Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2022/00085

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, , д оршин суух, овогт гийн /РД:/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч С.*******,

хариуцагч Т.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч С.******* нь Т.т холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь зан харилцааны хувьд таарч тохирохоо больсон, 2019 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, өөр өөр хүмүүстэй гэр бүлийн харилцаатай болсон гэж тодорхойлсон.

 

2.  Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэх байр суурийг илэрхийлжээ.

3.  Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.гийн төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэгч С.*******ын гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Т., С.******* нар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин Г. төрсөн ба одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар удаан хугацаанд тусдаа амьдарч байгаагаас үүдэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа болон зохигчийн өөр өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, ******* дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэх арга хэмжээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Зохигч нь хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй бөгөөд энэ асуудал нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ