чамархай, уруулын дотор салстад шарх, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн чих, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байна.
Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 116.204 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 116.204 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 116.204 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
2024 оны 09 дүгээр сарын 02 Дугаар 2024/ШЦТ/193 Номгон

ТОГТООХ нь: